Дөрвөн настай охин төрсөн эцэг болон хойд эхийнхээ гарт хэрцгийгээр зодуулж нас барсан гэх мэдээлэл олон хүнийг цочирдуулаад байна. Энэ хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Уг хэрэг хаана шалгагдаж байгаа вэ?
-Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна.
-Эхний эцэг, хойд эхийг нь саатуулсан байгаа юу?
-Охины төрсөн эцэг болон хойд эхийг хэрэгт сэжигтнээр татаж цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна.
-Охины зодуулж амиа алдсан талаар эмч нарыг нотолж байна гэсэн. Энэ талаар?
-Амиа алдсан охины үхлийн шалтгааныг тогтоолгохоор цогцсыг нь Шүүх шинжилгээний хүрээлэнд хүлээлгэж өгсөн. Эхнээсээ дүгнэлтүүд гарч байгаа. Хэрэг прокурорын байгууллагын хяналтан дор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу мөрдөн байцаалт явагдаж байна.
Мөрдөн байцаах ажил дөнгөж эхэлж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Явцын дунд цагдаагийн байгууллагаас тодорхой мэдээллүүдийг өгнө.
Дашрамд хэлэхэд, талийгаач охин БЗД-ийн эмнэлэгт тав хоногийн турш сэхээнд байж байгаад энэ сарын 17-ны өдөр нас барсан байна.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (40)