Дэлхийн театрын ноён оргилуудын нэг гэгддэг ОХУ-ын Их театрт өнгөрсөн сарын сүүлээр манай уран бүтээлчид “Монголын алтан хоолойтнууд” нэртэй бүрэн хэмжээний тоглолт хийгээд ирсэн талаар бид мэдээлж байсан. Тэгвэл энэ талаар УДБЭТ-ын захирал Ч.Мөнхзултай ярилцаж зарим зүйлүүдийг тодрууллаа. ОХУ-д тоглолтоо хийнэ гэдэг нь зөвхөн УДБЭТ болон Их театр хоёрын хоорондох асуудал биш юм. Харин Монгол-Орос гэсэн хоёр орны ард түмний соёлын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан явдал болжээ. УДБЭТ-ынхны хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сар ололт, амжилтаар дүүрэн байжээ. Тэд Австри улсын тооцогдох хоёр том театрт уран бүтээлчдээ шалгуулсан бөгөөд ихээхэн өндөр үнэлгээ авсан талаар УДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул ярьж байлаа. Түүний хэлснээр төр засгийнхан маань урлагийн хүмүүс, уран бүтээлчдээ анхаарах цаг нь иржээ. Юун түрүүнд уран бүтээлчдийн нийгмийн асуудлыг анхаарах чухал шаардлагатай байгаа ажээ.
-Юун түрүүнд ОХУ-ын “Их театр”-т Монголын алтан хоолойтнууд тоглолтоо амжилттай тавиад ирсэнд баяр хүргэе. Тоглолтынхоо сонин хачнаас хуваалцахгүй юу?
-Манай театрын хувьд энэ оны төгсгөл маш их ажилтай, томоохон үйл ажиллагаануудтай, шинэ бүтээлүүдтэй, урам зоригтай сайхан болж өнгөрч байна. Бид сая ОХУ-ын Их театрт “Монголын алтан хоолойтнууд”концертоо амжилттай тоглоод ирлээ. Өнөөдрөөс 30 жилийн өмнө Их театрт Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж гуай П.И.Чайковскийн“Евгений Онегин”дуурийн Гремин ноёны дүрд, 20 жилийн өмнө Ардын жүжигчин Х.Уртнасан гуай алдарт “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Саны дүрд уригдаж дуулж байсан. Бидний хувьд театр анх удаа бие даасан тоглолт хийсэн нь их том үүрэг хариуцлагатай бас их ач холбогдолтой байлаа. Мөн тоглолтод оролцсон уран бүтээлчид маань дандаа залуучууд учраас тэр залуучуудын урам зоригийг сэргээж, өөрсдийгөө үнэлэх үнэлэмжийг нь нэмэгдүүлсэн,хамгийн гол нь “Монголын дуурийн урлаг нэгэнтээ дэлхийн хэмжээнд очсон юм байна” гэдгийг олон хүнд ойлгуулж чадлаа. Монголын дуурийн урлаг олон улсын төвшинд хүрсэн гэдгийг нотлон харуулах том алхам байлаа гэж дүгнэж байна. Бид тоглолтоо дэлхийн сонгодог бүтээлүүдээр хийсэн. Өөрөөр хэлбэл “дэлхийн сонгодог бүтээлүүдийг Монголын дуучид яаж дуулдаг юм бэ, гэдгийг харуулъя” гэдэг зорилготой явсан. Энэ тоглолтын хувьд би 2013 онд “Монголын алтан хоолойтнууд” гэдэг төслийг бичээд өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард ОХУ-ын Соёлын яаманд хүргүүлж байсан юм. Түүнээс хойш зургаан сар орчмын дараа буюу сая өнгөрсөн дөрвөн сарын сүүлээр манай тоглолтыг тэнд тоглуулах зөвшөөрөл олгосон. Манай уран бүтээлчид тавдугаар сараас хойш үүнд ихээхэн ач холбогдол өгч бэлдэж эхэлсэн дээ. Саяын тоглолтын хувьд үзэгчид дүүрэн, тасалбар маань хэд хоногийн өмнө зарагдаж дууссан байсан. Оросын талаас бидэнд их туслалцаа үзүүлсэн. Жишээлбэл Их театрын түүхэн тайзыг бидэнд үнэгүй гаргаж өглөө. Оросын үндэсний оркестр, удирдаачийг үнэгүй гаргаж өгсөн. Тэнд байсан өдрүүдэд уран бүтээлчдийн маань байр, хоолыг гаргаж өглөө. Мөн бид тоглолтоо ашиглаад Их театрын фоейнд долоо хоногийн турш Монголын театрын урлагийн түүхийг харуулсан үзэсгэлэн гаргасан. Монголын ДБЭТ дэлхийн төвшинд хаана байгаа вэ гэдгийг үзэгчдэд үзүүлээд, харуулаад ирлээ дээ.
-Та дөнгөж сая биднийг очиход тоглолтын маань тасалбар дууссан байсан гэж хэллээ. Ер нь тоглолтын уур амьсгал хэр байсан байсан бэ?
-Маш гоё байсан. Тоглолтын өмнө ОХУ-ын Соёлын дэд сайд Е.Миловзорова, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гуай бид гурав гарч тоглолтоо нээж үг хэлсэн. Тэгээд тайзан дээр гарч ирэхэд долоон давхар заал үзэгчдээр дүүрэн, үнэхээр сүрдмээр байлаа. Ерөөсөө онгоцноос буухад л Оросын талын зохион байгуулагчид надад баяр хүргэж,“Танай бүх тасалбар зарагдаж дууссан” гээд л угтсан. Тоглолтоороо бид дэлхийн хамгийн агуу гэдэг бүтээлүүдийг Оросын үзэгчдэд хүргэсэн. Гэхдээ бид тоглолтоо Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн “Хүний заяа” гэдэг дуугаар төгсгөсөн л дөө. Орост байна уу, Монголд байна уу, Италид байна уу хамаагүй, бид бүгд хүн шүү дээ. Хэвлэлийн хурал дээр сэтгүүлчид энэ юуны тухай дуу вэ гэж асуухад нь бид “хүний тухай, хүн байхын тухай дуу юм аа” гэж хэлсэн. Энэ нь үзэгчдэд их таалагдсан гэсэн. Энэ тоглолт юуг харуулж байна вэ гэвэл хэрвээ манай сонгодог урлаг олны танил биш байсан бол,хэрвээ манай дуучид олон улсын уралдаанд амжилттай оролцдоггүй байсан бол Монголын дуурийн урлагийг хэн ч мэдэхгүй байсан. Гэтэл манай дуучид дэлхийд танигдсан уран бүтээлчид шүү дээ. Тоглолтын хөтөлбөрийг бэлтгэж өгөхөд Оросын тал“танайх ямар урт хөтөлбөр тавих гэж байгаа юм бэ, бага зэрэг хасахгүй юм уу” гэж байлаа. Би үгүй ээ, бид чадна гэж хэлсэн. Харин тоглолтын дараа зохион байгуулагчид “Ийм мундаг дуучидтай юм чинь ийм хөтөлбөр зохиохоос аргагүй юм байна, гайхалтай боллоо” гэж хэлэхэд уран бүтээлчдээрээ үнэхээр их бахархаж байлаа.
-Тоглолтод оролцсон уран бүтээлчдийн талаар танилцуулахгүй юу, Ямар, ямар алтан хоолойтнууд маань ОХУ-ыг зорив?
-Манай театраас надтай нийлээд 11 хүн явсан. МУГЖ Э.Амартүвшин болон Ө.Уянга, мөн гоцлол дуучин Р.Доржхорлоо, Б.Эрдэнэтуяа, Э.Анхбаяр, Ж.Бямбажав, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал, ерөнхий зураач Г.Ганбаатар, туслах найруулагч Е.Сарантуяа гээд олуулаа явлаа. Ерөнхий зураачийн маань яг тайзанд тоглож байгаа жүжгэн дээрээс авсан зургуудаас сонгож үзэсгэлэнгээ гаргасан. Уран бүтээлчид маань бүгдээрээ анх удаагаа Их театрын тайзнаа гарч байлаа. Дэлхийн театрын урлагийн томчууд хүртэл ОХУ-ын Их театраас сүрддэг. Тэр том тайзнаа манай залуучууд үнэхээр чадварлаг тоглолтыг үзэгчдэд харуулсан.
-Их театрт тоглолт хийсэн нь үнэхээр бахарахмаар байна. ОХУ-ын театрын урлагаараа дэлхийд данстай улс. Тэгвэл тэднээс уралцах зүйл мэдээж олон байсан байх?
-Мэдээж маш их байлгүй яах вэ. Жишээлбэл Их театрт дотогшоо нэвтрэхдээ хүртэл ямар хатуу дэг журамтай, хариуцлагатай, тогтсон уламжлалтай мөн. Хүмүүс“Их театр” гэдэг зүйлд ямар их хүндэтгэлтэй хандаж байгааг нүдээрээ харлаа. Бидний хувьд суралцах их байна. Яг уран бүтээлчдийн бэлтгэлийг хангах гээд л. Их театр дотор явж байхдаа концертмейстерүүдийн өрөөг нь хараад Монголынхоо театрыг ийм болгох юмсан гэж өөрийн эрхгүй бодогдож байлаа. Концертмейстер болгон тусдаа өрөөтэй. Бид яадаг билээ, хоёр гуравхан өрөөндөө шахцалдаад л, цаг нь багтахгүй сандралдаад явдаг шүү дээ. Урлагтаа хандах хандлага нь хүртэл шал өөр.
-Манай дуучид бараг бүгд л дэлхийн хэмжээний тэмцээн уралдаануудаас нэгдүгээр байр, гранпри шагналыг нь авдаг. Миний бодлоор театрын урлагаараа бас ч гайгүй дээ орох байх. Тэгвэл таны хувьд манай театрын урлаг дэлхийн төвшинд хэр байна вэ, дотроо дүгнэлт хийж л байсан биз?
-Сонгодог урлаг маань олон талтай. Симфони хөгжим, балет, дуурь гээд. Яг сонгодог дуурийн хувьд манайх үнэхээрийн хаана ч газардахгүй юм байна гэдэгт итгэлтэй болоод ирлээ. Яагаад гэвэл баргийн дуучдын зориглож барьдаггүй тэр дүрүүдийн хэцүү хэсгүүдийг манай дуучид ямар гоё дуулж байна. М.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны ерөнхий зохион байгуулагч надтай тоглолтын дундуур уулзаад баяр хүргээд “Манай уралдаанаас шагнал авсан залуучууд энд олноор ирсэн байна. Би буруу хүнд шагнал өгөөгүй юм байна гэдгээ мэдрэх сайхан байна” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл тэрхүү олон улсын томоохон уралдааны зохион байгуулагчид хүртэл дуучдаар маань бахархаж байлаа. Оросын хэд хэдэн сэтгүүлчид, судлаачид монголын дуучид ямарч маргаангүйгээр дэлхийд хүрчээ гэж үнэлсэн. Энэ бол бидний үнэлгээ биш. Тийм учраас Монголын дуучид аль хэдийн үнэ цэнэтэй болжээ.
-Тоглолт зохион байгуулахад хүндрэлтэй зүйл олон байсан байх?
-Манай бодлого боловсруулагчид маань театрын урлагт анхаарлаа хандуулаасай гэж хүсмээр байна. Гүйцэтгэх уран бүтээлчид буюу дуучид, бүжигчид, хөгжимчид үнэхээр асуудал алга. Гэтэл бидэнд хүндрэл гардаг юм шүү дээ. Сайн удирдаач, өндөр зэрэглэлийн балетмейстер, сайн найруулагчийн хэрэг гардаг юм. Нарийн мэргэжлийн хүмүүс маш их хэрэгтэй. Гаднаас нь харсан хүмүүс манайхан сайн гээд байдаг. Гэтэл тэр сайн зүйлийг хүргэхийн тулд ямар их бодлого хэрэгтэй байдгийг ойлгоосой. Магадгүй одоо миний ярих гэж байгаа зүйл инээдэмтэй юм шиг сонсогдох байх. Бүх дуучид маань тоглолтод өмсдөг гоёлын хослол алга. Тэр хувцас нэг нь л гэхэд Монгол Улсад хоёр сая гаруй төгрөгийн үнэтэй. Дуучид маань яг үнэндээ шууд тэрийг худалдаж явах боломжгүй. Ямар сайндаа өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн манайд хийсэн айлчлалын үеэр манай нэг дуучин хүндэтгэлийн арга хэмжээн дээр дуулсан юм. Тэр үеэр би Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гуайд “Манай энэ дуучин Их театрт дуулна. Та ганц хувцас шийдэж өгөөч” гэж хэлсэн. Харин үүнийг сая шийдэж өгсөн. Дуучин хүн тайзан дээр маш гоё хувцастай гарч ирэхэд ямар гайхалтай харагддаг гэж бодож байна. Энэ тэр дуучны тайзан дээр бие авч яваа байдалд нөлөөлдөг байхгүй юу. Тэгэхээр яг тийм брэнд хувцастай дуучин манайд алга. Орост дурын дуучинд цаанаас нь зүгээр л бэлдээд өгчихдөг. Манай эмэгтэй дуучид явахдаа “Захирлаа гурав эсвэл таван сарын цалингаар хувцсаа хийлгэсэн шүү” гээд тоглоом шоглоомоор хэлж байлаа. Гэтэл төр засаг бидний төсвийг жилийн жилд хасч, танадаг. Урлагийн нарийн мэргэжилтнүүдийг үе шаттай, сууриас нь бэлдэх бодлого алдагдсан. Түүнийг боловсруулах хэрэгтэй байна.
-Орост хийсэн бүрэн хэмжээний тоглолтоо дуусгаад Бүгд Найрамдах Австри улсыг зорьсан сураг байсан?
-Тоглолтоо дуусгаад дөрвөн дуучнаа аваад Австри улсыг зорьсон. Тэндхийн хоёр том театрт дуучдаа сонсгоод, мэргэжлийн хүмүүстэй бэлтгэл хийлгээд сонгон шалгаруулалтад оролцууллаа. Энэ бол бидэнд маш том боломж. Австрийн Вена хотын дуурийн театр, Үндэсний дуурийн театр хоёр дээр очиход “манай дуучдыг сонсоод байгалиас заяасан авьяастай залуучууд байна,бид үнэхээр танай дуучдыг авмаар байна,даанч гадаад хэл байхгүй болохоор ашиглах боломж алга” гэсэн. Манай дуучид дэлхийн тавцанд гаръя гэж байгаа бол гадаад хэлээ маш сайн болгох хэрэгтэй байна. Дуучдыг маань Австрийн дуурийн театруудын ерөнхий захирлууд, ерөнхий найруулагчид гээд бүгд зорьж сонсож байсан. Ганцхан манай дуучид өөрөө өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй болжээ. Биднийг явахад дуурийн театрынх нь захирал надад “дараа ийм авьяастай хэрнээ англи эсвэл герман хэлтэй хүнийг шууд аваад ирээрэй” гэж байгаа юм.
-Ийм боломж бололцоог хэл гэдэг зүйлээс болж алдана гэдэг харамсалтай сонсогдож байна. Театраас уран бүтээлчдээ хөгжүүлэх ямар нэгэн арга хэмжээ авч болохгүй гэж үү?
-Өнгөрсөн жил театр дээрээ англи хэлний сургалт явуулсан. Уран бүтээлчдээ хэлний төвшингөөр нь ангилаад англи хэл заалгасан юм. Дэлхийн алдартай хөгжмийн зохиолчдоор Россини групп, Пуччини, Моцарт, Верди гэсэн дөрвөн бүлэгтэй. Үнэхээр үр дүнтэй байсан. Үүнд хамрагдаж хичээлээ огт таслаагүйоролцогчдын хэлний мэдлэг бараг 20 хувиар нэмэгдсэн гэсэн үр дүн гарсан. Энэ жил ирэх нэгдүгээр сараас эхлэн Англи хэлээ үргэлжлүүлэн заагаад шинээр Итали хэл заах гэж байна. Энэ хоёр хэлтэй байна гэдэг бол дэлхийн аль ч театрт газардахгүй ээ. Театраас уран бүтээлчдээ хөгжүүлэхийн тулд бүхий л арга хэмжээг авч байгаа. Гагцхүү хувь хүн өөрөө л хичээх шаардлагатай.
-Театрын уран бүтээлчдийн цалин мөнгө, нийгмийн халамж тааруу байна гэдэг зүйлийг их яригддаг?
-Театрынханы цалин хангамж бол үнэхээр тааруу. Манайд төсөвлөсөн хөрөнгийг аль болох уран бүтээлчдэдээ ахиухан хэдэн төгрөг өгөх гээд хичээгээд л байна. УДБЭТ-т Монголын хамгийн шилдэг уран бүтээлчид ажиллаж байна. Гэвч тэдэнд тохирсон, авьяас чадварыг нь үнэлэх хэмжээний цалин өгч чадахгүй байна. Үүнд театр ганцаараа зүтгээд асуудлыг шийдэж чадахгүй. Төр засаг бодлоготойгоор анхаарал хандуулах цаг болсон.
-Манайхан чинь явсан тэмцээн болгондоо амжилттай оролцдог авьяаслаг дуучид. Уран бүтээлчдийн хувьд ойрын хугацаанд ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцох уу?
-М.Глинкийн нэрэмжит олон улсын уралдаанд манайхаас есөн дуучин оролцох гээд Москва хотноо бэлтгэлээ хийгээд өнөө маргаашгүй уралдаан нь эхлэх гэж байна. Минскийн олон улсын уралдаанд оролцоно. Мөн БНХАУ-д болох соёлын өдрүүдийн арга хэмжээнд манай хоёр дуучин маань оролцохоор болсон. Дээрээс нь он дөнгөж гаргаад симфони найрал хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, найрал дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ нийт 100 гаруй уран бүтээлчид ОХУ-ын Улаан-Үд хотод тоглолт хийнэ. Мөн ирэх жил БНСУ-ын дуурийн урлагийн уран бүтээлчидтэй олон талаараа хамтарч ажиллахаар төлөвлөөд байна.
-Энэ удаагийн ярилцлагынхаа сүүлийг УДБЭТ-ын шинэ үзвэрийн жилийн цоо шинэхэн уран бүтээлийн сонин хачнаас уншигчдадаа дуулгаад өндөрлөе гэж бодож байна?
-Тоглолтын 52 дахь улиралдаа бид үндэсний уран бүтээлүүдээ голлож үзэгчдэд хүргэхээр болсон. Энэ ажлынхаа хүрээнд бид “Хөхөө Намжил” дууриар үндэсний уран бүтээлийнхээ түүчээ болгож эхлүүлсэн. Одоо энэ амралтын өдрүүдэд “Төгсгөлгүй” гэдэг цоо шинэ танго балетыг тайзнаа амилуулах гэж байна. Танго балет нь манай урын санд анх удаагаа орж ирэх гэж байгааг гэдгийг онцлох нь зүйтэй.

Сэтгэгдэл (33)