Шинээр хамтарсан Засгийн газар байгуулагдсан, шинэ бүтцээр ажиллах болсонтой холбогдуулж Засгийн газрын хуралдаанаас 9 яамны төрийн нарийн бичгийн даргыг үүрэг ажлаас нь чөлөөлж, тэдний 4-г нь эргүүлэн шинээр байгуулагдсан яамных нь төрийн нарийн бичгийн даргаар томилсон шийдвэрийг гаргалаа. Тодруулбал Гадаад хэргийн яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам /татан буугдсан/, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам /татан буугдсан/, Хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргыг үүрэг ажлаас нь чөлөөллөө. Харин Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Б.Болдбаатар, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргаар Ш.Булга-Эрдэнэ, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргаар Д.Дэлгэрцогт, Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргаар Б.Эрдэнбүрэн нарыг дахин томилсон байна. Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн Д.Дэлгэрцогт нь “шударга ёс” эвсэлээс томилогдсон. Тийм учраас эвслийн зүгээс томилогдох төрийн нарийн бичгийн даргын квот нэгээр хасагдаж байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг МАН-аас томилох бололтой.
Сэтгэгдэл (4)