Өнөөдөр дэлхийн усны өдөр тохиж байна. НҮБ энэ өдөр дэлхийн цэвэр усны нөөцийн тухай тайлан гаргажээ. Тайланд тэмдэглэснээр улс орнууд усны эх үүсвэрээ өнөөгийх шигээ зохисгүй ашигласаар байвал ирэх 15 жилд хэрэглэх ёстой усныхаа дөнгөж 60 хувийг л ашиглах болно хэмээн анхааруулж байна.
24tsag.mn сайт “Солиотой 24” буландаа дэлхийн зарим орнууд дахь усны төлөөх “дайн”-ыг харуулж байна. Таныг усаа гамгүй хэрэглэхээсээ өмнө нэгийг бодогдуулах 24 фотог үзнэ үү.
2. Балбын Бхактапур тосгоны иргэд уух усаа ийм хэмжээний саваар авч байна.
3. Хятадын Юннан аймгийн Кунминь дүүргийн Догчуань суурингийн иргэд ийм усыг ундандаа хэрэглэж байна.
5. Хойд Хятадын Хенан аймагт бохирдсон усыг цуглуулж шинжлэх гэж байна.
7. Энэтхэгийн Гужарат мужид уух усаа авахын тулд ийм эрсдэл хүлээдэг.
8. Иракын нийслэл Багдадын ойролцоо Саддам хотын Тарик дүүрэгт газар доорх нүхнээс усаа авдаг боловч ийн бохирджээ.
9. Гайтийн нэгэн сууринд ус байсан газар хоолны хаягдал саваар дүүрчээ.
10. Энэтхэгийн Ассам мужийн эмэгтэй гар худагнаас усаа авч байна.
11. Өмнөд Суданы Жаманд жаахан охин нүхнээс ус ухсан ч ийм л хэмжээтэй гарчээ.
12. Этиопийн Булье Дуба тосгонд залуу хүү цөөрөмнөөс ус ууж байна.
13. Дээрх тосгоны охин ундны усаа аягалж байна.
14. Энтэхэгийн Гужарат мужийн иргэд усаа зөөсөөр. Энэ тэдний гэр бүлийн 7 хоногийн усны хэрэгцээг хангана.
15. Пакистаны Пунжаб аймагт үерийн усанд автсан эрэгтэй. Түүний усны сав хов хоосон.
16. Филиппиний Манила хотод усны бохирдол ийм байна.
17. Энэтхэгийн Ассам мужийн иргэдийн ундны усны эх үүсвэр.
18. Хятадын Хубэй аймагт бохирдсон усанд хордож үхсэн загаснуудыг түүж байна.
19. Сьерра-Леон улсын нийслэлд оршин суугчид цөөн худгаа ингэж ашиглана.
20. Шинэ Дели хотын иргэн бохирдсон бас хүйтэн голд усанд орж байна.
21. Хятадын Хубей аймгийн иргэн голд цамцаа угааж байна.
22. Хятадын Юннан аймгийн Кунминь суурингийн гол ширгэжээ.
23. Энэтхэгийн Ассам мужид амьдардаг хүү амны цангаагаа гаргаж байна.
24. Хятадын Кунминь сууринд арай гэж авсан ундны усаа асгасан хүү уйлж сууна.
Д.Идэр
www.24tsag.mn
www.24tsag.mn
Сэтгэгдэл (11)