МАН-ын бага хурлын 2-р хуралдаан үргэлжилж байна. МАН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баяр бага хурал АН-аас МАН-д тавьсан хамтран ажиллах саналыг дэмжиж үг хэлсэн гэдгийн эх сурвалж мэдээллэж байна. С.Баяр "Эвдэрч талцсаны хар гай гэж байхаас, эвлэж хамтарсны буруу гэж байдаггүй" гэж өмнө байр сууриа илэрхийлж байсан. Хамтарсан Засгийн газар байгуулах санаачлагыг анхнаасаа дэмжиж ирсэн билээ. Тэрээр МАН-ын 27-р Их хурал дээр үг хэлээгүй бөгөөд түүнээс хойш анх удаа намынхаа хурал дээр байр сууриа илэрхийлсэн нь энэ аж.
Сэтгэгдэл (57)