Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "МАН"-д хамтран ажиллах, Засгийн газар хамтран байгуулах санал хүргүүлсэнийг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж АН-тай зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэг Су.Батболд, Н.Номтойбаяр, Я.Содбаатар, Ө.Энхтүвшин Ж.Энхбаяр, Ё.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бөгөөд ахлагчаар нь УИХ-ын гишүүн Су.Батболд ажиллах юм байна. Ажлын хэсэг "Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орох эцсийн шийдвэрийг гаргахгүй харин гишүүдээ мэдээллээр хангаж ажиллаж" гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдэгдсэн байна. Тэд Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн тухай хууль гэх мэт томоохон бодлогын 10 орчим асуудлаар зөвшилцөх явуулахаар болсон гэдгийг эх сурвалж онцолж байна.
Сэтгэгдэл (11)