Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Болд: Хил хамгаалах салбарт ажилласнаараа үхэн үхтэлээ бахархах болно

2018-12-03
0
ЖИРГЭХ

Бид энэ удаагийн ярилцлагынхаа зочноор Хилийн цэргийн 0164 дүгээр ангид ажиллаж байгаад чөлөөндөө суусан дэд хурандаа Ж.Болдтой ярилцаж түүний цэргийн амьдрал болоод анх хилийн цэргийг шинэчлэн байгуулахад гар бие оролцож явсан сонирхолтой түүхээс уншигчдадаа хүргэе.

 

-Та хэзээнээс цэргийн байгууллагад ажиллаж эхэлсэн бэ?

Би 1968 онд хилийн цэрэг анх байгуулагдаж байхад тээврийн яамнаас цэргийн байгууллагад хувиарлагдан ирж байсан. Би оффицер биш л дээ. Сайд нарын тогтоолоор хилийн цэрэг байгууллагдахад яам тамгын газруудаас мэргэжилтэнүүдийг авч хилийн цэргийн боловсон хүчнийг бүрдүүлж байсан үе л дээ. Түүнээс хойш 27 жил ажиллаж чөлөөндөө суусан даа.

-Хилийн цэрэгт ямар ямар албан тушаал хашиж байв?

Би хийлийн цэргийн тээврийн талыг хариуцсан хүн байсан. Ерөнхий инженер, албаны дарга, хилийн анги салбаруудад отрядын даргын техник хариуцсан туслахаар олон жил ажилласан.

-Таныг хил дээр хувиарлигдан очиход тухайн үеийн нөхцөл байдал ямар байсан бэ?

Хилийн цэрэг анх байгууллагдаж байсан үед хатуу хөтүү байсан л байх. 1953 онд хилийн цэргийг татан буулгачихсан байсан. Түүнээс хойш 15 жил өнгөрсөн байсан үе. Бид дөнгөж шинээр байгуулж байсан учраас нэг заставыг 10 гэртэй байх жишээтэйгээр 4 отрядыг Ховд, Өмнөговь, Дорнод гэсэн газруудад байгуулж байсан. Тухайн үед Улсын баатар Чогдон, Төмөрбаатар, Хурандаа Халтар, Чойдог, Батбаяр гэх мэтчилэн олон сайхан дарга нар маань ажиллаж байсан даа. Хилийн цэргийн шинэхэн оффицеруудыг бэлтгэх, сургах үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулсан хүмүүс байсан. Бүх зүйлийн эхлэл нь хэцүү байдаг шиг бидний хилийн цэрэгт очсон эхэн үе хэцүү байсан. Сүүлдээ хилийн цэргийн хүчин чадал нь бэхжиж, отряд заставуудын тоо нэмэгдсэнээр хамгаалалт нягтрал сайтай болсон.

-Хилийн цэргийг байгуулах үед хаанаас тусламж дэмжлэг авч байсан бэ?

Манай хилийн цэрэг 1970-80 оны хооронд айхтар их бэхжсэн байдаг. Тэр үед ЗХУ, БНХАУ-тай харилцаөа нилээд хүндэвтэр байсан. Хятад, Монголын хилийг хамгаалсанаар ЗХУ-н өмнөд хилийг хамгаалах гол зорилготой байсан гэж хэлж болно. Үүний улмаас ЗХУ манай хилийн цэргийг байгуулан, бэхжүүлэх талаар  ихээхэн туслалцаа үзүүлсэн байгаа юм. Жишээ нь зэвсэг техникийн олон хэрэгсэл, тоног төхөөрөмж бидэн дээр ирж байсан. Үүний ачаар 1980 он хүртэл хилийн цэрэг бэхэжсэн гэж хэлж болно.

-Хилийн цэрэгт олон жил ажилласан таны хувьд юу хамгийн бахархалтай санагддаг вэ?

Би 0164 дүгээр ангийн үндсэн бүрэлдэхүүнд байсан хүн л дээ. Тэгэхээр зэрэг энэ ангид надтай хамт маш олон хүн алба хаах хугацаанд минь танилцаж, найзалж нөхөрлөж, нягт  нямбай, нэг баг болж ажиллаж байсанд би бахархаж явдаг юмаа. Өөрөөр хэлбэл хамт олноороо үргэлж бахархаж явдаги юм. Бид нь цагтаа эх орхныхоо торгон хилийг амиараа халхалж явсан хүмүүс шүү дээ. Тогооч, сувилагч, байлдагч, оффицер нь бүгд эх орноо хамгаалж байдаг буянтай ажил гэж боддог доо.Одоо байхгүй ч надтай хамт ажиллаж байсан дээр үеийн найз нөхөд, хамт ажиллагсадаараа хөгшин ах нь үргэлж бахархаж явдаг юмаа.

-Мэргэжил бүхэн сайхан шүү дээ. Таны мэргэжлийн онцлог юу байв?

Ер нь зэвсэгт хүчний байгууллага бол улс орны бүрэн бүтэн байдлыг хамгаалах үндсэн үүрэгтэй байдаг. Тэр дотроо хилийн цэргийн байгууллага бол зэвсгийг байлдааны бэлэн байдалд, сумалсан байдлаар авч явдаг ганц салбар байгаа юм. Хил зөрчих асуудлыг дор нь илрүүлж зохих газарнь хүлээлгэн өгч байдаг байгуулага. Тиймээс хилчин хүн бүр эх орнохоо амар тайван байдлыг хангаж байгаа учраас үргэлж сонор сэрэмжтэй байх ёстой. Тиймдээ ч бид их үүрэг хариуцлагыг үүрдэг гэсэн үг. Энэ нь л хамгийн сайхан зүйл юм даа.

-Хилийн цэрэгт таны ажиллаж байсан үеэс хойш гарсан дэвшилт юу байна?  

Бидний үеийг бодоход одооны хилийн цэргийн байгууллагын хүчин чадал сайжирсан байна. Мөн тоног төхөөрөмж нь маш сайжирсан, улам боловсронгуй болсон байна. Хуучин хилийн дагуу төмөр тохр татдаг байлаа. Одоо үед нарийн электрон техникүүдээр хамгаалалт хийдэг болсон байна. Наад зах нь камертай болсон байна.  Бидни йүед утсаар яриад чи хаана явна энэ ээ тэр ээ гэдэггүй байсан. Холбоо муу байсан. Хэсэг хугацаа өнгөрөөж байж хилээс мэдээ ирдэг байсан. Одоо бол харилцаа холбоо, хэрэглэж байгаа эдлэл хэрэглэл, машин тэрэг, буу зэвсэг бүх юмаараа чанарын хувьд асар их дэвшилтэд хүрсэн байна.

-Хилийн цэрэг, зэвсэгт хүчин хоёрын ялгаатай тал нь юу вэ?

Ялгарах онцлог нь гэвэл хил хамгаалалтанд байлдааны бүрэн бэлэн байдалд зэвсэг хэрэглэлээ авч, өдөр шөнөгүй харуул манаа хийж хилээ хамгаалж байдаг ийм салбар л даа. Ардын армийн жагсаалын цэрэг сумтай буу үүрээд явахгүй байх жишээтэй. Харин хилийн цэрэг зэвсгээ бүрэн бүтэн агсаад хил хамгаалалтыг нарийн чанд хийдэг. Ийм л ялгаатай даа.

-Хил хамгаалах байгууллагад ажиллах хугацаанд ямар хэрэг зөрчлүүдийг илрүүлж байв?

Дорно-Говийн шуурхай чиглэлийн отрядад алба хааж явсан хүн л дээ би. Тэр чиглэлд хэд хэдэн удаа хилийн зөрчил гарсан. Хаалүтын бүлэг өөрөөр хэлбэл хилийн хорооны захиргааны зүгээс тавьсан шаардлагыг биелүүлэхэд хүч бүхий жижиг бүлгүүдийг авч хил хамгаалах явцад гарсан хэрэг зөрчлүүдийг илрүүлэх олон үйл ажиллагаанд оролцож явсан. Түүнээс гадна Дорнод аймгийн Их-уулын заставын чиглэлээс орж ирсэн хүн амины хэрэгтэй хоёр, гурван хүнийг мөрдөн хөөх ажиллагаанд оролцож Заан-Тэрэлжийн энд ирж баривчилж байсан. Улмаар тэдгээр хүмүүсийг Улаанбаатар хотод авчирч Аюулыг хамгаалах яамны мэдлийн зохих газарт нь тушааж байсан удаа бий. Хил хамааглж явахад элдэв осол гэмтэл учирах нөхцөл боломж байнга заналхийлж байдаг лдаа. Одооны манай хилчид түүнийг с айн судалж мэдсэн байдаг байх гэж боддог.

-Хилчин хүн, цэрэг хүний хамгийн эрхэм чанар юу вэ?

Би монгол улсын иргэн болж  төрсөний хувьд хил хамгаалах байгууллагадаа ажилласан. Энэ маань надад их эрхэм чухал санагддаг. Хил хамгаалах салбарт ажилласанаараа үхэн үхтлээ бахархах болно. Цэргийн байгууллагад ажилласанаараа өөрийн гэсэн зорилготой болсон. Цэрэг хүний хамгийн эрхэм чанар нь хамтран ажиллах чадвартай, энэрэнгүй, ямарч үед эх орныхоо төлөө амиа өгөхөд бэлэн зогсох учиртай. Цэрэгт явсан хүн бүр амь нэгтэй болдог гэж хэлж болно. Цэрэгжилтийн дэг журам хатуу байх ч үе бий. Нэг нь алдаа гаргахад нийтээрээ шийтгүүлдэг. Тийм учраас нийт нь нэгийгээ хамгаалж сурдаг даа.

-Яагаад цэргийн байгуулагыг сонгож ажиллахаар болсон юм бэ. Харамсах үе гарч байв уу?

Хуучин зам тээврийн яам гэж байхад би арван жилийн сургуулийг гайгүй дүнтэй төгсөж байсан юм. Тэгээд гадаад явах сургуулийн хувиар авсан байсан юм. Тэгээд Украйны Киев хотод зам тээврийн сургууль төгссөн юм. Ирээд тээврийн яамны холбоо байгууллагуудад ажиллаж байсан. Яг энэ үед хилийн цэрэг шинээр байгуулагдаад намайг тийш нь хувиарласан юм. Хилийн цэргийг сонгоход нөлөөлсөн хүчин зүйл гэвэл хадам аав маань цэргийн хүн байсан. Тэр хүн надад цэргийн мэргжил бол хамгийн сайхан мэргжил гэж захиадаг байсан. Бидний залуу байхын үед ахмад хүний үгэнд ордог байж дээ. Тэгээд л өөрийн эрхгүй цэргийн байгууллагад татагдсан даа.

Одоо надад харамсаад байх юм байхгүй. Би тэр үедээ цэргийн байгууллагад шилжиж орж ирэхдээ бас л их гайхаж байсан л даа. Надад шинэ орчин байсан. Хүний сурах ёстой зүйлийг л ахлах, дарга нараасаа сурч явсан хүн. Би дэслэгч цолтой орсон. Дэд хурандаа цолтой чөлөөндөө гарсан. Энэ хугацаанд юу үзэж харахыг аль тэр гэхэв. Гэхдээ харамсаж байсан удаа нэг ч байхгүй.

-Цэргийн хүний хамгийн хүнд хэцүү үе нь хэзээ байдаг вэ?

Хилийн цэргээр ярихад бол улсын хилийг хүчлэн хамгаалах үе заавал ирдэг юм. Тухайлбал улсын тэмдэглэлт баяр ёслолг улс орон даяар тэмдэглэхэд хилийг хүчлэн хамгаалж байх жишээтэй. Мөн 80 онд ОХУ-д олимпийн наадам болоход хилийг хүчлэн хамгаалж байсан. Дайсны халдлага үүсч болох тийм нөхцөлд бүх хүч нэгтгэлээрээ хамгаалалтанд гардаг. Өөрөөр хэлбэл жилийн дөрвөн улиралд өдөр, шөнө, цас , бороо, шуурга, үер усны аюулыг үл харгалзан байдаг. Хэзээ ч дайсны хараанд байж мэдэх тийм аюултай нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг. Их үүрэг хүлээхийнхээ хирээр илүү аюултай нөхцөлд ажилладаг. Мөн хаашаа ч хувиарлигдаж болзошгүй байдаг. Очсон газар маань нэг төмөр орноос өөр юу ч байхгүй үе ч байдаг байсан.

-Одооны залуучууд цэргийн албанаас зугтаах болсон гэж яригддаг.  Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

Одооны залуус цэргийн албанаас зугтах аа больчихоод байгаа. Яагаад гэвэл цэргийн алба хаах хугацаа богиноссон байна. Цэргийн алба хаах хугацаанд уг хүнд эх орноо хамгаалах нь чухал гэдэг үзлийг суулгаж өгч байгаа.  Өөр нэг зүйл гэвэл цэргийн алба  хаахгүй бол төрийн байгууллага ажилд авахаа байчихаад байна шүү дээ. Тиймээс одооны залуучууд нэг жилийн албыг төвөггүй хаадаг болсонд миний хувьд их баяртай байгаа.

-Хилийн цэрэг таны амьдрал болжээ. Олон дурсамж байдаг байх?

Байсан. Эрчүүд байгаа газар хөгжөөн, тоглоом наргиа тасардаггүй л дээ.  За тэгээд нэг хөгжилтэй юм ярья. Шинэ ирсэн цэрэг тэмээтэй хилийн манаанд гарч яваад унтчихсан байсан. Тэгсэн чинь тэмээ нь үргээд нөгөө цэрэг чинь ойчоод харин мөрөнд нь байх ёстой буу нь тэмээнийх  нь бөхөнд яваад өгсөн дөө.

-Ярилцлагын төгсгөлд алба хааж байгаа хилчин цэргүүдэд хандаж үг хэлээч?

Эх орныхоо хилийг хараа цуцаан манаж байгаа нийт цэрэг эрсдээ болон ямагт эх орныхоо төлөө босоход бэлэн байдаг зэсвсэгт хүчний цэргүүддээ эр цэргийн баярын мэнд хүргье. Хилчидийн хийморь өөдөө байх болтугай гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа

Л.Сайнбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
Б.Найдалаа: Онцгой осол, аваар гарахгүй бол энэ өвөл цахилгаан хязгаарлахгүй, эсэн мэнд давна
Эвийг эрхэмлэж байгаа бол Ж.Энхбаярыг Б.Чойжилсүрэнгээр, Ц.Идэрбатыг М.Мандхайгаар сольж болохгүй!!!
Монголчуудын визгүй зорчиж болох улсууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • aagii (202.9.45.233)
    hiod hil deerh bidnii togloj usson ,,burged uul,, yagaad orosiin tald orson talaar heleed ug doo ard tumen medeh shaardlagatai baina
    2018 оны 12 сарын 08 | Хариулах
  • Бат (202.9.42.114)
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
    2018 оны 12 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    9 цаг 2 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    9 цаг 27 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    9 цаг 29 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    10 цаг 32 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    11 цаг 10 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    11 цаг 26 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    11 цаг 47 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    11 цаг 50 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    12 цаг 51 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    13 цаг 1 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    13 цаг 55 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    13 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    14 цаг 15 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    14 цаг 59 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    15 цаг 46 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    16 цаг 1 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    16 цаг 42 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    17 цаг 6 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    17 цаг 9 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    17 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК