Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өвлийн өвөөгийн харуусал буюу өнөөгийн бодит төрх

2017-12-20
0
ЖИРГЭХ

Долоон мянга орчим бэлэг тараав. 1500 гаруй айл өрхөөр орж дуу шүлэг болов. Баяр болоод гуниг зэрэгцэн, нүд хальтрам аймшигт төрхийн өөдөөс юу ч болоогүй мэт инээмсэглэн “Миний хүү мундаг хүн болоорой” гэж хэлэх бол өвлийн өвгөний хувьд хамгийн хэцүү хэсэг нь юм. Юунд найдаж, хэнд итгэж мундаг хүн болоорой гэж хэлж байгаа юм бол гэдгээ тэр өөрөө ч үл мэднэ.

 

 

Орой болоод өвлийн өвөө, цасан охидууд нэг дор цуглан элдвийг ярилцана. 2,3 жил дараалан явж байгаа өвөө нар амьдрал эрс дордсон байна гэдгийг бүгд хүлээн зөвшөөрнө. Овоо засраад, дэвжээд явж байсан айлын аав нь архинд орж хүйтэн, давчуу, айдастай болсон байгааг ярилцана. Миний хувьд ч ялгаагүй бүр ганц найдаж, итгэж тусалж явсан айл маань хүчирхийлэл, архины золиос болжээ. “Надад гар хүрэх нь ч одоо дүүрч хүүхдэд маань …” хэмээн хоолой нь зангирах дайчин бүсгүйн яриа. Ямар ч айхтар тэсвэртэй юм дээ. Явж явж үр хүүхдийнхээ л төлөө шүү дээ эмэгтэй хүний тэсвэр тэвчээр.

 

Зарим нэг бүр аймшигтай зүйлийг ярихаас ч айдас төрнө. Ярилаа гэж бодоход нийгэм түүнийг 7 биш ээ ядаж 10 хоног анхаарах болов уу … Үгүй ээ шинэ жилийн оргилуун дарсны чимээнд тэр нялх “Хашхираан” даанч жулдах байх. Ер нь бол маш олон хүчиндүүлж байсан хүүхдүүдтэй таарлаа. Би ихэнхидээ өвлийн өвгөн биш энгийн хувцастай явсан юм. Өвлийн өвөөг хараад баярлахгүй, юм юманд цочоод л дап дут хийн татаганах нь цаанаа л нэг сэжигтэй. Энэ их айдсын араас хүүхдийн нууж чадахгүй цагаахан баяр баясгалан мэдрэгдэнэ. Ижий, эмээтэй тусад нь уулзаад асуувал таамаг ихэнхидээ зөв байх. Хүчин их ойроос үйлдэгдэнэ. Хойд аав, түүнтэй архиддаг найзууд, нагац ах, заримдаа төрсөн эцэг нь … Олон хүүхэд идэх зүйлсийн цаасыг нь задлаж мэдэхгүй гаднаас нь хазлах бөгөөд хичнээн их өлссөн юм бол доо гэмээр ...

 

Харин зарим айлууд зүгээр л ямар ч итгэл найдваргүйгээр живж орхиж. Идэх хоол ч алга, түлэх нүүрс ч алга, итгэл найдвар ч алга. Эцсийн эцэст Монгол улсын иргэн ийм хүн, хүүхдүүд энд амьдарч байна гэсэн бүртгэл ч алга. Сарын орлого 140.000 төгрөг 4 хүүхэдтэй. Орлогын гол эх үүсвэр хүүхдийн мөнгө. Гэтэл энэ гүн ядуурал, хар бараан, өлсгөлөн дунд хүүхэд хэзээ ч итгэл дүүрэн, харц ч золбоолог, баярлаж гүйлдэх нь дэндүү хайрлам бас өрөвдөлтэй. Энд утаанд хордож үхэх биш, утаа ч болтугай гаргаж чадах амьдралтай байж өвлийн хүйтнийг тэсэж гарахсан гэдэг тэмцэл өрнөх ажээ.

 

Надад нэг бодол төрж байлаа. Онцгой байдал зарлачихвал яадаг юм ! Гал усны аюул, зуд гамшгийн аюул харанга эцсийн эцэст хүний төлөө л байдаг бус уу ? Тэгвэл байгалийн хүчин зүйл бус хүн чинь өөрөө гамшиг болж эхэллээ. Үүнд нь хүүхэд хэдэн зуугаараа хэлмэгдэж явна. Ийм үед Монгол улсад хүүхдийн гамшиг, хүчирхийлэл нүүрлэсэн аймшигт явдал тохиолоо гээд дохио дуугаргаж болохгүй юу ? Утаанд хордож үхсэн хүүхэд хэдэн зуу, авто ослоор хорвоог орхисон хүүхэд хэдэн зуу, хүчиндүүлсэн охид хөвгүүд хэдэн зуу гээд ТӨР ЗАСАГ нь мэдээллээд байгаа мөртлөө ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ авахгүй байгаа учир нь юу вэ ? Хамаагүй бүх эцэг эхчүүд ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭРГҮҮЛ гэж тууз гарандаа зүүгээд ээлж ээлжээр гудам, орцонд манаж цагдацгаая ! Цагдаа нь хүрэлцэхгүй байгаа юм бол хүүхдийнхээ төлөө сайн дурын цагдаа, тэмцэгч, юу байдгийн хийцгээе хүмүүс ээ ! Бидний энэ их хийрхэл, улс төржилт, утга учиргүй новшын амьдрал дунд ямар ч гэм хийгээгүй хүүхдүүд, төрсөн нь золиос болж төрж ч амжихгүй хорвоог орхиж байна. Ийм үед бид Монгол гэж цээжээ дэлдээд, хорвоод хосгүй гэж хоолой мэдэж чарлаад яах юм бэ?

 

Ч.Ганжавхлан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
Б.Найдалаа: Онцгой осол, аваар гарахгүй бол энэ өвөл цахилгаан хязгаарлахгүй, эсэн мэнд давна
Эвийг эрхэмлэж байгаа бол Ж.Энхбаярыг Б.Чойжилсүрэнгээр, Ц.Идэрбатыг М.Мандхайгаар сольж болохгүй!!!
Монголчуудын визгүй зорчиж болох улсууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (66.181.190.48)
    ЭЦЭГ НЭРТЭЙ АРХИЧИД, ТЭДНИЙ АРХИНЫ НӨХӨД ХҮҮХДҮҮДИЙГ БУЗАРЛАЖ БАЙНА, БИД ЯМАР ИРЭЭДҮЙ БЭЛТГЭНЭ ТИЙМ Л ИРЭЭДҮЙ БИДНИЙГ УГТАНА. ХҮН БИШ БУЗАР ЮМНУУДЫГ ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛЖ ЯРГАЛАХЫГ АРИУН ЦАГААН СЭТГЭЛТ БҮХ ЗАЛУУЧУУДАД УРИАЛЖ БАЙНА
    2017 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.190.48)
    ТИЙМ ШҮҮ ДЭЭ БУРХАН МИНЬ, ЯДАЖ ЭНЭ ЛАМ НАР ХҮҮХДҮҮДИЙГ ТАРЧЛААН ЗОВООГЧДЫГ ГЭСГЭЭДЭГ НОМ УНШДАГГҮЙ ЮМ БАЙХДАА, ХҮҮХДҮҮДИЙГ ЯАЖ ХАМГААЛАХ ВЭ, УЛС ОРОН ДАЯАР ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ
    2017 оны 12 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    2 цаг 10 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    2 цаг 16 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    12 цаг 42 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    16 цаг 3 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    16 цаг 8 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК