Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа: Уул уурхай зогслоо ч бид амьдрах чадвартай болж үлдэнэ

2015-4-27
0
ЖИРГЭХ

Уурхайнууд зогссоноос болж ажилгүй иргэдийн тоо өссөн

 

Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраатай уулзаж ярилцлаа.

 

-Өмнөговь аймаг 60 мянга дахь иргэнээ хүлээгээд авчихлаа. Энэ талаар яриагаа эхэлье?

 

-Уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөн 2008 онд манай аймаг суурин хүн ам 47 мянга 740 байсан. Харин өнөөдөр аймаг 60 мянга дахь иргэнээ хүлээж авсандаа маш их баяртай байна. 60 мянга дахь иргэн маань эмэгтэй хүүхэд байгаа нь үнэхээр сайхан билэгшээлтэй санагдаж байгаа шүү. Манай аймаг одоо хотын статустай болох боломж бүрдэж байгаа юм. Энэ нь аймаг улс орон өргөжин тэлж байгаагийн тод жишээ гэж ойлгож байна.

 

-Уул уурхайн салбарыг дагаад нэлээдгүй хүн ам ирж суурьшдаг байх. Ер нь хичнээн хүн ирж, очиж амьдардаг бол?

 

-Зөвхөн уул уурхайд ажилладаг хөдөлгөөнт хүн амын тоо бараг 50 мянгад хүрнэ шүү. 4000 орчим хүн амтай байсан Цогтцэций сум өнөөдөр 10 гаруй мянгад хүрчихээд байна. Мөн Ханбогд, Гурван тэс сумын хүн ам ч таван мянган хүрсэн байгаа. Энэ мэтээр хүн амын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна.

 

-Мэдээж хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ ч нэмэгддэг байх. Тэгвэл хүрэлцээ хэр байдаг вэ?

 

-Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ тааруу байдаг. Гэхдээ бид аль болох хүүхэд бүрийг хамруулахын тулд дотоод нөөц бололцоогоо ашиглан ажиллаж байна. Аймаг өнгөрсөн жил анх удаа орон нутгийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барьсан. Энэ нь орон нутгийн хөрөнгөөр анх удаа сургууль цэцэрлэг барьсан улсын жишээ болсон шүү. Үүндээ ч бид баяртай байгаа. 

 

-Танай аймгийн хувьд дэд бүтцийн асуудал жаахан хүндрэлтэй, гэрэл цахилгаан, дулаан гээд асуудал байдаг талаар иргэд ярьдаг. Үүнийг жаахан тодруулаач?

 

-Тийм зүйл өмнөх жилүүдэд байсан. Харин энэ жилийн хувьд тийм асуудал гараагүй. Харин дэд бүтцийн хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийнхаа төвийг улсынхаа нийслэлтэй холбосон бол орон нутгийн төсөвийн хөрөнгө оруулалтаар баруун тийшээ Цэхийгийн боомт руу 316 км замын ажлыг эхлүүлчихсэн 70 орчим км-ыг нь барьчихаад цааш үргэлжлүүлэн ажиллаж байна.

 

-Ер нь танай аймагт ажилгүйдлийн түвшин ямар байдаг вэ. Ажлын байр хангалттай байдаг уу?

 

-Манай аймгийн Хөдөлмөрийн газарт албан ёсоор идэвхтэй ажил хайж байгаа 580 орчим иргэн бүртгэлтэй байдаг. Харин сүүлийн хоёр жилд ажилгүй иргэдийн тоо нэлээд өссөн. Учир нь манай аймагт уул уурхай салбарт олон хүн ажилладаг. Гэтэл дэлхийн зах зээлийн хямрал, түүхий эдийн үнээс шалтаалаад жижиг, дунд уурхайнууд үүд хаалгаа барьж, томоохонууд нь ажиллагсдынхаа тоог цөөхөн болгосноос ажилгүй иргэдийн тоо өссөн. Тиймээс эдгээрийг цэгцлэхийн тулд бид хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон компаниудтайгаа гэрээ хэлэлцээр хийгээд эхэллээ.  

 

-Аймаг саяхан Оюу толгой ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ талаар тодруулаач?

 

-Мэдээж энэ бол манай аймагт хийгдэж байгаа бас нэгэн том хөрөнгө оруулалт. Гэрээнд заасан зүйл заалтуудын хүрээнд аймаг орон нутаг, иргэд маань хөгжиж, амьжиргааны төвшин нь дээшлэх таатай боломж бүрдлээ гэж ойлгож байгаа.

 

-Уул уурхай ихээр хөгжсөн газарт алс ирээдүйд “сөнөх” магадлал өндөр байдаг гэж ярьдаг. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

 

-Мэдээж бид аймаг орон  нутгаа уул уурхайгаас хараад бус байдлаар хөгжүүлэхийг эрмэлздэг. Уул уурхай зогсолоо гэхэд аймаг аялал жуулчлал, эрчимжсэн мал аж ахуй зэрэг тодорхой зүйлээрээ хөрөнгө оруулалтаа татаад явдаг байхын төлөө ажиллаж байна. Тиймээс энэ нөхцөл бололцоог бүрдүүлэхийн тулд Оюу толгойн хамтын ажиллагааны гэрээнд дээрх зүйлүүдийг хөгжүүлэх талаар тодорхой тусгаж өгсөн байгаа. Уурхай зогслоо ч бид амьдрах чадвартай болж үлдэнэ гэсэн үг. 

 

-Уул уурхай хөгжих хэрээр мал аж ахуй хөгжих боломжийг хязгаарлаж, бэлчээр усыг ихээр сүйтгэдэг болохыг малчид хэлдэг.Энэ талаар ямар ажил хийж байна вэ?

 

-Манай аймагт уул уурхай нэлээд хөгжсөн гэж хэлж болно. Харин бидний зүгээс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байдаг. Тиймээс ч нөхөн сэргээлт, усны асуудлыг шийдвэрлэж байж үйл ажиллаагаа явуулах ёстой гэсэн шаардлага тавьдаг. Эхнээсээ усны нөөц, хайгуул, судалгаагаа хийгээд явж байгаа.

 

-Энэ бүгдээс харахад бүх л зүйл уул уурхайгаас хараат болоод байх шиг. Ханбогдын тог цахилгааныг Оюу толгой хүссэн цагтаа өгч, тасалдаг гэх яриа байдаг. Аймаг ер нь сүүлдээ эрх мэдэлгүй болох юм биш байгаа?

 

-Үгүй дээ. Хөрөнгө оруулалт хийлээ гээд хийсэн бүтээсэн нь тэднийх болох зүйл ердөө байхгүй. Ханбогдын тогыг ч гэсэн тэгэж, дур мэдээд тасалж, өгөөд байдаггүй. Манай аймгийн урд талын хоёр, гурван сум цахилгаанаа хамтын ажиллагааны хүрээнд Хятадаас авдаг. Тэд ч гэсэн хааж боогоод тасалж, өгөөд байдаг зүйл огт байхгүй. Аймаг зөвхөн хөрөнгө оруулалт л хийлгэж байгаа төдий гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

 

-Тэгвэл орон нутаг, иргэдийг хөгжүүлэх талаар ямар ажлуудынхаа талаар сонируулаач?

 

-Бид орон нутгаа хөгжүүлэхийн тулд таван үндсэн чиглэлийг баримтлан ажиллаж байна. Тухайлбал “Өмнөговь аймгийн иргэн Өмнөговьдоо л сайхан амьдръя”гэсэн уриан дор иргэдийн эрүүл мэндийн асуудалд анхаарах, дэлхийн жишигт нийтсэн боловсрол, дэд бүтэцийн асуудлыг бүрэн гүйцэд шийдвэрлэх, иргэдийнхээ нийгмийн асуудал, манай аймгийн нэн тулгамсан асуудал болох байгаль орчныг хамгаалах гэсэн таван зорилтын хүрээнд Засаг даргын мөрийн хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.

 

-Аймгийн хувьд бүтээн байгуулалтын ажил хэр өрнөж байна вэ?

 

-Манай аймаг өдрөөс өдөрт өргөжин тэлж байна. Тэр ч утгаараа бүтээн байгуулалтын ажил нэлээд хийгдэж байгаа. Тухайлбал өнгөрсөн жил эрүүл мэндийн салбарт 9 тэрбум төгрийн санхүүжилт хийж, энэ салбарыг өргөжүүлсэн.  Үүний үр дүнд Улаанбаатар хотод явж эмчилгээ оношилгоо хийлгэдэг иргэдийн тоо 30 хүртэл хувиар буурсан.

Харин боловсролыг олон улсын жишигт нийцүүлэхийн тулд тав орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Үүнийг саяхан манай аймагт ирсэн Боловсролын сайд сурагчдын сурах нөхцөл бололцоог сайжруулсанд хэмээн өндөрөөр үнэлсэн.  

 

-Би танай аймагт өнгөрсөн жил ирж байсан. Харин энэ удаа ирэхэд аймаг нэлээд хүрээгээ тэлсэн байгаа харагдана. Барилга байгууламж ч нэлээд баригджээ?

 

-Тийм шүү. Манай аймагт сүүлийн хэдэн жил орон сууцны барилгууд ихээр баригдаж байгаа. Энэ нь мэдээж иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулж байгаагийн жишээ. Ер нь дэд бүтцийн асуудлыг шийдчихээр аймаг орон нутаг, иргэд өөрсдөө хөгжүүлээд явчих юм даа. Харин аймгийн зүгээс ажлын байрны асуудалд нэлээд анхаарал хандуулж байна. Иргэдийн бүтээмжтэй, хүртээмжтэй ажиллах стандартад нийцсэн ажлын байраар хангахыг эрхэмлэж байгааг хэлэх нь зүйтэй байх.

 

Бидэнтэй ярилцсанд баярлалаа

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • hongoroo (49.0.161.214)
    Yooyo yaj ingej saihan yaridag bnaa. Ard tumen bugdiig medej bhad yostoi saihan hudlaa burhiimaa
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • b (112.72.11.67)
    badraa tom ah awlilgaltai temtseh gazar ochson bh blgvi zvrhnii uwchin mini
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • b (112.72.11.67)
    badraa tom ah awlilgaltai temtseh gazar ochson bh blgvi zvrhnii uwchin mini
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • gutka (185.64.196.100)
    Ha ha ha,estoi neg saihan daldiijee.Buh zuil ni Gadnaas haraat baij ,yamr umniih ni ireeduin hogjil be,yadaj tsahilganaa henii ch haraat bus øøriin tsahilgaan stantsaar uildberledeg bolchihood,hyatadaas,OT goos tsahilgaan abdagyi bolson tsagtaa iim saihan ulger yarij bai.Ymar ch ireeduin uhaantai bodlogo baihgui ursgal yabdag chin OT,5 tolgoi zogsood bahan hun ajilgui bolohod,Hyatad tsahilganaa tasalbal tsahilgangui bodog baidalaas chinhargdaj bhad unen t1 gar be
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.120.24)
    Бадраа өөрөө хэдэн үеээрээ амьадрах чадвартай үлдэх байх даа
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    6 цаг 21 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    6 цаг 47 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    6 цаг 48 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    7 цаг 51 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    8 цаг 29 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    8 цаг 46 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    9 цаг 6 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    9 цаг 9 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    10 цаг 10 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    10 цаг 21 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    11 цаг 14 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    11 цаг 17 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    11 цаг 34 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    12 цаг 18 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    13 цаг 5 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    13 цаг 20 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    14 цаг 1 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    14 цаг 25 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    14 цаг 29 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    14 цаг 34 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК