Солонгос улсын их сургуулиудын элсэлтий журам, хугацаа болон бусад хэрэгцээтэй мэдээллүүдийг хүргэхээр зорьж "Elite Education” институтийн захирал З. Алтантуяатай ярилцлаа.
Та төвийнхөө үйл ажиллагааны талаар болон Солонгос улсад хэдэн жил оюутан суралцуулж байгаа тухай яриагаар хоёулаа энэхүү ярилцлагаа эхлэе.
За баярлалаа. Манай төв 2011 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Хүний нөөц, Нягтлан бодох бүртгэл, Аялалтын хөтөч, Англи, Япон, Солонгос хэлний чиглэлээр нэг жилийн мэргэшүүлэх сургалтыг явуулдаг. Миний бие 2009 оноос эхлэн одоог хүртэл Солонгос улсад оюутан суралцуулж байна. Ойролцоогоор 220 гаран оюутан суралцуулсан байдаг.
Солонгосын их сургуулиудын элсэлтийн журмаас та танилцуулаач?
Солонгосын их сургуулиудын хувьд гадаад оюутан элсэн суралцахад тийм ч хэцүү биш, мөн гадаад оюутны тэтгэлэг сайн олгогддог гэдгээрээ бусад орны их сургуулиудаас онцлог давуу талтай.
Элсэлтийн журмын хувьд хэлний мэдлэгийн түвшинг харж элсүүлэн авдаг. Солонгос улс нь ОУ-ын хэмжээнд хэлний мэдлэгийг тодорхойлох ТОФИК буюу 6 түвшний Солонгос хэлний шалгалттай. Тэр шалгалтын 3 болон 4 –р түвшинд тэнцсэн гадаад оюутнууд их сургуульд элсэн орох эрхтэй болдог. Зарим улсын болон Ази, Дэлхийн хэмжээний томоохон сургуулиуд 5-6р түвшинд тэнцсэн байхыг шаарддаг.
Хэлний бэлтгэлийн хувьд жилд 4 удаа 9,12,3,6 саруудад элсэлт авдаг ба тухайн хугацаанаас 2 сарын өмнө бүртгүүлсэн байх ёстой.
Бакалавр, магистр, докторын сургалт нь 9 болон 3 саруудад эхэлдэг. Элсэлтийн хугацааны хувьд нарийн шаардлага тавьдаг бөгөөд жишээ нь 9 сарын бакалаврын сургалтанд элсэх оюутнууд 6 сард бүртгүүлсэн байх ёстой.
Хэлний мэдлэгийг хараад л элсүүлдэг хэрэг үү? Монголдоо бэлдэж болох уу? заавал Солонгос улсад хэлний бэлтгэл сурах ёстой юу?
Тийм ээ гадаад оюутнуудын хувьд хэлний мэдлэгийг хараад элсүүлдэг. Мэдээж Монголдоо бэлдэж болно. Эдийн засгийн хямралтай байгаа одоо үед дээр нь Солонгосын вон 1.8 –тай байна бараг 2 төгрөг болох гэж байна. Энэ үед хэлний бэлтгэлд 1 жил сурахын төлөө 12 13 сая төгрөг зарна гэдэг бол бас л асуудал шүү. Тэрний оронд Монголдоо 1200 000 төгрөг төлөөд Солонгос багшаар заалгаад 4-р түвшинд хангалттай тэнцэх боломж байна шүү дээ. Манай төв өнгөрсөн жил туршилтаар 8 хүүхэд бэлдсэн бүгд оноогоо авсан. Солонгост 1 жил зөвхөн хэл сурах гэж ийм их мөнгө заралгүй шууд бакалавр болон магистрын сургалтандаа элсэн ороод, сурч байна.
Заавал Солонгост хэлний бэлтгэлд сурах шаардлага байхгүй. Гэхдээ Солонгосын ТOP 5 их сургуульд (Seoul National University, Korea University, Hanyang University, KAIST, Sungkyongkwan University) суралцая гэвэл заавал 6 оноо авсан байх ба зарим их сургууль нь тухайн сургуулийнхаа хэлний бэлгэлийг төгссөн байхыг шаарддаг.
Мэргэжлийн ангийн хувьд ямар ямар мэргэжилээр элсэх боломжтой болон төлбөрийн хувьд ямар байдаг вэ?
Анагаахын нарийн мэргэжилүүд болон уул уурхайн салбарын мэргэжлүүдээс бусад бүх мэргэжилээр суралцаж болно. Ялангуяа манай Боловсролын яамнаас гаргасан Монгол улсад хамгийн эрэлттэй байх 20-30 мэргэжилээр ч элсэн суралцаж болно. Оюутны сурах нөхцөл боломж, хангамж сайтай учир өөрөө хичээвэл ямар ч мэргэжилээр сайн суралцах бүрэн боломжтой.
Ойролцоогоор бакалаврын сургалтын 1 семистр буюу 6 сарын сургалтын төлбөр (төлбөрөө семистр семистрээр нь төлдөг) 3-4 сая вон байдаг төгрөгөөр бол 6-8 сая төгрөг. Гадаад оюутны тэтгэлэг гээд эхлээд элсэн ороход дээрх төлбөрөөс 50%-ийг нь хөнгөлж өгдөг. Тэгэхээр 1 семистр нь 3-4 сая төгрөг болно. Жишээ нь: Бакалаврын сургалт нь 4 жилийн хугацаанд 8 улиралтай түүнээс эхний улиралдаа 50% тэтгэлэг авна. 2 дахь улирлаасаа дүнгийн голчоороо тэтгэлэгт хамрагддаг. Солонгост голч оноо 4.5 байдаг үүнээс тухайн улиралдаа 4.0 буюу 90 голчтой суралцвал 100% , 3.5-4.0 буюу 85-89 голчтой суралцвал 70%, 3.0-3.5 буюу 80-84 голчтой суралцвал 50%, 2.5-3.0 буюу 75-79 голчтой суралцвал 40%, 2.0-2.5 буюу 70-74 голчтой суралцвал 30%-ийн тэтгэлэгийг тус тус авах боломжтой байдаг. Үүнээс харвал тухайн оюутан улирал бүрд сайн сурвал бүүр огт төлбөр төлөхгүйгээр ч сурах бүрэн боломжтой. Энэ нь зөвхөн тухайн оюутнаас л шалтгаална.
Солонгос улсад суралцахдаа ямар мэргэжил сонговол зүгээр вэ?
Ер нь хууль эрх зүй, улс төрийн чиглэлээс бусдаар бол суралцаж болно. Жишээ нь тэнд хуулиар сурлаа гэж бодоход Солонгос улсын л хуулийг судалдаг болохоор Монголынхоо хуулийг сайн судлаагүйн улмаас Монголдооирээд ажиллах боломжгүй, ажиллахад нилээн хүндрэлтэй байдаг. Тэгээд тэнд төлбөр төлж олон жил хуулиар сурчихаад энд ирээд зөвхөн орчуулагч л хийх тохиолдол их байна. Тиймээс манай төвд хандан Солонгост суралцахаар ирж байгаа оюутнууддаа бид зөвлөгөөг маш сайн өгдөг. Мэдээж хэрэг бидний зөвлөсөнөөр мэргэжилээ сонгох нь явцуу зүйл. Мэргэжил сонгонон гэдэг бол яаж амьдрахаа шийдэх гэж байгаа чухал зүйл учраас бидний зөвлөгөөгөөр амьдралаа шийднэ гэж байхгүй. Тиймээс бид тал талын зөвлөгөөг үнэн бодитой сайн өгдөг харин сонголтыг өөрт нь үлдээдэг.
Монголын их дээд сургуулиудын сургалтын төлбөр жилээс жилд нэмэгдэж байгаа үүнтэй адил Солонгосын их сургуулиудын төлбөр бас жил жилд нэмэгдэх үү?
Үгүй ээ энэ тал дээр их нарийн авч үздэг. Нэг тогтоосон төлбөр 10-15 жилдээ бүүр анх байгуулагдахдаа ямар төлбөртэй байсан одоо ч тэр төлбөрөөрөө явж байгаа улсын хэмжээний их сургуулиуд байдаг. Төлбөрийн хувьд жил бүр манайх шиг нэмэгдээд байдаггүй нэмэгдлээ гэхэд оюутнуудын хөдөлгөөн нилээн хүчтэй үндэсний хэмжээнд өрнөдөг учир нэг батлагдсан төлбөрийг байнга өөрчлөөд байдаггүй.
Солонгост цагийн ажил хийх боломж хэр вэ төлбөрөө төлөөд байж чадах уу?
Хэлний бэлтгэлд явж байгаа оюутнууд эхний 6 сар ажил хийх эрхгүй байдаг хуулиараа. 6 сараас хойш бол 7 хоногт 20 цагийн ажил хийх эрхтэй.
Харин мэргэжлийн зэргийн сургалтуудын хувьд харьцангуй боломжтой. Жишээ нь Бакалаврын сургалт 3 сар хичээллээд 3 сар амардаг. Мөн төлбөрөө жилээр нь биш улирлаар нь төлдөг учраас амарч байх хугацаандаа 3 сар ажиллаад төлбөрөө төлөх боломж их байгаа. Гэхдээ сайн суралцаад тэтгэлэгт хамрагдвал ажилласан хугацааны цалингаа төлбөрт өгөхгүй байх ч боломжтой шүү дээ.
Магисрт суралцаж байгаа оюутнуудын хувьд 3 сар хичээллэх хугацаандаа 7 хоногт 2-3 өдөр л хичээллэдэг учир цагийн ажилаа хийх боломж нь илүү ихээр нэмэгддэг. Солонгосын аль ч хот аль ч дүүрэгт суралцсан цагийн хийх боломж байж л байдаг. Солонгос багшийн маань хэлсэнээр сөүл гэхээсээ илүү эргэн тойрны хотуудад суралцвал хэл ээ ч сайн сурна, үндсэн ангийн төлбөр ч хямд, мөн үйлдэрүүдээ дагаад ажлын байр ч бас элбэг байдаг гэж байсан.
Сургалтын төлбөрийг Монголтой харьцуулахад тийм их биш ч гэсэн бас жаахан өндөр юмаа энэ тал дээр юу гэж бодож байна вэ?
Мэдээж өндөр. Ганцхан Солонгос улс гэхгүй Монголоос өөр аль ч улсад суралцсан нэгээс олон нугалсан төлбөр төлнө шүү дээ. Гол нь бид хэлний бэлтгэлийн тэр их төлбөрөөс өөрсдийгөө чөлөөлөхийн тулд Монголдоо их сайн суралцах хэрэгтэй.
Бид 2014 онд Монгол Солонгос Австралийн их дээд сургуулиудын сургалтын төлбөр оюутны байр, амьдралын хэрэгцээний зардлын тухай 4 жилээр нь судалгаа гаргасан.
Үүнээс харахад Монголдоо сурч байгаа оюутнууд 4 жилийн турш сургалтын төлбөр, байр хоол, унаа, хувцас, бусад гээд дундажаар 30-45 сая төгрөг ээж ааваасаа 100% гаргадаг. Харин Солонгост сурч байгаа оюутнууд 45-60 сая төгрөг зарцуулдаг боловч үүний зөвхөн 10-15 хувийг л аав ээжээсээ авдаг бөгөөд үлдсэнийг өөрөө ажил хийж,магадгүй Монгол Солонгосын хооронд жижиг наймаа хийж төлдөг гэсэн судалгаа гарсан.
Энэ их сонирхолтой судалгаа байна. Мэдээж оюутан байх хугацаандаа ганцаараа гадаад улсад суралцана, ажиллана гээд хэцүү юм шиг санагдаж байвч тэр хүүхэд маш их зүйлд суралцдаг байх.
Тэгэлгүй яахав дөнгөж 11р ангиа төгссөн, их сургуулиа төгссөн Монголчуудын хувьд бол жаахан хүүхэд явж байгаа. Ээж аавынхаа өврөөс хол мөнгөө яаж зарцуулах уу, төлбөрөө яаж олох уу, таалагдсан хувцасаа аав ээжээсээ мөнгө аваад биш өөрөө ажил хийгээд яаж авах уу гэх мэт наад захын энгийн амьдралд маш их суралцдаг.
Мөн Солонгост суралцаж байгаа төгсөөд ирж байгаа оюутнуудын маань хувьд тухайн улсынхаа соёл, ёс заншил, ард түмний онцлогт суралцаад ч тэр үү сэргэлэн цовоо, мэндлэх хүндлэх ёстой, аливаад олон аргатай мэргэжил мэдлэгээс гадна амьдралд мундаг сайн суралцаад ирж байгаа нь баярламаар санагддаг. Тэдэнд тэтгэлэг авахын тулд сайн сурах, төлбөрөө төлөхийн тулд их ажиллах гээд зав зай бага байдаг.
Танай нэг жилийн Солонгос хэлний бэлтгэлийг сонирхож болох уу энэ талаар та мэдээлэл өгөөч?
Бололгүй яахав. Манайх Солонгос хэлний нэг жилийн сургалттай. Жилдээ 2 удаа буюу ТОФИК-ийн шалгалтын хугацаа, Солонгосын их сургуулиудын элсэлтийн хугацаанаас хамаараад 1 болон 5 сард элсэлт авдаг. 7 хоногийн 5 өдөр, өдөрт академик цагаар 6 цаг хичээллэдэг. Өглөө оройн цагаас сонголт хийх боломжтой. Хичээлийг Солонгос багш удирдан заахаас гадна ТОФИК-ийн 6 оноотой Солонгос улсад Солонгос хэл судлалын магистр хамгаалаад ирсэн багш заадаг.
Анхан шатнаасаа сурах уу?
Тиймээ үсэгнээс нь эхлээд заана. Мэдээж мэргэжлийн Солонгос хэлний багш орчуулагчийн ангийн 3-аас дээш курсын оюутнууд эсвэл төгссөн оюутнуудын хувьд богино хугацаагаар суралцах боломжтой. Энэхүү сургалтын зорилго нь ТОФИК 4-6 оноо авахад чиглэж байгаа учраас нилээн өндөр шаардлагатай, шахуу, их завгүй суралцдаг. Бид оноогоо авч байж хэлний бэлтгэлд суухгүйгээр их сургуульд шууд элсэх боломж маань нээгдэнэ гэдгийг оюутнууд мань маш сайн мэдэж бйагаа учраас хичээл зүтгэл их гаргадаг.
Визний хувьд мэдээлэл өгөөч.
Солонгос улсаас Монгол улсад суугаа ЭСЯ-ны хувьд сүүлийн хэдэн жил тодруулбал 2012 оноос хойш Монголчуудад хөнгөлөлттэй боломжуудыг их нээж өгч байгаа. Виз мэдүүлэхэд жил ирэх бүр амар хялбар болж байна. Материалынхаа зөвлөгөөг сайн аваад түүний дагуу бүрдүүлэлт хийгээд өгөхөд визэнд хүндрэл байхгүй байгаа.
Манайхан гол нь элчингийн материал хүлээн авдаг газарт очиж зөвлөгөө авдаг тэгээд шаардсан материалыг тоо ёсоор бүрдүүлэх боловч доторх агуулгын хувьд виз олгоход хангалтгүй материал өгч алдаж байгаа маш олон тохиолдол манай дээр ирж байна. Тиймээс анхнаасаа материалын зөвлөгөөгөө маш сайн аваад чанартай бэлдэж өгөх хэрэгтэй аялалаар, урилгаар явж бйагаа хүмүүс мөн хувиараа сургалт хөөцөлдөөд явж байгаа хүмүүс энэ шалтгаанаар татгалзсан хариу их авч байгаа. Нэг удаа татгалзсан бол дараагийн удаа материалыг үндсээр нь өөрчлөн өгөх боломжгүй байдаг учир анхнаасаа их хариуцлагатай хандаасай л гэж хүсэж байна.
Сүүлийн үгийг танд үлдээе.
За баярлалаа. Ямартай ч их тухтай ярилцлаа. Дэлгэрэнгүй мэдээлэл авах хүмүүс, Солонгос хэл сурах, их дээд сургуульд элсэх залуучуудад манай үүд хаалга байнга нээлттэй шүү гэдгийг хэлье. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
Ярилцсан:
Г.Галпүрэв

Сэтгэгдэл (13)