Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Юун Баттулга, цаана чинь банкны засаглалын булчин томроод...

2017-11-27
0
ЖИРГЭХ

Ардчилсан парламент цаашаа болсон. Ерөнхийлөгчийн засаглал ч будаа. Цаана чинь БАНКНЫ ЗАСАГЛАЛ бүрэн утгаараа ноёрхож, нийгмээрээ банк хэмээх хэдэн бирдийн шунал хүслийн торонд тарчилж суух болов. Ядаж байхад нөгөө хүсэл шунал нь бухан бярууных шиг ханахаа мэдэхгүй, цадахаа ойлгохгүй. Банкны засаглалын хажууд Монголын парламент зүгээр л хуруу хүүхэлдэй, акул компаниуд жараахайн чинээ, аж ахуйн нэгжүүд өтний дайтай, иргэд бол идүүрийн сав. Дөрөв дэх засаглалынхан гэж томроод байдаг хэвлэл мэдээллийнхэн хүүхдийн тоглоом болчихоод байна.

 

Хадгаламж, зээлийн хүүг бууруулах, бодлогын хүүгээ танах зэрэг шийдвэрүүдийн тухай санал хэзээ ч амжилт олж байсангүй. Монголбанк өөрөө мөнгөлөг олигархуудын хяналтанд дуугардаг, хөдөлдөг болсон гэх. Түмнээ өмгөөлөх учиртай төрийн түшээд нь төө зузаан өрийн дансаараа банкуудад барьцаалагдчихсан, төрийн албан хаагчид нь орон сууц, машины зээлээрээ дөнгөлүүлчихсэн, сонин телевизүүд хаалтын гэрээнд чөдөрлүүлчихсэн, олонх сэтгүүлч байр унааны барж давахгүй их өртэй. Эмээ өвөө нар тэтгэврийн зээлэнд сөхрөөд уначихсан...ийм л БАНКНЫ ЗАСАГЛАЛ ноёрхсон нийгэмд амьдрах болсоор удав.

 

Жил болгон Хаанбанк, Голомт, Худалдаа хөгжил зэрэг том банкууд бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хаалтын гэрээ гээчийг хийж 10, 20 сая төгрөг өгч гийгүүлнэ. Үүнийхээ төлөө банкны балиар засаглалын тухай, шударга бус шулааны тухай дуугарах эрхээ хаалгана. Аа дээр нь нөгөө банкууд чинь томхон хэвлэл бүрт өөрийн гэсэн мэдээлэгчтэй. "Манай банкны талаар муу мэдээлэл гарчих гээд байвал дуулгаарай" гээд тэдэндээ цайны мөнгө атгуулчихна. Хааяахан аргагүй нэг тэсэрч, арыг нь ухсан сурвалжлага үзэгдвэл хаалтын гэрээний мөнгөн дүнгээ нэмээд л боллоо. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн алба Банкны зээлийн гэрээний хажууд юу ч биш. Дээр нь нөгөө цагдаа нар маань ч бас банкинд өртэй. Тэгээд энэ чинь ардчилсан нийгэм юм уу? Ёстой яршиг л байна. Банкны чимээгүй засаглалд улс орноороо баллуурдуулж байна.

 

Монголчууд, гүргэр,тэвчээртэй, хөдөлмөрч...гэвч эдийн засгийн боловсролгүй. Бас ч гэж сүүлийн 30 жилд мөлхөөд ч болов ихийг хийж бүтээлээ. Тэглээ гээд өөд нар үзсэнгүй, өр зээлээс мултарч дөнгөсөнгүй. Харин өнөө мөнгө хүүлэгчид маань баяжаад, бандайгаад, томроод, тонтойгоод. Хот бүхлээрээ тэдний мэдлийнх. Улс орон банкуудын ундаалганы мөнгө төдий болж хувирлаа. Хаана шинэ шилэн байшин ашиглалтанд орж, хаана шинэ үйлчилгээний байгууллага үүдээ нээнэ, тэр нь Хаанбанк зэрэг аль нэг шулаач, Хятад хоолны газар хоёр л байх болов. Ямартаа Эрдэнэтийн 49 хувийн наймаанд Худалдаа хөгжлийн банк ноёрхон оролцсоныг бид хэзээ хойно мэдэж байхав. Ард түмэн жижгэрч, банкууд томорно гэдэг л энэ байх.

 

Манжийн ноёрхлын үед л монголчууд ингэж өмнө зүгийн мөнгө хүүлэгчдийн дарлалд тарчилж, сүүлдээ өрөө төлж чадаагүй нь есөн эрүү тулгуулж, хугацаагүй цэргийн албанд морддог байсан түүхтэй. Гэтэл шинэ мянганд эх оронч бус банкуудын дарлал, дайралт хоёрт ингэтлээ сөхрөх гэж. Манжийн пүүсүүдийн өрийн бичгийг шатааж байж толгой өндийлгөсөн монголчууд энэ удаа банкны шударга бус зээлийн гэрээнүүдийн шатаах юм уу, хаашаа юм. Яршиг зүгээр, тэр гадны банкуудыг нь оруулж ирээд, яаж зээлийн хүү буулгахыг харчихъя зүгээр. Яг үнэндээ олонх банкууд гаднын хөрөнгө оруулалттай. Банкны засаглалаар дамжуулан гадныханд монголчуудыгаа барьж өгдөг гэж байгаа. Эх орон ард түмнээ хайр найргүй шулан мөлжиж буй манай банкуудыг тэгээд үндсэрхэг гэж найдсаар өчнөөн л хугацаа алдлаа. Банкны мэдлийн телевизээ үзэж, банкны лизингтэй орноосоо өндийж, банкны төмөр сейфэнд гэрчилгээ нь хадгалаатай буй байрнаасаа өглөөдөө гарч, банкны барьцаатай машинаа унаад л... Банкны малаа хариулж, банкны мэдлийн ноосоо самнаж, ноолуураа тушаагаад л...аль насны үйлийн үр, алин цагийн алдаа вэ. Ажиллаад ажиллаад ард нь гарахын аргагүй өндөр хүү, амьдраад амьдраад нас хүрэлцэхгүй хугацаагүй мэт зээл....аймшигтай юм.

 

Монголчуудын өр зээл ярьдаггүй өөдрөг хэрнээ нэрэлхүү зан дээр муухай тоглож байна даа. Ерөнхийлөгч Баттулгад дуулгахад банкуудын булчин таныхаас томорч, БАНКНЫ ЗАСАГЛАЛ таныхаас давж хальсан...

 

Р.Эмүжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
Б.Найдалаа: Онцгой осол, аваар гарахгүй бол энэ өвөл цахилгаан хязгаарлахгүй, эсэн мэнд давна
Эвийг эрхэмлэж байгаа бол Ж.Энхбаярыг Б.Чойжилсүрэнгээр, Ц.Идэрбатыг М.Мандхайгаар сольж болохгүй!!!
Монголчуудын визгүй зорчиж болох улсууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • ДАРЛУУЛАГЧ (202.9.43.133)
    АЙМГУУДЫН ЗАХИРЛУУДЫН ЦАЛИН 2-3 САЯ УЛИРАЛ БҮР АШИГТАЙ АЖИЛЛАСАН ГЭЭД 10-28 САЯ ЖИЛИЙН ЭЦСЭЭР БҮР 30-40 САЯ ТӨГРӨГ АВДАГ ШҮҮ
    2017 оны 11 сарын 29 | Хариулах
  • Tur (202.9.42.74)
    Bankuudiin jiliin tailang uzehed l buh zuil oilgomjtoi,buh company-uud arai yadan 10-iin ashig olj baihad bankuud jildee heden zuun terbumiin ashigtai ajillaj baina.Bankuud under unetei tom tom office tureesleed uurtuu under office bariad,darga nartaa jiliin shagnal gej heden zuun saya tugrug uguud zardalaa usguud baihad l heden zuun terbumiin ashigtai ajillaj baigaa! Ug ne banknii huu bolomjiin baival irged bolon company-uud bolomjiin ashigtai ajillaj zeeliin ergen tulult saijirch bas ulsad tuluh tatvar nemegdseneer ulsiin tusuv ch nemegdej,irgediin amidral ch saijirch alialindaa heregtei baimaar,gevch SHUNAL gedeg zuil hiazgaargui ajee!
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Unen. 12-hon sariin ashig HEDENNNN TERBUM!!! Ene yu bolood bnaa?!
      2017 оны 11 сарын 27
  • Зочин (202.9.43.72)
    Жонхуу өөрөө банкны томоохон хувь эзэмшигч байхад хөх инээд нь хүрээд төмрөө өргөөд хэвтэж байгаа биз
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • ИРГЭН (202.9.42.22)
    МОНГОЛ УЛСАД БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮ БУСАД УЛСЫНХТАЙ ХАРЬЦУУЛАХАД МАШ ӨНДӨР БАЙНА
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Эмүжин зөв сэдэв хөнджээ. Гэхдээ дараа бодит зээл түүний буцаан төлөлтийг цалингийн эсвэл орон сууцны зээл төллөлтөөруг нь төлөлтөөр гэж бичих ч зориуд төллөлт гэв жишээ баримттай бичээрэй.
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.131.233.11)
    Яг үнэн хэлжээ. Нас хүрэхгүй, төлж дуусахгүй зээлийн өртэй амьдарч байна даа. Төр засаг маань бодоод ч толгой нь хүрэхгүй албан тушаалтнуудаар дүүрч. Босож тэмцэх л үлдэж байх шиг байна даа.
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • БОСОЦГОО ДАРЛАГДСАН АРДУУДАА БООЛЧУУДЫН НИЙГЭМ БО (202.72.245.203)
    БИД ҮНДЭСНИЙ БАНКАА ДЭМЖИНЭ ГЭЭД БАЙДАГ Ч ГАДНЫ МАФИЙНХНИЙ ГАРТ ОРСОН МӨНГӨ ХҮҮЛЭГЧ МАХЧИН ЗАГАСНЫ ХҮҮТЭЙ. САНХҮҮГИЙН АЛУУРЧДЫГ ДЭМЖЭЭД БГАА ЮМ ЖИНХЭН ГАДНЫ БИЗНЕС БАНКУУДЫГ ОРУУЛАХ ШААРДЛАГА ГАРААД ОЛОН ЖИЛ БОЛЖ БАЙНА ДАА
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Ок
      2017 оны 11 сарын 27
  • Зочин (202.72.240.5)
    гаднын банкуудыг оруулахыг дэмжинэ бид ч бас хаана яаж хандах юугаа тавихаа мэднээ
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Банканд байгаа өр зээлийн гэрээнүүдийг бүгдийг шатааж байж л энэ ард түмэн өндийн шүү... Манжийн өрийн бичгийг шатааж байсан бэлээхэн түүх байна.
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зээлдэгч (66.181.176.171)
    Яг голыг нь олоод бичиж орхиж. Ипотекийн зээл гэхэд тэнцvv тулолтийн график гэдэг нь vндсэн зээлээс бараг хасагдахгvй сонин юм байдаг.
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • Soongo (122.201.24.192)
    Чавганцын хэрүүлрүү хэрүүлд дуртай хийх юм байхгүй бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс нь маргалдаж байх хооронд л араар жинхэнэ эвгүй юм явдаг юм даа
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • зэлэм (202.9.41.250)
    2- 3 банктай тэр нь хуулийн дагуу ажиллаад байвал болох л доо. Өнөөдөр арай дэндсэн нь үнээн Банк бол турж үхэж байгаа гуйлгачны халааснаас усаар голоо зогоох гэсэн ганц сохор зоосыг нь дээрэмдэж аваад инээж амьдардаг бузар эд мөн. Өр толгойтой үснээс ихэдсэн тул ганцхан мөхөл л угтах гээд байна
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.70.34.115)
    зээлийн хүүнд хязгаар тогтоохыг дэмжиж байна
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • зочин (203.91.118.180)
    АН-ынхаан, ерөнхийлөгчөө ард түмэн хэзээ өрнөөс гарч, хэзээ өрийг тэглэх юм бэ, хэзээ банкируудын булчинг суллах вэ, зээлийн хүү арай л байна шүү
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.172.184)
    Гоё гоё мэдээнүүд их гарах боллоо шүү.
    2017 оны 11 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    1 цаг 52 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2 цаг 18 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2 цаг 19 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    3 цаг 22 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    4 цаг 0 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    4 цаг 17 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    4 цаг 37 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    4 цаг 40 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    5 цаг 41 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    5 цаг 52 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    6 цаг 45 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    6 цаг 48 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    7 цаг 5 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    7 цаг 49 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    8 цаг 36 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    8 цаг 51 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    9 цаг 32 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    9 цаг 56 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    10 цаг 0 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    10 цаг 5 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК