зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Занаа: Тулганы гал бадраах ёслолыг татварын 300 сая төгрөгөөр хийчихээд намайг явах газраа яваарай гэсэн

2012-4-10
0
ЖИРГЭХ
big_Ж.ЗАНАА_Өнгөрсөн оны 12-р сарын 29-нд Төрийн ордонд Н.Батбаяр нарын УИХ-ын гишүүд “Тулганы гал бадраах ёслол” зохион байгуулсан. Энэ ёслолд эмэгтэй хүн оруулаагүй тул эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төрийн байгууллагууд Үндсэн хууль зөрчиж, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан гэж үзэж байгаа юм.
big_Ж.ЗАНАА_   Өнгөрсөн оны 12-р сарын 29-нд Төрийн ордонд Н.Батбаяр нарын УИХ-ын гишүүд “Тулганы гал бадраах ёслол” зохион байгуулсан. Энэ ёслолд эмэгтэй хүн оруулаагүй тул эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төрийн байгууллагууд Үндсэн хууль зөрчиж, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан гэж үзэж байгаа юм. Тиймээс “Иргэдийн альяанс” төвийн тэргүүн Ж.Занаа Үндсэн хуулийн цэцэд хандсан ч дээрх ёслол нь хууль зөрчөөгүй гэсэн тайлбар өгчээ.

- Ямар үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандсан юм бэ?

- Бидний Үндсэн хуулийн цэцэд хандсан шалтгаан бол Н.Батбаяр зэрэг УИХ-ын гишүүдийн  Төрийн ордонд зохион байгуулсан гал тахих ёслолд хандаж байгаа улс төрчдийн хандлагын тухайд юм. Тэр ёслолд эмэгтэйчүүдийг оруулаагүй. Яагаад оруулаагүй вэ гэдгийн учрыг сая л бид сайн мэдэж авлаа. Тэр нь эмэгтэй хүн гаргадаггүй Монголын нэлээн хэдэн уул овооноос авчирсан шороогоор тахилага хийсэн учир эмэгтэй  хүн орохгүй гэсэн шийдвэр гаргацгаасан юм байна л даа. Гэхдээ энэ уламжлал, ёс заншлыг үйлдэж байгаа байдал нь өөрөө Үндсэн хуульд заасан улс төр, эдийн засаг нийгэм соёлын амьдралд эмэгтэй, эрэгтэй хүн тэгш эрхтэй байна гэсэн заалтыг зөрчсөн байгаа юм. Үндсэн хуулинд бол Монголын ёс заншил хуулиас дээгүүр үйлчилнэ гэсэн тийм заалт байдаггүй.

- Үндсэн хуулийн цэцээс ямар хариу тайлбар өгсөн бэ?
- Хууль дүрэм, өргөсөн тангарагаа мэддэггүй ийм УИХ-ын гишүүд байдаг юм аа гэж бодоход Үндсэн хуулийг манаж, сахиж байх ёстой цэцийн гишүүн Л.Амарсанаа уламжлал, ёс заншлаа баримтласан нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн утгатай хариулт өгч байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. Тиймээс манай эмэгтэйчүүдийн байгууллагууд энэ асуудлыг зүгээр орхиж болохгүй. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг ёс заншлаар далимдуулж ялгаварлан гадуурхдаг том тогтолцоо оршин байгаа нь НҮБ-ын гишүүн Монгол улс 400 гаруй  хүний эрхийн конвенцид нэгдэж орсон орон гэхэд үнэхээр эмгэнэлтэй санагдаж байна.

- Та Н.Батбаяр гишүүнд өөрт нь хууль зөрчиж байгаа тухайд нь хэлсэн үү?

- Би утсаар ярьсан л даа. Монголд ёс заншил бол хуулиас дээгүүр байдаг юм аа гэж хэлж байна лээ. Монгол улсын хуулинд уламжлал нь хуулиас дээгүүр  байна гэсэн нэг ч заалт, нэг ч үсэг байхгүй. Хуулинд заагаагүй бол ийм үйлдэл хийх нь төрийн албан  тушаалтан, төрд хориотой. Тэд Үндсэн хууль зөрчсөн, нэгдэн орсон олон улсын хүний эрхийн конвенцоо ч зөрчсөн, өргөсөн тангаргаа зөрчсөн. Н.Батбаяр гишүүн бол өөрөө 1992 онд Монгол улсын Үндсэн хуулийг батлалцсан хүмүүсийн нэг.  Улс төр, соёлын харилцаанд хүмүүс тэгш  байх эрхтэй гэсэн заалтыг оруулсан хүний нэг нь. Өөрөө өөрийнхөө баталсан хуулийг одоо болтол ойлгоогүй яваа юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Н.Батбаяр гишүүн бид хоёр нэлээн маргасан л даа. Чи явдаг газраа яваарай гэж хэлж байсан. Би бол хууль журмынхаа дагуу явна даа.

- Хэрэв энэ ёслолыг эмэгтэй хүн зохион байгуулсан бол ийм ялгаварлан гадуурхсан үйлдэл гарах байсан болов уу?

 - Монголд эцгийн эрхт ёсыг дагаж эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах, боловсруулах үйл ажиллагаанд оролцуулахгүй байх хандлага маш их байдаг. Эмэгтэйчүүдийн саналаар УИХ-д гарчихаад эмэгтэйчүүдийн өгсөн татвараар ийм зүйл хийж болохгүй шүү дээ. Эмэгтэйчүүд бол хэзээ ч ийм юм хийхгүй. Эмэгтэй хүн гал тахих ёслол хийсэн байлаа гэхэд лав нөгөө хүйсийн хүмүүсээ ялгаварлан гадуурхахгүй гэж бодож байна.

- Энэ асуудлаар намын дарга нар, ёс зүйн хороодод нь хандах уу?

- Би Тулганы гал бадраах ёслол болсны маргааш нь УИХ-ын гишүүд рүү мессеж бичсэн. Та нар Монгол улсын Үндсэн хуулийг зөрчлөө гэж. Дараа нь хэвлэлд ч бичиж, ерөнхийлөгчид хандсан. Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх Ч.Сосормаа энэ асуудлыг залруулахаар багагүй чармайлт гаргасан. ЗГ болон УИХ-ын гишүүдэд “Монфермет” гэж эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын үндэсний сүлжээ хандсан байгаа. Харин намуудад хандаагүй байна.

- Зарим олны танил хүмүүс эмэгтэйчүүдийг дорд үзсэн өнгө аястай үг, үйлдэл гаргаж байгаа нь нийгэмд нөлөөлж байх шиг. Тухайлбал дуучин С.Жавхлангийн үгнээс ийм хандлага их ажиглагддаг?

- С.Жавхлан хувьдаа эмэгтэй улс төрч байхыг эсэргүүцдэг байж магадгүй л дээ. Хэрэв энэ хүн УИХ-ын гишүүн болох гэж байгаа бол ийм байр суурьтай хүнийг манай сонгогчид сонгохгүй байх ёстой л доо. Яагаад гэвэл эмэгтэйчүүдийг дорой гэж үздэг, ялгаварлан гадуурхсан уламжлалыг их дагадаг ийм хүмүүс УИХ-ын гишүүн, эрх  зүйт төрийн түшээ байх ямар ч эрхгүй гэж бодож байна.

- Гал тахих ёслолд бас ганцхан Гандан тэгчинлэн хийдийн хамба ламыг оруулсан байсан. Энэ бас шашныг ялгаварласан үйлдэл мөн үү?
- Тийм. Шашнаар ч бас ялгаварлан гадуурхсан байгаа юм. Буддын шашныг төрийн шашин гэж үзэх гээд байх шиг байна. Тийм юм бол байхгүй. Төр нь шашнаа дээдэлнэ, шашин нь төрөө хүндэтгэнэ гэсэн заалт байгаа. Аливаа нэг шашныг ялгаж аваад төрийн ёслолд оруулж байгаа нь бусад шашныг бас ялгаварласан хэрэг. Хувь  хүн ямар шашин шүтэх нь чөлөөтэй байдаг бол төрийн хувьд аль нэгийг дорд эсвэл дээрд үзэх нь хориотой байдаг.

- Үндсэн хуулийн цэц нэгэнт эмэгтэйчүүдийг ёслолд оролцуулаагүй нь ялгаварлан гадуурхаагүй хэрэг гэж үзжээ. Цаашид ямар алхам хийх вэ?
- Энд хамгийн хортой нь татвар төлөгчдийн 300 сая төгрөгийг гал тахих ёслолдоо зарцуулсан байгаа юм.  Уул, овоо тахихдаа төрийн өндөр албан тушаалтнууд, орон нутгийн засаг захиргааны хүмүүс төсвийн мөнгөөр тахилга хийж байна. Төсөв  гэдэг бол Монгол улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн татвараас бүрддэг. Нэг хэсгийнх нь татвараас бүрдсэн мөнгийг тэр хэсгийн эсрэг ялгаварлан гадуурхсан ёслол, уламжлалд зарцуулж байна. Бид аливаа ялгаварлан гадуурхсан арга хэмжээг татварын, төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхгүй байхыг хүсч байгаа. Тиймээс 300 сая төгрөгийг яаж зарцуулсан бэ гэдэг тайланг нь гаргуулж авах хэрэгтэй байна. Үндсэн хуулийн цэцэд дахин өргөдөл өгч байгаа. Л.Амарсанаа  цэцийн гишүүн хүнд байж болохгүй ёс зүй, хууль эрх зүйн алдаа гаргасан. Ер нь төсвийн мөнгөөр эрэгтэй, эмэгтэйчүүдийг аль нэгийг нь ялгаварлан гадуурхсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон  заалтыг төсвийн тухай хуульд оруулах ёстой.
- Ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • eebee (122.201.18.134)
    Bolthetiin avgai udvaliin egch zanaa guai .hujaa avgai mini minii mongoloos zaildaa. Chaimaig tv EER GARAHAAR BOOLJMOOR BOLDOG.
    2012 оны 04 сарын 16 | Хариулах
  • boldoo (182.160.58.11)
    yu gehev de tenegl yum bn huulia mededgvil hvn bn
    2012 оны 04 сарын 12 | Хариулах
  • зочин (180.149.92.3)
    эрт дээр үеэс л эмэгтэй хүн гал гэдэг зүйлээс холдолгүй үр хүүхэд гэр бүлээ дулаацуулж байсан. паартай байшинд амьдарч байгаа Н.Батбаяр гишүүнээс асуучмаар санадчихлаа та өглөө босож цахилгаан тогоогоо залгаж цайгаа чанаж ууж байна уу тийм л эмэгтэй хүн илүүц санагдаад байгаа юм бол эхнэр авахгүй амьдрахгүй яасын.
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Zochin (202.179.11.98)
    Batbayar guai emegtei xunees toroogui yum shig emegtei xuniig dord uzdeg, bagadaa maani unshij bgaagui yum shig Burxnii shashniig uzen yaddiin bn l daa. Iimerxuu yalgawarlan gaduurxagchdiin xandiig darax xeregtei, Ene chin Ardchilsan niigem bizde
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • zochin (94.78.69.21)
    MANAIHAN unen hulduuu humuus shuu ene erchuud ni den ylanguiyaa MAL tolgoitoi 300 say tugrug urcheed bna MALUUDAA tegehed ene emegteig buruutgaad tenegteed bhiim GULUGNUUD umaa neeree
    2012 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.179.10.6)
    Mongoliin hujaanar Mongol gazar Mongol ulsad Orig Mongolchuudtai baritsaj bain Ter tusma hujaa huhen
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.23.77)
    300 саяар тахидаг гал гэж юу байна. АРАЙ Ч ХЭТЭРЧ БАЙНА ШҮҮ. Тийм юм бол өөрсдөө мөнгөө гаргаад галаа тахидаг л юм байгаа биз. царай алдсан баячууд та нар. 1 л но байна. ЗААВАЛ ШАЛГУУЛ,
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    ene aimaar hervvlch awgai shtei
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.19.64)
    eserguutcej bicheed bgaa teneguudee, , gal ochnoos, us duslaas ehtei shig iim engiin zan uiliin uildliig turiin hemjeend hiij er emeer ni yalgaj bgaa ni tcaashdaa mgl emegteichuudiig eriin bool geriin zartc shig bailgadag munhag esiig delgeruuleh ehlel ni gedgiig oilgohod ta nart nemelt tarhi heregtei uy. . . Ugaasaa manai niigem mash haranhui zerlegshij, ger buliin huchirhiilel asar iheer nemegdej bgaa nuhtculd turiin hemjeend iim uildel hiih ni buruu shuu. . Tur ni irgedee er emeer ni yalgaj blj bhad bid yagaad boldoggui um geed zahaasaa ehleed ehneree gudamjind mal shig alj bna, nyalh huuhdee haga chuluudaj bna. . Ene uildeliig tur uuruu zohion baiguulsan ni buruu, teriig ene hun yarij bna, ternees bish huduu bdag uul ovoon deer gariya geegui bna. Hunii yaria unshaad oilgoj chaddaggui um bol yakh gej um unshdag um. .
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • temyyjin (202.126.91.65)
    ene hujaa avgaigiin tsevershilt odoo hyrtel dusaagui l baigaa yum baih daa. nalmaij navsaichaad l haana l heryyl baina tend dalbiigaad l dyynge teneg yum yariad klimaks ni yavagdaa tarhinii uurchlulttei bolj dee.yheesei ene muu
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • Mongol Omogshil (202.9.43.38)
    Minii eh maani ta narshig iim balai yuman deer gender yarihgvi jinhen Mongol yosoo meddeg sarangua.huuli huuli geed maltaad baihiin huulia hundlen deedelj baih yostoi humuus ni avilgal heel hahuuliig davraan degdeej eh ornoo hariihand ugch,ezguiruulj baigaag chi medehgvi bol chamaig hen MONGOL geh bilee,Javhlan ene ter geed yahab duuchin javhlanch gsn MONGOL hun ,olon galzuu dund neg uhaantai hun bur galzuu bolj huvirdag yumdaa.Ta nariig zugeer gichii gej duuduul boloh boluu.
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (49.0.171.59)
    uur hiih yum baidaggui yum bolob yy daa ene abgaid.
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • Mongol Omogshild (202.179.19.44)
    chi setgetsiin gajigtai yum bish biz dee... Mongol hun bj hujaa yaana yaana genee... sanaand bagtamgui yum... tegeed chi eh hunees turuugui yum bish biz dee... chi ehiigee arai dendu doromjilj bgaa yum bish uu ...
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    хуулиас дээгүүр юм гэж байхгүй шүүү нөхдөөө
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • mongol omogshil-d (124.158.75.10)
    энэ доор бичсэн монгол омогшил энэ тэр гэсэн хүн жавхлангийн араас орж байгаа юм байна даа , хууь эрх зүйт нийгэм хөгжсөн энэ үед ийм элий балай юм яриад сууж байдаг хаашаа янзын дүүрсэн тэнэг вэ
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • Mongol Omogshil (202.9.40.120)
    Ta nar shal hiih yumaa olj ydsan yumaa.tegeed gal tahimaar baigaa bol tahildaa.ta nariig gishgehiig horigolson dogshin sahius savdagtai uul usiig ta naraar gishguulj buzarluulahgvi shuu. ubug deedsiin ariun surgaali baatarlag tuuhiig ta nar muusain yugaach oilgov gej. dain bolhoor, har yum gej helegdeed, arihchin geed doromjluulaad baigaa nuhuruudchin hussen huseegvi albadan daind orood ta nar muusainii umnuus amia aldaad har gertee haan bor gertee bogdgvi ger oronchin ezguirch huit daagaad irehleer muusain hujaa nar ta nar deer 10-20-ooroo eeljlen huchirhiileed eh orniigchin ezlen ta nariig yun gal tahih mantai bolgood bosognii bool dotognii shoroo bolgoh ter ued heden muusain erchuudteigee het teneg yuman deer gender yarin maltaj baijdee gej amaa barih tsag ireh bi.MONGOL ERSIIN BOSOO HIIMORIIG HUH CHONO , NISEN HALIH BURGED ,DOGSHIN HAR AZRAGTAI zuureldeg ni zugeerch neg heleegvi yumshuu.Baatarlag tuuh bur ER huistei baatar ersees turdug harin ta nariig bid morin deereesee shuureed
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • Амаа мэдэж ярих (121.127.179.100)
    монголд эмэгтэйчүүдийн эрх дэндсэн үү гэхээс муудаагүй. Хийх юмаа олж ядсан ийм солиотой амьтад амныхаа зоргоор л бурах юм даа. Уламжлалт ёс заншил гэдэг бол энэ авгайгийн яриад байгаа жендер энэ тэрээс арай өөр юм байдаг байхаа. Арай өөр сэдэв сонгож заргалдвал ямар вэ, Занаа гуай.
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • зочин (182.160.35.83)
    Одоо больё оо. Наад мэдрэл чинь намайг олон хүн уншиж байна гэж бодоод өөрийн сайт нээчихнэ шүү.
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.35.83)
    Алтан овоон дээр гарнаа яадгийм. Эмэгтэй болж төрсөн нь миний буруу юмуу. Эверест дээр бүсгүйчүүд гарч болоод л байгаа биз дээ. Ёс заншил одоо хуучирсаан.
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • зочин (182.160.35.83)
    Би таны ярилцлагыг уншаад дарлуулж явснаа мэдлээ. Саллаа. Нууц амрагтайгаа суунаа.
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • зочин (182.160.35.83)
    Юун жендер. Эр сүвтэнгүүдэд тийм юм байхгүй. Тийм юм ярьвал Зөвлөгөө өгье. Дамжлагыг нь хэлье. Эрүүлжүүлэх....30 хоногийн баривчилгаа...Багахангай....Шархад.....Цагаан даваа....
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • зочин (182.160.35.83)
    Би нөхрийгөө архи уусан үед нь гар хүрдээг. Кармаг нь хоосолж эрүүний шөл байнга уулгадаг. Нөгөө дурак маань сүүлийн үед таныг тэгш эрх мэрх гэсэн юм бурахаар жендер гээд байх боллоо. Эрэгтэй хүн тийм юм ярьж болдог юм болов уу.
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • зочин (182.160.35.83)
    Занаа эгчийг нөхрөөсөө салсан гэж сонссон. Тааваараа жаргалтай байгаа байх даа.
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • жендер (182.160.35.83)
    Ээж гэж нэг авгай намайг нөхөртөө цайныхаа дээжийг барь, хог битгий асгуул энэ тэр гэж байнга үглэдэг. Тэгш эрхтэйгээс хойш өнөөдрөөс би цай чанахаа болилоо. Байхуугаа ууна биз.
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • очир лам (182.160.35.83)
    Ер нь Занаа эгчээ эмэгтэйчүүд бид Хийморийн овоотой адил Ажмаа нарын овоо ч гэдэг юм уу нэг тийм хотод ойрхон овоотой болмоор байнаа. Хамаг юмаа даатгамаар байна. Манай хар хүн байнга л банди нараа дагуулаад л явдаг. Би ч гэсэн охиноо дагуулаад гарч залбирмаар байна ш дээ. УИХ-ын гишүүн Амаржаргал ерөнхий сайд байхдаа Арабд айлчлах үеэрээ урьд нь нэг ч эмэгтэй хүн орж байгаагүй стадионд авгайгаа дагуулж ороод бөөн л хэл ам болж байсан даг. Аа харин би бол адилхан эмэгтэй хүн болохоороо Амаржаргалын авгайгаар их л бахархсан даа. Хүмүүн төрөлхтөний дотроосоо .......
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • zochin (203.194.113.90)
    het ih tuilshirsan um yarih umdaa, tsaana ni uur yarij zargaldah um uchnuun baihad, iimerhuu uman deer jender yarih um. yer ni bol buruu aila geed l orhiochdee, zargaldlaa geed yu ch bolohgui. harin ch manaid gender-iin asuudlaasaa iluu bayan yaduugiin l asuudal ih bolood baigaashtee.
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
    • тэгдгүмаа
      хаяач гээд хаячихаж болдг бол амар л байхсан, тээ занаа эгчээ бүгдийн л цугт нь авч явышдээ
      2012 оны 04 сарын 10
  • зочин (182.160.35.83)
    Бурхан халдуны оройгоос харах мөн ч гоё доо. Мэдээж хүн л болсон хойно хэн ч гэсэн харахыг хүснэ ш дээ. Гэхдээ манай эмээ ээж охин дүү 3 ёс заншлаа мэднэ л дээ.
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • очир лам (182.160.35.83)
    Бурхан халдун, Алтан овоо, Хийморийн овоо гээд олон тахилгатай ууланд эмс охидыг гаргахгүй байгаатай би л лав эвлэрэхгүй. Та минь л тэмцэж байж гаргадаг болго. Харж л байя.
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • зочин (182.160.35.83)
    манайх жендерийн асуудлаар харин ч дэлхийд дээгүүрт орно доо.
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • зочин (182.160.35.83)
    Занаа эгч занана даа.
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • очир лам (182.160.35.83)
    Зарга занаа гэж мөнхийн хэрүүл, хажуудах нь яаж тэсдэг байнаа... Гитлер шиг харагдаад байдаг юм. Мэдээж түүн шиг аугаа биш зөвхөн гадаад төрх нь.
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочинд (124.158.75.10)
    Эхчүүд, эмэгтэйчүүдийнхээ төлөө яваа тэмцэгч. Хүний эрх ярьдаг цөөхөн эмэгтэйчүүдийн нэг. Доорх сэтгэгдэл бичигч гуай та эх хүнийг ингэж доромжилж болохгүй шүү дээ
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Энэ тэнэг авгай дандаа хэрүүл хийж явнаа. одоо болих цаг нь болоогүй юм байх даа
    2012 оны 04 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    46 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    1 цаг 9 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    1 цаг 22 мин
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
    1 цаг 34 мин
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
    2 цаг 15 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийг давж хална
    4 цаг 8 мин
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
    16 цаг 6 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
    23 цаг 3 мин
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
    23 цаг 52 мин
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    Уржигдар 17 цаг 59 мин
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    Уржигдар 17 цаг 10 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
    Уржигдар 15 цаг 39 мин
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 42 мин
  • Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
    Уржигдар 13 цаг 16 мин
  • Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
    Уржигдар 12 цаг 58 мин
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
    Уржигдар 12 цаг 41 мин
  • Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
    Уржигдар 12 цаг 39 мин
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
    Уржигдар 11 цаг 48 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК