
15 настай залуу тамирчин Рута Мейлутит олимпийн усанд замд хурдалж,
Литва улсын түүхэнд олимпийн усанд сэлэлтийн анхны алтан медалийг эх
орондоо авчирлаа.

15 настай залуу тамирчин Рута Мейлутит олимпийн усанд замд хурдалж, Литва улсын түүхэнд олимпийн усанд сэлэлтийн анхны алтан медалийг эх орондоо авчирлаа. Эмэгтэйчүүдийн 100 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд өрсөлдсөн тэрбээр шигшээ уралдаанд АНУ-ын Ребекка Сониг ялж, аваргын тавцанд гарчээ. Уралдааны эхнээс л тэргүүлж эхэлсэн тэрбээр АНУ-ын тамирчнаас 0,08 секундээр урьтаж барианд орсон байна. Харин Японы тамирчин Сатоми Сүзүки хүрэл медаль хүртсэн бол Бээжингийн олимпийн аварга, Австралийн тамирчин Лейзел Жоунс тавдугаар байрт шалгарчээ.
Тэрээр эмэгтэйчүүдийн 50 метр ба 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөх юм.
Ц.Болор