Монголын шатрын холбооны урилгаар Дэлхийн аварга Г.Каспаров, В.Ананд нарын дасгалжуулагч асан, өдгөө Туркийн шигшээ багийг удирдан дасгалжуулж байгаа Их мастер Михаил Гуревич өөрийн эхнэр, FIDE-гийн шүүгч, ОУМ Маша Клиновагийн хамтаар ирэх сарын 15-25-нд манай улсад зочлох юм.
Тэрбээр улсын шигшээ багийнхан болон өсвөрийн шилдэг тамирчдын дунд төрөл бүрийн сургалт, тэмцээнүүдийг зохион байгуулахад оролцон зөвлөгөө өгнө. Энэхүү сургалтад насанд хүрэгчид болон хүүхэд тус бүр 40 хүнийг хамруулах бөгөөд оролцохыг хүсэгчид 100-150 ам.доллар төлөх юм байна. Мөн FIDE-гийн шүүгчдийн зөвлөлийн дарга, их мастер Гривас Эфсратиос шүүгчдийн хурлын дарга Панагиотис Николопоулис нар манай шатрын шүүгчдийн дунд сургалт зохион байгуулна.

Сэтгэгдэл (5)