Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Лувсан-Очир: Сонгуулийн сурталчилгааны үеэр цахим орчин, олон нийтийн сүлжээнд хяналт тавьж ажиллана

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2020-5-21
0
ЖИРГЭХ

УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгуулийн сурталчилгаа эхлэхээс санал хураалт дуусах хүртэлх хугацаанд зарим төрлийн зохицуулалт авч хэрэгжүүлэхээр тусгасан байна. Тухайлбал, сонгуулийн сурталчилгааны хугацаа дууссан үед зохион байгуулалттайгаар, эсвэл бусдыг өдөөн турхирсан хэлбэр агуулсан байдлаар лайв хийх, хууль бус мэдээлэл түгээж байгаа талаар хууль, шүүхийн эрх бүхий байгууллагаас гаргасан дүгнэлтээр баталгаажвал тухайн бүс нутаг дахь олон нийтийн сүлжээний хэрэглээний хурдыг хязгаарлах технологийн арга хэмжээ авах юм байна.

Энэ асуудлаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Хэлтсийн дарга А.Лувсан-Очиртой ярилцлаа.


-УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр “Фэйсбүүк” компаниас Монголд түр нэгж байгуулж, хяналт тавихаас эхлээд цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаанд цөөнгүй хяналт тавихаар зохицуулсан байна лээ. Тухайлбал, ямар зохицуулалтыг хуульд тусгасан юм бол?

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд тухайн нэр дэвшигч, нам, эвсэл нь өөрийн цахим хуудаст болон олон нийтийн сүлжээн дэх цахим хуудас, эсвэл бусад мэдээ мэдээллийн цахим хуудсаар дамжуулан сонгуулийн сурталчилгаагаа дамжуулж болно гэж заасан.

Эдгээрээс өөрийн цахим хуудаст болон олон нийтийн сүлжээн дэх цахим хуудсаа аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд заавал бүртгүүлэх үүрэгтэй. Ингэхдээ нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойш ажлын гурав хоногийн дотор бүртгүүлнэ гэж заасан. Хэрвээ ажлын гурав хоногт багтааж бүртгүүлээгүй цахим хуудсаар дамжуулан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлбэл Зөрчлийн тухай хуулиар хуулийн этгээдийг 50 мянган нэгжээр, нэр дэвшигчийг 5000 нэгжээр торгох зохицуулалт бий. Цахим орчинд сонгуулийн сурталчилгааг хэрхэн дамжуулах тал дээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос хяналт тавих чиг үүрэгтэй ажиллана. Энэ чиглэлээр “Фэйсбүүк” компанитай хамтарч ажиллах хүрээнд Green line буюу “Ногоон суваг” нээснийг иргэд мэдэх байх. Энэ нь тухайн иргэн хүн “Ийм хаягаар миний талаар хуурамч мэдээлэл түгээж байна” гэдэг гомдлоо цагдаагийн байгууллагад гаргасны дагуу шалгалт хийдэг. Цагдаагийн байгууллага шалгалт хийгээд манай хороонд тухайн гомдлыг үндэслэлтэй гэсэн санал, дүгнэлтийг ирүүлсний дагуу манайхаас “Энэ бол хуурамч хаяг байна, эсвэл хуурамч мэдээлэл байна” гэдэг мэдэгдлийг “Фэйсбүүк” компанид хүргүүлдэг юм. Энэ хүрээнд тухайн хаягийг түр хаах, хязгаарлах, устгах гэсэн гурван зохицуулалтаас аль нэгийг нь “Фэйсбүүк” компани авч хэрэгжүүлдэг. Энэ арга хэмжээг УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр ч авч хэрэгжүүлнэ. Үүнээс гадна “Фэйсбүүк” компанийн төлөөллийг УИХ-ын сонгуулийн сурталчилгааны 22 хоногийн турш хамтарч ажиллах саналыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос хүргүүлсэн. Энэ асуудал нааштайгаар шийдэгдэж, Монголд түр нэгжээ байгуулахаар болсон.

-“Фэйсбүүк” компанийн төлөөлөл Монголд ажиллах хугацааны зардлыг хаанаас гаргах бэ?

-Монголд ирэх зардлаа “Фэйсбүүк” компанийнхан өөрсдөө, харин Монголд ажиллах хугацааны зардлыг Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцахаар урьдчилсан байдлаар ярилцсан. Ирэх гуравдугаар сард тус компанийн төлөөлөл Монголд ирнэ. Энэ үеэр асуудлыг эцэслэж тохиролцох байх.

-Тэгэхээр “Фэйсбүүк” компанийн төлөөлөл Монголд ажиллах үеэр өндөр төлбөр төлнө гэсэн хардлага үндэслэлгүй болж таарах нь ээ?

-Яг тийм. Иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонгуулийн сурталчилгааны үеэр түр нэгж байгуулах, “Ногоон суваг”-аар хуурамч хаяг, мэдээллийг түр хязгаарлах, устгах, блоклохтой холбоотой ажиллагааг ямар нэгэн төлбөр төлж хийдэггүй. Энэ бол эрх бүхий хуулийн байгууллага буюу цагдаагийн байгуулагын санал дүгнэлтийг үндэслээд дээрх арга хэмжээнүүдээс аль нэгийг нь авч хэрэгжүүлдэг. Нөгөөтээгүүр, фэйсбүүк нь хэрэглэгчиддээ зориулсан өөрийн гэсэн стандарттай байдаг. Энэ стандартыг манай хорооноос орчуулж, зөвлөмж хэлбэрээр олон нийтэд түгээхээр ажиллаж байна.

-Тухайн нэр дэвшигч цагдаагийн байгууллагад гомдол гаргалаа гэхэд үүнийг нь хэдий хэр хугацаанд багтаж шалгах бэ?

-Хуурамч мэдээ, мэдээлэл цахим орчинд маш хурдан тархдаг. Энэ утгаараа маш хурдан хугацаанд хуурамч хаяг, мэдээлэл эсэхийг илрүүлж, арга хэмжээ авах шаардлагатай. Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороо хамтарч цахим орчинд сонгуулийн сурталчилгаа түгээхтэй холбоотой журам батална. Энэ журамд тухайн гомдлыг хэдий хэр хугацаанд шалгаж, шийдвэрлэх тухай нарийвчлан тусгах юм. Нэг үгээр хэлбэл, цахим орчинд мэдээлэл маш хурдацтай тархдаг гэдэг утгаар нь асуудлыг шалгах хугацааг цаг, минутаар хэмжигднэ гэж ойлгож болно.

-Ганц фэйсбүүк хуудас гэлтгүй твиттер хаягтай хүмүүс олширч байна. Твиттерт үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдэгдэл, баримт дэлгэх нь сүүлийн үед олширлоо. Үүнд танайхаас ямар нэг хяналт тавих уу?

-Твиттер, youtube сувагт ийм бичлэг, ийм зүйл бичих ёстой, бичих ёсгүй гэсэн шаардлага тавих эрхзүйн үндэс бидэнд байхгүй. Хэрвээ хууль бус, гүтгэлгийн шинж чанартай мэдээ, мэдээлэл, бичлэг байна гэдэг дүгнэлтийг хууль, шүүхийн эрх бүхий байгууллагаас ирүүлсэн тохиолдолд youtube сувгийг хариуцсан тухайн бүсийг хариуцсан оффис руу захилал бичихээс өөр арга зам байхгүй.

-Өмнө нь хуурамч мэдээ, мэдээлэл, бичлэг байна гээд устгуулах арга хэмжээ авахуулахаар захидал илгээж байсан түүх байдаг уу?

-Харилцаа холбооны зохицуулах хорооноос ийм арга хэмжээ авч байгаагүй. Харин тухайн хувь хүн, нам эвслээс “Твиттер”, “Youtube” компанид хандсан тохиолдол байдаг юм билээ.

-“Төлбөртэй мэдээлэл” гэсэн далбаан дор бусдыг гүтгэх байдал сонгуулийн жилүүдэд их гардаг. Мэдээллийн сайтуудад тавигдах ямар зохицуулалт хуульд тусгасан бэ?

-Хэд хэдэн зохицуулалтыг хуульд тусгасан. Үүнд, нэгдүгээрт, мэдээ мэдээллийн сайтууд сонгуулийн сурталчилгааны материалыг нийтлэхдээ сэтгэгдэл хүлээж авахгүй байх тохиргоо хийх ёстой. Хэрвээ сэтгэгдэл хүлээж авах тохиргоотой нийтэлбэл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулна. Хоёрдугаарт, сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусах үед сонгуулийн сурталчилгааны материалыг идэвхгүй төлөв буюу мэдээллийн сайтаасаа авах ёстой. Нэг ёсондоо сурталчилгааны материал олон нийтийн сүлжээнд шэйрлэгдсэн материалын эх үүсвэрийг хаах ёстой гэсэн үг.

-Мэдээллийн сайтууд тухайн сурталчилгааны материалыг сайтаасаа авахад нэг их асуудал үүсэхгүй байх. Гэхдээ фэйсбүүкийн групп, пэйж хуудас, youtube дэх бичлэгийг яаж зохицуулах юм бэ. Аль нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан мэдээллийг татаж аваад пэйж хуудас, эсвэл групп дээрээ байршуулах тохиолдол их гардаг шүү дээ. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах юм бэ?

-Энэ их хэцүү асуудал. Олон зуун мянган дагагчтай групп, пэйж хуудас олон бий. Нэр дэвшигч, нам, эвсэл УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаа олон нийтийн сүлжээний олон дагагчтай групп, пэйжтэй болж өгвөл гэрээ байгуулах шаардлагатай. Яагаад гэвэл, бусад цахим хуудас гэдэг нэршил дотроо эдгээр нь багтаж байгаа учраас хэрвээ ямар нэгэн маргаан гарлаа гэхэд “Хуулийн дагуу байгуулсан гэрээ хаана байна вэ” гэдэг асуудал хөндөгдөх юм.

Нөгөө талаасаа цахим орчинд тархсан мэдээ, мэдээлэл, видео бичлэгийг тархалтыг хязгаарлах технологийн арга хэмжээ авна.

Өөрөөр хэлбэл, Харилцаа холбооны зохицуулах хороо Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэж, цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдрийг хүртэл авч болно гэж хуульд заасан.

-Олон дагагчтай групп, пэйж хуудасны тухайн мэдээлэл түгээх тархалтыг хязгаарлана гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Ирэх гуравдугаар сард “Фэйсбүүк” компанийн төлөөлөл Монголд ирэх үеэр энэ асуудлыг ярилцана. Бас нэг асуудал бий. Энэ нь сонгуулийн сурталчилгааны хугацаа дууссан үед зохион байгуулалттайгаар, эсвэл бусдыг өдөөн турхирсан хэлбэр агуулсан байдлаар лайв хийх, хууль бус мэдээлэл түгээж байгаа талаар хууль, шүүхийн эрх бүхий байгууллагаас гаргасан дүгнэлтээр баталгаажвал тухайн бүс нутаг дахь олон нийтийн сүлжээний хэрэглээний хурдыг хязгаарлах технологийн арга хэмжээ авч болохоор хуульд заасан байгаа.

-Сүхбаатарын талбай орчимд ийм зүйл болбол тухайн орчин дахь интернэтийн хурдыг хязгаарлах юм уу?

-Тийм. Гэхдээ заавал ийм арга хэмжээ авна гэж хуульд хатуу заагүй. Дахиад хэлье. Манай байгууллага шууд шийдвэр гаргах эрх байхгүй. Харин эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн олон нийтийн сүлжээг ашиглахтай холбоотойгоор хурдыг хязгаарлаж болно гэж  хуульд заасан байгаа.

-Ингэсэн тохиолдолд бусад иргэдийн эрх зөрчигдлөө гэдэг асуудал сөхөгдвөл яах вэ?

-Нийтийн эрх ашиг хамгийн түрүүнд тавигдах ёстой зүйл. Өөрөөр хэлбэл олон нийтийн сүлжээтэй холбоотой тархалтыг бууруулах, хандалтыг хязгаарлахтай холбоотойгоор техник, технологийн арга хэмжээг авахдаа тухайн газар орон нутагт нь авч болох нөхцөл үүсч болзошгүй гэж үзэж байна гэсэн үг юм.

-Тухайн хуурамч мэдээлэл түгээсэн пэйж хуудас, группийг шууд хаах уу. Эсвэл өөр арга хэмжээ авах уу?

-Цагдаагийн байгууллагаас тухайн гомдлыг хүлээн авч зөрчлийн хэрэг нээж, уг гомдлыг нягтлан шалгаж үзсэн санал, ирүүлбэл тухайн групп хуудас, эсвэл пэйж дэх мэдээллийг цааш түгэхээс сэргийлж түр хугацаанд хаах арга хэмжээг эхний ээлжинд авна. Яагаад ийм арга хэмжээ авч байна вэ гэхээр цагдаагийн байгууллагаас шалгаад гүтгэлэг биш байна гэвэл буцаагаад нээх боломжийг үлдээж байна гэсэн үг. Харин илт гүтгэсэн, ташаа мэдээлэл болох нь батлагдвал тухайн мэдээллийг шууд устгах арга хэмжээг хуулийн хүрээнд авна.

-Олон нийтийн зүгээс сонгуулийн сурталчилгааны үеэр фэйсбүүкийг хаах нь гэсэн ойлголт авсан байна лээ. Ийм арга хэмжээ авах юм уу?

-Фэйсбүүкийг огт хаахгүй. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн санал авах өдөр Монгол Улс даяар интернэтийн хурдыг хязгаарлах тухай яригдсан байна лээ. Ийм зүйл огт байхгүй. УИХ-ын сонгуулийн тухай хуульд энэ талаар нэг ч үг, утга санаа байхгүй. Өөрөөр хэлбэл УИХ-ын сонгуулийн үеэр Монгол Улс интернетийг ч хаахгүй, фэйсбүүкийг ч хаахгүй гэдгийг албан ёсоор хэлье. Дээр нь Харилцаа холбооны зохицуулах хороонд ч ийм арга хэмжээ авах байр суурь ч байхгүй. Хуульд заасан тархалтыг бууруулах, хандалтыг хязгаарлах техник, технологийн арга хэмжээ авч болохоор заасан байгаа. Энэ нь улс даяар интернэтийн хурдыг хязгаарлах эсвэл фэйсбүүкийг хаах тухай ойлголт биш гэдгийг дахин дахин хэлье. Харин дээр хэлсэнчлэн эрх бүхий байгууллагаас ирүүлсэн санал, дүгнэлт дээрт үндэслэж, хуулийн дагуу арга хэмжээ авахыг ойлгох хэрэгтэй.

-“Ногоон суваг” хөтөлбөр хэрэгжээд бараг хоёр жилийн нүүр үзэх гэж байна. Энэ хугацаанд Монголын хэрэглэгч дунд хэчнээн групп, пэйж хуудас байдаг талаарх судалгааг хийсэн үү?

-“Фэйсбүүк” компани бол глобал компани. Нөгөө талаасаа тус компанийн албан ёсны төлөөлөгч Монголд байдаггүй учраас ийм судалгаа хийх боломжгүй. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад хамаарах хэрэглэгчийн тоо, үүнээс хэчнээн нь хуурамч бэ гэдэг мэдээллийг гаргуулж авсан. Өнгөрсөн 2018 оны есдүгээр сарын байдлаар 2.2 сая фэйсбүүк хэрэглэгч байснаас тодорхой хувь нь хуурамч хэрэглэгч байнаа гэсэн судалгааг бидэнд танилцуулсан. Идэвхтэй хэрэглэгчийн хувьд Улаанбаатар хот, хөдөө орон нутаг дахь хэрэглэгчийн судалгааг хийх боломж өнөөгийн нөхцөлд хязгаарлагдмал байгаа.

-Хэрэглэгчээр бүртгэлэхдээ гар утасны дугаараар бүртгүүлдэг болох тухай нэг хэсэг яригдсан. Энэ асуудал ямар шатандаа яваа бэ?

-Энэ асуудлаар фэйсбүүк компанид удаа дараа хандаж байгаа. Одоогоор нааштай хариу авч чадаагүй байгаа ч удахгүй энэ боломж нээгднэ гэж бодож байна. Одоогийн нөхцөлд хэрэглэгч фэйсбүүк хаяг нээхдээ и-мэйл хаяг, эсвэл гар утасны дугаар гэсэн хоёр сонголтоос аль нэгийг нь сонгож, шинэ хэрэглэгч болох боломжтой байгаа. Иргэдийн хувьд фэйсбеекийн шинэ хаяг нээхдээ ихэвчлэн и-мэйл хаяг гэдгийг нь сонгодог. Тиймээс цаашдаа гар утас гэсэн сонголт автоматаар шууд идэвхждэг байхаар “Фэйсбүүк” компанид санал болгосон. Ирэх гуравдугаар сард Монголд ирэхэд нь энэ асуудлыг дахин тавих болно.

-Бүртгэлгүй утасны дугаар өнөөдрийн байдлаар хэд байна вэ?

-Өнөөдрийн байдлаар манай үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн хэрэглэгчийн дугаарын бүртгэлийг 100 хувь албан ёсоор бүртгэлтэй болгосон. Бүртгэлийг хийхдээ хувь хэрэглэгчийн эсхүл албан байгууллагын гэсэн 2 нөхцөлөөр бүртгэлийг хийдэг.

Г.Нацаг-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    12 цаг 39 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    12 цаг 53 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    13 цаг 3 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 33 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    Уржигдар 15 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    Уржигдар 14 цаг 51 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    Уржигдар 14 цаг 24 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Уржигдар 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Уржигдар 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Уржигдар 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Уржигдар 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Уржигдар 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Уржигдар 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Уржигдар 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК