Архангай аймгийн Хөгжимт драмын театрын дарга И.Амартүвшинг АТГ-аас шалгаж эхэлжээ. Учир нь түүнийг ажилчдаа удаа дараалан зодож танхайрсан. Мөн сонгон шалгаруулалтгүйгээр Хөгжим драмын театрын дарга болсон. Ингэхдээ дээд сургуулийн хуурамч диплом худалдан авсан хэмээн буруутган шалгаж эхэлсэн байна. Түүний хууль бус үйлдлийг эсэргүүцэн ажилчид нь гарын үсэг зуран төлөөлөл бүхий таван жүжигчин хотод иржээ. Тэд “Түүнийг шалгаруулахаар аймгийн бүх газраар явсан. Гэтэл аймгийн Засаг дарга түүнийг хоёр сарын цалингийн 20 хувиар торгоод өнгөрсөн. Тиймээс бид АТГ-т шалгаруулахаар ирсэн” гэлээ.
Б.Чимэг