Засгийн газар өчигдөр үдээс хойш хуралдаж дэд сайдуудын томилгоог хийсэн. Харин МАН-ынхан шинэ засагт долоон дэд сайдын суудал авахаар болж, гишүүдээ өчигдөр томилуулсан юм. Гэтэл өчигдрөөс хойш зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "МАН-ыг дэд сайдын албан тушаалыг 500 сая төгрөгөөр худалдаалжээ" гэсэн мэдээлэл нэлээдгүй цацагдсан.
Тэгвэл энэ асуудлаар шүүхэд хандах болсон тухайгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийг дарга Ж.Мөнхбат өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр илэрхийллээ. Тэрээр "Бид дэд сайдуудаа хамгийн ардчилсан, шударга зарчим баримталж сонгосон. Монгол Ардын нам дэд сайдын албан тушаалыг хэнд ч мөнгөөр өгөөгүй. МАН-ын зүгээс худал мэдээлэл тараасан зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хуулийн дагуу хариуцлага ярих болно. Өнөөдрөөс эхлээд хууль, хяналтын байгууллагад хандана" гэсэн юм.

Сэтгэгдэл (5)