Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үхэр мөөрөх цагаар...

2017-10-30
0
ЖИРГЭХ

Иргэд албан хаагчдынхаа цалинг нэмэх үү, үгүй юу гэдгийг Монголын Засгийн газар мэдэхгүй. Тэд мэдэлгүй болсон. Парламент ч мэдэхгүй. Бас л мэдэлгүй. Толгойгүй Засгийн газар, тархигүй парламент гэсэг үг. Тэгээд Монголын төрийг хэн барьдаг вэ? ОУВС хэмээх гоё цол гуншинтай, олон улсын эдийн засгийн алуурчдын технологийг хөгжиж буй орнуудад гарамгай хэрэгжүүлдэг байгууллага засгийн бүх эрхийг атгаж байгаа. Бид яагаад тэдний барьцаанд орсон бэ? Худалдагдсан лообий бүлгийнхний тавьсан асар их өрнөөс болж ОУВС хэмээх занганд улс орноороо орчихлоо. 

 

 

Өр тавьж авсан мөнгөнийхөө ихэнхийг хилийн чанад дахь оффшор дансандаа тас нуугаад өнөө хэд маань өчиггүй алга болсон. Үлдсэн багаханыг нь ард түмэндээ арав таваар нь тарааж, хоолны үлдэгдлээ золбин нохойд шидэж өгдөгтэй адил аашилсан. Иймэрхүү байдлаар бий болсон 5,8 тэрбум ам.долларын өрнөөсөө болж ОУВС хэмээх үхэрчний гарт Монгол хэмээх үхэр сүрэг хашигдав. Айлаас гуйхаар авдраа уудлахаар шийдсэн Засаг, парламент хоёр зам нийлсэн ганц шийдвэр гаргасан. Тэр нь Монгол Улсын хилээр гарч буй атга нүүрс, чимх алтны үнэ цент бүрээрээ Монголын банкуудаар дамжиж байхыг хуульчилсан Засгийн газрын тогтоол байлаа. Хэрэв энэ тогтоол хэрэгжээд эхэлсэн бол мөнгөгүйн гацаанаас нэг мөсөн гарах байв.

 

Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "ОУВС зөвшөөрөхгүй байна" гэж хулмаганасаар уг тогтоолыг хүчингүй болгуулж амжлаа. Оюутолгой, Тавантолгойн техник эдийн засгийн үндэслэл тооцоо гэх зузаан гэгч хавтас сугавчлан пээдгэр алхдаг байсан Хүрэлбаатар үнэн хэрэгтээ зуучлагчаас ялгаагүй нэгэн. С.Баярын цүнхийг зөөж, Д.Зоригтын хавтсыг сугавчлан гүйхээ сайн мэдсэн Хүрэлбаатар ард түмэн улс оронд хямралаас өөр юу авчирсныг ойлгохгүй юм. Багш нар цалингаа нэмүүлэх хүсэлт тавин жагсахад ОУВС-нд иргэдийнхээ цалинг ганц төгрөгөөр нэмэхгүй гэж амласан Засгийн газар бантсандаа баларсан шийдвэр гаргаж, хүн бүрт 300 мянгыг амлав.

 

Эдийн засгийн алуурчдын гар хөл болсон Сангийн сайдтай, бүлэглэлийн идэвхтэн Боловсролын сайдтай болсон хойно өнөөх поп оддоосоо "Тэжээл өгөхөд дургүйцдэг үхэр байхгүй, үүнтэй адил цалин нэмье гэхэд татгалзах багш үгүй" гэх үгийг сонсолгүй яахав. За ингээд ард түмэн гэдэг үхэр сүрэгтэй үхэрчин нь Цогзолмаа тэргүүтэй сайд нар болж таарав. Гэтэл бас л андуурчээ. Жинхэнэ үхэрчин нь ОУВС тэргүүтэй Оюутолгойн баг, Тавантолгойн бүлэглэл, харин туслах үхэрчид нь л Цогзолмаа, Хүрэлбаатар нарын сайд сэтэртэй зуучлан холбогчид юмсанж. Харин бид үхэр сүрэг...тэгээд хөөрхий нэгэн гунж ийнхүү мөөрөх цагаар хүйтэн хатуу өвөл хаяанд ирж дээ.

 

Р.Эмүжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
Б.Найдалаа: Онцгой осол, аваар гарахгүй бол энэ өвөл цахилгаан хязгаарлахгүй, эсэн мэнд давна
Эвийг эрхэмлэж байгаа бол Ж.Энхбаярыг Б.Чойжилсүрэнгээр, Ц.Идэрбатыг М.Мандхайгаар сольж болохгүй!!!
Монголчуудын визгүй зорчиж болох улсууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • иргэн (202.21.115.82)
    АРДЧИЛАЛ НЭРИЙН ДОР ДЭЛХИЙГ ЭЗЭГНЭХ ГЭЖ БАЙГАА ДОЛЛАРЫН ЭЗДИЙН БОДЛОГО, АРДЧИЛСАН УЛС ОРНУУД БҮГД ТЭДНИЙ БАРЬЦААНД БАЙДАГ
    2017 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.27.97)
    засгийн газрын тэр тогтоолыг хүчингүй болгоход кноп дарсан УИХ-н гишүүдийг зарлачихмаар юм
    2017 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.31.28)
    Unen...
    2017 оны 10 сарын 31 | Хариулах
  • Zochin (202.131.245.226)
    Bagsh nar xicheelee oligtoi zaachihaad tsalin nem gej heleechee, xuuxduud yu ch surahgui xotsrogdol ihtei baina, yum asuuxaar uuduus ni gaduur surgaltand yv, oilgoogui bol xoxi chini gedeg iim baih yaj tsalin nemuulne gej shaardaj bainaa
    2017 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.188.214)
    өр хийчихээд өр хийсэн гэж тунирхаад цалингаа нэмүүлчихдэг төрийнхөн сайхан юм өө
    2017 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (49.0.212.110)
    ОУВС, банкны систем сайн мэддэг найрагч байна шүү ккк
    2017 оны 10 сарын 30 | Хариулах
  • zochin (202.21.106.151)
    chamlahar changa atga gedeg yum.bagsh nar boliochee.gants bagsh nar ene ulsad ajil hiideg yum uu.edin zasgin medlegt sain suralts.
    2017 оны 10 сарын 30 | Хариулах
  • Иргэн (124.158.111.2)
    Цалингаа нэмүүл бүгд босож байгаад болов нэмүүл эд нар хулгайлж идэж ууж болоод байхад бусад нь яахаараа болдоггүйн
    2017 оны 10 сарын 30 | Хариулах
  • zochin (122.201.17.254)
    baigaliin bayalgaa avtsgaa durtau gazraa avtsgaa duraaraa saihan amidartsgaa
    2017 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.26.194.220)
    Наад 58 тэрбум төгрөгөө 5 сургууль нэг сайхан хүүхдийн том эмнэлэг барих хэрэгтэй. Манай эмч багш нэг удаагийн буцалтгүй тусламж хэрэггүй гэж үзэж байна. Боловсролын сайд хоёр үзүүртэй зүү шиг юм ярьж байгаа бол чадах хүнд ажлаа өг.
    2017 оны 10 сарын 30 | Хариулах
  • zochin (122.201.17.254)
    odoo tur gej bhgui humuus ta nar mini duraaraa amidartsgaa erh duraaraa
    2017 оны 10 сарын 30 | Хариулах
  • zochin (122.201.17.254)
    idej uuj hanadaggui heden huvalztai tedniigee gedes ni hagarch uhtel ni bayajuulj huliig ni dolooj suuhaas uur mongolchuudad yu ch hereggui ulsuud daaraad utaandaa hordood buglurul tugjreldee bachuurch uheh, yadarsan hed ni bie bie nee barij ideh mongolchuudiin zam
    2017 оны 10 сарын 30 | Хариулах
  • zochin (122.201.17.254)
    turiiin deer laglaital suusan luivarchinguuddaa deerelhuulj nahadaggui uher mongolchuud, temtsej chaddaggui archaagui uher mongolchuud amandaa shoroo umhej hanadaggui uher mongolchuud
    2017 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.131.236.139)
    Энэ эргүү юу бичээд бгаа юм бол? ОУВС-ийн тусламж хэрэггүй бсан гэх гээд бнаа даа. Ийм хэмжээнд болгосон хүчний тухай амаа үдүүлсэн мэт бгаа нь лав шүүрт эгчийнхээ араас худалдагдсаны илэрхийлэл бх даа. Тусламжаар орж ирсэн валютын нөөцөөр хэсэг амьдарснаа мэдэхгүй хүнтэй юу ч ярихав дээ
    2017 оны 10 сарын 30 | Хариулах
  • hhhhh (103.206.195.166)
    tosob hurehguig bedseer baij hetersen bagsh nertei mogni toloo bgaa etgeeded sansan zorigoor mongo olgoh hereggui
    2017 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.43.203)
    MONGOLD URGVI XEN BGAAN ODOO BOLI SVVLDEE ONIGOOND ORJ BN
    2017 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.11.193.234)
    Өө 300000 төгрөг авахгүй хүмүүст өгөөд хэрэггүй тэд нар энэ мөнгөөр дутахгүй , ажилаа хийгээд явж буй ихэнх төрийн албан хаагчид баярлана яагаад гэвэл тэд нар улс орныхоо байдлыг сайн ойлгож байгаа ийм хүнд нөхцөлд засаг энэнээс өөр ямар арга хэмжээ авах юм бэ. Ихэнх багш нар үүнийг дэмжиж байгаа
    2017 оны 10 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    1 цаг 24 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    1 цаг 32 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    1 цаг 41 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    2 цаг 29 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    2 цаг 34 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    2 цаг 46 мин
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    3 цаг 38 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    4 цаг 0 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    4 цаг 3 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    4 цаг 17 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    4 цаг 27 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    4 цаг 29 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    4 цаг 35 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    4 цаг 46 мин
  • Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
    4 цаг 47 мин
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
    5 цаг 2 мин
  • Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийг яс шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
    5 цаг 6 мин
  • Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
    5 цаг 6 мин
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    5 цаг 19 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    5 цаг 23 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК