Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Бороо Гоулд” ХХК үнэт өвийг юунд нуув

2018-8-20
0
ЖИРГЭХ

 

Монголын ард иргэдийн үзэл бодол байтугай Монголын хууль үйлчилдэггүй “Дархан цаазат” компани бол “Бороо Гоулд” гэхэд хилсдэхгүй болов уу. Ийн өгүүлэхийн учир,

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь “Бороо гоулд” компанийн талбайгаас эртний амьтдын олдвор илэрсэн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархсан юм. Гэтэл уг компаниас мэдээллийг няцааж мэдэгдэл гаргасан.

 

“Бороо Гоулд” компанийн талбайгаас нийгмийн сүлжээгээр бичиж буй шиг үлэг гүрвэлийн олдвор илрээгүй ч тус компанийн чингэлгээс одоогоос 30-20 мянган жилийн өмнө амьдарч байсан арслан зааны соёоны хэсэг, шууны яс болон одос үхрийн эвэрний хэсэг гэсэн гурван олдворыг Цагдаагийн ерөнхий газраас илрүүлж Палентологи, геологийн хүрээлэнд хүлээлгэн өгсөн байна. Энэ талаар “Засгийн газрын мэдээ” сонинд дурдсанаар “...эдгээрийг “Бороо гоулд” компани олборлолт хийж байх үедээ илрүүлсэн. Гэхдээ энэ нь саяхных бус, нэлээн хэдэн жилийн өмнө олсон олдвор байсан аж” хэмээн бичсэн байна.

 

“Бороо Гоулд” кампани уг олдворыг юунд нуун дарагдуулсан бэ, нууснаар компанид ямар ашигтай вэ?

Соёлын өвийг хамгаалах хуулийн 38.3-т  “Газрын хэвлийг эзэмших, ашиглах явцад соёлын биет өв илэрвэл газрын хэвлийг ашиглагч ажлаа зогсоож, энэ тухай сум, дүүргийн Засаг дарга, цагдаагийн болон уг асуудлыг хариуцсан байгууллагад нэн даруй мэдэгдэнэ” хэмээн заасан байна. Өөрөөр хэлбэл,  олдворын талаар шинжлэх ухааны байгууллагад мэдээлбэл тухайн хэсгийг хамгаалалтад авч, олборлолтыг зогсоодог аж. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд 2014 онд орсон өөрчлөлтөөр зөвхөн олдворыг бус, түүний олдсон газрыг ч хамгаалалтад авдаг болсон байна.

 

Мөн  23.1-т “Соёлын өвийг нээж, илрүүлсэн байгууллага, иргэн тухайн нутаг дэвсгэрийн бүртгэл, мэдээллийн санд 15 хоногийн дотор мэдэгдэж, анхан шатны бүртгэл хийлгэнэ” гэжээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Байгальмаагаас энэ талаар тодруулахад ““Бороо Гоулд” компаниас энэ талаар ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй. Энэ асуудал дээр хуулийн байгууллага шалгаж байгаа гэсэн. Манайх хуулийн байгууллагын шийдвэр гарсны дараа цаашдын арга хэмжээг авна” гэлээ.

 

Энэ асуудлыг тодруулахаар “Бороо Гоулд” компани оффист нь очиход “Хүн хүлээн авах боломжгүй байгаа гэж мэдэгдсэн. Ер энэ шалтгаанаар олон сэтгүүлчдийг буцаасан” хэмээн ШангриЛагийн ресепшин хэллээ.

 

Ер нь Канадын хөрөнгө оруулалттай энэ компани Монголын хуулийг гууль болгоод заншчихсан. Монголын төрөөр тохуурхсан энэ мэт үйлдэл цөөнгүй бий. Жишээ дурдъя.

Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүх судлалын хамгийн гол салбаруудын нэг нь Хүннү судлал. Дэлхийд нэрээ дархалсан бидний өвөг Хүннүгийн ул мөр, булш бунхан Ноён ууланд бий. Монголын төдийгүй Азийн дэлхийн үнэт дурсгалын өлгий болсон энэ газарт “Бороо Гоулд”-ын толгой компани болох “Сентерра гоулд”  компани мөн л олборлолт хийж байсан. Иргэд тэмцэж “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн өрнөөд одоо ч “цучил” нь бий. Тухайн үед Ноён уулын асуудал хурцаар яригдаж байхад “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн захирал Д.Сандаг “Манай компанийн хувьд сум, орон нутагтай ойр дотно ажилладаг. Сар бүр хийж буй ажлаа танилцуулж, хойшид хийх ажлаа ч хэлэлцдэг. Ганц Мандал сум гэлтгүй Төв аймгийн бусад сумдын дарга нар үүнийг мэднэ. Ц.Эрдэнэхүү дарга ч үүнийг батлах байх” хэмээн ярьж байсан ч Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү тухайн үед “Уул, уурхай, ашигт малтмалын тухай хууль эрхзүйн актуудад орон нутгийн байр суурийг орхигдуулснаас болоод, “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийнхан бидэнтэй огт уулзаагүй” гэж байсан юм. 

 

Үүнээс гадна “Бороо Гоулд” Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дахь Их Таширын нуруунд олборлолт хийсэн бөгөөд олборлолт хийх явцдаа арсин буюу хүнцэл хэрэглэсэн талаар хэвлэлүүдэд бичиж байсан. Тодруулбал “Монгол Улсын стандартаар нэг кг хөрс, нэг литр усанд хүнцэл зургаан миллграмаас илүү байвал хүний эрүүл мэндэд аюултай гэж үздэг. ДЭМБ-ынхаар бол 10, ОХУ-ын стандарт бол бүр хатуу, ердөө хоёр миллграмм байхад л хортой гэж тогтоосон байдаг. Судалгаанаас үзэхэд Гацууртын ордны алтны хүдэрт агуулагдах хүнцлийн хэмжээ 47000мг/кг байна. Өөрөөр хэлбэл манай стандартаас даруй 8000 дахин их гэсэн үг” хэмээн sonin.mn сайтад нийтлэгдсэн нь бий.

 

Мөн тогтвортой байдлын гэрээ нэрийдлээр олон жил татвараас хууль бусаар бултаж байсан. Тодруулбал, 2009 оны зургадугаар сарын 5-ны өдөр МХЕГ-ын Байгаль орчин, Геологи, Уул уурхай, Цацрагийн хяналтын улсын албаны дарга Б.Саран тэргүүтэй хүмүүс уг компанид хяналт шалгалт хийхэд нэлээд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байдаг. Үүнд,

 

Нэгдүгээрт, Тогтвортой байдлын гэрээнд туссанаар тус компани Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 2004 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бүрэн чөлөөлөгдөж, 2007 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 50 хувиар төлж эхэлсэн. 2010 оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн орлогын албан татварын хөнгөлөлтийн хугацаа дуусч уг татварыг бүрэн төлж эхлэхээр гэрээнд заасан аж. Уг заалтаар 2004-2006 онд Бороо гоулд ХХК нь гурван жилийн турш аж ахуйн нэгж, байгууллагын орлогын татвараас чөлөөлөгдсөн бөгөөд энэхүү чөлөөлөлт нь 91 тэрбум төгрөг болжээ.

 

Хоёрдугаарт, Уг компани 2004-2009 онд олборлолтын явцад нийт 586.7 га газар эвдрэлд оруулсан. Түүнийхээ 160 га талбайд л техникийн нөхөн сэргээлт хийж, орон нутгийн нөхөн сэргээлт хүлээн авах комисс 145 га талбайг 2009 онд хүлээн авсан байдаг.

 

Гуравдугаарт, Баяжуулах үйлдвэрийг туршилтын журмаар ажиллуулж эхлэх нөхцөл, шаардлагыг бүрдүүлээгүй буюу нөөц бүртгүүлээгүй, төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг батлуулаагүй, үйлдвэрийн техник, технологийг улсын комисс хүлээн аваагүй байхад нуруулдан уусгах аргаар баяжуулах нөөцийн зөвшөөрлийг зохих ёсоор авалгүй ажлаа эхлүүлж, 2008 оны зургадугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл хугацаанд 1229.71 мянган тонн хүдэр боловсруулж, 583 кг, 2008 оны арван нэгдүгээр сараас 2009 оны дөрөвдүгээр сарыг дуусталх хугацаанд 1130.92 мянган тонн хүдэр боловсруулж, 639кг, нийтдээ 1222 кг /Бороо гоулд компанийн гаргаж өгсөн мэдээллээр/ алт олборлон борлуулсан нь “Ашигт малтмалын хууль”-ийн 35.4 дүгээр заалтыг зөрчсөн” гэсэн зөрчлүүд илэрсэн бөгөөд энэ дүгнэлтийн дагуу АМГ-ын ГУУКХ-ийн 2009 оны зургадугаар сарын 12-ны өдрийн 290 тоот шийдвэр гарч, дээрх хоёр тусгай зөвшөөрлийн эрхийг гурван сараар түдгэлзүүлсэн байдаг.

 

Энэ мэтчилэн “Бороо Гоулд” компанийн хууль бус үйлдлүүдийг дурдаад байвал барагдахгүй. Хамгийн гол нь өдийг хүртэл дээрхи асуудлууд дээр хариуцлага хүлээгээгүйг нь бодоход төрийн болон хуулийхны амийг таглаад авсан, мөн үүнээс гадна саяын хэрэг дээр уг компани олборлолтын эрхийг нь зогсоож палеонтологийн малтлага хийх вий гэж эмээсэндээ хэргээр уг мэдээллийг нуун дарагдуулсан байж болзошгүй байх хэмээн сэтгүүлчийн хардах эрхийн хүрээнд дүгнэж байна. Тэд ямар ч тохиолдолд “уснаас хуурай” гараад сурчихсан улс даа.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • бодлын хулгайч (43.228.129.65)
    байгаль орчны сайд гэж нэг ЛҮД ховоор ажил хийж хаа байгаа Хөвсгөлд бөөн юмс дагуулчихсан тууж явна гэсэн. худлаа хов базаж байхаар энэ мэтийг нь шалгамаар юм даа. мөнгө өгсөнийг нь яаж ч чадахгүй болохоор элэг нэгтнээ холгохоор болсон гэсэн. хөөрхий аргаа барсан амьтан болдоо чааваас. нөгөө айхтар босоо ч билүү босно ч билүү хөх улаан монгол, даяар дархан монгол хөдөлгөөнүүд нь хаачиваа. гадныханы бөгсийг долоож мөнгө авчихаад дуугарч чадахаа болио шив. үхсэн хойноо эх орончид бол доо
    2018 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.88.58)
    Хахууль өгөөд л чимээгүй болно доо.
    2018 оны 08 сарын 20 | Хариулах
  • Д Оргодол (202.126.89.237)
    Асуудал тавиад л байдаг шударгаар шийдвэрлэдэг газар монгол улсад байдаг юм уу.Сэтгүүлчид асуудал тавиад байхад түүний мөрөөр хяналтаа тавимаар юм.Сэтгүүлчдээ баярлалаа.үзэг нь хурц байг ээ.
    2018 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.216.28)
    KOMUNIZM SHUNALTAI HUNIIG HYAZGAARLADAG BAOJ
    2018 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (139.5.216.28)
    SHUNAL BAIHGUI YU
    2018 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.160.41)
    Гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж гаргах захиалгат нийтлэлүүд үнэхээр үр дүнгээ өгч байна шүү!!! Уул уурхайн нөхөн сэргээлтийг жинхэнэ ёсоор үлгэр жишээ хийсэн компани "Бороо гоулд"-аас өөр байгаа юм уу? Газар дээр нь очиж үзсэн хүн бол ийм юм бичихгүй дээ!!! "Монгол газар" ХХК г.м. компаниудын ухаж сүйтгээд хаясан газрыг та нар харьцуулаад үз л дээ! Цэнхэрийн гол, Орхон гол ямар болоод байгаа билээ???
    2018 оны 08 сарын 20 | Хариулах
    • арслан зааны соёо, одос үхрийн эвэр г.м. өгөршсөн ясаар хэдүүлээ хоол хийж идээд тарган цатгалан сайхан амьдарнаа, яадгийм!!
      2018 оны 08 сарын 20
  • чимэддорж (66.181.189.33)
    Луйвар хулгайг мөнч олон жил бичлээдээ. Шалгаад акт тавилаал гэдэг энэ хуулийнхан маань яагаад дүлий дүмбэ суугаад байдгийн учрыг олох арга үнэхээр байхгүй юмууӨндөр цалин өгөөд ч нэмэр алга Лүндэндоржтой нь хамт 461-д амраах эрх хэнд байнаа.Ерөнхийлөгч бичиг цаасхан шидчихсэн болоод,цагдаа тагнуул ЗГ-ын мэдэлд байгаа биздээ ямарч нотолгоогүй баримтгүй хэргээр 800 цагдаа бүх л хуяг дуулгаа өмсөөд Н.Энхбаярыг бариа биздээ Нямдорж хүчин мөхөсдлөө гэж юу яриад байнаа Энхбаярруу явуулж чадаж байсан шигээ хөдлөөч
    2018 оны 08 сарын 20 | Хариулах
  • ИРГЭН (202.70.34.70)
    Сүхбаатарын Батболд гэж хүнээс асуу
    2018 оны 08 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2 цаг 43 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    3 цаг 8 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    3 цаг 10 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    4 цаг 13 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    4 цаг 51 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    5 цаг 7 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    5 цаг 28 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    5 цаг 31 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    6 цаг 32 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    6 цаг 42 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    7 цаг 36 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    7 цаг 39 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    7 цаг 55 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    8 цаг 39 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    9 цаг 27 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    9 цаг 42 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    10 цаг 23 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    10 цаг 47 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    10 цаг 50 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    10 цаг 56 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК