Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд элдэв хоч өгснөөр тотолитар дэглэм рүү шилжих гээд байна

2018-12-05
0
ЖИРГЭХ

Баримт 1.

“Монголын Алт” (МАК) ХХК нь геологи хайгуул, уул уурхайн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор 1993 онд үүсгэн байгуулагдсан ба түүхийнхээ хорин таван жилийн хугацаанд улс орон нутгийн төсөвт нэг их наяд гаруй төгрөгийн татварыг бүрдүүлсэн, дэлхийн тэргүүний шилдэг техник, технологийг Монголдоо нутагшуулсан, мэргэжлийн боловсон хүчнээ сурган бэлтгэсэн, үйл ажиллагаа эрхэлж буй аймаг, сумдад нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалт хийсэн, 2000 орчим ажиллагсадтай үндэсний хэмжээний компани болсон.

Баримт 2.

Монгол орны өргөн уудам газар нутгийн байгалийн баялгийг нээн илрүүлэхэд эрсдлээ өөрсдөө үүрч, томоохон хөрөнгө оруулалт хийж ажилласнаар алтны шороон ба үндсэн орд, чулуун болон хүрэн нүүрс, зэс, холимог металл, барилгын материалын 21 ордод хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэн, нөөцийг нь тогтоож Монгол Улсын эрдэнэсийн сан хөмрөгт бүртгүүлсэн.

Баримт 3.

Хөрөнгө мөнгө их шаардсан, эрсдэл дагуулсан хайгуул судалгааны ажлыг тодорхой үе шаттайгаар явуулах шаардлагын үүднээс талбайг нь хэсэгчлэн хувааж хайгуулын ажлыг гүйцэтгэдэг нь дэлхий нийтийн жишиг байдаг.

Баримт 4.

Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний онцлогоос хамаарч олон төрлийн түүхий эд ашиглах шаардлага үндэсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр ажиллаж буй бүхий л үндэсний компанид тулгардаг.

Баримт 5.

МАК компанийн Евроблокийн үйлдвэрлэлд элс, шохой, гөлтгөнө, хөнгөн цагааны нунтаг, нүүрс зэрэг түүхий эд ашиглагддаг бол цементийн үйлдвэрлэлд шохойн чулуу, нүүрс, гөлтгөнө, төмрийн хүдэр, шавар гэх зэрэг түүхий эд ашиглагдаж улмаар бусдаас худалдан авахгүйгээр өөрсдөө олборлон эцсийн бүтээгдэхүүн болгох нь өртөгийг бууруулах, хэрэглэгчдэд хямд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхэд чухал ач холбогдолтой.Ийм учраас барилгын материалын үйлдвэрлэлийн түүхий эд тус бүр дээр нь тусгай зөвшөөрөл эзэмших шаардлага гардаг юм.

Баримт 6.

“Монголын Алт” (МАК) ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Нямтайшир, түүний хүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар болон тэдний гэр бүлийн гишүүд хувь хүнийхээ нэр дээр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Лицензийг геологи хайгуулын буюу улс орныхоо эрдэнэсийн сан хөмрөгийг баяжуулах үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй “Монголын Алт” (МАК) ХХК эзэмшдэг бөгөөд энэхүү тусгай зөвшөөрлүүдийн талаар хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн байна.

Баримт 7.

Н.Номтойбаярыг улс төрд орсон буюу 2012 оноос хойш МАК компани 2014 оноос эхлүүлсэн цахим өргөдөл гаргах аргачлалаар хайгуулын дөрвөн тусгай зөвшөөрөл, 2017 онд сонгон шалгаруулалтанд оролцож шинээр хоёр талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан.

Баримт 8.

Цагаансуваргын ордыг анх Австрали улсын “Молопо” компани 1994 оноос эзэмшиж байсан ба 1999 онд уг ордын тусгай зөвшөөрөл цуцлагдахад тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу Монголын үндэсний компани эзэмших болсон.

Баримт 9.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн”гэж заасан.

Баримт 10.

Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь заалтад “ … ордыгэзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно”гэж заасан байдаг.

Баримт 11.

Монгол Улсын Их хурлын 54 дүгээр тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж, Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 07 дугаартай дүгнэлтэд “Монгол Улсын Их Хурлын 2014 оны 54 дугаартай тогтоол Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэснийг зөрчөөгүй байна”гэж дүгнэсэн билээ.

Баримт 12.

Зарим хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь ашиглалтын тусгай зөвшөөрөл болохдоо хэд хэд хуваагдан тэр хэмжээгээр тусгай зөвшөөрлийн тоо олширдог.

Баримт 13.

Ордын хэмжээнд хайгуулын ажил бүрэн хийгдсний дараа ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг нэгтгэн нэг тусгай зөвшөөрөл болгон авах хүсэлтийг удаа дараа АМГТГ-ын Кадастрын албанд гаргасан боловч хууль эрх зүйн орчин байхгүй гэсэн шалтгаанаар татгалзсан хариу өгдөг нь тусгай зөвшөөрлийн тоог олон болгож харагдуулах нэг нөхцлийг бүрдүүлж байна.

Баримт 14.

Цагаан суваргын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад 1 тэрбум 089 сая ам.доллар шаардлагатай ба МАК анхнаас нь хайгуулын ажлыг шинэчлэн гүйцэтгэх, нөөцийг бүртгүүлэх, хүдрийн баяжигдах чанарын туршилт судалгааг хийлгэх, ТЭЗҮ боловсруулах, улмаар үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлүүлэх, дэд бүтцийг бий болгох зэрэгт өдгөө 400 гаруй сая ам. доллар зарцуулаад байна.

Баримт 15.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 5.2 дахь заалтад “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж заасан.

Баримт 16.

Төр өөрийн өмчлөлийн баялгийг ашиглах, олборлох эрхийг тусгай зөвшөөрлөөр олгох, тусгай зөвшөөрлийн хугацаа болон түүнийг эзэмших, шилжүүлэх, цуцлах нөхцөлийг хуулиар тогтоох, мөн өөрийн байгууллагаар дамжуулж хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих эрхтэй байдаг.

Баримт 17.

Төр өөрийн өмчлөлийн баялгийг ашиглах, олборлох эрхийг тусгай зөвшөөрлөөр олгох, тусгай зөвшөөрлийн хугацаа болон түүнийг эзэмших, шилжүүлэх, цуцлах нөхцөлийг хуулиар тогтоох, мөн өөрийн байгууллагаар дамжуулж хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих эрхтэй байдаг.

Баримт 18. 

Уул уурхайгаас олсон ашиг нь татвар хураамж хэлбэрээр төрөөр дамжин ард түмэнд хүрдэг нь дэлхий нийтийн жишиг билээ.

Баримт 19.

Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь заалтын “хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд” гэсэн нь төр хувьцаа эзэмшихийн тулд эзэмших хувьцаанд дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг тухайн төсөлд оруулах шаардлагатай гэсэн агуулга.

Баримт 20.

Энэхүү заалтын дагуу “Монголын Алт” (МАК) ХХК нь 2013 оны нэгдүгээр сараас эхлэн Цагаансуваргын ордын төрийн эзэмшлийн хувь оролцооны талаар Монгол Улсын Засгийн Газартай хэлэлцээр хийж Цагаансуваргын төсөлд 350 сая 600 мянган ам. долларын хөрөнгө оруулалтыг төрөөс оруулах замаар төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 34 хувь байх тогтоолын төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн барьсан.

Баримт 21.

Засгийн газраас оруулсан саналыг Монгол Улсын Их Хурал өөрийн бүтцийн бүх шат дамжлага, дэгийнхээ дагуу хэлэлцээд Цагаансуваргын ордод төрийн эзэмшлийн хувь оролцоо байх шаардлагагүй гэсэн 54 дугаартай тогтоолыг 2014 оны долдугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Баримт 22.

Эдийн засгийн шууд үр өгөөжийн 2.5-2.6 тэрбум ам.доллар нь (1 тонн зэсийн үнийг 6591 ам.доллар гэж тооцох үед)төрд очих, нийт үр өгөөжийн 57-60 орчим хувийг татвар хураамж хэлбэрээр төр хүртэх Цагаансуваргын төслийн бүтээн байгуулалт Монголын улс төрийн популистуудын үйлдлээс шалтгаалж өмнөх парламентын үед ч гацсан, төр, засгийн дэмжлэггүйгээр хөрөнгө оруулалтын санхүүжилтийг татахаар ажиллаж байгаа гадаадын банк, санхүү, хөрөнгө оруулалтын сангуудтай энэ цаг мөчид хийж буй яриа хэлцэлд Таны үг эсрэгээр нөлөөлөх болно.

Баримт 23.

Үндэсний аж ахуйн нэгжүүд нь байгалийн баялгаа ашиглах, эх нутагтаа бүтээн байгуулалт хийх, эргээд улс орондоо шинэ үйлдвэр, шинэ бизнесийн хөрөнгө оруулалт болгон үлдээх, хамгийн тэргүүний технологийг нутагшуулахад аливаа улсын Ерөнхий сайдууд бодлого, үг, үйлдлээр дэмждэг, тэдний үндсэн үүрэг ч ийм байдаг.

Баримт 24.

Улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр болж, эх орноо аж үйлдвэржүүлэх үйлсийн төлөө хөдөлмөрлөж буй үндэсний баялаг бүтээгчдэд элдэв хоч, хаяг зүүж, нүд үзүүрлэн гадуурхаж, олон нийтийн сэтгэл зүйг тэдний эсрэг хөглөн турхирч, хэт туйлширсан худал мэдээллийг цацах нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд ихээхэн хор хохирол учруулаад зогсохгүй Монгол Улсад чөлөөт зах зээл, ардчилал, хүний эрх, эрх чөлөө устаж, шударга хөдөлмөрөөр бий болсон баялгийг нийгэмчилсэн өмнөх тоталитар нийгмийн систем рүү шилжих нь гэсэн ойлголтыг төрүүлэхээр байна.

image

Ерөнхий сайд чуулган дээр Цагаансуваргын ордыг МАК өмчилсөн талаар хэлсэн. Харин үндэсний үйлдвэрлэгч МАК Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан захидал бичсэн юм. Үүнээс 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • ЗОЧИН (64.119.25.3)
    ХОЛОО ОЧИЖ ХУЦ , 30 ГЭР БҮЛ ТАНСАГЛААД Л , 3 САЯ ХҮН ХООЛГҮЙ ХОНООЛ УУ , ЭНЭ ЛУЙВАРДАН АВСАН ОРДЫГ НЬ ТӨР ӨӨРӨӨ БУЦААН АВ , БАЯЛАГЫН ТЭГШ ХУВИАРЛАЛТ ХЭРЭГТЭЙ , БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДЭС ЭНЭ ГАЗАР ШОРООГ НЭР ЗААЖ ЭНЭ МАКД / ХАРААЛ ИДСЭН / ҮЛДЭЭГҮЙ ГЭДГИЙГ САНА , ГАЗРЫН ДООРХИ БАЯЛАГ НИЙТ АРД ТҮМНИЙ ӨМЧ
    2018 оны 12 сарын 19 | Хариулах
    • Ав ав тэгээд өөрсдөө очоод нүцгэн гараараа ух угаа баяжуул тэгээд нөхөн сэргээхээ мартаваа
      2018 оны 12 сарын 19
  • Сорхугтан бэхи (202.179.25.145)
    Чөтгөр шуламлуугаа тонил .Монголын баялаг тэгээд МАК-ийн үр садад зориулагдан бүтээгдсэн болж таарч байна ээ. Нямтайшир би Номтобаяр биш МАК компани эзэмшиж байгаа гэнэ үү.Ард түмнийг утгаар нь доромжилж байна аа.Энэ нийтлэж байгаа 24tsag.mn сайт нь ч гэсэн олон нийтийн эрх ашигт нийцүүлж мэдээллээ бичиж баймаар юм. Яасан ийсэн нь тодорхой байна доо.Хараал ид гэж..................
    2018 оны 12 сарын 17 | Хариулах
  • IRGEN (66.181.176.52)
    Ard ni D. Codnom gedeg Socializmiin veiin SNZ- iin darga baisan hvn zuvluhuur ni ajillaj mongoliin hamag nuuciig helj ugch Nomtoi- bairtai hulgai hiij huvaaj idej baigaag meddeg neg ni helj iardag shuu dee. Vhsen baasnii ni TOTALITAR deglem gej hucaad baigaa ium be? MANAI NUHCULD ULS TURIIN AVTORITAR deglemiig togtooj ZAH ZEELIIN EDIIN ZASAG- tai bolchihvol jinhene utgaaraa hugjinu duu. Vvnii tyl VNDSEN HUULINDAA UURCHLULT HIIH HEREGTEI.
    2018 оны 12 сарын 16 | Хариулах
  • ГУЦВАА (112.72.12.9)
    Юун ТОТАЛИТАР дэглэм бэ? Ард түмний мэдэлд байна гэсэн хуулийн заалттай УЛС ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ХАЙГУУЛ ХИЙЖ тогтоосон стратегийн ордыг ганц Номтоыбаяр гэгч ард түмэн түмэн олон гэдэг үгийг мэдэхгүй мангууд ганцаар эзэмшиж болохгүй гэсний төлөө Тоталитар дэглэмд шилжлээ гээд байгаан муу? Яасан гуцдаг улидаг муу луйварчин, яасан их зусарддаг бичээч нохой вэ? яасан
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.179.24.106)
    ГАЗРЫН БАЯЛАГ АРД ТҮМНИЙ ӨМЧ ГЭЖ ХИЧНЭЭН САЙХАН ЗҮЙЛ ЯРИХ ЮМ ДААНЧ ИРЭЭД НААЛДАХГҮЙ НЬ САЙХАН ЮМ ДАА
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • иргэн (202.179.24.106)
    Хуулийн заалтаа эргээд нэг хархад илүүдэхгүй байх.Хэнд ашигтай юунд зориулагдсан хууль журам байсан нь ил болох байх аа.Нэг их шудрага явсан гэдэг бол худлаа муу муухай заавал ил болдог энэ харин байгалын хууль.Оройтоогүй дээрээ ард түмэн авах зүйлээ авах нь зүйтэй төрийн ч юм биш шүү.
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Zochin (64.119.20.26)
    Abakh heregtei
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • He he (203.91.115.55)
    Nomtoi buurliin buyang amaa ar deeree gartal algaduulaad aldah ni bn shde yu geel Mongol ulsiin erunhii said undesniihee xxk iig butsaaj avna gehev de harin gantshan tanai 36 litsenziig tsutsalhad Mongold barag medregdehgui de. Buhel buren ulsiinhaa erunhii saidiin uuduus tsor tsor hiih yamar hereg bnaa zaluu hun bj medremjgui l bnda
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • зочин (202.21.116.171)
    Олон юм гонгоноод байлгүй многол улсын өмчийг буцааж!!!!!!!! Угаасаа УИХ гишүүн Номтойбаярын аав Нямтайшир сүц нийгмийн үед Тэр үеийн НАХЯ-ны уул уурхай хариуцсан хүн байсан учир монголын бүх газар нутагт хаана юу байгааг хамгийн сайн мэдэж байсан тул энэ их олон 36 чухал лицензийг авсан байхнээ.Одоо Улсад буцааж өгөх хэрэгтэй.
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • монголын ард түмэн (66.181.179.235)
    хуулийн дагуу бол яая гэхэв даанч дандаа хулгай луйвар
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • ахмад уурхайчин (202.9.42.155)
    Хуулийн дагуу ажилласан аж ахуйн нэгжүүдийг нүд үзүүрлэж болохгүйээ. Хууль зөрчсөн бол асуудлыг хуулиараа л шийдэх учиртай. Энэ асуудал нь Номтойбаярын өөрийнх нь ёс зүйгүй байдал, сонгоч олон, ард түмнээ үл хүндэтгэх өнгө аястай үг хэллэг, үйл явдлууд,элдэв асуудалд орооцлдож байдагтай холбоотойгоор гараад байна. Залуу хүн жаахан даруулгатай байж, нэгих том том ярьж ярвагнаад бахй хэрэггүй. Төрийн хүний наад захын ёс зүйтэй байх хэрэгтэй. Чамаас болж энэ компаний тэнд ажиллаж байгаа хамт олны нэр хүнд сэвтэх ёсгүйг анхаарах хэрэгтэй.
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (150.129.140.188)
    ТЭГЭЭД ЮУ ГЭХ ЮМ. АРИУН ЦАГААН ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ ЭНЭ ИХ ОРДЫГ ӨӨРӨӨ ХАЙГААД ӨӨРСДӨӨ НӨӨЦИЙГ НЬ ТОГТООГООД ЭЗЭМШИЖ БАЙНА ГЭХ ЮМ УУ? ӨДӨР БҮР САЯ ДОЛЛАР ОРОЖ ИРДЭГ ТЭР ИХ БАЯЛГИЙГ ЭНЭ ГЭР БҮЛ ЭЗЭН ЧИНГИС МАНЖИЙН ДАРЛАЛЫН ҮЕД ӨВЛӨЖ АВСАН УЧИР ТЭДНИЙ ӨМЧ ГЭХ ЮМ УУ? СОЦИАЛИЗМЫН ҮЕД ХООСОН ЭД ХӨРӨНГГҮЙЛ АЙЛ БАЙСАН САН
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
    • Одоогийн баячууд ерөнхийлөгчөөс авахуулаад бүгд л социализмын үед эд хөрөнгөгүй л байсан ш дээ. кккк. Зах зээлийн нийгэмд шилжээд 30 аад жил болж байна. кккккк.
      2018 оны 12 сарын 06
  • зочин (202.9.43.216)
    нямтайшир бодлогогүй тэнэг хүүгээ улс төрд оруулдаг буруу байна олон нийтийн дургүй хүргэх үйлдэл хийж МАК ын нэр хүндийг навс унагааж байна хүүгээ улс төрөөс татаж авсан нь дээр мак даа ямар нэгэн ажил хийлгэхгүй юү мөнгө хөрөнгө зохих хүн байна энэ хүнд мөнгө хөрөнгө зохихгүй ойворгон хүн байна шүү аав нь мэдэж байгаа биз дээ засрашгүй хүн юм байна лээ
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.164.222)
    Төр нь гаргадаг хууль, хийдэг гэрээ, авдаг татвараа л цэгцлээд үндэсний компаниудыхаа бүтээн байгуулалтыг дэмжээд, олон хүн ажлын байртай орлоготой байвал л болно доо
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • Zochin (64.119.27.44)
    Uchuuhen, uursdiiguu avch garah gesen olon tailbar jon, jon hiigeed bailgui ard tumnii haraal hurteheesee umnu butsaaj ug. MONGOL ULSIIN ARD IRGED ashig shimiig ni hurtej suuh yumiig GANZ GER BUL EZEMSHEED BAIGAA NI L TEGEED BOLOHGUI L BAIHGUI YU, Nomtoibayaraa!
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • БАТ (66.181.160.79)
    ОЛОН ДОЛООН ЮМ ЯРЬЖ ТАЙЛБАР ТАВИЛГҮЙ АРД ТҮМНИЙ БАЯЛАГААС ОЛСОН АШИГАА АРД ТҮМЭНД ЗОРИУЛ !!!
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
    • төр буцаагаад авна гэсээн. Санаа зоволтгүй. Чи хүрз шуудайгаа бэлтгэж бай. Одоогоор шороо л байгаа гэсэн. Очоод шорооноос зэсийг ялгаад авчих.
      2018 оны 12 сарын 05
  • Зочин (103.212.116.24)
    Монголын бараг бүх баялгийг ганц гэр бүл эзэмшчихээд мөнгөөр бүхнийг шийдэж болдог гэж итгээд бидний сэнтийд заларчихаад хуулийг яаж зөрчиж, яаж сагсуурч болдогийг, яаж хууль зөрчиж хүний амь насыг хохироочихоод гэм зэмгүй өнгөрч болдогийг, ах захаа хүндлэхгүй ямар балмад болохыг монголын ард түмэнд харуулчихаад одоо юу гэх гээд байгаа юм. Энэ гэр бүлээс монголын нийт ард түмний өмчийг яаралтай буцаан авах хэрэгтэй. Эс тэгвээс эдний боловсролгүй бүдүүлэг алуурчин хүүхдийн гарт өчнөөн хүний амь нас хохирох болно.
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.31.207)
    FTANTSIIN ARDCHILAL YAGAAD NOMER NEH BOLOO VE GEHEER CHINGISIIN IH ZASAG HUULIIG HUULBARLASAN UCHRAAS
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.31.207)
    MANUKOL AKEDEMIIN BAT OTGON SOYN GEGEERUULEHCH TV-EER MONGOLIIN UNDSEN HUULIIN TUUHIIG UNEN HELSEN BOLOVCH ORCHIN UED TOHIROHGUI ZAALTUUD HARAGDSAN
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.24.9)
    Тэгвэл улс боловсрол эмнэлэгээ үнэгүй болгох хэрэгтэй. Санхүүжилтийг энэ ордын орлогоос хийж байвал зүгээр юм бишүү. Монгол хүний боловсрол маш доод түвшинд ороод байна. Үнэхээр хэцүү гэхдээ энэ хэний буруу вэ гэхээсээ илүүтэй үүнээс хэрхэн гарч хурдан боловсрох вэ? гэдэг л чухал байна.
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    З сая хүн идэх үү? 30 гэр бүл идэх үү? Үүнд л хамаг учир утга нь байна даа...
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
    • гурван сая хүн идэхдээ хэрхэн идэх үү. Хүрз, цээтүү бариад газраа ухах уу. Тийм боломж байхгүй шүү дээ. Манай нийгэм жоохон ухаажиж, хэрсүү боломоор юм. Алийн болгон бусдын хэлсэн үгээр итгэл үнэмшлэлээ хийгээд явах юм бэ. Хувь хүн гэдэг талаасаа асуудалд хандаж өөрийнхөө тархи, оюунаараа зөв дүгнэлт хийж амьдарч сурах хэрэгтэй. 30 гэр бүл гэдгийг харааж зүхээд байх хэрэггүй. Тэд хуулийн дагуу л үйл ажиллагаа, явуулдаг. Харин ч энэ улсын эдийн засаг, ард түмний тодорхой хэсэг, бүлгийг тэжээж, гадны өмнө улсынхаа нэр нүүрийг авч яваа хүмүүс гэж хувьдаа бодож байна.
      2018 оны 12 сарын 05
  • Setguulch (202.131.233.190)
    Хүүк өөрөө Хадгаламж банкнаас авч казино тоглосон 14 тэрбум төгрөгөө төлөх хэрэгтэй шүү дээ!!!!!
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.31.52)
    Луйварчин МАК. Зарим лицэнзээ буцааж өг. Монголын ард түмний өмчийг хахуулдаж, луйвардаж авсан. Товчхондоо дээрэмчин МАК
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
    • asuudald iim untsug handlagaar yvaad bvail ene niigem uls oron chine yj hugjih vee. Joohon boditoor setgeed yvj bolohgui yu.
      2018 оны 12 сарын 05
  • Зочин (66.181.164.222)
    Төр нь гаргадаг хууль, хийдэг гэрээ, авдаг татвараа л цэгцлээд үндэсний компаниудыхаа бүтээн байгуулалтыг дэмжээд, олон хүн ажлын байртай орлоготой байвал л болно доо.
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (199.249.230.67)
    ХҮК эхлээд өөрийнхөө 1,7 тэрбумын хөрөнгөө улсад өгчихөөд дараа нь энэ зүйлээ ярьсан бол тиймээ ккк
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
    3 мин
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
    36 мин
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
    44 мин
  • Их Британийн "Reform UK" намын дарга Найжел Фараж "Хогийн сав"-ыг ялж, парламентын суудлаа эргүүлэн авлаа
    1 цаг 26 мин
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    2 цаг 9 мин
  • Хятад Арктикийн шинэ далайн замыг ашиглаж, Оросын хойд эргээр Европ руу тээвэрлэлтээ нэмэгдүүлж байна
    3 цаг 2 мин
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    3 цаг 47 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    3 цаг 57 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    4 цаг 1 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    4 цаг 38 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    4 цаг 49 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    4 цаг 56 мин
  • Нийслэлийн иргэн Та “Хотын дарга сонсож байна” 150-150 дугаарт үнэгүй мессеж илгээн асуудлаа шийдүүлээрэй
    4 цаг 56 мин
  • COP17: Тал хээрийн төлөвлөгөө гэж юу вэ?
    5 цаг 3 мин
  • Их Британид зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарсны улмаас 18 хүн гэмтжээ
    5 цаг 15 мин
  • “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
    5 цаг 29 мин
  • Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
    5 цаг 56 мин
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
    6 цаг 8 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 11 мин
  • ӨНӨӨДӨР: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно
    6 цаг 29 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
  • Хайрцагнаасaa гарч сэтгэж чаддаг болжээ!
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК