Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

3000-т малчин Б.Бат-Эрдэнийн тухай 24 баримт

2012-4-24
0
ЖИРГЭХ
Baterdene    Монгол бөхийн түүхэнд хамгийн олон удаа түрүүлсэн, бөхчүүдээс анх удаа байнгын ажиллагаатай парламентад сонгогдсон дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн тухай сонирхолтой 24 баримтыг түүвэрлэн хүргэж байна.
Baterdene    Монгол бөхийн түүхэнд хамгийн олон удаа түрүүлсэн, бөхчүүдээс анх удаа байнгын ажиллагаатай парламентад сонгогдсон дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн тухай сонирхолтой 24 баримтыг түүвэрлэн хүргэж байна.

1. Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд Хэрлэнгийн хөвөөнд 1964 оны 6 сарын 7-ны өдөр мэндэлжээ.  Гурван эгч, нэг ахтай. 1960-аад оны хүүхдүүдийн жишгээр аав ээждээ туслан, хурга ишиг хариулж, бөх барилдаж өссөн гэж өөрөө дурсан ярьдаг.

2. Аав Бадмаанямбуу нь хүүгээ дагуулаад бөх үзэх дуртай байсан нь түүнийг бөх болоход нөлөөлжээ. “Бөх болох хүсэл зоригийг аав минь өгсөн” гэж дурссан байдаг.

3. Түүний гэргий Б.Болормаа философийн багш мэргэжилтэй ч волейболын спортоор түлхүү хичээллэж, спортын мастер цолтой болсон. 1964 оны 6-р сарын 15-нд төрсөн. Б.Болормаагийн Аав нь Хэнтий аймгийн Батноров сумын улсын заан Барамсай гэж хүн байсан. Барамсай заан Б.Бат-Эрдэнэ аваргыг бөхийн дэвжээнд гаргасан хүн юм. Харин төрсөн ээж Норжмаа нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумгийн Хурц арслан Бадамсэрээжидийн дүү охин аж.

4. 1984 оны үед Барамсай заан Б.Бат-Эрдэнэтэй анх уулзаж бөх болох хүүхэд байна гэж зодог, шуудгаа тайлж өгчээ. Түүнийг дагуулан аймаг, сумын наадам хэсч, бөхийн мэх, дэвээ шаваа зааж өгдөг байсан ч хожим нь санаандгүй байдлаар хүргэн нь болжээ.

5. Б.Бат-Эрдэнэ, Б.Болормаа нар 1985 онд нэгэн тэмцээний үеэр танилцаж, 1987 онд гэрлэжээ. Б.Баярмаа, Б.Бурмаа, Б.Сугармаа гэсэн гурван охинтой.Baterdene

6. Том охин Б.Баярмаа нь аавыгаа улсын заан болсон 1986 оны наадмаар буюу 7-р сарын 10-нд мэндэлжээ. Тэмцээнд оролцоод охинтой болсон гэдгээ мэдээгүй байсан Б.Бат-Эрдэнэ аварга гэртээ ирээд хүүхдээ өлгийнөөс нь задалж харчихаад “Хүүе, охин байна ш дээ” гээд сүртэй уулга алдаж байжээ. Найз нь хүү төрсөн гэж хэлээд будлиулсан байсан тухай гэргий нь хожим дурсжээ. Одоо том охин Б.Баярмаа нь Германы Мюнхен хотод интерьер дизайны чиглэлээр сурч байгаа.

7. Б.Бат-Эрдэнэ залуудаа “Хүч” спорт хорооны нэрээр барилддаг байсан. Түүнийг Сэлэнгэ аймагт цэргийн алба хааж байхад гавьяат багш Гэлэг "Хүч" нийгэмлэгт оруулжээ. ЗХУ-руу сурахаар явах байсан ч багшийнхаа зөвлөснөөр бөхийн спортод хүч үзэхээр шийдэж байжээ.

8. Б.Бат-Эрдэнэ аварга үндэсний бөхөөс гадна жүдо, самбо, сонирхогчдын сумо бөхийн хэд хэдэн төрлөөр хүч сорьж явсан. Тэрбээр наадмын ногоон дэвжээнд 12 удаа түрүүлснээс гадна самбо бөхийн дэлхийн аваргад гурвантаа түрүүлж, сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга цол авсан юм.

9. Б.Бат-Эрдэнэ анх 1985 оны наадмын дөрвийн  даваанд Увс аймгийн харьяат Улсын заан Тулгаа гуайг даваад, тавын даваанд улсын начин Балжиннямыг давж улсын начин болж байсан. 1989 онд аварга болоод 1990 онд дархан аварга, даян аварга цолыг хүртсэн.

10. Тэрбээр улсын наадамд хоёр ч удаа хөлний бэртэлтэй байхдаа зодоглож байжээ. Тухайлбал, 1996 онд Атлантын олимпийн оноо цуглуулах Германд болсон барилдаанд хөлөө хүнд гэмтээсэн байв. Шагай нь мултарч, хөлний яс нь цуурч хүд бэртэл авсан байжээ. цууран гурван сарын туршид хэвтэж байхдаа хэвтрийн хатгаа тусч байжээ. Тэр жилдээ улсын баяр наадамд барилдаж Мөнх-Эрдэнэ арслантай үзүүр, түрүүнд үлдэж дөрвөн цаг барилдсаны эцэст түрүүлж байсан юм. Түүний урьд жил бас хөлдөө бэртэлтэй байсан гэдэг.

11. Б.Бат-Эрдэнэ аварга бол олимпын аварга Н.Түвшинбаярын анхны багш. Тэрбээр шавиа “Ёс жудагтай, даруу төлөв залуу” гэж тодорхойлсон байдаг.” Н.Түвшинбаярыг олимпын аварга болоход өөрийн эрхгүй нулимс гарч байсан” гэж ярьсан удаатай.

12.  2004 онд Б.Бат-Эрдэнэ аварга Хэнтий аймгаас сонгогдож УИХ-ын гишүүн болсон.
“Биеийн тамирын  салбарынхан болон нутгийнхан нь санал тавьсны дагуу би улс төрийн амьдралд орсон” гэж улс төрийн гараагаа тайлбарладаг.

13. Тэрбээр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө МУИС-ийн хууль зүйн сургуульд докторантурт суралцаж, биеийн тамирын  эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр судалгаа хийж байжээ. 2003 онд УИХ-аар биеийн тамирын тухай хуулийн төслийг боловсруулахад биечлэн оролцсон.

14. Б.Бат-Эрдэнэ сонгуулийн түүхэнд хамгийн хачирхалтай сурталчилгааны хуудас гаргаж байсан юм. 2004 оны сонгуулиар Хэнтий аймагт нэр дэвшиж байсан Да.Ганболд түүнтэй хамт авахуулсан зургаа сурталчилгааны хуудасныхаа нүүрэнд хэвлүүлжээ. Гэтэл тун удалгүй Б.Бат-Эрдэнэ мөн л энэ тойргоос нэр дэвших нь тодорхой болсон. Энэ нь өрсөлдөгчид нэг сурталчилгааны хуудсанд гарсан сонин тохиодол болжээ.

15. Тэрбээр УИХ-ын Байгаль орчны байнгын хорооны тун идэвхитэй гишүүн. Байгаль орчин, ашигт малтмалын лицензтэй холбоотой хэд хэдэн хуулийн төсөлд оролцсон. 

16.
2008 онд УИХ-д дахин сонгогдсоноосоо хойш дахин бөхийн дэвжээнд зодоглоогүй. Гэсэн ч ажлынхаа зав, зайгаар Төрийн ордны коридорт өглөө, өдөр гээд тогтмол дасгал хийдэг.

17. Тэрбээр монгол үндэсний хоолыг илүүд үздэг. Хөдөө гадаа, нар салхинд явж байх үедээ гэрийнхэндээ элэг, сэмжээр сайхан сорс хийнэ, шорлог, мах шарж өгдөг гэдэг. Харин гэртээ гурилтай шөл хийж, мах чанаж, хийцтэй цай чанах дурта гэж ярьсан байдаг.

Бат-эрдэнэ
18. МАН-аас УИХ-д сонгогдсон Б.Бат-Эрдэнийг МАХН-д орох гэж байна гэсэн яриа тасардаггүй. Учир нь тэрбээр МАН-ын зарим үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг. 2011 оны намар “Оюу толгойн гэрээ нь Үндсэн хууль зөрчсөн” хэмээн нэр бүхий найман гишүүний хамт ерөнхий сайд С.Батболдыг огцруулахыг шаардаж байсан.

19. Б.Бат-Эрдэнэ бол хамгийн их сүсэг бишрэлтэй хүмүүсийн нэг. IX Богдыг Гандантэгчилэн хийдэд залахад очиж мөргөж, адис авч байсан тэрбээр Богдыг жанч халахад мөн л ихэд сэтгэлээр унаж буйгаа мэдэгдэж байсан. Өнгөрсөн жил XIV Далай ламын Монголд хийсэн айлчалыг зохион байгуулахад оролцож байсан юм.

20. Тэрбээр 2008 оноос хойш бөхийн дэвжээнд зодоглоогүй. -Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүний хувьд АТГ-т энэ жилийн хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгчээ. Тэрбээр жилийн 19 сая 470 мянган төгрөгийн орлоготой бөгөөд гэр бүлийн бусад гишүүд нь өнгөрсөн жил 14 сая 80 мянган төгрөгийн орлого олжээ.

21.
Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад тэрбээр 2 орон сууц, нэг үйлчилгээний барилгатай аж. Эдгээр нь нийт 425 сая 300 мянган төгрөгийн өртөгтэй юм.

22. Мөн нийт 97,800 мянган төгрөгийн үнэтэй “Сузуки гранд витара” , “Лексус 470” гэсэн хоёр машинтай.

23. Тэрбээр “Буудайн цацал” /20%/, “Атар чандгана” /51%/, “Атар чандгана сүү” /14%/ компаниудад нийт 40 сая 500 мянган төгрөгийн хувьцаа эзэмшдэг. Хадгаламжиндаа  30 сая 422,6 мянган төгрөгтэй, 10 сая төгрөгийн нэг эзэмшил газартай гэж мэдүүлсэн байна.

24. Даян аварга Б.Бат-Эрдэнэ бол УИХ-ын гишүүд дундаасаа хамгийн олон малтай нь. Хамгийн олон хурдан удмын адуутай нь. Түүний нэр дээр 400 бод, 3100 бог, 20 хурдан удмын адуу байдаг. Эдгээр нь нийлээд 182 сая төгрөгөөр үнэлэгджээ.
Baterdene
                                                                                                                                                                                                     24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • ЗОЧИН (139.5.217.50)
    ДУУЧИН ДОЛГОРТОЙ ЯВАЛДАЖ БАЙГААД НӨХӨР САЙНЦОГТ НЬ БАЯНХОНГОРТ ГАРДУУЛЖ УЙЛЖ МӨРГӨЖ БАЙЖ НАМ ДАРСАН ОВОО БАНЗАЛДАХЫН АВАРГАДАА
    2024 оны 03 сарын 19 | Хариулах
  • зочин (202.179.31.104)
    Мал сайтай байна гэдэг чинь бид нарыг тэжээж байгаа л гэсэн үг шүү. Хувь оруулсан копаниуд нь ч гэсэн мал аж ахуйн гаралтай түүхий эдээр ажилладаг хүнсний үйлдвэрүүд л байгаа юм биш үү. Өөрснөө арчаатай амьдарч чадахгүй хэвтэж битгийн хүний хөрөнгөнд атаархаж шүлсээ гойжуулад бай.
    2016 оны 04 сарын 17 | Хариулах
  • өлзий (103.242.47.38)
    та бол бөхөөр аварга хүн, улс төрд бол ноён нуруутай ард түмэндээ бол хүндлэгдсэн хүн ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байж чаднаа та амжилт хүсье
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • irgen (202.131.225.71)
    Ene hun buh baihdaa l taarsan hun shu. Uls turiin talaar arai bishee.
    2013 оны 06 сарын 25 | Хариулах
  • ТАНЫГ ДЭМЖИХ БОЛНО.-3 сая МОНГОЛ ЧУУД (202.55.191.35)
    АВАРГА ХҮН БОЛ АВАРГА Л БАЙДАГ. ТАРВАГАН ХҮН БОЛ ТАРВАГА Л БАЙДАГ.
    2013 оны 06 сарын 19 | Хариулах
  • зочин (202.179.11.122)
    та бол бөхөөр аварга хүн, улс төрд бол ноён нуруутай ард түмэндээ бол хүндлэгдсэн хүн ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байж чаднаа та амжилт хүсье
    2013 оны 06 сарын 05 | Хариулах
  • МОНГОЛ (122.201.18.181)
    Үнэхээр ***** нарын эрлийзүүд Бат-Эрдэнээс айгаад шөнө унтаж чадахаа больжээ.Жинхэнэ монгол цустай иргэд Бат-Эрдэнийг дэмжинэ,Эрлийзүүд Элбэгдорж гэж холион бантан амьтны дэмжинэ байх.Монгол улс монгол Ерөнхийлөгчтэй болно.
    2013 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (112.72.12.41)
    зарим нэгнийх нь шээс нь гоожих нь ээ. Бөх дэвшлээ. Зөөлөн боорцог гэж бодоод баярласан чинь одоо хатуу самар болохыг мэдээд чичрээд үхлээ л дээ. Ард түмэн нийтээрээ дэмжиж байгаа нь илт байна ш дээ. Нөгөө сонгуулийн хар машин дээр луйвардуулчихгүй л бол. Эбэ ч шударга өрсөлдөж чадахгүй л дээ.
    2013 оны 05 сарын 25 | Хариулах
  • СОНГОГЧ (122.201.18.233)
    БӨХИЙН НЯМДОРЖТОЙ ӨРСӨЛДВӨЛ ДЭМЖНЭ. БУРУУ ДЭВДЭГ ШУВУУГ ДЭМЖИХГ vЙ!
    2013 оны 05 сарын 24 | Хариулах
  • ЗОЧИН (122.201.18.234)
    БУРУУ ДЭВДЭГ ШУВУУ ВЭ ?
    2013 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (122.201.18.166)
    "АэроМонголиа"-гийн хувьцаагаа зарсан гэсэн. Тэр мөнгө нь хаана байгаа бол
    2013 оны 05 сарын 20 | Хариулах
  • zochin (203.169.54.135)
    SOYOLTOI BAIYA L DAA SHUDARGA BAIYA L DAA ENE BUHIIN TUHAI YUND BICHEED BGAAN AYAGUI BOL anIIHAN MUDHUN SHUUHED BARIAD UGNU DUU SURTALCHILGAAGAA HUULI ZURCHIN EHLUULSEN GEED L. BI ENE SONGUULID ELBEGEEG CH TER ENE BUHIG CH TER DEMJIHGUI BGAA. SHAL BAIAL 2 NUHUR UZEH NI ELBEGEE BUR HORON HORSOLTOI. ENE BUH BUR DEMII. ELBEGEE ENE SITEUUDIIG HUDALDAJ AVAAD SAYA DETGUULCHDIIN BAYARAAR ZAD UULGASAN GESEN TEED ODOO INGEED BAT ERDENE AWARGIIG NAMNUULJ MAGTAN MUULUULJ BN L DAA
    2013 оны 05 сарын 14 | Хариулах
  • сугар (180.149.78.20)
    Урт нэртэй гууль санаачилж уурхайчдыг амьралгүй болгосон бөх уур савссан толгойгоо өндиийлгөж улсын ерөнхийлөгчид санаархсан бөх хзх-г дампууруулж халхад алдаршсан бөх сэулд казинодож сүрхий хөлсон бөх ноолуур модоор занималж ноомой царайлсан бөх ган бөмбөлгөөр жонглердаж гандан буураагүй харамч хүн
    2013 оны 05 сарын 11 | Хариулах
  • Монгол иргэн (203.194.114.54)
    Хужаа нараа эхлээд Элбэгдоржийн авгай Оюу-толгойг луйвардсан нөхдөөс 2.8 сая ам.доллар юуны төлөө авсныг асуугаач. Тэр Дугар гэж хүн юу бичснийг уншаач. 112 түрүүлсэн аврага хүн иймхэн хөрөнгөтэй байгаа нь ядуу гэсэн үг. Ийм амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дэлхийд мандуулсан хүн дор хаяж тэрбум доллартай байдаг юм. Хужаа нар шиг хөрөнгөө нуугаагүй, Монгол хүний гүндүүгүй сэтгэлээр байгаас юмаа л хэлсэн байна. Хужаа нараа та нар олон биш, олон болох гэж ганц нэг ***** суулгаад орон тоогоор ажлуулж аврагыг муулж байгааг чинь мэдэхгүй гэж бодоо юу. дэргэдэх хүн чинь шууд ярьж байна шүү дээ. Элбэгдорж нь Аврагад баярхүргэе гэж Манж үгээ яриад ***** нараараа муу хэлүүлэх ажлаа зохион байгуулж байгааг мэдэхгүй гэж бодоо юу???
    2013 оны 05 сарын 08 | Хариулах
  • Монгол хүн (203.194.114.54)
    Энэ нэргүй ***** нар аврагыг муулах үгээ оловоо. Та нарх нэг ч гэсэн нэрээ тавьчихаач Чадахгүй ш дээ. Аягүй Элбэгдоржоос хэдэн авчихсан нэг нөхөр олон ***** болоод сууж байгаа. Бид Халхчууд аврагаа сонгоно. Гарал үүсэл мэдэгдэхгүй юмыг сонгохгүй . Бүү горьд.
    2013 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.13.142)
    Энхбаярын үед нил авилгачдын дунд сууж байсан мөртлөө дүнхүү царайлаад дуугай суугаад байсан өөдгүй нөхөр. Анхны авгай хүүхдээ хаясан хуншгүй аварга гэдэг...
    2013 оны 05 сарын 07 | Хариулах
  • Huzuutei Hun (122.201.18.59)
    Mongoliin terguun Mongol Khun baih ni zui yosnii hereg. Tiimdee ch awarga maani erunhiilugch bolohnee. Mongol odoo l uragshaa alhah ni dee. Bat-erdenedee amjilt husie. Mongolchuud ene tsagiig l khuleej bailaa shuu dee.
    2013 оны 05 сарын 07 | Хариулах
  • Нэг л бишээ (203.194.114.6)
    Та Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй дээ... Таныг харах нээ нэг л биш харагдаад байна.
    2013 оны 05 сарын 07 | Хариулах
  • Газар (202.9.47.131)
    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд орсон 1,3 газрыг үнэ тохирвол эзэнд нь өгнөө. Утас:88050098
    2013 оны 05 сарын 07 | Хариулах
  • бааска (112.72.12.168)
    харин ч бусад шиг эд хөрөнгөө нуугаагүй л байна даа.өдийн зэргийний юм байхаас биш яахав.аваргадаа амжилт хүсье
    2013 оны 02 сарын 04 | Хариулах
    • Бадрах.
      Аварга дээд сургууль 2 тэрбумаас багагүй,Чандганы аж ахуй,Хэнтийн гурилын үйлдвэр яасан бэ.
      2013 оны 02 сарын 04
  • Зочин (182.160.39.32)
    Коммунистуудын авилга хээл хахууль авдагийг, монголын газар шороо, ард түмнээр тоглодогийг мэдсээр байж дүлий дүмбэ царайлаад сууж байдаг ѳѳдгүй новш.
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • зочин (49.0.199.236)
    Энэ хөрөнгөөр яах нь вэ сайхан нэр хүдээ чи өөрөө гутаалаадаа чи нүцгэгэн ирсэн нүцгэн буцна шүү дээ
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • someone (202.170.85.250)
    Ymar medeelel, haanaasaa olj harchaad iimerhuu zuil bichej suunaa Ed hurungu hardag ene niigemd ta nart uur harah zuil baihgui baina gej uu Idlee, ulaa l gene, sain yvj baigaa, uls orniihoo tuluu hiij bui zuilsiig ni medej avchaad iimerhuu zuil bicheerei.
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • pol (213.226.238.39)
    bankindaa 30sayatai genee hehehheheh hoh eneed hureed buur zevuu durgui 2zereg hureed tsaashlaad ene hudal ugend huuramch nuuriign uzen yadaj bn.bohiin huvd bol ooroo oor daats dee
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • иргэн (182.160.54.3)
    идээд барахгүй иим олон малаар яах нь вэ. бэлчээр бараад. одоо махал махал хотод мах ховор байна.
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • bbх (182.160.54.3)
    олон мянган малнаасаа нядлаад нийслэлчүүддээ мах нийлүүлээчээ хамаг бэлчээр талхалаад ганцаараа идэж барах биш
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.170.85.250)
    zoo neeh ta nar uursduu ch saixan yum shig hunii tolgoi deerh buusiig haraad uuriinhiiguu martsan garuud shd
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.170.84.13)
    ҮХСЭН ХОЙНОО ТИЙМ Л ШУДРАГА ЮМ БОЛ ЮУНДАА УИХ ОРОХ ГЭЭД ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ЯНЗ БҮРИЙН ЮМ БИЧҮҮЛЭЭД БАЙДАГ БАЙНАА ЭЦЭГГҮЙ ХОНОЦЫН ХҮҮХЭД Ш ДЭЭ
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • zochin (184.1.97.26)
    IIm bayan um bol niigmiin sain saihand d zoruilj um hiij boldoggui um uu ! huuhed zaluuchuudad ziriulaad neg sport barlga baiguulamj bosgoj bolohgui yu ! Daan ch manaihan tegehgui l dee
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.170.85.250)
    Дархан аварга шүү дээ Далай Даян Дархан аварга
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (124.158.73.17)
    ERONHIILOGCH-D IIM L SHUDRAGA SAIHAN HUN HEREGTEI SHUU!!!!!!!!!!!!!!
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • zochin (124.158.73.17)
    MONGOL ULSIIN ERONHIILOGCH L BOLOOSOI,HALHIIN IH AVGARAA!!!
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.180.218.254)
    улс төрд ороогүй бол хүндлэгдээд сайхан л явах байж дээ муу юманд хутгалдаад нэр нь ч унаж байна даа
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.7.6)
    Дархан аврага Батэрдэнэ аврага л гэж бичмээр юум. хийморьтой сайхан аврагадаа. Улс төрд орохоор нь энэ чдээ сайхан нэр гэж бодож байлаа. Тэгсэн төрд хэрэгтэй зайран байжээ.
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Энэ яахаар ийм олон амлтай болдог байна.. Ард түмний өгсөн малыбг цуглуулаад л явдаг юм биз дээ. Ичээч. Тээр жил өвөрхангайгаас Цэрэнтогтох суурь хонь ард түмэн өглөө гээд туугаад. туусан хүнээ дутаалаа гээд бөөн юм болсон доо. тийм юм биш биз айн
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • th (202.131.226.194)
    Darkhan avarga garchigaa zuv bichvel.
    2012 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дорноговьд уул уурхайн компаниудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна
    9 цаг 37 мин
  • Б.Пүрэвдагва: Нийслэл хүүхэд, залуусыг дэмжиж, хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ
    10 цаг 59 мин
  • Бурхан багшийн НАЙМАН сургаал
    15 цаг 37 мин
  • ФОТО: "Dronecon 2026 х Bu air show”
    15 цаг 41 мин
  • Хүүхдийн баяраар дараах байршилд авто зам хаана
    15 цаг 42 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болно
    15 цаг 51 мин
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    15 цаг 55 мин
  • Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ
    15 цаг 58 мин
  • Бурхан багшийн их дүйчин өдөр
    16 цаг 13 мин
  • ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх шинэ авто замын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээнэ
    16 цаг 22 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ойртож байгаа энэ цаг үед нэгэн бяцхан амь эрсэдсэнд гүнээ харамсаж байна
    Уржигдар 18 цаг 03 мин
  • Сүхбаатарчууд боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж байна
    Уржигдар 17 цаг 30 мин
  • Олон улсын шайбтай хоккейн холбоо ОХУ-ын шигшээ багийн хоригийг цуцалжээ
    Уржигдар 16 цаг 06 мин
  • Яруу найрагч, сэтгүүлч Б.Төгсжаргалын “КОФЕТОЙ ШҮЛГҮҮД” номын нээлт боллоо
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Лаосын агуйн осол: Кофен дотор шумбаж буй мэт
    Уржигдар 15 цаг 46 мин
  • "National Geographic Traveller 2026" уралдааны шилдэг 15 гэрэл зураг
    Уржигдар 15 цаг 18 мин
  • ФОТО: Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 10 хоног үргэлжилнэ
    Уржигдар 09 цаг 05 мин
  • ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар цагдаагийн байгууллагад 18 жил ажилласан туршлагатай Ж.Батбаатарыг томиллоо
    Уржигдар 08 цаг 47 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 08 цаг 41 мин
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • Бурхан багшийн НАЙМАН сургаал
  • ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар цагдаагийн байгууллагад 18 жил ажилласан туршлагатай Ж.Батбаатарыг томиллоо
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
  • Лаосын агуйн аврах ажиллагаа: Цаг хугацаатай уралдсан тэмцэл
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
  • Б.Золтуяа: Шинэ хотын даргыг улсаараа магтаж буйг хараад гайхлаа
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
  • Монгол бөхийн ариун дэг ёсыг хуулиар ТОНГОРЧ болохгүй!
  • Д.Трампын хөгшрөлт, биеийн байдал олон нийтэд эргэлзээ төрүүлж эхлэв
  • Зургаадугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
  • Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Б.Пүрэвдагва: Нийслэл хүүхэд, залуусыг дэмжиж, хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Бурхан багшийн НАЙМАН сургаал
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болно
  • ФОТО: "Dronecon 2026 х Bu air show”
  • Хүүхдийн баяраар дараах байршилд авто зам хаана
  • Дорноговьд уул уурхайн компаниудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна
  • Монгол бөхийн ариун дэг ёсыг хуулиар ТОНГОРЧ болохгүй!
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Бурхан багшийн их дүйчин өдөр
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
24 баримт
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК