Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

5000 төгрөгийн үнэтэй тамганы дардас

2018-1-04
0
ЖИРГЭХ

Юм хөгжих сайхаан... Хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, үл хөдлөх хөрөнгө болон гэр бүлийн баталгааны лавлагаа гээд л бүгдийг амархаан авчихдаг болсоор даруй хэдэн он улирчээ. “Иргэдийн өргөдөл гомдлын мэдээллийн ухаалаг тайлангийн систем” төсөл хэрэгжсэнээр төрийн үйлчилгээг орон даяар жигд, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор ТҮЦ машинаар иргэдэд үйлчилж байгаа билээ.

 

 

Нийслэл болон хөдөө орон нутгийн иргэд хэн нэгэн төрийн албан хаагчтай харьцахгүй, ямар нэгэн хүнд сурталгүйгээр өөрт хэрэгтэй лавлагаа, тодорхойлолтоо хурдан шуурхай авчихдаг болсон нь олзуурхууштай хэрэг мөн үү гэвэл мөн. ТҮЦ машинаас иргэд төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, цахилгааны төлбөр төлөх зэрэг 18 төрлийн үйлчилгээг авч байсан. Үүн дээр хоёр төрлийн шинэ үйлчилгээ нэмэгдэж, иргэд 20 төрлийн үйлчилгээг, нийслэл хотод байрласан 80 цэг, хөдөө орон нутагт суурилуулсан 28 ТҮЦ машинаас авах боломжтой.

 

Түүгээр ч зогсохгүй шинээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан өгдөг иргэний үнэмлэхний захиалга, Гаалийн ерөнхий газраас авдаг гаалийн байгууллагад татварын өртэй эсэх талаарх тодорхойлолтыг ТҮЦ машинаар дамжуулан авах боломжтой болсон гэж байгаа. Иргэний үнэмлэхээ хаяж, үрэгдүүлээд дахин авах гэж буй иргэд олон төрлийн бичиг баримт бүрдүүлээд УБЕГ-ыг зорих бус хамгийн ойрхон байрласан ТҮЦ машинд бүртгүүлээд л, захиалгаа өгөх боломжтой. Ийнхүү захиалсан иргэний цахим үнэмлэх гурван хоногийн дараа хэвлэгдэж, харьяа дүүрэг, сумын Иргэний бүртгэлийн хэлтэст хүргэгдэн, баг хороодод тараагдаж, эзэндээ хүрдэг.

 

Түүгээр ч барахгүй УБЕГ-аас олгодог хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагааг ТҮЦ машинаар дамжуулан зөвхөн ямар нэгэн байгууллагад ажилладаг иргэд авдаг байсан бол хуулийн этгээдгүй буюу аль нэгэн байгууллагад харъяалалгүй хүн авах боломжтой болсон. Бүр орон нутаг явах унааны тасалбараа ч захиалчихаж болно.

 

Юм хөгжих сайхаан... Судалгаанаас харахад, нэг иргэн төрийн байгууллагаар үйлчлүүлэхдээ дунджаар 30 минутыг зарцуулж, 8041 төгрөг төлдөг байсан бол ТҮЦ машинаар үйлчлүүлснээр таван минутад багтан үйлчилгээ авч, 2400 төгрөгийн зардал гаргаж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл, ТҮЦ машинаар үйлчилсэн нэг жилийн хугацаанд иргэд дунджаар есөн тэрбум төгрөгийг хэмнэсэн гэсэн үг. Харин арилжааны банкууд ТҮЦ машинаас авсан иргэний үнэмлэхний лавлагааг хэрэгсдэггүй.

 

Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэн заавал тамгатай лавлагаа авчирч байж банкаар үйлчлүүлэх эрх үүсдэг аж. Тодруулбал, тухайн тамгатай лавлагааг улсын болон нийслэлийн бүртгэлийн газраас 5000 төгрөгөөр авдаг. Яг ямар тохиролцоо хэлбэрээр хуваадгийг нь мэдэхгүй ч төрийн үйлчилгээний жишиг болсон ТҮЦ машины гаргасан бичиг баримтыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь шуудхан хэлчихэд төрийг үл ойшоож буйн хэлбэр мэт. Гэвч төр ТҮЦ машиндаа үл итгэн заавал тамгатай лавлагаа өгч буй нь яах аргагүй хардлага дагуулна. Уг нь ТҮЦ машинаас олгож байгаа бичиг баримтууд нь өндөр нууцлалтай байдаг учир хуурамч гэж үзэн үйлчлэхгүй байх үндэслэлгүй гэж албаны хүн айхтар хариуцлагатай мэдэгдсэн л юм даа. Таван мянган төгрөгийн үнэтэй тамганы ард хэний халаас цулайгаад байгааг хариуцах албаныхан нотолж хариуцлага тооцвол ямар вэ...

 

З.УРСГАЛ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
ДҮН ШИНЖИЛГЭЭ: Трамп эдийн засгийн замаар дайныг дуусгахыг хүсэж байгаа бол Путин АШИГ гэж харж байна
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Уранбилэг (66.181.164.78)
    Тамгатай лавлагаа яаж авах вэ 100айлаас өөр газар байгаа юу
    2019 оны 01 сарын 20 | Хариулах
  • зочин (202.179.18.253)
    нийгмийн даатгалын лавлагаа, дэвтэр 2-ыг хуурамчаар хийгээд солонгосын элчин сайдын яаманд баахан хуурамч материал өгчихсөн гээд л яриад байгаа биз дээ гол асуудал хуурамчаар хийж чадаад байгаад л байна даа
    2018 оны 11 сарын 19 | Хариулах
  • х (202.179.18.253)
    ямар ч нууцлалын зэрэг канон энэ тэрнээс хамгаалах юм байхгүй шүү дээ тэр усан хээг захын пацаан хийчихэж байна тэр галагромыг хэн дуртай хүүхэд хийчихсэн байна цаг үеээсээ хоцрогдсон нууцлал гэж байдаг юм уу ядаж л илүү нууцлал ихтэй баргийн хүн хуурамчаар хийгээд баймааргүй л байна шүү
    2018 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.43.69)
    Банкны засаглал гэж энэ уу
    2018 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.177.105)
    Tuts mashinaas zarim todorhoilolt avah geheer iim tiim ortei uchir bolomjgui geh um. Ter or yamar hamaa bna aa ortei bol orteig n bicheed l ogmoor um.achaanii mashinii zovshoorol avah geheer teevriin tailan gedeg um neheh um. Iim hereggui zuileer ard irgediin tsagiig urj buhimduulmaargui bna.
    2018 оны 01 сарын 04 | Хариулах
  • Э (77.111.245.13)
    Сайн байна уу Би саяхан иргэний үнэмлэх солиулах гэж өгөөд банкнаас ТҮЦ машины лавлагаагаар үйлчлүүлэх гэтэл заавал тамгатай лавлагаа байх хэрэгтэй гээд үйлчилэхгүй байна лээ би хөдөө байдаг хүн тэгэхээр аймаг орж лавлагаа аваад үйлчлүүлэх юм гэнэ. Тэгэхээр энэ машинаас гарч байгаа бичиг баримт ямарч хэрэггүй юм биш үү эсхүл банк төрийн шийдвэрээс давуу эрхтэй юу ОӨУБЕГазарт хандсан чинь банктайгаа тохир гэдэг хариуг өгч байна үүнийг юу гэж ойлгох юм бүү мэд
    2018 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.31.29)
    Загатнасан газар маажлаа
    2018 оны 01 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    1 цаг 56 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    2 цаг 0 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    8 цаг 47 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    9 цаг 12 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    9 цаг 17 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    9 цаг 47 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    10 цаг 17 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    10 цаг 17 мин
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
    11 цаг 17 мин
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    23 цаг 55 мин
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    Өчигдөр 18 цаг 20 мин
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    Өчигдөр 17 цаг 43 мин
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    Өчигдөр 15 цаг 42 мин
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    Өчигдөр 15 цаг 37 мин
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    Өчигдөр 15 цаг 31 мин
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
    Өчигдөр 11 цаг 00 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК