Эдийн засагт нааштай үзүүлэлтүүд гарч эхэллээ. Тухайлбал, хоёрхон хоногийн өмнө 1905 төгрөгт хүрч байсан долларын ханш өнөөдөр банкуудад 1890-1900 төгрөгийн хооронд худалдагдаж байна. Тэнгэрт хадаж байсан ноён долларын ханш буурч эхэлсэнтэй зэрэгцэн мөн хэд, хэдэн эерэг үзүүлэлтүүд гарч эхэлснийг мэргэжилтнүүд онцолж эхлэв. Зах зухаас нь дурдвал аравдугаар сард манай гадаад худалдаа ашигтай гарчээ. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар л гэхэд гадаад худалдаа 358 сая ам.долларын ашигтай гарсан бөгөөд энэ тоо 12 сард улам нэмэгдэх магадлалтай байгаа юм. Арванхоёрдугаар сард Хөгжлийн банк болон арилжааны банкууд 320 сая ам.долларын зээл босгож оруулж ирэхээс 160 сая нь аль хэдийнээ ороод ирсэн байгаа аж. Үлдсэн 160 сая ам.доллар нь энэ сардаа багтан орж ирэх юм байна.
Мөн банк болон хувийн хэвшлийнхэн гаднаас орох долларын хэмжээг нэмэгдүүлж эхлээд байна. Тухайлбал, Энержи ресурс хувьцаа гаргаж 200 сая ам.доллар, Хөгжлийн банк 250 сая ам.доллар, арилжааны банкууд 100 сая ам.доллар гээд нийтдээ 500 гаруй сая ам.доллар 2015 оны нэгдүгээр сард орж ирэх нь тодорхой болоод байгаа аж.
Харин Засгийн газрын зүгээс гадны хөрөнгө оруулалт татах ажлыг төдийлөн сайн чадаж байна уу гэдэг олны анхаарлыг ихээхэн татаж байна. Хэрвээ Засгийн газраас томоохон бүтээн байгуулалтуудынхаа ажлуудыг хөдөлгөж чадвал Монголыг чиглэх долларын урсгал нэмэгдэх нь гарцаагүй юм.

Т.Наран
Сэтгэгдэл (14)