Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү өмгөөлөгч Ерөнхийлөгчид ханджээ

2012-4-23
0
ЖИРГЭХ
АТГ-аас өмгөөлөгч О.Баасанхүүг МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллах боломжгүй хэмээн мэдэгдсэн.
    timthumb.phpАТГ-аас өмгөөлөгч О.Баасанхүүг МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллах боломжгүй хэмээн мэдэгдсэн. Уг мэдэгдэлтэй холбогдуулан өмгөөлөгч О.Баасанхүү Монгол Улсын үндсэн хууль, өмгөөллийн тухай хууль, ЭБШ хуулиудаар олгогдсон өмгөөлөгчийн бүрэн эрхэнд шууд бүдүүлгээр халдан, өмгөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, өмгөөлөгчийн зүгээс байцаан шийтгэх ажиллагаанд оролцоход санаатайгаар саад учрууллаа хэмээн Ерөнхийлөгчид хандсан байна. Тэрбээр хуулиар олгогдсон эрх ашгаа хамгаалуулах үүднээс хэд хэдэн үндэслэлээр  гомдол гаргаж буйгаа дурджээ. Уг гомдлыг бүрэн эхээр нь нийтэллээ.

1.    Миний бие 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, үйлчүүлэгчийнхээ зөвшөөрлөөр АТГ-ын удирлагуудын тавьсан аливаа шаардлагуудын хууль зүйн үндэслэлийг үйлчлүүлэгчдээ тайлбарлах чиг үүрэгтэйгээр тухайн өдөр оролцож байсан юм. Гэтэл 4-р сарын 12-ны шөнө хийгдсэн баривчилгааны үед тухайн үед байсан АТГ-ын удирдлага болон цагдаагийн байгууллага, хүчний байгууллагийн  удирдлагуудын зүгээс өмгөөлөгчийн эрхийг хүндэтгэн үзээгүй, баривчилгааны үед өмгөөлөгчтэй харилцахаас эрс татгалзан,  хүч түрэмгийлсэн үйлдлийг гаргасан.

2.    Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр миний үйлчлүүлэгчийг ШШБЕГ-ийн харъяа Төв аймгийн цагдан хорих төвд хорихдоо ЭБШ хуулийн 61.1-д зааснаар гэр бүлийн гишүүд болон өмгөөлөгчид нь албан ёсоор мэдэгдээгүй бөгөөд зөвхөн өмгөөлөгч болон гэр бүлийн зүгээс албан бус мэдээллийн дагуу тухайн хоригдож буй хүний байгаа газрыг олж мэдсэн, гуравдугаарт дөрөвдүгээр сарын 15-ны өдөр буюу өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр байцаан шийтгэх ажиллагаа явуулах гэж оролдсон ба ингэхэдээ миний үйлчлүүлэгчид таны өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээг үзүүлэхээс санаатайгаар татгалзсан хэмээн худал мэдээллийг  миний үйлчлүүлэгчид өгсөн.

3.    Дөрөвдүгээр сарын 16-ны өдөр  байцаалтын ажиллагаанд оролцох явцад миний үйлчлүүлэгчтэй бүдүүлэг харьцан, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг авах гэж оролдсон бөгөөд хууль бус үйлдлийг нь хэлсний төлөө өмгөөлөгчийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг авч явсан.

4.    Дөрөвдүгээр сарын 18-ны өдөр АТГ-ын Мөрдөн байцаах газрын дарга Э.Амарбат нь өрөөндөө намайг дуудан ирүүлж, цаашид байцаан шийтгэх ажиллагаанд оруулахгүй хэмээн мэдэгдсэн.

5.    Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга эрхэлсэн коммиссар Д.Цоодолсэнгээгийн зүгээс 06/1565 тоот албан бичгийг ирүүлэн тухайн албан бичигтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.4, ЭБШ хуулийн 146.9, өмгөөлөлийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.4, ЭБШ хуулийн 41-р зүйлийг тус тус үндэслэн цаашид байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах боломжгүй хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн энэхүү мэдээллийг АТГ-ын зүгээс олон нийтийн хэвлэл мэдээллээр цацаж,  үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн хооронд байгуулсан гэрээний нууцлалыг санаатайгаар задалсан байна. Тэдний хийсэн энэхүү хууль бус үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн 2-р бүлэг 16-р зүйлийн 14 т “ өөрөө өөрийгөө өмгөөлөх, эрх зүйн туслалцаа авах гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байгаа болно. Түүнчлэн тухайн байгууллагын зүгээс  ЭБШХ-ийн 8.1, 8.2, мөн хуулийн 41.3.1, 41.3.2, 41.3.5, 41.3.12, 41.3.10, 41.3.4, 146.6, 146.3 дахь заалтыг тус тус зөрчин, байцаалт хийгдээгүй тэмдэглэлд өмгөөлөгчийг гарын үсэг зурах ёстой хэмээн албадан тулгах гэсэн үйлдэл хэмээн ойлгож байна. Мөн өмгөөлөгчийн бүрэн эрхэнд халдаснаар , өмгөөлөлийн тухай хуулийн 15.1, 15.2, 14.7, 4.1.1, 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.6 гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Тиймээс цаашид өмгөөллийн тухай хуулийн  12-р зүйлд заагдсан бүрэн эрхээ эдлэх, 12.3.2 д заасан үүргээ биелүүлэхэд илтэд саад учраад байгаа болно.

6.    Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр ЭБШ хуулийн 41.3.3 д заагдсан эрхийнхээ дагуу гэрчийг байцаах ажиллагаанд оролцохоор АТГ-т очиход таний байцаан шийтгэх ажиллагаанд оролцох эрхийг бүрэн хаасан, гэрчийг байцаахад өмгөөлөгч оролцох ёсгүй гэх шалтагууд хэлж  цаашид АТГ-ын хийгдэж буй аливаа байцаалттай холбоотой ажиллагаанд оролцох боломжгүй хэмээн мэдэгдсэн.
    Иймд энэ бүх нөхцөл байдлуудаас шалтгаалан өмгөөлөгчийн зүгээс хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон хэмээн үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ардчилал, хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн дээрх хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох талаар өөрөөс шалтгаалах эрх хэмжээний хүрээнд арга хэмжээ авч өгөхийг хүсч байна” гэжээ.
Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.179.20.218)
    zevee demjij bn ard tumenteegee oir gd bsn elbegee zevsheereh nuu hary ldaa naadahjin eeree udirdaj bgaa hun shuu de duu min
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • z (180.149.97.1)
    Àìàðáàòàà .. öàã èðíý ø¿¿
    2012 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (27.123.214.100)
    Емгеелегч залууг дэмжиж байна хаана ч гэсэн хууль талаа барьажилладаг залуусаа дэмжье
    2012 оны 04 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    18 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    1 цаг 10 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    1 цаг 12 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    1 цаг 27 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    1 цаг 32 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    1 цаг 48 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    3 цаг 28 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    5 цаг 18 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    6 цаг 4 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    6 цаг 5 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    6 цаг 29 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    6 цаг 46 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    7 цаг 13 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    7 цаг 15 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    7 цаг 51 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    7 цаг 56 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    7 цаг 59 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    8 цаг 8 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    8 цаг 19 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    8 цаг 25 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК