Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Долоон татвар”-ын үнэтэй хямралыг хэн авчирсан бэ?

2017-12-27
0
ЖИРГЭХ

 

УИХ-ын 2016 оны сонгуулийн маргаашаас нэгэн “азгүй” сайдыг хайж байсан юм. Учир нь АН-ын тавьсан их өрийг дарах хүнд ачааны эзэн нь МАН-ын Засгийн газрын Сангийн сайд болох учиртай байв. МАН ялж АН-ын тавьсан их өрийг задлахад тооцоолсноос нь өндөр байж. Үүгээр ч зогсохгүй МАН, АН-ын зарим нөхөд ажлаа хүлээлцэхдээ “цочмоор” зарим тоо баримтыг тохиролцож нуугаад, намжмал байдлаар танилцуулсан нь хожим тодорхой болсон. Олон нийтэд мэдэгдэж цочроолгүй хамтран алдааг засъя гэсэн улстөрчдийн тохиролцоо байсан болов уу.

 

Одоогийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2015 оны 11 дүгээр сард төсөв хэлэлцэж байхад “2016 онд эдийн засгийн өсөлт 0 хувьтай байна, ОУВС 0,6 хувь гэж өөдрөгөөр хараад байна” гэж хэлчихээд адлуулж байв. Гэтэл хэдхэн сарын дарааЖ.Эрдэнэбатын Засгийн газар, түүний Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар -1.6 хувийн агшилттай эдийн засаг хүлээж авсан. 

 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын он тоолол эхлээд 80 гаруй хонож байна. Тэдний Засгийн газарт “тохиолдсон явдал” нь мөнөөх л ОУВС-тай хамтранхэрэгжүүлж буй өргөтгөсөн хөтөлбөртэй холбоотой. Юуны өмнө өмнөх Засгийн газрын үед тусгахаас аргагүй байсан алдарт долоон төрлийн татвар “скандал” үүсгэлээ. Хэдийгээр Ч.Хүрэлбаатар сайд эдгээр татварыг зохиочихсон мэт, “нийгмийн дайсан” аятай адлагдаад байгаа ч хэний тавьсан өрийг дарж, хаанаас ирсэн зовлонгийн өмнө “наминчлал” хүлээгээд байгаа олон нийт сайн мэдэж байгаа. Гэвч тэдний хувьд татвар л бол татвар. Авч байгаа төр л муухай харагдана. Төрийн тэргүүн хориг тавьсан. Хоригийг хүлээж авах боломж УИХ-д байсангүй. Учир нь өмнөх зовлон хийгээд түүнийг давж гарах зам нь тэднийг санаа бодлоо нэгтгэж олон нийтэд таалагдахгүй ч хожмын өдөр улс орны эдийн засгийг аврах тэр гарц руу хөтөлсөн нь энэ байж. 

 

Нөгөөтэйгүүр, энэ зовлон хаанаас эхтэй вэ гэхээр үрэлгэн зардлаас эхлэлтэй. АН-ын Засгийн газрынхан “Чингис бонд”-ын мөнгө дансанд орчихоод байхад ямар гээчийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэхгүй “888 төсөл шалгаруулаад санхүүжүүлчихье” гэж “зар тавьсан” тэр үеэс зовлон эхэлсэн. Зам тавьсан. “Гудамж” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Олон түмэнд хэрэгтэй ажил болсон гэдэгтэй маргахгүй. Бас их хэмжээний луйврын хэрэг үүссэн нь эдүгээ холбогдох хууль, хяналтын байгууллагаар тогтоогдоод байгааг зарлачихлаа. Гэхдээ тавьсан зам, зассан гудамж өрийг буцааж төлөх, өгөөжөө өгөх нь тарааснаас хойш өнөөдрийг хүртэл лав алга. Цаашид өгөх эсэх нь ч тодорхойгүй. Өгөөжөө өгөх ёстой зардлууд бас бий. Мөнгө хэвлэх явдал цадигаа алдаж Монголбанк, Засгийн газар гээд хуулиар өгөгдсөн хоёр урсгалаар суваг бүрт цацсан. Үүнээс үр дүнтэй нь гэвэл үнэ тогтворжуулах хөтөлбөр байсан хэдий ч улстөржсөн сонголтоор хувийн хэвшлийнхнээ буруу сонгож санхүүжүүлсний дүнд “бондын зарцуулалтын” гэх шинэ төрлийн гэмт хэрэг үүсч байгааг бид харж байна. Уг нь цааш зөв үргэлжилбэл огцом “шок”-ийг даван туулах, инфляцийн байнгын дарамтаас урьдчилсан хамгаалалт хийх боломж байгааг харуулсан. Гэвч зарцуулсан үнийн дүн, эргэн төлөгдөх байдал нь харамсмаар үзүүлэлттэй байгаа юм. Энэ бүхний үр дүнд бий болсон асар том өрийн дарамт Монголыг тэр чигт нь залгихад бэлэн байв. Хөрөнгө оруулагчид манай өрийн хэмжээ, зээлжих зэрэглэлийг хараад л нүүрээ буруулж эдийн засгийн уналт хязгааргүй үргэлжилж мэдэхээр нөхцөлд ОУВС хатуу болзлоо тулгасан. Монголын Засгийн газар дуртай дургүй биш хөөцөлдөж байж уг хөтөлбөрт хамтрахаар болж одоо байн байн ажлаа шалгуулж, хариуд нь хөрөнгө оруулалт авч эдийн засаг “сэхээнээс” гарлаа. Хөрөнгө оруулагчдын хандлага ч эергээр өөрчлөгдөж эхлэв. 

 

ОУВС-ийн Захирлуудын зөвлөл энэ сарын 15-нд хуралдаж Монгол Улсад гурван жилийн хугацаатай хэрэгжиж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний болон хоёр дахь шатны үнэлгээний үр дүнг дүгнэлээ. Зөвлөлийн шийдвэр гарч Монгол Улсын тусгай зээлжих эрхээр 55.9 сая буюу мөнгөн дүнгээр 79.1 сая ам.доллар, цаашлаад нийтдээ 118.6 сая ам.долларыг олгохыг зөвшөөрсөн юм. Тэд дүгнэлтдээ “Зорьж байсан бүх тоон үзүүлэлтүүд хангагдсан байна. Төсвийн орлого нэмэгдэж, зардлын зарцуулалтыг чангатгаснаар төсвийн алдагдал ДНБ-ийн 7.6 хувьд хүрч, 2016 онтой харьцуулахад даруй тал хагасаас нь бага хэмжээнд очиж төсвийн үр дүн төсөөллөөс давлаа. Саяхан батлагдсан. Үр дүн нь ч гэх үү, өмнөх Засгийн газруудын үлдээсэн өв, бидний үйлийн үр яах аргагүй ийм л замд хөтөллөө. Үүнийгээ харин ч богино хугацаанд хияж,товчхондоо чамлахааргүй реформ хийлээ гэж үзэхээс өөр арга алга. 

 

Шинэ оны босгон дээр өгөгдсөн өгөгдөлд хийсэн ажлаа харьцуулбал бас ч чамлахааргүй. Өмнөө тавьсан зорилтоос нь харахад “аюулгүй байдлын хэмжээнд” ярихад хүрээд байсан эрсдлээс ангижирчээ. 2017 оны эдийн засгийн бодит өсөлт нь хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.3 хувь, 2018 онд эдийн засгийн өсөлт 4.2 хувь байхаар тооцсон. Нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-нд эзлэх хувь 2017 онд 9.5 хувьд, 2018 онд 8.0  хувьд хүрч  төсвийн үндсэн үзүүлэлтийг сайжруулах эхлэлийг тавилаа. Энэ үзүүлэлтийг 2020 онд ДНБ-ний 4.5 хувьд хүргэнэ” гэлээ. 2018 онд Монгол Улсын эдийн засгийг эрүүлжүүлэх, өр зээлийн дарамтыг бууруулах чиглэлд  бодлогын шинжтэй зарим арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлтийг 4.2 хувьд хүргэх боломжтой гэж үзжээ. 

 

Энэ өөдрөг үзүүлэлт бүхэн бодитоор биелэлээ олж төсвийн сахилга баттай, тогтвортой бодлоготойгоор ОУВС-тай хамтран ажиллаж, хөрөнгө оруулагчдыг эерэг үзүүлэлтээр даллаж шинэ оноо угтацгаая. Алдаагаа эргэж харлаа гээд өр багасдаггүйг харлаа. Гэхдээ хариуцлага гэж бий. Хэрэв “АН-ын Засгийн газрын тавьсан өрийг МАН дарж байна” гээд, эсвэл “АН татвар нэмдэггүй байсан, МАН л нэмлээ” гэж улстөржүүлэн сурталдлаа гээд өр ч багассангүй, төр ч ухаажсангүй. Утаа ч багассангүй, улсаа ч хөгжүүлсэнгүй. Бодит үнэнийг иргэд мэдэж байгаа. Ямар ч байсан Ч.Хүрэлбаатар Сангийн сайд болоод ийм байдалд хүргэчихээгүй. Тэр ингэтэл хямрааж чадах ч үгүй. Харин түүний мэдрэмж, урьдчилан таамаглах төсөөлөл, юу хийгээд ямар үр дүнд хүрч чадахаа мэддэг, хийдэг нь том үнэлэмж болж, түүнд дургүйчүүдэд нэгийг бодогдуулах нь лавтай. Тиймээс “долоон татварыг” бий болгосон бэ гэдэг асуултад эдгээр татварыг хуульчилсан нь биш энэ харамсалтай аргыг хэрэглэхээс аргагүйд хүргэсэн тэр эздийг заавал дурьдах учиртай. Алдааг арилгагчаа биш алдаа үүсгэгчидтэй хариуцлага тооцъё.

 

У.Оргилмаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
Б.Найдалаа: Онцгой осол, аваар гарахгүй бол энэ өвөл цахилгаан хязгаарлахгүй, эсэн мэнд давна
Эвийг эрхэмлэж байгаа бол Ж.Энхбаярыг Б.Чойжилсүрэнгээр, Ц.Идэрбатыг М.Мандхайгаар сольж болохгүй!!!
Монголчуудын визгүй зорчиж болох улсууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Зочин (43.250.126.130)
    АН ынхан анхнаасаа хулгайч гэмт хэрэгтнүүд байсан ш дээ Хужаа халзан Ганболд диллёр тоглож улсын өч төчнөөн мөнгийг яаж үрэн таран хийлээ.Дараа нь хувьчлал нэрээ улсын томоохон үйлдвэр албан газруудыг луйвардаж авсан шүү дээ. Түүх бол түүх цагаан дээр хараар бичигдсэн баримттай түүх.
    2017 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (43.250.126.130)
    Золжаргалаас чинь Баттулга зайгаа бариад байгаа нь Элбэгдоржийнхоо захиасыг санаж яваа. АН ын хулгайч луйварчид л буруутай шүү дээ.Энэ ёрөөсөө жирийн иргэн бидэнд хүртэл хэн нь хэн бэ гэдэг нь ойлгомжтой болсон шүү дээ.
    2017 оны 12 сарын 30 | Хариулах
  • ГЭНЭН МОНГОЛЧУУДАА (202.72.245.205)
    АН ЭСВЭЛ МАН БУРУУТАЙ ГЭЖ БИЕ БИЕРҮҮГЭЭ ЧИХЭЖ ИРГЭДИЙГ АНХААРЛЫГ ТӨӨРӨГДҮҮЛЭН ХУЛГАЙГАА ХААЦАЙЛЖ БАЙГАА 60 ТЭРБУМЫН МАФИ БУРУУТАЙ ЮМ АА ЭНЭ ГЭМТ БҮЛЭГ 2 НАМЫН НЭРЭЭР ОЛОН ЖИЛ ТӨРИЙГ АТГАЖ ХУЛГАЙ ХИЙЖ ИРЛЭЭ
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Тэр Золжаргал гэдэг нөхөр л дампууруулсан тодорхой баримттай юмыг шалгаж бна гээд удаад байх хэрэггүй шүү дээ. Танилцуулаад л шүүх-д өгөөд шийдүүлэх хэрэгтэй. Цэцэрлэгийн хүүхэд уншаад тогтоол уншаад шийдчих тодорхой хэрэг юм бна лээ шүү.
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • Зочин (43.242.243.157)
    МАН бгаа цагт улс хөгжихгүй ээ Ажлаа хийж чадахгүй болонгуут АН аас болсон гэнэ новшийн пиар хол явахгүй шүү
    2017 оны 12 сарын 28 | Хариулах
  • 60terbym (202.179.24.22)
    Man zeelee tulbul Garmaa Nomtoi ...,,
    2017 оны 12 сарын 27 | Хариулах
  • хэхэ (103.57.95.169)
    ман-ы хулгайч нар
    2017 оны 12 сарын 27 | Хариулах
    • хаха
      АН-ын АТГ-ын үүдэнд сууж байгаа хулгайч их хуцах нээ
      2017 оны 12 сарын 27
  • иргэн (202.179.27.112)
    Төсвөөс алдсан мөнгөө төр эргүүлэн авч, төв банк, хөгжлийн банк, том төслүүдийн зарцуулалт, Асем, төмөр зам гээд албан хаагчид дарга сайд нарын асуудалтай хэргүүдийг эцэслэн буруу зарцуулагдсан олон тэр бум төгрөгөө авч ард олноос авч буй татвараа буулгах хэрэгтэй
    2017 оны 12 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Unen unen
      2017 оны 12 сарын 27
  • Зочин (103.229.120.105)
    Lol
    2017 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (27.123.214.104)
    Mongol yalagdsan kkkk
    2017 оны 12 сарын 27 | Хариулах
  • Zochin (202.70.34.115)
    12-16 onii sangiin said MANai garuud bsan
    2017 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.216.85)
    Олон жил татвараас челеелж жужиг тавьж томчуудын телеегуй компанийх нь татварууд Элбэгдоржийн гадныханд татвараас челеелсен хуний татварын телуулж хариуцлага алдсан нехдуудээр татвар телуулэх хэрэгтэй жирийн ард иргэдийг татвараар дарж байгааг болье хуулийн емне тэгш л байх хэрэгтэй
    2017 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    Малчид наймаачид, ченжүүд, үл хөдлөх хөрөнгийн наймаачид, газар зарагчидМ.Энх60лд гээд татвар юу ч төлдөггүй хэсгээсээ татвараа шударгаар авах ажлыг зохион байгуулах болохоос ажил хийж байгаа дундажуудаасаа нэмж татвар авдаг нь буруу. АНУ-д гадаадад татвар тийм шатлалтай байдаг гээд байх юм тэгвэл тэр улсууд шигээ цалин өгчихөөд татвараа ав даа наад өгч байгаа цалин чинь хаанаа ч хүрэхгүй байна шүү дээ тэгээд ард түмэн чинь бухимдаад байна Энэ хавар хувьсгал гарч магадгүй шүү МАНгаруудаа
    2017 оны 12 сарын 27 | Хариулах
  • зочин (202.21.117.6)
    Гол нь татвар нэмэх биш шударгаар бүх хүмүүсээсээ татвараа цуглуулж төсвөө бүрдүүлэх юм л даа. Малчид наймаачид, ченжүүд, үл хөдлөх хөрөнгийн наймаачид, газар зарагчидМ.Энх60лд гээд татвар юу ч төлдөггүй хэсгээсээ татвараа шударгаар авах ажлыг зохион байгуулах болохоос ажил хийж байгаа дундажуудаасаа нэмж татвар авдаг нь буруу. АНУ-д гадаадад татвар тийм шатлалтай байдаг гээд байх юм тэгвэл тэр улсууд шигээ цалин өгчихөөд татвараа ав даа наад өгч байгаа цалин чинь хаанаа ч хүрэхгүй байна шүү дээ тэгээд ард түмэн чинь бухимдаад байна Энэ хавар хувьсгал гарч магадгүй шүү МАНгаруудаа
    2017 оны 12 сарын 27 | Хариулах
  • зочин (202.21.117.6)
    Энд Ерөнхийлөгч ямар хамаа байнаа МАНгараа Үхэр Энх60лдын хөлсний бичээчээ ямарч юм руу хамаагүй ерөнхийлөгчийг оруулж муулахаа болиочээ ялагдсан хонзон чинь тайлагдаж өгөхгүй хэцүү байна уу одоо бүх юм дууссан 4 жил шээсээ савируулаад хүлээ ард түмний сонголтыг хүлээн зөвшөөр
    2017 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.100)
    Балай авгай
    2017 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.100)
    Балай авгай
    2017 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.43.104)
    urgelj ergej buhaj baidgaa bolitsgoo MAN-iin avilgachdaa
    2017 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.28.9)
    Jenco Battulga-n har balag shu dee. Odiid Orosuudaas turuuleed hodolson bol iim zuil bolohgui bailaa.
    2017 оны 12 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мексикийн хар тамхины нэрт толгойлогч, “боссуудын босс” хочит Мигель Анхель Феликс Гальярдо таалал төгслөө
    7 мин
  • Өөрийн барааг худалдаж авахыг хориглодог Өмнөд Солонгос наймаачин эр
    16 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    32 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    37 мин
  • Битүүний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох уу?
    52 мин
  • Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    1 цаг 8 мин
  • Үйл явдал: Хил хамгаалах байгууллагад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт болно
    1 цаг 11 мин
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    17 цаг 54 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    19 цаг 52 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    20 цаг 31 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    21 цаг 50 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    23 цаг 39 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК