Долдугаар сарын нэгний хэрэгт оролцсон цагдаагийн дарга нарыг шүүх хурал үргэлжилж байна. Яг одоо шүүхээр эдгээр цагдаа нарыг цагдан хорих эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Хэрвээ шүүхээс ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх, Нийгмийн хэв журмын хэлтсийн даргаар ажиллаж байсан цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарыг цагдан хорих шийдвэр гаргавал нийт цагдаагийн бие бүрэлдэхүүн ажил хаяна гэдгээ мэдэгдсэн байна.
Шүүх хуралд оролцож буй албан бус эх сурвалжийн мэдээлснээр хэрвээ хорих шийдвэр гаргавал Улаанбаатар хот дахь нийт цагдаагийн бие бүрэлдэхүүн, тусгай байгууллагын цагдаа нар ажил хаях юм байна. Ажил хаяна гэсэн мэдэгдэлд Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ц.Сандаг-Очир гарын үсэг зураагүй байгаа аж. Түүнд генералын зориг дутаж байна хэмээн цагдаа нар үзэж байна.

Сэтгэгдэл (1165)