“Жиа Ши Да” ХХК нь Баянгол дүүргийн 18 дугаар хороонд 110 айлын орон сууц барьж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг худалдан авагч нарт гаргаж өгөхгүй нутаг буцсаны улмаас ашиглалтад ороод 3 жил болсон боловч одоог хүртэл “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ”-гээ авч чадахгүй байгаа талаар нэр бүхий 28 иргэнээс ШӨХТГ-т гаргасан байдаг. Гомдлын дагуу тус газар нь Улсын бүртгэлийн ерөнхий газар. Төрийн орон сууцны корпорацитай хамтран холбогдох асуудлыг шийдвэрлэх зорилготой уулзалт хийжээ. Уулзалтын үр дүнд баримт бичиг нь бүрэн 17 иргэний амьдарч буй орон сууцны “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ”-г гаргаж, дөнгөж сая гардуулан өглөө. Үлдсэн 11 иргэний “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ”-г гаргахад шаардлагатай баримт бичиг дутуу байсан тул дутуу баримт бичгийг бүрдүүлж олгохоор болсоныг өнөөдрийн хэвлэлийн хурлаар онцоллоо.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)