Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Анна Цэндина та жаргалтай, урт насалтугай!

2017-12-29
0
ЖИРГЭХ

Их сургуулийн баруун талын таван давхар шар байшин хэлтэйсэн бол, яасан их юм ярих бол оо? ХХ зууны манлай соён гэгээрүүлэгч, их зохиолч, эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн энэ байшингийн  нэгэн  үүдээр залуу цагтаа сэвэлзтэл, идэр насандаа намалзтал алхан гэртээ орж гарч, угсаатан зүйч, орос эхнэр Люба нь инээмсэглэн угтаж, тачигнасан гурван хүү буюу Лев, Костя, Миша нар нөгөө өрөөнд ноцолдож  өссөнийг  хэлж өгнө байх. Өвгөн эрдэмтэн нас ахихын хэрээр өөр шиг ээ  номтой өвгөчүүлийг хөдөөнөөс урьж залж, тэднээс үг тосон бичиж авангаа сонин сайхан   хууч дэлгэж суухыг  энэ байшингийн хана тоосго  тун сайн мэднэ. “Солийг сольсон нь”, “Гологдсон хүүхэн”, “Зугаацахаар мордсон нь” , “Чемодантай юм”, Буурал ээж” гээд, уншаагүй монгол хүн үгүй шахам, алдарт бүтээлүүд энд л бичгийн ширээнээ  төрж, орос чийдэнгийн тод шар гэрэлд Монголын Нууц товчоо эх хэлнээ галиглагдан, Төрийн сүлд дуу  зохиогдсон  энэ байшингийн  хамгийн  гол чухал, давтагдашгүй нэгэн  бүтээл бол Анна Цэндина яахын аргагүй  мөн билээ.   

 

 

Аня аав ээжээ нас тогтсон хойно, 1954 онд  гарсан, хүлээгдэж хүсэгдэж ирсэн , айлын хэнз охин. Анна гэдэг нэр  бол эртний  иврит  хэлнээс үүсэлтэй, үзэсгэлэн төгс, тунамал ариун, ихэмсэг дээд, эрхэмсгийн билэгдэлтэй. Гэвч эрхэмсэг Анна  тэр үеийн л монгол хүүхдүүдийн нэгэн адил, “хөрвийн аргаар”, хээ гоогүй өсч торнисныг хүүхэд насных нь гэрэл зургуудаас харж болноо.  Ах нараа дуурайгаад эршүүд, сэргэлэн хар нүд нь ямагт “яагаад” гэсэн асуултаар гэрэлтсэн шинжтэй, хөөрхөн охин явж. Нэг удаа хаанаас ч юм цэрэг малгай олж толгой дээрээ тавиад, аавынхаа хамаг одон медалийг энгэртээ зүүн,  гэртээ өлгөөстэй байсан япон жад мөрлөн гадаа явж байхад нь цагдаа нар “баривчлан”, аавынх нь шагналуудаар эзнийг нь олж тогтоон, гэрт нь хүргэж өгсөн жишээтэй. Тэр үеийн сэхээтнүүд охидоо төгөлдөр хуур тоглож сургахад анхаардаг, ерөөс хөгжмийн боловсрол аль ч цагт үнэлэгддэг  тул Аня Хөгжим бүжгийн сургуульд элсэн орж суралцсан байдаг. Гэр оронд нь намуухан дулаан, ээжийнх нь байнга хийдэг нарийн боов бялуу үнэртэж, ажлынхаа өрөөнд аав өнөө л дуусдаггүй уншиж бичих ажлаа хийж , монгол орос соёлын нийлбэр ийм нэгэн айл аж төрөнхөн суужээ. Гэрт нь нэг удаа гадаадын нэртэй эрдэмтэн зочлоод гарахдаа, сууж байсан сандалны хадаасанд өмдөө урсан гэсэн “хов” Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Самбуу гуайн сонорт хүрч, тэр даруй Ц.Дамдинсүрэнгийн рүү ачааны машин дүүрэн мебель тавилга ачигджээ. Тэр тавилгаас заримыг нь л аваад, одоо гэрт багтахгүй, бас ийм гоё ганган юм манайд хэрэггүй гээд ихэнхийг буцаасан нь ч болсон юм билээ. Эрдэмтнээ ойлгож тусладаг Самбуу сайдыг “буусны” дараа, эрдэмтэн маань өөрөө толь бичгийн асуудлаар түшмэлүүдэд  шалгагдаж, цагдаад  хоргоогдож байх хожуу  үед мөнөөх тавилгын үнийг “дээд дарга” нар суутгаж авна гэж баахан өр нэхэж зовоосон  байдаг.

 

Анна Цэндина өдгөө жаран нас дундалжээ. Москвагийн шуугиан, Петербургийн Набережная-гийн  жихүүн салхинд нас хэвийж л  яваа манай унаган  иргэн, орос дүр, орос нэртэй ч монголоор дүүрэн сэтгэлтэй монгол судлаач түүнийг  ихэнх монголчууд  элэг татан  таньж мэдэж сүйд болохгүй л болов уу. Харин эрдэм соёлын хүрээнийхэндээ бол хэзээд хүндлэгдэж, гадаадад болдог монгол судлалын олон улсын том  хурал  зөвлөгөөн болгонд  эрхэм нэр нь  сэнтийн дээр  бичээстэй бэлхнээ хүлээж байдаг болсон. Анна ямагт даруухан, “их мөрөн шиг дөлгөөн” аавын охин байсаар ирсэн ч монгол судлалын тал дээр, түүн шиг тод чанга дуу хоолойтой эрдэмтэн ховор л байгаа. Аль багадаа сурсан монгол хэл бичгээс гадна, орос, англи, немц, дорноос бол төвд хэл бичгээр мэргэшсэн. Ланьжоугийн Их сургуульд суралцах богинохон хугацаандаа хятад хэлээр аваа өгөөтэй болоод ирснийг нь гайхах юун. Монгол судлалаар ажиллаж эхлэхэд нь аав нь эхэндээ нэг их тоогоогүй гэдэг. Өөрийн үзэл бодолтой болог, үг үсэг бэдрэн утгыг тайлах эрдмийн ажлын хатуу хүтүүг бие дааж туулаг гэсэндээ тэр байх. Гуч гарсан хойно нь л харин, энэ хүн  монгол судлалаар замнах нь баталгаатай болжээ гэснийх ч үү, санал бодлоо хэлж, хамтран ажиллах болжээ. Анхных нь эрдэм шинжилгээний бүтээл, энэтхэгийн уран зохиолын сод дурсгал Панчатантрын судалгааны ажлыг  аав охин хоёр хамтран бичиж тэртээ наян хэдэн онд хэвлүүлсэн юм. Өнгөрөгч олон жилд Анна Цэндина дорно дахины болон монгол, төвдийн эртний утга зохиол, түүхийн сурвалж судлалаар амжилттай ажиллахын зэрэгцээ олон сайн шавь нарыг бэлтгэлээ. Орос талдаа монголыг мэдэх эрдэмтний жагсаалтыг тэрбээр  ном бүтээлээрээ тэргүүлсээр байна. ОХУ-ын Хүмүүнлэгийн ухааны  Их Сургуулийн  салбарын эрхлэгчээр  уригдан хичээл зааж,  бие даан болон бусадтай хамтран олон арван эрдэм шинжилгээ судалгааны өгүүлэл бичиж нийтлүүлсээр байгаа билээ. Аавынх нь мэндэлсний 110 жилийн ой ирэх жил тохионо. Монголоо монголоор нь авч үлдэхийн тулд үзэл суртлын хана хэрэмтэй тулж, шоронд орж, юу эсийг үзсэн билээ, Дамдинсүрэн гуай. “Халх монголын малчин, хатгин овгийн нүүдэлчний ..” эгэл сайхан дүртэй хөшөөг  нь  нийслэлийн төвд  босгоход  орчин цагийн эрх мэдэлтнүүд  гар татахгүй байлгүй дээ.

 

 

“Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрдөг шунхан улаан залуу нас “Анягийн тухайд   тэр чигээрээ монгол судлалд зориулагдаж, хувийн амьдрал гээч зүйл нь ч орхигдсон  бололтой байдаг.  Ид залуу сайхан насанд нь ээж нь  автын осолд орж хөдөлгөөн хоригдсон бөгөөд олон жил ээжийгээ асран тойлох ачааг Анна өөр дээрээ үүрсэн дээ бас. Ах нар яахав, эхнэр авч үр хүүхэдтэй болцгоосон бөгөөд  хоёр том нь физикч, бага ах нь эдийн засагч, Дамдинсүрэнгийн үр удам өнөр олуулаа, ажил төрөлтэй сайн сайхан л явцгааж байна. Анна л харин, монгол судлалтай насаараа “ханилж”, үнэнч хэвээрээ яваа нь хайрламаар, бахадмаар, бас жаахан өрөвдмөөр байдаг. Гээд хэзээний бардамхан, эцэг шиг ээ шооч, бууж өгөх дургүй Аннагаа монголчууд бид улам сайнаар, улам дотноор таньж мэдсээр байгаа. Цаг эргэж, хүмүүс юм уншдаг болж эхэллээ.  Монголчууд  язгуур үндэс, эх хэл соёл руугаа тэмүүлэх боллоо. Нэгэн цагт дарга нар орос эхнэр авч, оросоор сэтгэж, оросын талд “урваж” байсан түүхийн яг эсрэгээр, манай ясны монголч эрдэмтэд ханиа, үр хүүхдүүдээ бүгдийг “монголжуулан” авч үлдсэний ялгуун  сайхан жишээ бол Анна. Анна Цэндина Та эрүүл энх, жаргалтай урт насалтугай, яагаад гэвэл Анна гэдэг нэр ихэмсэг дээдийн билэгдэл агуулдаг шүү дээ.         

 

Ц.ХУЛАН    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
Б.Найдалаа: Онцгой осол, аваар гарахгүй бол энэ өвөл цахилгаан хязгаарлахгүй, эсэн мэнд давна
Эвийг эрхэмлэж байгаа бол Ж.Энхбаярыг Б.Чойжилсүрэнгээр, Ц.Идэрбатыг М.Мандхайгаар сольж болохгүй!!!
Монголчуудын визгүй зорчиж болох улсууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Ц,Ганбат 91407900 (66.181.177.125)
    Монголыг маань орос болоод дэлхийд таниулахын төлөө нэг насны амьдралаа зориулж яваа эрхэм эмэгтэйг хүндэтгэж байгааг минь олж хэн тоогоо аж. Мэдэхгүй зүйлийн тухай олныг нурших нь илүүц. Харин энэ нийтлэлд Сайд нарын зөвлөлийн дарга ерөнхий сайд Ж.Самбуу гуай гэсэн үгс алдаатай юм шиг санагдах юм. Миний мэдлэг нимгэн тул буруу хэлсэн бол уучлана биз
    2018 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.43.230)
    хүн гэдэг амьтан сэтгэлээрээ амьдарч өөдөлдөг юм шиг, нэрээ үлдээх бүтээлтэй дурсагдах мөртэй яваа танд амжилт хүсье
    2017 оны 12 сарын 30 | Хариулах
  • б (66.181.177.120)
    Сааралдуу зүйлийг өнгө оруулан сайхан бичжээ.Хуландаа баярлалалаа
    2017 оны 12 сарын 30 | Хариулах
  • б (66.181.177.120)
    Сааралдуу зүйлийг өнгө оруулан сайхан бичжээ.Хуландаа баярлалалаа
    2017 оны 12 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    16 цаг 43 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    17 цаг 9 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    17 цаг 10 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    18 цаг 13 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    18 цаг 51 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    19 цаг 8 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    19 цаг 28 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    19 цаг 31 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    20 цаг 32 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    20 цаг 43 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    21 цаг 36 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    21 цаг 39 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    21 цаг 56 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    22 цаг 40 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    23 цаг 27 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    23 цаг 42 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК