Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Том дайсантай” хүн

2018-1-11
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч утаатай тэмцэж, үүний тулд УИХ-тай ч тэмцэхээр болоод явчихав. Гэвч УИХ түүний албан бичгийг хэлэлцсэн боловч “Онц байдал зарлахаар хэмжээнд хүрээгүй” гэж үзжээ. Яавал онц нөхцөл байдал болох юм бол. УИХ-ыг тараана гэсэн нь “онц байдал” уу. Эсвэл “Онц байдал зарлах саналыг хүлээж аваагүй” нь УИХ-ыг тараахыг дэмжих шалтгаан уу. 

Үүний өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утаатай тэмцэж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нүүрс тарааж, сүүлдээ ахлах зөвлөхөө хэрэгтэн болгож дууссан. “Утаа арилахгүй бол надтай яриарай” гэсэн амлалт нь анекдот болж, автор нь одоогийн Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх болсон. Магадгүй, манай Ерөнхийлөгч “Алтанхуяг минийх байхад утаа арилгах аргыг мэдэж л таарна” гэж итгэснийх биз.

Улстөрд найз байхгүй. Ухнаагийн Хүрэлсүхэд бүр ч найз байхгүй

Н.Алтанхуяг том “нүгэлтэй” хүн. Товчхондоо утаанаас салгахын төлөө юу хийсэн нь бүр ч сонирхолтой. Амаараа “утаа арилгана” гэчихээд ахлах зөвлөхөөрөө нүүрс тараалгаж, тэр нь залуусаараа хоггүй, гоё, бөндгөр нүүрсийг ялгуулж айлуудад тарааж байв. Жишээ нь, бүр халуун намраар буюу аравдугаар сард л Багануурын уурхайд оччихсон “ Вагоноос буусан нүүрсийг шуудайлж, амыг нь оёж, портерт ачих ажлыг Толгойт, Амгалан өртөөн дээр хувийн компани хийнэ. Харин иргэдэд хүргэх ажлыг Нийслэлийн удирдлагууд хариуцна гэдгийг Засгийн газрын тэргүүн хэлж байна. Шинэчлэлийн Засгийн газар иргэддээ хямд нүүрс хүргэхэд анхаарч нийслэлийн зах дээр 250 мянган төгрөг байгаа Портер нүүрсний үнийг 100 мянган төгрөг болгоно. Иргэд хямд нүүрсээ ханганаа” гээд л мэдэгдэж байв шүү дээ.

Тэрээр утаа багасна гэж бодоод намын дарга, Ерөнхий сайдын хувиар олон зоримог шийдвэрийг гаргаад байх шиг тухайн үед санагдаж байсан. Гэвч өнөөдөр эргээд харахад яг л тэр “зоримог шийдвэрүүд”-ийг нь хэрэгжүүлж шинэ ажил болгож зарлачих гээд байгааг юу гэж ойлгох вэ.

Өнөөдрийн хувьд Засгийн газар өнөөх л зуух тараахаасаа өөр гарцыг олж харсангүй. Гэхдээ зуух нь яндангүй, түлш нь утаагүй байх юм даг уу даа. 

Монгол Улс Киотогийн протоколд багтдаг.Үүнийхээ хүчинд өндөр хөгжилтэй орнуудын байгальд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник, технологи, бүтээгдэхүүнийг Монгол Улсад нэвтрүүлэх , үр дүнд нь буурсан хүлэмжийн хийнийхээ хэмжээг кредит болгон тооцуулж Киотогийн протоколын хүрээнд хүлэмжийн хийг бууруулах үүрэг хүүлээсэн улс оронд шилжүүлэн тооцуулах боломжтойнэгэн механимзд нэгчихэж. Ядуу ч гэсэн сэргэлэн л байна. Энэ механизмыг хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг 15 салбарт хэрэгжүүлэх боломжтой бөгөөд манайх сэргээгдэх эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлж хүлэмжийн хийгээ бууруулах боломжтой гээд бүр Японтой анхны түншлэлийн хэлэлцээрийг хийгээд араасаа 17 орон дагуулжээ. Анх Монгол Улс 2016 оны есдүгээр сард хүлэмжийн хийн ялгарлын анхны бууралтаа нийт 157 кредит гэж тооцуулжээ. Харин 2017 оны аравдугаар сарын 24-нд болсон Монгол, Японы хоёр талын хамтарсан хорооны гишүүдийн хурлаар Дарханд хэрэгжиж байгаа 10MB-ийн нарны цахилгаан үүсгүүрт станцын төсөлдө 8947 кредитийг тооцуулж авчээ. Эндээс урьдчилсан тооцоогоор жилд 14.76 тонн CO2-ийг бууруулахаар байгаа аж. 

“Парисын гэрээ”-г батлан, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, нүүрстөрөгч бага ялгаруулдаг технологи ашиглахад чиглэсэн арга хэмжээ, хөрөнгө оруулалтын хүчийг ашиглах тухай түүхэн гэрээг 195 улс үндэстний харилцан тохиролцсоноор байгуулахад Монгол Улс багтсан. ХБНГУ-ын Бонн хотноо 11 дүгээр сарын 6-17-нд болсон хурлаар манай төлөөлөл уур амьсгалын өөрчлөлтийн Монгол Улсад үзүүлж буй нөлөөлөл, давтамж өндөрссөн байгалийн гамшиг, гарз хохирлын талаар баримт дурьдаад, үүнтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд Монголын Засгийн газар NDC Partnership (Парисын хэлэлцээрт оруулах хувь нэмрийг хэрэгжүүлэх олон улсын түншлэл) байгууллагын дэмжлэгтэйгээр Үндэсний оруулах хувь нэмрийг тодорхойлж, албан ёсны баримт бичгийг боловсруулах ажлыг эхлүүлж, үүнд дасан зохицох, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах давхар үр ашигтай үйл ажиллагаануудыг түлхүү анхаарахын зэрэгцээ нар, салхины сэргээгдэх эрчим хүчийг дэмжих замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилгоо нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа илэрхийлсэн юм. 

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхийлөгчийн харьяанд байхад үндэсний хөрөнгөтнүүд, үндэсний үйлдвэрлэгчид, шилдэг технологичид бодлогоо уралдуулж хийж бүтээснээ бодитоор үзүүлж бахархдаг байсан. Гэтэл энэхүү Үндэсний хороог Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэлдээ авснаар ямар үр дүн гарсныг, одоо ямар үр дүн гарч байгааг мэдээлэхэд тун ч чамлалттай болоод байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 12 дугаар сарын 19-нд “Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг 220 мянган айл өрх, 3100 уурын зуух бүрдүүлдэг. Одоогоор 20 мянга орчим айл өрх цахилгаан халаагуур хэрэглэж байгаа нь нүүрсний хэрэглээг 5 хувиар бууруулж байгаа юм. 2019 он гэхэд 113 уурын зуухыг буулгаж төвийн дулаанд холбож дуусахад түүхий нүүрсний хэрэглээ 10 хувиар буурна” гэж мэдэгдсэн. Мөн шинэ оны эхний чуулганы нэгдсэн хуралдаан дээр гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийхдээ бодлого зорилтоо танилцуулсан. 

Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газраас олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжаар “Ногоон нуур орчмын түр суурьших орон сууцны хотхон” төсөл санаачилж, гэрээний нөхцөлийг тохирох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, төслийг шуурхай эхлүүлэхээр ажиллаж байна. Дээр дурдсан 1000 айлын орон сууц баригдсанаар газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах байраар хангахаас гадна, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн иргэдэд олгодог түрээсийн зардлаас хөнгөлөх боломж үүсэх юм байна. БНХАУ-аас олгох 2 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хэрэгжүүлэх инженерийн болон нийгмийн дэд бүтэц бүхий бичил дэд төвүүд байгуулах төсөл болон Улаанбаатар хотын гэр хорооллын орчмын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажил хийхээр төлөвлөсөн.

Засгийн газар өөрийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр болж Монгол Улсын 2017 оны төсвөөс 111 тэрбум төгрөгийг,  Монголбанкнаас зээлийн үндсэн төлөлтийг буцаан таталгүйгээр 192 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг дахин санхүүжүүлсэн. Энэ оны хувьд Засгийн газраас 120.0 тэрбум төгрөг, Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 180.0 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Харин зээлийн нөхцөл ямар байх тухайд хамгийн их анхаарал татаад байгаа. Одоогийн шалгуурын хугацаа, урьдчилгаа, хүүгийн өөрчлөлт ямар байх вэ гэдэг нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувьд олон нийтээс оноо авах онцгой үзүүлэлт байх төдийгүй утаанаас салах хамгийн дөт замыг хэр хурдан хугацаанд оновчтой менежментээр хийх нь гол сорил болоод байна.

УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолоор Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсанаар гэр хорооллын дахин төлөвлөлтөөс орон сууц худалдаж авсан иргэдэд ипотекийн зээлийг 5 хувийн хүүтэй олгох боломжтой болсноор тус төслийн орон сууцны борлуулалт харьцангуй сайжирч байна гэж Ерөнхий сайд мэдээлсэн. Хэрэв бүхэлдээ ипотекийн зээлийг ийм хүү рүү оруулж чадвал том ахиц болно. Яаж ч бодсон иргэдээ орон сууцанд оруулаад байвал утаа багасах уу. Утаа багасахаар нь амны хаалт, зуух, халаагуур тараагаад байх уу гэдгийг заавал удирдагч гэлгүй жирийн иргэн хэлээд өгнө. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд МАН дахь “мартагдашгүй” 32-ын бүлэг, есхөн гишүүнтэй гэж чамлахааргүй олон нийтийн дэмжлэгтэй сөрөг хүчин, утаатай тэмцэхийн төлөө УИХ-ыг тараах санаачилгыг дэвшүүлсэн Ерөнхийлөгч гээд дэндүү “том дайсанууд” бий. Улс төрийн уугисан “дажин”, утаа хоёртой тэмцэхээс илүүтэй ёстой л шуурган галын дундуур зүтгэж тэмцэж “өнөөгийн өндөрлөг”-т хүрсэн У.Хүрэлсүх Засгийн газрын 100 дахь хоногоо тун хүнд нөхцөлд “тэмдэглэн өнгөрүүлэх” бололтой. Яагаад гэвэл “100 хоногийг нь тэмдэглүүлэхээс өрсөн” Засгийн газрыг унагаах тухай хэдийнэ яриад эхэлжээ. Гэвч эрх ашгийн хуваарилалтаа зөв тооцолж, өөрийн очиж ажиллах цэгээ бодитоор тодорхойлж омгоо дарж олноо бодож явбал эдийн засгийн хүнд нөхцөлд төрөөрөө, намаараа тоглуулахгүй байх гарц ч түүнд бий. Харин нөхөд, найзууд бол байхгүй шүү, энэ замыг Та өөрөө сонгосон. “Улстөрд найз байхгүй. Ухнаагийн Хүрэлсүхэд бүр ч найз байхгүй” гэдэг үг өөрт тань дуулдсан л байлгүй дээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
Б.Найдалаа: Онцгой осол, аваар гарахгүй бол энэ өвөл цахилгаан хязгаарлахгүй, эсэн мэнд давна
Эвийг эрхэмлэж байгаа бол Ж.Энхбаярыг Б.Чойжилсүрэнгээр, Ц.Идэрбатыг М.Мандхайгаар сольж болохгүй!!!
Монголчуудын визгүй зорчиж болох улсууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • мгл (202.72.245.122)
    Энэ Оргилмаа муу сэтгүүлч юмаа бичлэг найруулага байхгүй Дандаа муухай талаас нь юмыг бичнэ Хүнийг гүтгэж доромжлохдоо захийлгаар бичихдээ сайн байх
    2018 оны 01 сарын 18 | Хариулах
  • АНД (202.70.34.115)
    ОРГИЛМАА МИНЬ ТАЛИЙГААЧ НАРАНЦАЦРАЛТ АГСНЫГ ДАГААД БИЧДЭГ БАЙСАН ҮЕЭСЭ ТЭС ӨӨР ЮМ БИЧДЭГ БОЛЖ ДЭЭ ХӨӨРХИЙ.......ЦАГ ХУГАЦАА ӨНГӨРӨХ АЯСААР ХҮНИЙ БОДОЛ Ч МӨН ӨӨРЧЛӨГДӨЖ БОЛНО ...............
    2018 оны 01 сарын 17 | Хариулах
  • Үтэг (202.70.47.158)
    Энэ 76 дотор нүүрс тарааж УИХ-ын гишүүн бологчид Балайзандангаас эхлээд Учралаар төгсч байна. Ер нь утааг нндлийн амьдралтай иргэдтэйгээ ойлгохгүй янкуудыг дуурайж, Үндсэн хуулиндаа балай заалт оруулснаас болсон. Хоосон магтахаа больж, энэ ҮХ-иа яаралтай өөрчилж байж л утаанаас сална. Энэ нарын луйвар багасана.
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • 5112 (202.55.191.130)
    УТАА УТАА Л ГЭХИЙН... АРД ТҮМНЭЭ ЯДУУРУУЛСАН БОЛ УТАА ГАРНАА ГЭДГИЙГ ОЙЛГОДОГГҮЙ ЭНЭ 76 НОХОЙГ НОХОЙ ЖИЛД НЬ ХЭВТЭР ЛҮҮ НЬ ЗАЛЪЯА. ТЭГЭЭД МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС ХУУЛЬ НЭРИЙН ДОР СОЁЛТОЙ ДЭЭРЭМДЭЖ БАЙГАА 9-Н ЭРҮҮ БОЛОХ ТАТВАРЫГ ЯДАЖ ХУУЧИНД НЬ, ХЭВЭНД НЬ ОРУУЛЪЯ. ТЭГЖ БАЙЖ АРД ТҮМЭН МӨНГӨӨРӨӨ АРАЙ ДЭЭР АМЬДАРЧ, ТҮЛЭХ ТҮЛШ НЬ ЧАНАРЖИЖ, УТАА ЯДАЖ 5-Н ХУВЬ БУУРАХ БИЗ. МАН-ГАРУУДЫН МАФЫН ТОЛГОЙЛОГЧИД ҮХЭХДЭЭ ЯСАА АЛТААР БҮРЭХ ГЭЭГҮЙ ЮМ БОЛ ТЭР ОУВС ГЭХ ХАДНЫ МАНГААТАЙГАА ӨӨРСДИЙНХӨӨ ЛУЙВАРДСАН МӨНГӨӨРӨӨ ТОХИРООРОЙ... НОВШНУУДАА. ТӨРӨӨС ЗАЙЛААЧ ПЗД-ААНУУДАА
    2018 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.43.72)
    элдэв хорт бодис ялгаруулдаг хог түүж түлэхгүй утаатай ч гэсэн цэвэр нүүрсээ түлж сурах нь эхний дэвшил юм шүү дээ, тэр нүүрсийг нь боломжит хямд өртөгөөр ядарсан ард олондоо хүргэх гэж зүтгээд элбэгдорж хурц хоёрын зохиосон урхинд унацгаасан даа улс орноороо. тэр үед ухнаа оргилмаа гэдэг нэр хөлсний бичээчдийн тэргүүн эгнээнд сонсогддог угаадсандаа цадсан өөртөө эрдсэн увайгүй хүний царайтай патиар л харагддаг байв даа. Монголын ард түмний санах ойг бүү басамжлаарай
    2018 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.179.144)
    Алтанхуяг нүүрсний ченжүүдийг шатааж орлого багатай өрхүүдэд хямд нүүрс нийлүүлсэн бодит үнэн юм
    2018 оны 01 сарын 12 | Хариулах
  • Дарь (27.123.214.102)
    Алтанхуяг нүүрсний үнийг буулгасан нь үнэн. Нүүрс хэрэглдэггүй хүмүүс үүнийг яаж мэдэхэв дээ. Шулаачид бүр галзууруулсан юм шүү.
    2018 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.212.119.250)
    Hurelsuhiig bi ch naizaa bolgohgui. Yaagaad gevel ter Eh oronch dureer yamagt uurtuu hojil avch, yarisan helsnee ulandaa archij sursan hun. Sayanii songuuli ch mun yag l tuunii arga baril, tuluvluguuguur bolson. Ur dung ni odoo heseg buleg humuus bish, buh l buten mongoliin ard tumen mederch halaglaj ehelj bna. Tuund naidaj, tuuniig gargah hereggui baisan yum. Yu, yu geed bailaa? Nadtai huuli bus yum bitgii yariarai..., Ah duu hamaatan sadnaa turiin alband havchuuldgiig zogsoono, Tatvariin daramtaas ard olnoo chuluulnu bla, bla, bla...
    2018 оны 01 сарын 11 | Хариулах
  • dabaa (59.153.113.203)
    uneheer toiron hureelsen ner hundee aldsan humuusiig toriin alband tabiad baibal uamar cn utga alga, ner hund saitai mergesnsen sain humuusiig tabij tedneer ajlaa hiilgej cnadbal oorosdiinh ni ner hund dagaad l deesnlene, uhaantai humuus uu niig bodoh heregtei dee
    2018 оны 01 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    4 цаг 18 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    4 цаг 23 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    14 цаг 50 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    18 цаг 11 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    18 цаг 16 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК