Дэлхийн хүн амын байдал тайлангаас үзвэл Монгол улс “Шилжилтийн хожуу үед орсон” орнуудын ангилалд хамаарч байгаа бөгөөд эдгээр орнууд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дараах замаар нэмэгдүүлэх хэрэгтэй гэнэ. Тухайлбал, макро эдийн засгийн менежмент, нээлттэй худалдаа, сайн засаглал, хөдөлмөрийн болон санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг сайжруулах нь чухал аж.
Түүнчлэн манай улсын нийт хүн амын 38.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа гэнэ. Эдгээр залуучуудын ажилгүйдлийн түвшин 16.6 хувьтай байгаа бөгөөд 228.5 мянган залуучууд ямар нэгэн шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй байгаа аж. Энэ нь нийт залуучуудын 24.1 хувийг эзэлж байгаа юм байна.
Мөн 125.9 мянган залуу мал аж ахуй эрхэлж байгаа нь нийт залуучуудын 13.1 хувийг эзэлж байна гэсэн тоон үзүүлэлт гарчээ.
Сэтгэгдэл (7)