Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх өөрийн ”дэглэмээ” тогтоох нь

2018-1-15
0
ЖИРГЭХ

МАН гаднаасаа эв түнжинтэй, найрсаг дотно мэт харагдаж байгаа ч дотроо толхионтой, шуудайд хийсэн үхрийн эвэр мэт л байгаа дуулдана. Энэ асуудал намын дарга сонгох цагаас эхэлсэн. Шулуухан хэлэхэд У.Хүрэлсүх хотын газрыг зарж, хөлжиж баяжсан хэмээн цоллуулдаг М.Энхболдын ноёрхлыг үгүй хийснээр зөрчилдөөний гал ассан гэхэд болно.

Гал газар авч өдгөө түймэр болон дүрэлзэж эхэлжээ. Засгийн газрыг толгойлогч М.Энхболдын гар хөл болсон, түүнийг тойрон хүрээлэгчидтэй тэмцэж байна. Төсөв хөрөнгө, ажлаас шахан зайлуулах цахилгаан дайны төлөвлөгөө хэрэгжиж, эхнээсээ салхинд тархах гал мэтээр давалгааллаа. М.Энхболдын шахаагаар төрд зайдалсан нөхдүүдийн төсөв хөрөнгийг танах, өөр тийш шилжүүлэх арга замаар шахалт дарамт үзүүлж байх жишээтэй. Энд ганц жишээ дурдвал, Сэлэнгэ аймгийн батлагдсан төсөв өөр аймаг руу шилжигдсэн тухай мэдээлэл чих дэлссэн. Мөн Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн Д.Очирбатыг ажлаас асуудал хөндөгдөж. Тэрбээр салбарын сайдтайгаа таарамжгүй, дур зоргоороо аашилдаг гэсэн шалтгаар ажлаа өгөх бололтой. Энэ мэтээр М.Энхболдын шахааны нөхдүүдийг зайлуулах У.Хүрэлсүхийн “дэд төсөл”-үүд амжилттай хэрэгжих шинжтэй. Иймд М.Энхболдын гар хөл хэмээн цоллуулдаг хүмүүс маш болгоомжтой байж, ажлаа өгнө гэдэгт сэтгэл санаагаа бэлдэж байх нь чухал. Ер нь, халаа сэлгээ, төсөв хөрөнгөөр дамжуулан М.Энхболдтой тэмцэлдэх нь хэр оновчтой юм бол. 

За яахав халж, сольдог л юм байгаа биз. Үеийн үед л дарга солигдоход албан тушаалтнууд унаж байсан болохоор нэг их асуудал алга. Харин төсөв хөрөнгөтэй холбоотойгоор дарамталж, шахалт үзүүлж байсан нь хэд билээ. У.Хүрэлсүх албан тушаал, эрх мэдлээ арай л хэтрүүлээд байна уу гэсэн асуудлыг иргэд унагах болж. Эдийн засгийн нөхцөл байдал тааламжгүй, улс төр тогтворгүй байгаа өнөө цагт арай өөрөөр асуудалд хандах нь зүйтэй мэт. Ер нь, ийм байдлаар Монгол Улсын “гал тогоог” удирдан чиглүүлнэ гэвэл “лөөлөө”. Орон нутгийн хөгжил энэ тэрийг мартчих хэрэгтэй. Зүгээр л сайхан аар саар асуудлыг шийдсэн гэдгээ магтан дуулж, баяцхан шоу зохион байгуулаад л явчих.  

Ерөнхийдөө өнөөгийн улс төрийн дүр зургийг харахад Монгол ардын намын нэр дор өсөн дэвжсэн М.Энхболдын хаант засаглалыг нураан өөрийн вант улсыг байгуулах хүсэлд хэт их хөтлөгдөөд байгаа ажиглагдана. Нэг хүнтэй тэмцэж нийт олны эрх ашгийг мартаж, өөрийн гэсэн дэглэмийг тэр бүтээх зорилго өвөрлөв үү. Хэрэв ийм алхам хийвэл ирээдүйд У.Хүрэлсүх хэмээх мангас бий болох төлөвтэй. Түүнийг магтан дуулж, хурайлсан хүмүүс л төрд алба хаших нь. Гэхдээ энэ бүхнийг М.Энхболд гар хумхин зүгээр хараад суухгүй. Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэсэн үг бий. Тиймээс У.Хүрэлсүхэд хариу цохилт үзүүлж таарна. Харин хэзээ вэ гэдэг л хүлээлт үүсчихлээ. Магадгүй тохиромжтой цаг хугацааг хүлээн суугаа биз. 

Дайны гал дүрэлзсэн цагийг эргэн санавал. Ерөнхийлөгчийн сонгуулийн үед өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх намаас нэр дэвшигч М.Энхболдын эсрэг ажилласан гэх мэдээлэл ч бий. Чухам ямар учраас гэдэг ч сонирхол татаж байгаа. Түүнийг хаан болгохгүй байх олон шалтгаан У.Хүрэлсүхэд байсан нвь гарцаагүй. Тиймээс М.Энхболд гэх эрхэм ноёнтонг өндөр дээд суудалд залахгүй, тэмцэлдэж, татан унагаах төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байж болох юм. Ерөнхийдөө эртнээс л М.Энхболдын гэсэн тодотголтой фракц МАН дотор хүчтэй, аливаа шийдвэр гаргахад нөлөөлж чаддаг, хүссэнээ хийдэг байсан нь таалагдаагүй биз. Иймд М.Энхболдын ноёрхлыг түлхэн унагаах ажиллагаа явуулсан гэлтэй. Магадгүй газрын наймаачин улсын хаан, шүүх, тагнуул, хорих гээд бүхний эзэн болж, “мангас”-ын зэрэгт хүрчихвэл яаж татаж чангаагаад хөдлөхгүй бат бөх суурьтай болчих байсан нь гарцаагүй. “Мангас” болохоос нь өмнө даран авч, далайсан газар нь далд орохгүй болсондоо У.Хүрэлсүх бахдалтай байгаа. Мөн намын даргын суудлын төлөө М.Энхболдтой “зодолдож” ялсан. Энэ мэтээр хаанчлах бодолтой байсан нөхрийн санаархлыг зогсоосон.

Том жижиг янз бүрийн тулаан МАН дотор үүсч байна. Намын дарга, Засгийн газрын тэргүүн болсон У.Хүрэлсүхэд дээрх бүхэн хангалтгүй байж. Тэрбээр М.Энхболдтой хамаатай бүх зүйлийг уг үндсээр нь таслах, устгах бодлого барьж байна.  Гэхдээ улс орны байдал, эдийн засаг, иргэд гэсэн асуудлыг умартаж зөвхөн М.Энхболдын гар хөлийг тасдан, хугалж, нугалах гэсэн бодлого л бариад байх шиг. Ийм маягаар явбал Монгол Улс хөгжихгүй, харин ч У.Хүрэлсүхийн гэх вант улс бий болох шинжтэй. Намын нэр дор өсөн дэвжсэн М.Энхболдын хаант засаглалыг нураан өөрийн вант улсыг байгуулах хүсэлд хэт их хөтлөгдөөд байна уу гэдгийг дахин хэлэхэд илүүдэхгүй биз ээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
“Бид 33-уулаа амьд байна”: Газрын гүнд 69 хоног тэмцсэн уурхайчдын түүх
Нөмрөгийн дархан цаазат газраас 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (103.212.116.166)
    Хүрэлсүх Баттулга хоёрт одоо нам ямарч хамаа байхгүй зөвхөн эх орноо л бод НАМ гэдэг нөхөр үе үеийн олон сайхан залуучуудыг юу ч биш болголоо Монголчуудад НАМ хэрэггүй
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    ODOO MAN AN 2 OOS US CH GARAHGUI BOLSON BOLOVSON HUNCHNII AHIN DEVSHUULEH CHADAMJ TOGTOLTSOO NI BUREN NURSAN NI EDGEER BOLOVSROLGUI DARGANTSARUUDTAI L HOLBOOTOI HUN L AJIL HIIDEG UCHRAAS TOR HAMGIIN SHILDGUUD AJILLAG YOSTOI BAITAL HUN HOGNUUD SHUNALIIN TULAMNUUD AVILGACH DOLDOINUUD L TOROOR DUURSEN TUL ULSIIN MONGO HORONGO TSAG MINUT TUTAMD ZOVHON HUVIIN HALAAS RUU URSAJ BNA IIMEES UIH ZASGIIN GAZAR HUGTSAANAASAA OMNO TARAH YOSTOI UGUI GEJ BAIGAA BOL TEMTSEL EHLEH YOSTOI
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.212.119.250)
    Khurelsukh ulsiin tuluu, ard olnii tuluu hezee ch yum hiihgui eeee, temtseh ch ugui. Ter harin UURIINHUU TULUU, uuriinhuu HERGEM ZEREG, ERH YAMBIN TULUU horiig nairuulj, hudluh bno. Er ni bol ter haa, haanaa toiron hureelegchgui bolj bgaa hun. Yaagaad gevel ter taraa taniulsan. Ard olon ch odoo tuuniig gadarlaj ehelsen. Ter bol hudalch!!!
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.57.92.94)
    mieee hyjaaag buuur dyyyysgaaacheeeeeee myyy manan pyazda man-iig anh ydaa elbegeegiin gart hiisen pyazdaaaaa shuuuuuu
    2018 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.180.102)
    Хүрэлсүхийг дэмжиж байна. Энэ бүхэн долиртой холбоотой. Зул бөхөхөөсөө өмнө гэрэлтдэг лугаа адил юм болж байгаа юм.Оюунгэрэлээс Ник ийг буцааж ав.Улсын баатар болно.
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • zochin (103.26.193.39)
    М.Энхболдын гол гал хамгаалагч чинь Шило овогт Солонго хэмээх ХЭГ-ын дэд дарга шүү дээ үе үеийн Засгийн газраар тоглож сурсан тоглуулж байгаа булангийн хамгаалагч довтлогч шүү дээ энэ балай авгай их гай тарина даа үл үзэгдэгч вампир шүү дээ дээгүүрээ доогуураа ийш тийшээ болж л байхад наад гахай шиг авгай чинь бүхнийг хийдэг байхгүй юу та минь ээ Шилао овогт Солонго гэдэг хүнийг мэдэж ав хүмүүсээ
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (93.26.165.28)
    Хамгийн зөв энхболыг улс төрөөс хурдан шахаж зайлуулах естой тэр бол монгол биш өвөг эцгийн талаа баримтлагч Хүрэлсүхийг дэмжиж байна
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
    • huts
      hutsvaa muu chi muu gulug amirdarlaa aldaj yavaaga medhgui hevtej baij
      2018 оны 01 сарын 15
  • Зочин (150.129.140.174)
    HOTIN MAPI 25 JIL ULS ULAANBAATARIG DAMPURULLA ODO HURLE HU OD TAT
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • зочин (119.40.103.162)
    У.Хүрэлсүх ээ, зөв шүү, Хотын мафи, 60 тэрбумын мафигаас салж байж л улс орон урагш хөгжинө шүү, Ард иргэд бид их итгэж байгаа шүү, Эдийн засагаа өсгөж ажлын байр бий болгон амьдрал ахуйг маань сайжруулаарай,,
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • ЗӨВ (66.181.176.62)
    Хүрэлсүх төр бараадаж тэрбумтан болсон М. Энхболдыг зайлуулах ёстой. Түүний гар хөл бологч АТГ ын дарга, ерөнхий прокурор, шүүгч нарыг солих л ёстой. ТЭГЖ байж цаашаа өөрчлөлт хийнэ. АВЛИГАЧДЫГ төрөөс зайлуулж байж улс хөгжинө
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • zochin (202.9.41.48)
    bitgii hudlaa hutsaad bai malnuudaa, henii hatgaas zahiasaar bugsiig n dolooj bicheed bnaa, hurelsuhiin hiij bga, hiih gej bga ajluudiig harluuuaad, albaar l taltsuulaad hagaranbutargah muuhai ajil herees heterlee, ene ch 60nhi l hiij bga ajil da, odoo uheech de ta nar, manangiin gar hulnuudiig turuus bugdiig n zailuul
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • koi (41.85.161.187)
    Бүх хүнд зориулсан санал. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Та үнэхээр хэрэгцээтэй байгаа тул холбоо барих хэрэгтэй. и-мэйл vicentiasolaragmail.com vicentiasolaragmail.com Whatsapp 0033644664081
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (27.123.212.143)
    Хүрэлсүх Сарангэрэл авгайгын салтаанд нь ороод хэвтчихжээ ,угаартаж үхнээ гайгүй Энэ авгай дураараа дургиж дунд чөмөгөөрөө жиргэж бна
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • зочин (203.91.119.102)
    Энхболдын ноёрхол гээд байгаа юм нь унахгүй байж байх ёстой сайн зүйл юм байна л даа.
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • зочин (202.70.36.74)
    Энэ Хүрэлсүх МАХН-ыг 2 хувааж шархдуулсан,одоо МАН-ыг 2 хувааж булшлах үе ирлээ. хайрын сайхан өвөг дээдсийн нам . Одоо бүгдээрээ АН-д дагаар орно.
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    Ер нь энэ ЗГ-н ганц хийж чадаж зүйл бол яалтчгүй бусдаад өс хонзон авах л байна.Төр түмэн гэсэн сэтгэл түй гээд ч байхгүй нь олон зүйл дээр ажиглагдлаа.Энэ нэг их удаан хол явахгүй.Унах нь үнэн.МАН-г бүр нам унагах нь үнэн.АН-ханы тоглоом болж дуусах нь үнэн.Өмнөх ЗГ арай ингэж яваагүй шүү сайн зүйл их байсан тэр суурин дээр гарч ирчихээд мундаг ажиллаж байгаа юм шиг ааш авир гаргах нт хир зөв юм болоо энэ ЗГ-н сайд нар тэр тусмаа Сарангэрэл авгай.
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (27.123.214.103)
    Сарангэрэл Очирбатаас том Бямбадорж гэдэг тэрбумтан авилгачаар покерын мөнгө хиилгэх нь энэ салбарыг Эрдэнэтийг барьцаанд тавьдаг шиг тоглоомны мөриинд тавьчих вии!!!
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (27.123.214.106)
    Олгой толгойт молиго Очир хадам ээжиигээ шоронд явуулж эхнэрээсээ салж Миеэгийн хамаатан хүүхэнтэй суусан гэсэн
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • Г.Батнасан (103.194.176.98)
    М.Энхболдоор дамжуулан МАНАН бүлэглэлтэй тэмцэж байгаа бол У.Хүрэлсүхийн зөв. Бүх шатанд үүрлэсэн МАНАН-гийн гар хөлийг бүрэн таслахад ихээхэн зориг, цаг хугацаа шаардагдана. Харин өөр нэг МАНАН бүлэглэл үүсгэх гэж байгаа бол Хүрэлсүхийн буруу. Ямар ч байсан Монголын улс төрд бий болсон улс төр, эдийн засгийн бүлэглэлийг устгахгүйгээр Монгол улс хөгжиж, ард түмэн ажилгүйдэл, ядуурлаас ангижрахгүй.
    2018 оны 01 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Пүрэвдавга:“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
    10 цаг 12 мин
  • 640 зүслэгт шинэ үеийн компьютерт томографи төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ
    11 цаг 3 мин
  • Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
    11 цаг 5 мин
  • Пакистанд сургуулийн дээвэр нурсны улмаас 27 хүүхэд амиа алджээ
    11 цаг 6 мин
  • Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэд 36.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 51.5 хувиар өсжээ
    11 цаг 12 мин
  • “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төсөл: Эхний ээлжинд 9 байршил дахь 50 сайр, жалганд үерийн хамгаалалтын байгууламж барина
    12 цаг 7 мин
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
    13 цаг 9 мин
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
    13 цаг 44 мин
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
    14 цаг 24 мин
  • С.Бямбын “Зогсоол” УСК Бусаны кино наадамд дөрвөн шагнал хүртлээ
    16 цаг 10 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
    16 цаг 40 мин
  • Netflix компани 1000 ажилтнаа цомхотгохоор болжээ
    16 цаг 47 мин
  • Зүрхний хагалгаанд орсон 14 хүүхэд давтан үзлэгт хамрагдаж байна
    16 цаг 49 мин
  • Салли Рүүнигийн номуудыг Палестиныг дэмжсэн байр сууринаас нь шалтгаалан Их Британид худалдаалахгүй
    17 цаг 18 мин
  • Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
    17 цаг 33 мин
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
    17 цаг 39 мин
  • Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    18 цаг 0 мин
  • Өнөөдрийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
    18 цаг 12 мин
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
    Уржигдар 16 цаг 53 мин
  • Италиас Австрал руу нисэх байсан онгоцонд "орны бясаа" илэрсний улмаас нислэгийг цуцалжээ
    Уржигдар 14 цаг 46 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК