Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол бөхийн хамгийн хамгийн

2020-7-28
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Хамгийн өндөр настайдаа цол хүртсэн бөх: Ард түмнийхээ дунд “Налайхын” гэж алдаршсан Д.Адъяатөмөр начин 1989 оны улсын баяр наадамд Дархан аварга Ж.Мөнхбатаар тав давж улсын начин цолыг 44 настайдаа хүртэж байжээ.

Баримт 2.

Хамгийн залуудаа цол авсан бөх: Улсын арслан П.Дагвасүрэн 1963 онд 19 насандаа, улсын арслан Х.Мөнхбаатар 2001 онд мөн 19 насандаа улсын начин цол хүртсэн нь одоогийн байдлаар хамгийн залуудаа цол авсан бөхчүүд юм.

Баримт 3.

Хамгийн залуудаа түрүүлсэн аваргууд: Монгол бөхийн түүхэнд хамгийн залуудаа аварга болсон бөхөөр яах аргагүй Ж.Мөнхбат, Б.Түвдэндорж нар нэрлэгддэг. Б.Түвдэндорж 23 насандаа буюу 1939 онд аварга болж байсан бол 1964 онд мөн л 23 насандаа Ж.Мөнхбат улсын баяр наадамд түрүүлж байсан аж.

Баримт 4.

Хамгийн олон удаа түрүүлсэн бөх: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 11 удаа, Дархан аварга Х.Баянмөнх 10 удаа түрүүлж, монгол наадмын дэд амжилтыг тогтоожээ. Одоогоор энэ амжилтыг эвдсэн аварга төрөөгүй байна.

Баримт 5.

Хамгийн олон түрүү авсан аймаг: Архангай/16/ болон Увс аймаг тус тус /17/ түрүү авснаараа бусад аймгуудаа тэргүүлдэг.

Баримт 6.

Хамгийн олон шөвгөрсөн заанууд (1980-аад онд): 1980 аад онд Монгол Улсын заан Д.Долгорсүрэн, Ё.Ишгэн, Д.Мягмарын нар тухайн үедээ хамгийн олон шөвгөрсөн бөхөөр шалгарч байсан.

Баримт 7.

Хамгийн олон шөвгөрсөн заан (1990-ээд онд): Харин 1990 оноос хойш Улсын заан З.Дүвчин уран мэхээ уралдуулан барилдаж, олон аваргуудтай тунаж үлдэж байв. Тэрээр 1990, 1992, 1994, 1995 онуудад тав дахиж шөвгөрсөн байжээ.

Баримт 8.

Хамгийн олон шөвгөрсөн заанууд (2000 оноос хойш): Ц.Мягмарсүрэн, Д.Бумбаяр, Б.Сайнбаяр нар 2000 оноос хойш наадамд зодоглож, тав давсан ч өвдөг шороодож байв. Ц.Мягмарсүрэн зааны тухайд 2002, 2003, онд тав давсан бол 2004 онд зургаа давж Үнэн зоригт чимэг, 2005 онд долоо давж улсын заан цол, 2006 онд зургаа давсан байдаг.

Баримт 9.

Хамгийн өндөр настайдаа шөвгөрсөн бөх: Ард олныхоо дунд “Боохой” хэмээн алдаршсан Сэлэнгийн Д.Данзан арслан 1952 оны улсын баяр наадамд 57 настайдаа зодоглон улсын заан Намжаагаар тав давсан байна.

Баримт 10.

Төрийн наадамд хамгийн их шөвгөрсөн бөхчүүд (цол хэргэм харгалзахгүйгээр). Х.Баянмөнх /Дархан аварга/ 27 удаа. Д.Дамдин /Дархан аварга/ 23 удаа, Ж.Мөнхбат /Дархан аварга/ 23 удаа, Б.Бат-Эрдэнэ /Дархан аварга/ 22 удаа, Б.Түвдэндорж /Дархан аварга/ 17 удаа, О.Балжинням /Улсын аварга/ 17 удаа, У. Мижиддорж /Улсын арслан/ 17 удаа

Баримт 11.

Хамгийн их жинтэй бөх: Бяр нь ханасан бөхчүүд өндрөөс гадна жин ихтэй байсан аж. Тэднээс хамгийн их жинтэйгээр Тэмээн борлог хэмээх бөх 200 кг жинтэй байжээ. Мөн Хадбаатар аварга 183 кг жинтэй байсан гэдэг. Харин уран барилдаанаараа гайхагдаж байсан Дэмүүл арслан 140-160 кг жинтэй байжээ.

Баримт 12.

Хамгийн өндөр бөх: Хамгийн өндөр биетэй, чац томтой нь олноо Цэргийн өндөр хэмээн алдаршсан Цэрэндорж хэмээх бөх байжээ. Түүний өндөр 2.50 метр. Дараагийн өндөр бөх нь 2.30 метр Дэлрэв бол Их Монгол хочоороо алдаршсан Шаравжамц  хоёр метр өндөртэй байсан гэдэг. Харин өнөө цагийн бөхчүүдээс хамгийн өндөр нь мэдээж хоёр метр Ж.Оргилболд юм.

Баримт 13.

Одоо харин Үндэсний бөх сонирхогчдын фэйсбүүк хуудсаар монгол бөхийн хамгийн хамгийныг тодруулсан байдаг. Түүнийг та бүхэнд хүргэе. Хамгийн өндөр боловсролтой бөх: Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нэрлэсэн байна. Түүнийг бөхчүүдээсээ хамгийн олон буюу гурван их сургууль төгссөн болохоор нь ийнхүү нэрлэсэн байна. Мөн Англи, Япон хэлний мэдлэгтэй аж.

Баримт 14.

Хамгийн сайхан галбиртай бөх: Спортоор хичээллэдэг эрчүүд өв тэгш бие бялдартай болдог нь элбэг. Тэдний тод жишээ нь Монгол Улсын арслан Ц.Содномдорж, харцага А.Бямбажав нар хэмээн бичжээ. Тэднийг илүүдэл жингүй, булчингаа жигд хөгжүүлсэн, галбирлаг төрхтэй гэсэн байна. 

Баримт 15.

Хамгийн их бизнес эрхэлдэг бөх: Зах зээлийн гэж тодотгодог энэ нийгэмд өөрийн гэсэн орон зайг бий болгон үндэсний хэмжээнд манлайлж буй томоохон компаниудын нэг “Жем интернэшнл” бол улсын гарьд Ц.Цэрэнпунцагийнх. Өдгөө АНУ-д амьдарч буй тэрбээр энэ номинацад хамгийн олон санал авчээ. Түүний дараа “Мөнхийн үсэг” группийн Ерөнхий захирал, улсын начин До.Ганбат, улсын заан Ц.Магалжав нар жагссан байна.

Баримт 16.

Хамгийн бяртай бөх: Монгол бөхийн барилдааныг бяр хүч, мэхгүйгээр төсөөлөх аргагүй. Тиймээс энэ цагийн хүчтэнүүдээс хамгийн бяртай нь улсын аварга Ч.Санжаадамба, улсын заан Б.Пүрэвсайхан нар хэмээн нэрлэжээ. Мөн улсын арслан Х.Мөнхбаатар ч тун ойрхон санал авчээ.

Баримт 17.

Хамгийн уран барилдаантай бөх: Энэ тодорхойлолтыг улсын харцага Ө.Даваабаатар тэргүүллээ. Түүний уран, хурц дайчин барилдаанд үзэгчид дэндүү их дуртай. Мушгиж тонгорох, дүүгүүрдэх зэрэг мэхийг гарамгай хийдэг харцагыг аймгийн арслан байх үеэс л үзэгчид хайрлаж, хүндэлж уран барилдааныг нь шагшиж ирсэн билээ.

Баримт 18. 

Хамгийн царайлаг бөх: Манай бөхчүүд гоо зүйн талаас ямар ч шалгалтад тэнцэхээр нийтлэг сайхан төрхтэй. Тэр дундаа онцгой царайлаг бөх олон. Энэхүү санал асуулгад улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын арслан Ц.Содномдорж нар энэ тэнцүү шалгарсан байна.

Баримт 19.

Хамгийн нүүрийн баясгалантай бөх: Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Н.Батзаяаг нэрлэсэн байна.

Баримт 20.

Хамгийн жижиг, хурц шаламгай бөх: Т.Баасанхүүг нэрлэсэн байна. Тэрээр Увс аймгийн Тэс суманд уугуул, үндэсний бөхийн улсын харцага цолтой юм. Тэрбээр үндэсний бөхөөс гадна самбо, жүдо бөхөөр хичээллэдэг бөгөөд самбо бөхийн 2009 оны залуучуудын УАШТ-ийн хүрэл, жүдо бөхийн оюутны УАШТ-ийн хүрэл медальтай. Том ах Т.Даваажав нь сумын заан цолтой, дунд ах Т.Мягмаржав нь аймгийн арслан цолтой, улсад гурав давж байсан.

Баримт 21.

Өнөө цагийн ид хаваа гайхуулсан бөх: Ц.Содномдоржийг нэрлэсэн байна. Тэрээр 2009 оны үндэсний их баяр наадмаар тавын даваанд Монгол улсын харцага Т.Өсөх-Ирээдүй (Тухайн үедээ Монгол улсын начин цолтой байсан)-тэй тунан барилдаж давснаар Монгол улсын начин цолыг хүртсэн. Улмаар 2011 оны үндэсний их баяр наадамд Монгол улсын заан Батзоригийн Батмөнх (тухайн үедээ аймгийн арслан байсан)-өөр зургаа даван харцага цолны болзол хангасан. 2015, 2016 онуудад зургаа давж харцага цолоо баталсан тэрээр 2017 оны наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртжээ.

Баримт 22.

Хамгийн жудагтай бөх: Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, үндэсний бөхийн улсын гарьд Б.Гончигдамба эл номинацад шалгаруулсан байна. Тэрээр 2011 онд тав давж Улсын начин цол, 2012 онд мөн тав давж өсөх идэр начин, 2013 онд найм давж Улсын гарьд цол хүртэж байсан.Их мэхийн үүр улсын гарьд зүүн талтай, тахимдах, хөмрөх, хутгах мэхийг голдуу хийдэг. Үндэсний, чөлөөт бөхөөр хичээллэдэг спортын мастер үндэсний биеийн тамирын дээд сургуулийг биеийн тамирын багш, дасгалжуулагчаар төгссөн нутгийн залуу төлөөлөл юм.

Баримт 23.

Бөхчүүдэд тохиолдож байсан хамгийн хөгтэй хөгжилтэй түүхүүдээс: “Уянгын зам нь нарийхан”:Том Санжаа тээврийн жолоочоор ажиллаж байхдаа Өвөрхангайн Уянга руу явах тун дургүй байжээ. Авто баазын диспетчер залуу нэгэн удаа заанаас Уянга руу явуулах болохоор л хямсганаад унадгийнх нь учрыг асуутал, “Уянгын зам нь нарийхан” гэсэн гэдэг. Учир нь Уянга сум нарийн гудамжнуудтай, тэнд нь бас мухар гудамж ихтэй, машин эргэж гарах гэж маневр их хийх шаардлагатай болдог байжээ. Заан албан үүргээ гүйцэтгэчхээд айл их хэсдэг байсан юм гэдэг.

Баримт 24.

“Би “Хилчин”-ий Баасандорж” : Улсын заан Д.Баасандорж машинтайгаа явж байтал нэгэн бүсгүй гар өргөн зогсох нь харагджээ. “Аятайхан бүсгүй байна, танилцвал зүгээр юм даа” хэмээн бодох зуураа бүсгүйг хүргэж өгөхөөр зогсчээ. Дайгдсан бүсгүй “Хорооллын “Номин” гэхэд бодолдоо “төөрсөн” харцага хариуд нь ”Би “Хилчин”-ий Баасандорж” гэж хариулсан нь үнэн юм гэдэг шүү.  Дээрх номинацыг Үндэсний бөх сонирхогчдын фэйсбүүк хуудсаар шалгаруулсан болно.

image

Эсгий туургатны төрийн их баяр Үндэсний баяр наадам юм. Бөхийн барилдаан монголын үндэсний баяр наадмын хамгийн гол хэсэг. Үзэгчээ дээдэлдэг, үзэгч нь бөхчүүдээ хүндэлдэг Монгол уламжлал. Түүхийн улбаанаас өнөөг хүртэлх ард түмний хайртай Үндэсний бөхийн сонирхолтой баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (64.119.22.41)
    Ннннннннннннннннннн
    2023 оны 04 сарын 13 | Хариулах
  • Иргэн (192.82.76.240)
    Агуу их байна гэдэг атаач муу хүмүүсийн хорслыг байна төрүүлдэг ажээ.Би Увсын хүн биш.Тэхдээ буурал аврага Баянмөнхийг хүндэлж явдаг.Баянмөнх бол эрдэм мэдлэг эр чадал ид хаваараа монголд төдийгүй дэлхийд гайхуулж явсан хүн.Баянмөнх шудрага үнэн үгийг шууд хэлчихдэг шудрагаар барилддаг бусдаасаа юм юмаараа түлхүү илүү болохоор атаа хорсол араас нь салахгүй дагах юм.БатЭрдэнэ мэт нь Баянмөнхийн дэргэд юу ч биш гэж би боддог.
    2020 оны 11 сарын 12 | Хариулах
  • лхам........... (64.119.25.132)
    Гончигдамба 7-н даваанд Санжаадамбатай зэрэг газардсанаа би унав уу? та унав уу?гэж байсныг санаж байна.Жудаг гэж энэ л гэж боддог.
    2020 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.26.231)
    Жудаггуй бх бол баянионх гэдэг унэн байхаа. Жудагтай нь бол убсын Монкбат гэдг ч зов байх. Батэрдэнэ аварга ч жудагтай,ноен нуруутай боловсролтой бохийн манлайд зуй елсоор орноо.
    2020 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (64.119.20.165)
    oyunbold 22 toi turuulsen mun byaraar guitseh hun odoo baihgui
    2020 оны 08 сарын 09 | Хариулах
    • иргэн
      Өгсөн хоолыг нь идчихээд л ангайж яваад ирээ биз.БатЭрдэнэ англи францаар лекц сонсоод ном сураад ирсэн гэвэл хэн итгэх юм инээд хүрнэ биз дээ.БатЭрдэнэ ер нь жудаггүй шунахайчуудын магнайд бичигдэнэ үү гэхээс нэг их гүдэс гүндүүгүй ч хүн бишээ.
      2020 оны 08 сарын 09
  • Зоригоо (103.26.195.241)
    Хамгийн жудагтай бөх бол Монгол улсын аврага Мөнхбат гэдгийг бөхчүүд хүртэл өөрсдөө мэднэ дээ жудаг гэдэг үнэртэн ханхална
    2020 оны 07 сарын 31 | Хариулах
  • ЗОЧИН (122.201.21.134)
    ХАМГИЙН ИХ ДОПИНГ ХЭРГЭРСЭН,ХАМГИЙН ЖУДАГГҮЙ, БӨХӨӨР Х БАЯНМӨНХ А СҮХБАТ ОРНО.
    2020 оны 07 сарын 31 | Хариулах
    • самдан
      Монголд хамгийн нэр төрөө алдсан муу хэлэгддэг бөх гэвэл яах аргагүй Х.Баянмөнх Дандаа луйвар маягийн юм найруулна Монголд хамгийн эхлээд допинг хэрэглэж улсын наадмын түрүү авч байсан ,мөн хар тамхины аэрэгт орооцолдож нутгийг дарга Бугын Дэжид СнЗийн орлогчАХШХ-ны дарга Цэндийн Молом нарын хүчээр дарагдсан юм Бөхийн түүхэнд хар толботой бөх мөнөөс мөн. Увсынхан гэж өнөөдөр хүмүүс ад үзэх асуудлыг бий болгосон
      2020 оны 07 сарын 31
    • Зоригоо
      Та их андуурчээ Х Баянмөнх аврагыг ингэж ярих хүн таниас өөр монголд байхгүй
      2020 оны 07 сарын 31
  • Зочин (139.5.216.226)
    Батэрдэнэ хэлний боловсролгүй гэдгийг Баттулга хэлсэн биз дээ .худлаа хэдэн диплмтой л байх
    2020 оны 07 сарын 30 | Хариулах
  • Усан нүдэт (192.82.77.92)
    Бат-Эрдэнэ сухын 10 жилийн сургуулийн л хэмжээний боловсролтой хүн шүү дээ. Ядуу зүдүү өссөн болохоороо нэг муу амьдралын муу санаатай тэрийгээ хөдөөний хүний үмхий санаатайгаа хослуулаад амьдраад байдаг л хүн дээ
    2020 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (122.201.22.27)
    Худлаа бичээд байна аа Бат-Эрдэнэ аваргын олон хэлтэй гэж юу байхав. Харин хажууд нь Цэрэнпунцаг чинь боловсролтой хүн шүү дээ.
    2020 оны 07 сарын 28 | Хариулах
  • Цагдаа (150.129.141.125)
    Батэрдэний дэргэд Мөнхэрдэнэ ёстой боловсролтой байх шүү барилдаж авсан диплом цагдаагийн хурандаа цол 2 байгаа шүү дээ харин Хурцын хажууд генерал байсанч болох байх шүү цагдаагийн сургуульд бүрдгэлтэй сонсогч байсан шүү
    2020 оны 07 сарын 28 | Хариулах
    • Үнэн бичиж
      2020 оны 07 сарын 28
  • Ховд (150.129.141.125)
    Олон дипломтойгоор нь үнэлдэг гэж нь бөхчүүд гэж мангарууд ойлгодог байна даа зөв юм бол уу Хурц генерал гэхэд л нэг ТМС хэдэн КУРС төгссөн байсан шүү цэрэгт яваагүй генёрал Таравгадоржоос авсан даа улс эх орноо хулгайлч луйвардаж ард иргэдээ хэлмэгдүүлж шоронд хийж алсаны төлөө Таравгадорж генерал болгосон доо
    2020 оны 07 сарын 28 | Хариулах
  • зочин (202.9.43.180)
    Батэрдэнэ аварга өөрөө хэлээгүй ард түмний өгсөн санл дүгнэлт монголчуудын атаа жөтөө хийрхэл хэрээс хэтэрч байна шүү
    2018 оны 09 сарын 02 | Хариулах
    • Иргэн
      Батэрдэнэ их дээд сургуулийн диплом үнэмлэх цуглуулж элэнцгээ хийдэг байнаа.Барилдсан болохоос эрдэм сурч боловсрол мэргэжил эзэмшээгүй нөхөр шүү.Муу санаандаа хэзээ нэг цагт хэрэг болно гээд диплом цуглуулаад бйж л дээ хөөрхий.БатЭрдэнийг хамгийн өндөр боловсролтой гэхийг уншаад баахан инээв.Тэнэг хүн тэнэгээ мэддэггүй тэмээ гэдгэрээ мэддггүй гэж үнэн дээ.
      2018 оны 09 сарын 02
  • Зочин (103.229.120.18)
    Бат-Эрдэнэ аваргын боловсрол гэж юу байсан юми бэ. Олон түрүүлсэнд нь шагнасан цагдаагийн цол, олон сургууль төгссөн нэртэй чанаргүй дипломны цуглуулга бий.
    2018 оны 08 сарын 04 | Хариулах
  • Cahal (49.0.191.250)
    Baj
    2018 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.225.150)
    Бат-Эрдэнэ аваргыг боловсролтой олон хэл мэддэг гэвэл намайг юу гэхийм бол доо.
    2018 оны 07 сарын 19 | Хариулах
    • Готовсүрэн
      Чамайг баасны хүүдий гэхээс өөр юу гэнэ гэж горьдовЧиний дэргэд Бат-Эрдэнэ чинь Англи улсад 8 сар,Францад 2сар цагдаагийн хэв журам сахиулдаг арга туршлага судалсан хүн шүү. Орчуулагч авч явсан бол нэг хэрэг орчуулагчгүй яваад ирнэ гэдэг чиний дэргэд профессор гэсэн үг
      2018 оны 07 сарын 19
  • зочин (43.250.126.130)
    Батэрдэнэ аваргын гадаад хэл мэддэг гэж юу байсан юм.Хамгийн өндөр боловсролтой бөхөд Ц.Цэрэнпунцаг ордог байсан.
    2018 оны 07 сарын 18 | Хариулах
  • Монгол (104.8.1.196)
    Энэ бөх гээд цугларсан усан толгойт гүзээнүүдийг төмөр зам тавихад ашиглах хэрэгтэй.Улс оронд ямар ч хэрэггүй,ажил хийх дургүй ,дуртай үедээ хүн барьж зодчихоод л,бусдыг дарамтанд байлгаад байгаа ийм харийн санаатай усан толгойтуудыг албадах хнрэгтэй.
    2018 оны 07 сарын 16 | Хариулах
    • Готовсүрэн
      Маш зөв санал лам бөх хоёр өнчин ядарсан хүмүүст тус боллооо гэж бид л лав сонсоогүй юм байна
      2018 оны 07 сарын 16
    • SS
      TV-EER YARI
      2018 оны 07 сарын 16
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    1 цаг 28 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    1 цаг 30 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    2 цаг 1 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    2 цаг 14 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    2 цаг 36 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    2 цаг 40 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    3 цаг 0 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    3 цаг 11 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    3 цаг 20 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    3 цаг 25 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    3 цаг 37 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    3 цаг 44 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    16 цаг 15 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    16 цаг 21 мин
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    20 цаг 45 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    23 цаг 0 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    23 цаг 7 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    Өчигдөр 10 цаг 43 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК