Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Монголын хууль гурав хоног”-ийг мөрдөе

2017-12-21
0
ЖИРГЭХ

Монголын хууль гурав хоног... Хууль батлагдсанаас хойш гурван хоног мөрдөхийг оролдоно, дөрөв дэх өдрөөс нь замхарна. Биелэлт хэрэгжилтэнд нь хэн ч санаа үл тавина. Тэр хэрээр иргэд ч зөрччихөж болно гэсэн үг хэмээн ойлгочихдог, энэ цаг үед. Жил гаруйн өмнө замын хөдөлгөөний шинэ дүрэм журам гарч, иргэд ядарсан үедээ замын хөдөлгөөнд оролцож болохгүй юм байна хэмээн төсөөлөн ухамсарлаж, ярзайтал инээж цагаан шугамаар гарах бэлтгэл хүртэл базаасан. Харамсалтай нь цагаан шугам, ногоон гэрлээр гэх дүрэм өнөөдрийн байдлаар настангууд хийгээд бага ангийн балчируудад л үйлчилж байх шиг. 

 

 

Журам мөрдөгдөж эхэлсний маргааш сошиал ертөнцөөр, гарцгүй газраар гарч яваад торгуулсан иргэн Булган аймгийнх гэнэ. Манай Булганыхан юм юмандаа анхдагч шүү гэсэн егөө дөгөө явсныг эс тооцвол өөр торгуулсан хүн алга шиг байна. Бусад нь замын голоор хөндлөн гулд алхдаг янзаараа. Эгээ л ээрэм талд алсын бараа ширтэн алхаж яваа малч өвөг шигээ. Замын голд шүгэл тачигнуулах “цагдаа ах” ч тэднийг анзаарах янз алга. Торгоё гэхнээ мөнгө байхгүй гээд гүрийчих учраас мэдрэлийн эд эсээ үхүүлэхийн нэмэр гэж боддог биз. Ер нь бол богино настай хуулиуд манай хууль эрх зүйн салбарын онцлог ч гэж хэлж болно. Батлаад л, шинэчлээд л, нэмээд л, өөрчлөн найруулаад л байдаг. Өнөөх нь хэрэгждэггүй. Уг нь мөрдвөл мөрдчихөөр ч, бас л сарниж тараадахсан бас нэг хууль бол  тамхины хууль. Тамхи татлаа гэж тавин мянган төгрөгөөр торгуулсан анхны хүнээр Төрийн ордонд “Монголын эдийн засгийн форум”-д оролцож байсан гадны төлөөлөгч тодорсон тухай манай нийслэлчүүд өдгөө ч мушийн ярилцдаг. Нэгэнтээ Төрийн ордонд тамхи татаж болохгүй хуультайг мэдээгүй гадаадын иргэнийг хамгийн анх төрийн тусгай хамгаалалтынхан “шуурхай эрэн сурвалжлан илрүүлж” даруй 50 мянган төгрөгөөр торгосон юм гэсэн.

 

Харин үүнээс хойш, түүнээс цааш тамхийг 50 мянган төгрөгөөр “татсан” хүн байна гэж дуулдсангүй. Ширхэгийн тамхийг өнөө өнгө төрхөө сайжруулсан ТҮЦ-үүд гол орлогоо болгодог нь янзаараа. Анх батлагдаж байх үедээ хууль санаачлагчийн хэлж байсанчлан малын бэлчээрт гаанс нэрж буй өвгөнийг торгох тухай яриагүй байна. Яг одоо гараад хар.  Гадаа гудамжинд, хотын замын түгжрэлд, сургуулийн ойролцоо тамхи татсан хүмүүс өдөр, шөнө ялгахгүй холхиж л байна. Тамхи татах цэг байхгүй юм чинь гэж ам хаах нэгэн байх ч, шал дэмий хэрэгжихгүй хууль баталж яадаг байна вэ гэж адлах нь олонх байгаа. Уг нь томоохон албан байгууллага, үйлчилгээний төв, бар, цэнгээний газрууд тамхи татахыг зөвшөөрсөн тусгай өрөөтэй болвол энэ хууль хэрэгжихэд тун дөхөм. Гэвч үйлчилгээний байгууллагууд торгуулахгүйн тулд үйлчлүүлэгчдэдээ гадагшаа гарч тамхи татахыг зөвлөдөг. Өөр аргагүй болсон тамхичид дуулгавартай нь аргагүй гадаа бөөгнөрөн тамхилж зогсдог болжээ.

 

Хуулинд зааснаар гадаа, гудамжинд тамхилж зогсоо нэгэнд хяналт тавьж, хориглох хэн ч алга. Ширхэгийн тамхи зардаг эмээгээс цагдаагийн дүрэмт хувцастан таван ширхэг янжуур авчихаад орох нь өглөө болгон миний хардаг үзэгдэл. Тамхи татдаг нэг нь бол адилхан юм чинь гээд дуугүй өнгөрдөг юм аа гэхэд цагдаа нь ядахдаа цааргалаасай гэж дэмий л бухимдах. Гудамжинд тамхилбал тавин мянган төгрөгөөр торгох энэ тэр гээд байсан өнөөх гоё сануулга цаасан дээр буугаад амьдрал дээр алга болчихож. Хуулиар хориглосон газар тамхи татаж байгаа хүний зургийг авч, бичлэгээр баталгаажуулах хэрэгтэй гэж цагдаагийн байгууллагаас зөвлөдөг ч тамхи татан хажуугаар зөрсөн нөхрийн зургийг цагдаад аваачиж өглөө гээд олж торгож ёстой “амжих уу” л биз дээ. За тэгээд гудамжинд нус шүлсээ хаявал торгоно гэсэн нь ч дашийн шог. Өнөөдрийг хүртэл шүлсээ хаяад торгуулсан хүн алга гэх мэдээллийг холбогдох албаныхан өгсөн. Шүлсээ хаяхаа байчихсан юм болов уу гэж найдаад хэрэггүй. Зүгээр л торгох, товчхондоо хэрэгжүүлэлтэнд нь хяналт тавих хүнгүй байгаа юм. Чухам л эзэн холбогдогчгүй хэрэг гэдэг шиг.

 

Уг нь гадны улс орнуудад замын голоор алхагчид болон тамхи зуусан шигээ цэцэрлэгт хүрээлэн, хотын төв, олон нийтийн газраар алхаж яваа нөхдийг илрүүлэх, зөрчлийг нь баримтжуулах ажлыг тэтгэврийнхэн хийдэг юм байна лээ. Цагдаагийнхны хүсээд байгаачлан хууль зөрчигчийн үйлдлийг баримтжуулан холбогдох газар нь өгдөг бөгөөд торгуулийн мөнгөн дүнгийн тодорхой хувийг урамшуулал болгон авдаг. Яг энэ зарчмаар явбал бас ч гэж биелүүлж болохоор ч юм  шиг санагдаад байгаа юм, дээрх хоёр хууль.

 

Энэ мэтийн эрээвэр хураавар, эгэл амьдралд нийцэхгүй эс бөгөөс Үндсэн хуультайгаа зөрчилддөг дүрэм журам манай улсад маш олон. Хайран ч цаг зав гэж харуусмаар, импортоор оруулж ирдэг хэчнээн ч их цаас үрэгдсэн бол гэж халагламаар... Зүй нь бид эрхзүйн судалгааны институтитэй л болмоор байгаа юм. Аль ч оронд Эрхзүйн судалгааны институти гэж байдаг бөгөөд манайд л институти ч, судлаачид ч алга. Хууль тогтоогчид, хэрэгжүүлэгчид нь тэр,  энэ болохгүй байна, тэр хөрсөн дээр буухгүй байна гэж  хууль гарсны дараа л үглэж суугаа харагддаг. Уг нь аливаа хуулийг гаргахын өмнө иймэрхүү байхад болно гэсэн урьдчилсан таамаглал, судалгаа гаргадаг юм билээ. Мөн хэрэгжилтэнд нь ч судалгаа хийдэг аж. Манайд ийм л хүмүүс хэрэгтэй байна. Эргэж харах, засч сайжруулах юм хэтэрхий их байна.

 

Эцэст нь тэмдэглэхэд Монголын хууль гурав хоног гэдэг нь гаргасан хууль тогтоомжийг гурав хоноод мартах биш. Гурав хоногийн дотор бүх ард иргэдэд болон дэлхийн нөгөө өнцөгт суугаа, мэдвэл зохих хүн бүрт хүргэ, мэдэгд гэсэн Их Хааны Зарлиг байсан юм гэнэ лээ...

 

З.Уран

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
Б.Найдалаа: Онцгой осол, аваар гарахгүй бол энэ өвөл цахилгаан хязгаарлахгүй, эсэн мэнд давна
Эвийг эрхэмлэж байгаа бол Ж.Энхбаярыг Б.Чойжилсүрэнгээр, Ц.Идэрбатыг М.Мандхайгаар сольж болохгүй!!!
Монголчуудын визгүй зорчиж болох улсууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    6 цаг 12 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    6 цаг 18 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    16 цаг 44 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    20 цаг 5 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    20 цаг 10 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК