-
2017 оны 12 сарын 13
Дэлхийн хүн ам хэдхэн жилийн өмнө 3 тэрбум байснаа өнөөдөр 7 тэрбум давсан үед хамгийн эгзэгтэй асуудал УСНЫ ПРОБЛЕМ болчоод байгаа. Монголд бол ядуурал, ажилгүйдлийн “даяаршил” газар авсны шалтгаан ажлын байр,үндэсний үйлдвэржилт, дэд бүтцийн хөгжил, хотжилт, цөлжилт, хөгжлийн олон асуудал шийдэх гэсэн тулгуур ухагдахуунууд бүгд усны нөөц дээр очоод тулж байна.
-
2017 оны 11 сарын 24
Норвеги далай ашиглах давуу талтайгаар биднийг атаархуулж байна. Гэвч асар том зах зээл,тэнцвэртэй төмөр замыг байгуулан ажиллах боломж бидний давуу тал. Манай хамгийн том бэрхшээл бол баян ядуугийн туйлшрал, улс төржилт байлаа. Үүнийг тас цохих эр зориг,механизм бол монголын ТУЛГАМДСАН АСУУДАЛ.
-
2017 оны 10 сарын 17
хилэгнэсэн монголчууд цаазаар авах ялыг сэргээхийг шаардах, төр нь хүчгүй, хууль цааз хэрэгжүүлэгч нь худалдагдасныг засуулах, төв азийн энэ үндэстэн тохирсон засаглалын тэнцвэр бий болгохыг шаардаж, стандарт бус сонгууль хийж, цунами дэгдээлээ
-
2017 оны 9 сарын 16
1970-аад оноос мэдээлэл зүй, математик, философи, биологи, астрономи, физик, инженеринг, орчин мандлын судалгаа, нийгэм улс төр судлал, философи, эдийн засгийн салбарт ашиглаж эхэлсэн шинэ залуу онол гэж болно.
-
2017 оны 9 сарын 14
1964 оноос Оросууд судалж тогтоосон энэ төсөл 40 гаран жил яригдаж байна. Энэ төслийн талаар ОХУ-д эсэргүүцдэг тодорхой улс төрч, болоод нийгмийн бүлэг байдаг. Дэлхийн Өвийн Холбоо гэх байгууллага нилээд садаа болдог. Монголд зарим нэг жижиг нам, Балдорж агсны хэвлэл,сэтгүүлчид тэд нартай нэгдэж,дуу хоолой болдог.
-
2017 оны 8 сарын 17
Би монгол орныхоо гадаргын усыг яаж эх орондоо үлдээж, ууршуулж, шингээж, нэг хэсгийг нь ашиглаж болох төсөр аргыг сонсгоё. Агуулга нь УИХ-аас баталсан “УС ХӨТӨЛБӨРТ”-тэй цав хийтэл нийцнэ.
-
2017 оны 8 сарын 16
Монголын цагдаа зүгээр иргэнээ хаалга цохиж ороод төрийн форм,үнэмлэхээ үзүүлээд баривчлах, нэгжих тогтоолоо харуулаад ярихад урдаас нь тэр дундаа хуулиа мэддэг хүн тэгтлээ их эсэргүүцээд цахлаад унах нь бараг байхгүй ш дээ.
-
2017 оны 7 сарын 17
...Хүн чулууны Хонхорыг дахь Да хүрээ буюу өнөөгийн Улаанбаатар бас Улиастай,Ховд гурвыг ар монголдоо л томоохон зах зээл гэж тоочиглосон байдаг. Эндээс л нөгөө бахархалт элит удмууд төрсөн байдаг...
-
2017 оны 5 сарын 01
... Цөмийн зэвсэгт 5 орон, хүчирхэг армитай нь ШОНХОРУУД Л энхтайваныг хүчээр барьж байгаа биз дээ. Энэ муу тагтаа бол хүний хоол булцаалддаг ямарч ид шидгүй, хулгайч, бэлэнчлэх сэтгэлгээтэй, паразит шувуу...
-
2017 оны 4 сарын 24
АН-ын дотоод дахь чимээгүй байдлыг их тулааны өмнөх нам жим байдалтай зүйрлэж болно.
Хамгийн гамшигт тулаан болсон 1945 оны 4 сарын 11-нд эхэлсэн Зееловын бэхлэлтийн авах Оросын 3 фронт, Одерийн дэргэдэх Германы 2 бүлэглэл алалацахын өмнө үүрээр ялаа шумуул шунгинаж,шувуу жиргэж, цэргүүд амьсгаа даран, тамхи татахгүй, ярихгүй чив чимээгүй нам жим байсан гэдэг.
Ерөнхийлөгчид дэвшигчээ сонгуулах тулааны өмнө хүчний бүлэглэлүүд сайтар зэвсэгээ хурцалж, үзэн ядалтаар цэргээ зэвсэглэж байгаа.
Ерөнхийлөгч ба МАН-д тас бүлтэгдүүлсэн Шонхор ба МоАХ-ын эрэмдэг бүлэглэл, эсрэг талд бусад нь гэсэн үг.
Үүнээс АН зад үсрэн, цацран тарах уу, С.Эрдэнийг шоронд явахыг хүлээх үү гэсэн сонголтын ирмэг дээр байна. Яаж ч сайхан үг, сайн үг, хүчтэй манлайлал, цаг хожих тэнэг яриа хэрэггүй.
Тэхдээ УИХ-ын сонгууль хүртэл зай их бна. Мөн ч сайхан тулаан үзэх байхдаа.
-
2017 оны 4 сарын 17
...Эрдэнэг тултал нь ”түмсэгдэнэ”. Шонхорын сүлжээгээр бий болсон үүрийн дарга нараар жорлон цэвэрлэх үмхийтэй холилдсон ажил хийлгэнэ. Сонгууль дуусаад С.Эрдэнэгээ АТГ-д хаяж өгөөд Юса Христ Галиль нуурын эрэг дээр олон түмэнд дахин үзэгдэв гэдэг шиг АН-д 12 дагагчтайгаа ирж аврагч болох төлөвлөгөөтэй гэмээр байдаг...
-
2017 оны 4 сарын 10
... Монгол агуу их дарамтан доор хүлцэнгүй амьдарч чаддаг,илжиг модон хударгандаа дуртай,нохой хозлуулсан эзэндээ янаг гэдэг шиг гилжигнэн дагаж, тал засан амьдардаг ертөнцийн сүүлчийн үндэстэн юм биш үү...
-
2017 оны 3 сарын 20
...Үүнийг хийж чадсан цагт ЭРХЭМСЭГ МОНГОЛ иргэнтэй ТУСГААР МОНГОЛ улс мөнхөд орших болно. Дээрх номыг хууль тогтоогчид уншаасай, ядаж нэг удаа заавал уншигтун. Үгүй бол зай болоод өгөөсэй...
-
2017 оны 3 сарын 15
...Бас хүний баримжаа авч, хор найруулахаас өөр ямарч хэрэггүй АТГ-ийн тодорхойлолт шиг коммунизмаас үлдсэн өв гэмээр бичиг нэхэж, Туваанд очиж намын гишүүн мөн үү бус уу, хаанаа өрсөлдөх гэж байна гэсэн хөгийн тодорхойлолт нэхэж бүртгэж байгаа чинь олон гишүүдийн хар сэдрээж, шал дургүй хүргэж байна...
-
2017 оны 2 сарын 23
БИД НЭГЭН ЦАГТ ИЙМ СҮЛД ДУУЛАЛТАЙ БАЙЖ
Оросын төрийн сүлд дуулал болох Бурхан эзэн хааныг минь өршөө дууг дууриалгаж, А.Кадлиц гэх Марийнскийн театрын 1 дүгээр хийлч монголын төрийн сүлд гэх дууг зохиож өгчээ.
Зуун лангийн жороо луусыг
Жуузан дундаа хөлөглөнөө хө
Зураг болсон Богд ламыгаа
Зонховын ширээнээ залав аа хө
Мөнгөн амсартай бүрээ бишгүүрээ
Мөрөн дундаа хангинуулаад
Мөнхийн настай Богд ламыгаа
Мөргөлийн ширээнээ залав аа хө
Бид ийнхүү дуулсаар хужаа шиг луус унаж, жуузанд сууж, ламаараа төр засуулж байсан үеийг германы философич субъектив идиализмийн эцэг Гегель хүн төрөлхтний мөрөөдлийн төр бол ТЕОКРАТ буюу монгол шиг үзэл санааныхаа эцгийг хаанд өргөмжилсөн төр гэж теологи талаас нь дахин дахин жишээ татжээ.
Ингээд эцэст нь монголчууд Богд Жавзандамбынхаа ялгадасыг хүртэл хаяулдаггүй болсон гэнэлээ.
Коммунизмаас үлдсэн зарим өв зөв гэмээр санагдана.
Шар шувталсан, иргэний сургууль байгуулсан, маарамба,оточ залахыг болиулсан нь зэрэг нь зөв байж.
Ер нь шинэ үзэл суртлыг шингээхээд хүчирхэгүүд хүч хэрэглэж байсан нь оносийм бишүү.
Түмэдийн Алтан хан шарын ёсыг нэвтрүүлэхдээ. 1000 бөөг цаазалж ”Шарын ёсыг дагавал 3 жил өөдлөнө,харын ёсыг дагавал 3 жил уруудна” гэсэн гэнлээ.
Жинхэндээ шары ёсыг дагаснаас 300 жил уруудаж, харын ёстой байхдаа 500 жил өөдөлсөн түүхтэй шүүдээ. Алдас муу үг чалчсан бол бурхан өршөөх болтугай.
-
2017 оны 2 сарын 21
...Хувьсгал ба хувьслыг ийм л хүмүүс хийдэг болохоос буу барьсан залуу, цэцэн үгтэй илтгэгч,сайхан амалсан популист, мэргэн түргэн хүмүүс хийхгүй. Зөвлөлдөх зөвлөлд үе үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, спикер, төрийн сайдууд, эрдэмтэн мэргэд байж, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН дэргэд байвал зүгээр...
-
2017 оны 2 сарын 20
...Өнөөдрийн болон өчигдрийн энэ яам дээрх чиг үүргээ голлож биш иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүмүүстэй хутгалдан төрийн үйлчилгээ явуулах ажлаа урьтан сонирхолтой нь аргагүй хийдэг газар болж ирсэн. Гэвч зоригтой шийдвэр гаргасан сайдууд энэ салбарт хожим Эрдэнэбаатар сайд, муу нь Барсболд сайд шиг үргэлж дурсагдан үлддэг билээ...
-
2017 оны 2 сарын 14
Өмнө нь хаосын тухай ярьсан.Тэр бол ямар нэг хэмжээгээр хувьсгал. Монголын АРДЧИЛАЛ Ч хувьсгал бас ХАОС. Гэхдээ хувьсгал болгон нийгэм эдийн засагт их хохирол авчрахгүй, гал мэс болохгүйгээр сэмхэн болдог түүх бас байна. Тэр бол Английн аж үйлдвэрийн хувьсгал. Тэр аажуу хувьслын замаар болсон.
-
2017 оны 2 сарын 06
...Бид ГАМИНГИЙН СҮНСҮҮДИЙГ ОРОЙ дээрээ тахисан байна.
Цөөхөөн хэдэн МАНАНГИЙН луйварчид төрийн эрхийг сонгууль будлиулах, санал худалдаж авах замаар хууль бусаар авч, урьд зүгийн эрлийз, хурлийзуудын явуулгаар ГАЗАР ШОРОО, ТУСГААР ТОГТНОЛОО алдаж мэдэх, хууль тогтоомж үйлдвэрлэж байна...
-
2017 оны 2 сарын 03
Төрийнхөө өмнө, хуулийнхаа өмнө жирийн иргэн хүн, улс төрийн олон ургалч үзэл, өөр бодолтой хүн мөхөсдөж байгааг хараад яаж ч чадахгүй уурсан, харамсч, цөхөрч, гараа хумхин, хумсаа алгандаа шигтгэн суухыг МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ гэмээр байна.
Үндсэн хуулийн заалтын 6 дугаар зүйлийн нэгдэх заалтанд ”….газар,ой,ус, газрын хэвлийн баялаг төрийн мэдэлд”байж, үндэсний баялаг болох талаар заасан нь бий.
Тэхлээр эцэг өвгөдөөс уламжлан ирсэн энэхүү баялаг монголчуудын нийтийн дундын өмч мөн.
Нийтийн өмчийг төлөөллийн зарчмаар сонгогдсон УИХ, ЗГ, төрийн бусад байгууллагын бүрэн эрхийн хүрээнд шудрагаар хуваарилах үүрэгтэй.
За энэ томоохон баялгийн нэг эзэмшлийн газрыг хэн хэрхэн хуваарьлав гэдгээ нэг сэргээн санацгаая.
Хамгийн үнэ цэнэтэй газар бол хотын 1,2 дугаар бүсийн газрууд. УБ хотын иргэдийн дундын нийтийн өмч болох энэ газруудыг, УБ хот орчмын улсын тусгай хамгаалттай газруудыг эзэмших зөвшөөрлийг, ямар хуулийн хүрээнд хэн хэрхэн хуваарьллаа.
Үүнийг мартагнах учиргүй. УБ хотод насаараа амьдарсан бидний нүдэн дээр харсаар байтал АВИЛГАЛЫН журмаар тухайн үеийн хотын дарга байсан Баасанжавын үеээс эхлэн Цэлмэг,Хэрлэн,Тулга зэрэг хэдэн архитектор,инженеруудтай хамсан айн айн,ичин ичин хумслан хулгайлж эхэлсэн. Арай даруухан байсан.Энэ үед хамгийн том газар олголт Нарантуулын газрыг Баасанжав захиргаандаа ажилладаг байсан Сайхансамбууд өгснөөр сайхан үлгэр эхэлсэн.
Үүний дараанаас эхлэн БУМ болсон.
Энэ үе АВИЛГАЛЫН цэцэглэн мандлын дээд үе Н.Энхбаярын үетэй таарсан. МАХН энэ үед 72 суудалтай зориг цөс бар чацга алдуулам,сөрөг хүчин тэр чигтээ гудманд байсан.
Энэ үед монголын нутагт хамгийн үнэт зүйл алт биш хотын газар байлаа. Үүнийг мэдэрсэн хотын мэр,түүний менежер, БОЯ гурав газрын АВИЛГАЛЫН загалмайлсан эцэг,эх болж, ичингүйрч байснаа, улаан цагаандаа гарч, сүүлдээ дээрэм ,тонуул болсон.
Энэхүү газрын мангасууд бол 1 дүгээр сургууль нэг ангид төгсөөд хотын газраас болж дайсан болсон, өмнөд хөршийн цустай ангийн анд М.Энхболд,У.Барсболд, Бадамжунай нар байлаа. Тэр үеээс л Бат-Үүл бид хоёрын хүү тоглож,уйлж дуулж өссөн УИХ дэлгүүрийн арын 40 мянгатын байрны хүүхэд тоглох талбай, биеийн тамирын талбай, ногоон байгууламж бүгд ”капут” болж, төмөр бетон жунглид эзлэгдсэн.
Үүнийг Жунай,Мэ хоёр Авзагын Мэндбаярт орц бүрээс 1,2 байраар өгсөн гэдгийг өнөөгийн манай байрныхан бүгд ярьдаг.
Тэр байрыг нь хэлсэн хүн дугаарыг нь би заагаад өгсөн чадна. Лав манай орцны 6 давхарт хоёр бий.
Дараагийн газрын авилгын гайхамшигт ПИРАМИДЫГ Н.Энхбаяр, Ховдын Ц.Элбэгдорж нарын засаглалын үед БОЯ-ны сайд байсан ховдын У.Барсболд хэмээх нангиад цусны эр ангийн найз математикч Баясгалангаар дамжуулан Зайсан, тэрэлж,Хөвсгөлийн тусгай хамгаалттай газрын соруудыг авилгалаар өгсөн. Үүнийг системээрээ дуу алдан байж гэрчилнэ. Энэ бүхнээс УБ сан, УБ банкны анхны эх үүсвэр бүрдэж, түүнийг хотын захиргаанд ажиллаж байсан найдвартай хүмүүсээрээ босгож, улмаар газар даахааргүй баяжин, ХХБ-ыг авсан байх гэдгийг энгийн логикоор ойлгож болно. Мөнгөтэй улс төрч төрд хадагддагийг хэдэн хүн ойлгосон. Түүний хамгийн том нь М.Энхболд. Тэр бол Н.Энхбаяраас сүүлд ургасан эвэр. Дараагийн угалзын эвэр бол Элбэгээ гэж боддог. АН уг нь Элбэгээг ерөнхийлөгчид дэмжихдээ МАН-ын ”НИСДЭГ БОР МОРИЙГ НЬ” байхгүй болго гэж явуулсан, өөрөө ч тийм эрмэлзэлтэй байсан байх гэтэл тэр ШУДРАГА ЁС ХЭМЭЭХ НИСДЭГ БОР МОРЬ авахын оронд СААЛИЙН ҮНЭЭ болгосон гэж олон түмэн яриад байгаа нь сүүлийн үеийн үйл явдал харуулах шиг боллоо.
Улсын баатар хүн хүн гүжирддэггүй л юм бол, хүүхдийнхээ тоглоомын газар авилгалаар алдсан надтай үнэнийг л хэлэх ёстой.
Тэр нэгэнтээ ”Хэрэв СХД нэг муу газрыг дуудлагаар худалдсан үнээр тооцож үзвэл УБ хотын нийтийн эзэмшлийн газраас 67 тэрбум ам.долларын газар авилгалаар өгсөн” гэж хэлсэн.
Тэхлээр авилгал сүүлдээ аймшиг биш УЛСЫН СТАНДАРТ болтлоо хөгжиж, түүний хишгээс хүртэх хувь манай Ээбийд байгаагүй бол шалгаж илрүүлэн энэ наймааг зогсоож, эздийг нь хариуцлага хүлээлгэх байсан.
Үнэнийг хэлээтэхсэн дотор нь ажиллаж байсан Болормааг зүйл дуусгаад энэ бүх процесс ”благородный дело” мэт өнгөрснийг санаж байна.
Хэрэв МОНГОЛ ТҮМНИЙ дундын баялаг, нийтийн өмч, нөгөө хуулинд заасан газрын хэвлийн баялаг лиценз маягаар үүнээс долоон дор тоногдож, хэдхэн гэр бүл уул уулаар, овоо овоогоор нь авсны ярьвал роман болно.
Энэ бүхнийг Норвеги шиг,Чили шиг,Канад шиг зохицуулаад аль гэснээс өөрсөөд хувааж ав гэж монгол түмэн эднийг сонгоогүй тул өнөөдөр олон түмний хорсол дургуйцэл нь ийм ихээр зангирч байгаам.
Гэтэл монголын хууль хүчний байгууллагууд АТГ, Прокурор, ШҮҮХ,Цагдаа нэг нь зүрхлэхгүй томилгооны даалгавар гүйцэтгэж ямарч нэр хүндгүй боллоо. Та нар М.Энхболд, Ц.Элбэгдорж үхвэл цуг үхэж, шоронд орвол цуг орно гэж тангараг өргөөгүй байх.
Цалингийн халтар мөнгөнөөс ариун нэр төр, өсгөж өндийлгөсөн монгол зоны эрх ашиг, хөх толбо чинь юм бодуулдаггүй юм уу.
Эд нар сибирийн үүл шиг баруун урагш нүүгээд өнгөрнө. Та бүхэн байран дээрээ БУУНЫ НОХОЙ нэр аваад дараагийн эрх баригчид адлуулна.Энэ бол аксиом.
Энэ бүхнийг нуршхын учир яагаад ийм том авилгачид байхад толгойных нь үснээс нэг ч хялгас унагаахгүй, хамгаалтанд авч ”шанага” Ганболдыг томилж, толгойг нь илж, үнээ болгочихоод улс төрийн шалтгаанаар тухайлсан баривчилгаа, зорилтот гүйцэтгэх ажиллагаа явуулах, прокурорт даалгавар өгч хууль завхруулаад байна.
Энэ чинь олны нүдэн дээр үнэн гэнэн,үнэн илэрхий ялгаварласан, шудрага бус, бабаа харагдаад байна.
Улс төрийн жандармаризм монголд хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө.
Энэ бүхнийг монголчууд зүүдлээчгүй, хүсээчгүй.
Бид үнэхээр дүр үзүүлсэн АРДЧИЛАЛЫН ТУХАЙ гоё үгээр хулхин дээрээ цэцэг ургуулж, муухай хууртаж, араараа тавиулсан хүн хорсохдоо ”яадаг” шиг боллоо.
Надтай ПДС-д соц нийгэмд хамт ажиллаж байсан миний маш сайн мэдэх ганц пиджактай, ганц байртай, хүнд өвчтэй ганц авгайтай, хэдэн шар охинтой барилгын инженер Л.Гансүхийг хөгийн хэргээр хилсдүүлчээд энэ хулгайч нартай жишдэггүймээ гэхэд цаазалвал зохих эрдэнэт хүний алтан амь бүрэлгэсэн, нас балчир охин хүчиндсэн эрүүгийн элементээс дор үзэн эрхэм прокурорууд яагаад хойшлуулна вэ.
Танар ҮНДСЭН ХУУЛИЙН ХҮНИЙ ЭРХИЙН МАНААНД ЗОГСДОГ эхний бөгөөд эцсийн ганцхан цөхрлийг хагалах НАЙДВАР биздээ.
ҮҮНИЙГ Л МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ гэхгүй бол юуг хэлэхий.
Өчүүхэн ”...Надад айх зүйлгүй,үсрээд орцонд отож гутхална л биз. Би хангалттай насалсан..”гэж Баабарын хэлснийг энд мань давтая.