Ардчилсан намын “Шонхор” фракцийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг тэргүүлэхээр болжээ. Тус фракцийн тэргүүн З.Энхболд УИХ-ын дарга болсноор энэхүү ажлаа өгсөн юм. Түүний оронд тус фракцийг тэргүүлэх өрсөлдөөнд Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар өрсөлдөнө гэж байсан. Тэгвэл өчигдөр тус фракц хуралдаж “давхар дээлгүй” хүнээр даргаа томилох ёстой гэсэн саналд нэгдээд Д.Ганхуягийг сонгожээ. Г.Баярсайхан гишүүний хувьд БОХХАА-н байнгын хорооны дарга учраас өөрийн нэрийг татаж авсан байна.
Т.Сар
Сэтгэгдэл (3)