зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАХН-аас дэвшсэн ч сайд, МАН-аас дэвшсэн ч сайд

2018-12-07
0
ЖИРГЭХ

Баримт 1.

УИХ-д зургаа дахь удаа сонгогдон ажиллаж байгаа туршлагатай парламентын гишүүн. 2016 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурьтай УИХ-ын 24 дүгээр тойрогт өрсөлдөж нийт сонгогчдын 51.36 хувийн саналаар ялалт байгуулсан юм.

Баримт 2.

Тэрбээр 1996-2012 онд тойргоо ч, намаа ч солилгүй одоогийн МАН-аас Сүхбаатар аймагт нэр дэвшин ялалт байгуулж байсан. Харин 2012-2016 онд УИХ-ын сонгуульд МАХН-аас жагсаалтаар нэр дэвшин УИХ-ын гишүүнээр тав дахь удаагаа сонгогдож байлаа. 2016 дахин МАН-д элсэн Сүхбаатар аймагт нэр дэвшин ялалт байгуулснаар зургаа дахь удаагаа сонгогдоод байна.

Баримт 3.

Ч.Улаан 1972 онд Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургуулийг төгссөн бөгөөд 1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг Инженер-эдийн засагч мэргэжлээр, 1992 онд ОХУ-ын Москва хотын Удирдлагын академийг тус тус дүүргэжээ. Доктор, профессор.

Баримт 4.

1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1985-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгч, 1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын дарга, сайд, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, 2004-2009 онд Үндэсний хөгжлийн хүрээлэнд захирал, 2006-2007 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,  Монгол Улсын Их Хурлын дэд дарга, 2016 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж буй.

Баримт 5.

Түүнийг 2012 оны тавдугаар сарын 1-ний өдөр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн нарын хамт МАН-ын гишүүнээс хассан байдаг. Тэр өдөр Ц.Даваасүрэнгээс бусад нв МАХН-д элсэж байв. Гэвч 2016 оны тавдугаар сарын 4-ний өдөр намын гишүүн Д.Тэрбишдагвын хамт дахин МАН-д элссэн юм.

Баримт 6.

Тэрбээр “Аливаа үйл явдлыг мартаж болно, гэхдээ уучилж болохгүй гэдэг үг бий. Хэзээ ч мартаж, уучилж болохгүй зүйл бол “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан үйл явдал” хэмээн ярьж байсан юм.

Баримт 7.

Хал үзэж, хашир суусан улс төрийн лидерүүдийн нэгд тооцогддог Ч.Улаан залуу гэргийнхээ компани болох “Сүвэн-Уул” ХХK-д 12 тендер авч өгсөн талаар дуулиан тарьж байсан юм. Энэ үед Эрүүл мэндийн сайдаар Н.Удвал сонгогдон ажиллаж байв. Харин Ч.Улаан гишүүн тэр үед МАХН-ын гишүүн байлаа.

Баримт 8.

Харин энэ талаар Ч.Улаан 2014 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа ““Сүвэн уул” гэдэг компанийг огт мэдэхгүй. Өмнө нь надад ямар нэгэн хэлбэрээр дуулдаж, танигдаж байгаагүй. Би болоод манайхнаас хэнтэй нь ч холбоогүй” гэж ярьсан байдаг.

Баримт 9.

Англи, орос хэлтэй.

Баримт 10.

Ч.Улаан парламентын ахмад гишүүний хувьд чуулганы анхдугаар хуралдааныг даргалан явуулж байлаа.

Баримт 11.

Монгол Улсын Манлай уяач тэрбээр хурдан моринд үнэ хайрладаггүй гэдэг.

Баримт 12.

2015 онд УИХ-ын гишүүн Ч.Улааны бага охин У.Нинжбадам ширээний теннисний төрлөөр алт, мөнгөн медаль хүртэж байсан. Тухайн үед У.Нинжбадамыг япончууд анхааралдаа авч, тэмцээнд оролцох, дасгал сургуулилт хийх бүх боломжоор хангахаа мэдэгдэж байсан удаатай. 

Баримт 13.

Тэрбээр 2012 онд “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд даргаар сонгогдон  ажиллаж байсан юм. Тухайн үед Сангийн сайд, МАХН-ын нарийн бичгийн дарга зэрэг олон албан тушаал хашдаг байлаа. 

Баримт 14.

Ч.Улаан төр түшилцэх хугацаандаа таван удаа сайдын албан тушаал хашсан бөгөөд түүний гуравт нь Сангийн сайдаар ажиллаж байжээ. Тодруулбал, 2000-2004,  2007-2008, 2012-2016 онуудад Сангийн сайд, 2004-2007 онд Шадар сайд, 1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын дарга, сайдаар тус тус сонгогдон ажиллажээ.

Баримт 15.

Анхны эхнэрийнх нь урласан бүтээл төрийн ордныг чимдэг.

Баримт 16.

УИХ-ын гишүүн асан Р.Раштай нэг анги.

Баримт 17.

Тэрбээр Ардын Засгийг хамгаалж үлдэхээр кноп дарсан 40 гишүүний нэг.

Баримт 18. 

Ч.Улаан нь Н.Энхбаярынхан гэгдэх “Элсний 13” фракцийн нэг юм. Уг фракцид УИХ-ын гишүүн Д.Арвин, Ч.Авдай, Т.Ганди, Ц.Мөнх-Оргил, Р.Нямсүрэн, Т.Очирхүү, Д.Одбаяр, Л,Одончимэд, Л.Пүрэвдорж, Д.Тэрбишдагва, А.Цанжид, Ц.Шаравдорж нар багтдаг байв.

Баримт 19.

Тэд 2007 онд намын дарга болон Ерөнхий сайдын албыг эрхэлж байсан М.Энхболдыг огцруулахаар зүтгэж байлаа. “Элсний 13” хэмээн нэрлэгдсэн эдгээр улстөрч 2008 оны сонгуульд намаа ялагдуулахгүйн тулд М.Энхболдыг намын даргын ажилдаа анхаар хэмээн сануулж, XXV Их хурлаараа түүнийг огцруулж, Ерөнхий сайдаар С.Баярыг томилуулах санал гаргаж байлаа.

Баримт 20.

Энэ үед “Ч.Улаан гэнэт дэлгэцийн танил болж, янз бvрийн сониноор ярилцлагаа хєврvvлсэн билээ. Vvндээ эдvгээгийн Засгийн газрыг дэлхийн хєрснєє байх учиргvй, намайг залбал нартад байхгvй Засгийн газар бий болгоно гэх шахуу яриаг хавчуулсаар ирэв. М.Энхболдын Засгийн газрыг унагаах нь Монголын хогжилд тустай, намайг єргємжилбєл бvр тустай гэдгээ эрээ цээргvй номлох болов” хэмээн Olloo.mn сайт өгүүлжээ.

Баримт 21.

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг “Бидний хүсэн хүлээсэн хэмжээнд ажиллаж, шийдэж чадахгүй байгаа олон асуудал байна. Тэрийг нь шүүмжилж, сайжруулах ёстой” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

Баримт 22.

ОХУ-д төлөх байсан их өрийг тэглэх үед Ч.Улаан Сангийн сайдаар ажиллаж байв.

Баримт 23.

Ч.Улаан “Дубайн гэрээний 57 заалтын 21 нь Монголын талын эрх ашгийг хөндсөн, өмнөх нөхцлийг дордуулсан байна. Бүр нарийн тодруулбал, 6 заалтыг нь хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Эдгээр заалтад аливаа эрсдлийг зөвхөн Монголын талд үүрүүлэх, санхүү, хөрөнгө мөнгөний хариуцлага хүлээлгэх асуудлыг тусгасан байна” хэмээн эсэргүүцэж байлаа.

Баримт 24.

Түүнийг хэвлэлийнхэн “Улайдаггүй Улаан”, “Урвагч Улаан” зэрэг гуншинтай аж. Учир нь нэгэн цагт МАН-аас урваж, Н.Энхбаярыг дагасан ч парламентад дахин сонгогдохын тулд МАХН-ын дарга Н.Энхбаярыгаа хаяж, төрхөмдөө буцаж байсантай нь холбоотой юм.

image

ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшээд буй УИХ-ын гишүүн Ч.Улааны талаархи 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Аймаг, цэрэгт ХААН, улсад ЗААН эрэмбэтэй бөх
Д.Амарбаясгалан: Цаашид ч би Монголын төр, ард түмнийхээ төлөө хийж бүтээх их үйл хэрэгт сэтгэл, хүчээ зориулсаар байх болно
Г.Занданшатар: Эдийн засгийн сэргэлт, нүүрсний хулгайтай хийх тэмцэл бол нэг зоосны хоёр тал юм
24 БАРИМТ: Монголд тохиож байсан түүхэн зудууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (36)

  • Зочин (64.119.20.7)
    Энэ улайдаггүй урвагч өвгөн алт мөнгө, албан тушаал, авгай хүүхэнд бас нугасгүй юм аа хөөрхий ккк.
    2018 оны 12 сарын 13 | Хариулах
  • zochin (66.181.160.1)
    ЕРӨӨСӨӨ УИХ -Д 1УДАА ДЭВШҮҮЛЭЭД ГАЙГҮЙ БОЛ 2ДАХЬ УДААГАА СОНГОЖ БОЛНО, ИЛҮҮ ДАХИЖ СОНГОЖ БОЛОХГҮЙ,
    2018 оны 12 сарын 12 | Хариулах
  • Ойрд (202.21.106.140)
    Энэ дарангуйлагч коммунист Хүрэлсүхээс ямар ч зүйл хараад нэмэргүй . Худалаа ярихаас хэтрэхгүй
    2018 оны 12 сарын 12 | Хариулах
  • Сүх (202.21.106.140)
    Энэ өвгөн одоо ичээч ээ. Улаан болохоор улайхгүй, бас ичэхгүй м даа.
    2018 оны 12 сарын 12 | Хариулах
  • Урвагч (202.21.106.140)
    Урвагч Улаан гэж нэг коммунист өвгөн нам дамжсан урвагч даа. Дахин сайд болоод ямар ч өөрчлөлт гарахгүй.
    2018 оны 12 сарын 12 | Хариулах
  • иргэн (192.82.65.163)
    Хүрэлсүх одоо л энэ хэдэн огцорсон сайд нарынхаа оронд боловсролтой нэр хүндтэй хүмүүсийг тавих хэрэгтэй. Давхар дээлгүй хүмүүсийг. Улаан нэг удаа урвасан дахиж заавал урвана. Нэг удаа урвасан хүн дахиж заавал урвадаг хуультай гэдэг биз дээ
    2018 оны 12 сарын 12 | Хариулах
  • иргэн (202.9.42.83)
    Ахмад залуу үеийн хослол монголын төрийн бодлогыг уламжлуулан хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ бол төрийн мэргэшсэн ажилтны чадамжийг дээшлүүлэхэд маш хүний нөөцийн бодлог шүү. Зарим ахмадууд, залуучууд үүнд дургуйлхаад байгааг ойлгохгүй л байна.
    2018 оны 12 сарын 12 | Хариулах
  • Мөнх (202.9.42.190)
    Хоёр нүүртэй урваач шарваач улааныг сайдад нэр дэвшүүлж байгаа нь бохирдсон төр ард түмнээ басамжилж улаан цагаандаа тулсан дампуурал туйлдаа хүрчээ
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • Нараа (202.131.239.190)
    Албан тушаалын төлөө АВГАЙГААЧ ашиглуулах чадах эр дээ.
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • иргэн (202.179.24.106)
    Ууж идэж чадаагүй бол энэ хүмүүст улс төрөөс өөр хийж чадах ажил байхгүй болсон байх аа.Ард түмнээр л тоглоод байх юм даа.Урваж шарваад ч болсон төрд гарч л байвал бах тав нь ханаж байдаг хүмүүс ихдээд байвал Монгол улс яаж хөгжих болж байна.
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.57.95.136)
    Төрийн мэрит зарчим гэж байдаг бол дэд сайд нь л баймаар.
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (64.119.16.59)
    Улс төрийн ЯНХАН
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (64.119.18.220)
    Энэ урваж ханадаггүй өвөө алт мөнгө, албан тушаалд яасан ч их шунах юм бэ хөөрхий.
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Эрдэнэ (64.119.18.137)
    Одоо энэ нөхөр боливол таарна. Монголын уналт түүнтэй шууд холбоотой.
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • irgen (103.10.22.152)
    Ulaan, Nyamorjoos exsuuleed olon njil ajillaj bga toriin tusheed olon bn. Jiliin jildd tuuniig ilchilne, uuniig zadalna gej garch ipdgees gadna ix goy l ym ypij gardagdaa. Ter Zopig agsnii hergiig ilchilne gesen Nyamdorj said xaana bn. Eh opnoo hugjuuleh hugatsaa ongoploo ene olon jil songogdon garahdaa hugjvvlj bx n ysan ym bee.
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • иргэн (202.9.42.83)
    ЧАДАЖ БАЙГААД НЬ ЮУНД АТААРХАНА ВЭ. АХМАД ЗАЛУУ ҮЕИЙН ХОЛБОО ЭНЭ ҮЕИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД МАШ ЧУХАЛ БИШ ҮҮ. ЗАЛУУЧУУДААСАА АХМАД ҮЕ СУРЧ БАС АХМАД ҮЕЭСЭЭ ЗАЛУУЧУУД НЬ СУРЧ БИЕ БИЕЭ ДЭМЖИЖИ БАЙЖ ЭНЭ ЭЭДРЭЭТЭЙ ҮЕИЙН ЗАМД ЗӨВД ЧИГ БАРИМЖААТАЙ ХӨГЖЛИЙН ТУЛГУУР НЬ БОЛНО ГЭЖ БОДДОГ ЮМ.
    2018 оны 12 сарын 09 | Хариулах
  • ИРГЭН (64.119.24.60)
    ОДОО ҮЕД ЧИНЬ НАМААС ХҮМҮҮС ЗАЛХАЖ, ХҮНИЙГ НЬ ТУРШЛАГА, НАМБА, НАС, ЧАДВАР, НОЁН НУРУУ, ИРЭЭДҮЙГ ХАРЖ СОНГОДОГ, АЛБАН ТУШААЛД ТОМИЛДОГ БОЛООД БАЙНА ШҮҮ ДЭЭ ХӨ.ОРГОО БУСГАА, ИДЭЖ УУХЫН ДОН ШҮГЭЛСЭН ОДОО ҮЕД ХИЙ НЬ ГАРСАН ИЙМЭРХҮҮ ХҮМҮҮСИЙГ ЧУХАЛ ЦЭГ ДЭЭРЭЭ АЖИЛЛУУЛАХ НЬ МАШ ЗӨВ ДӨӨ.АМЖИЛТ ХҮСЬЕ,
    2018 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.45.233)
    ungursun 28-n jil mongoliig samarsan gaitai oligarhuudiin neg biz dee
    2018 оны 12 сарын 08 | Хариулах
  • Монгол (66.181.183.58)
    Шарыг үзэж шарваж Улааныг үзэж урваж явах чинь хэрэгтэй ашигтай юм бишүү
    2018 оны 12 сарын 08 | Хариулах
  • Zochin (66.181.179.247)
    Khogiin nokhor doo iim khumuusiig dakhij bitgii songooroi Sukhbaatar aimgiin khumuus mini
    2018 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.42.35)
    хөгшин цагаан дог
    2018 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (64.119.21.195)
    Улаан улаахгүй урваж шарвадаг нэгэн шүү. Дийлсэн талд дандаа далганана. Басавгай сольж өвчигнөнө
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • иргэн (202.179.31.69)
    Одоо УИХ гишүүнд давхар дээл бигий өмсгөөрэй. Энэ чинь нүцгэн байгаа хүнд хэрэгтэй юм байна.
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Nina (202.126.89.22)
    Minii bodloor saidad ner devshuulj tsegtsleh anilgaand oruulj bgaa ni zuv. 76 dotor tsuuhun duugardagch tashuurtai daatstai sudalgaatai ym yridag
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Zochin (202.126.89.22)
    Gutelgeliin chanargai ym ichsen bhiin zugeer l shar soningiin tasarhai shig ym bichihii n
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • ИРГЭН (64.119.24.60)
    УЛААН ГИШҮҮН НААД 76 ДОТОР ЧИНЬ ХАМГИЙН ТУЛХТАЙ ГИШҮҮДИЙН НЭГ БОЛООД ОЛОН УДАА САЙДААР ТОМИЛОГДОЖ БАЙГААГ МЭДРЭЭЧ.АЛЬ НАМ,ЗАСГИЙН ҮЕД САЙД БОЛООД БНА ГЭДЭГ ЧИНЬ ТУРШЛАГА, МЭДЛЭГ, НУРУУТАЙ, ХАМТ ОЛНЫХОО ИТГЭЛИЙГ ХАРУУЛЖ БАЙНА ГЭДГИЙГ МЭДРЭХ ХЭРЭГТЭЙ. ИХ ХУРАЛ ДЭЭР УЛААН, НЯМДОРЖ, ЭНХТҮВШИН, ЛҮНДЭЭЖАНЦАН НАРЫН ХЭЛЖ БУЙ ҮГ ЦААНАА ӨГӨӨЖТЭЙ БАЙДАГ ДАА. ИХ ХУРАЛД НАСНЫ НАМБАТАЙ.МЭДЛЭГ, ТУРШЛАГАТАЙ ЭДГЭЭР ХҮМҮҮС НЭН ХЭРЭГТЭЙ ЮМ
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • иргэн (202.179.26.218)
    Давхар дээлгүй сайд хийх боловсрол мэдлэгтэй зөндөө л төрийн албан хаагчид байгаа даа.
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • ард (64.119.19.193)
    Улайдаггүй урвагч Улаан дараагийн сонгуулиар аль нам руу жирийлгэх бол ккк?
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.110.138)
    Монголд УЛААН-аас өөр сайд хийх хүн байхгүй юм байхдаа
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • зочин (103.26.193.70)
    Улаан одоо болоо ш дээ. яасан сайдад дуртай өвгөн бэ. Одоо наад залуусаа сурга л даа. төрийн хутгуур болсон энхтүвшин, лүндэнжанцан, улаан, нямдорж, хүрэлсүх нар наад хэдэн ойворгон залуусаа аваад зайлбал төр цэвэршинэ.
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.42.19)
    Уул нь энэ өвөгчүүл чинь мэдлэг боловсролоо албан тушаалын хэнээрхэлд биш улс эх орон ард түмнийхээ төлөө зөв зүйлд зарцуулбал зүгээр дээ.Эдэнд ухаан боловсрол практик бүгд бий
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (64.119.19.193)
    Энэ өгөр өвгөн мөнгө албан тушаалд яасан ханаж цаддагүй аугаа шуналтан бэ?
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.167.54)
    Энэ балиар өвгөчүүд төрөөс зайлвал болно.Жинхэнэ төрийн хутгуурууд.Лүндээжанцан Нмдорж Л.энхболд Энхтүвшин Улаан гар одоо төрөөс яваа.Шударга бус хонгилын үүдийг нээж өгчихөөд болохгүй болохоор нь ард нь архираад сууж байдагаа боль.Сү.Батболд байна.Хүрэлсүхээ аваад мөрөөрөө энэ төрөөс явдаа.Төрийн буснуулах хор найруулдагаа боль та нар.эргэд үр хүүхэд чинь муу л үр дагавар өгнө гэдгээ мэдэрдээ.
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • зочин (202.131.245.69)
    ёстой Миеэгийн оронд зайлж байвал таарах хүн чинь энэ дээ. нам дамжиж албан тушаал хашна гэдэг бол ичгүүртэй явдал. санй ухвал иймэрхүү хүмүүс төсвийн сайн хулгайч байгаа.
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.111.68.3)
    мэдлэг туршлагатай ийм хүмүүсээ сайд болгох нь зөвөө
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.87.255.66)
    урвагч улаан ямарч мэдлэггүй авгайнхаа балай дүүг барилгын яаманд сойцон л байгаа. Төрөөс зайл
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зөвшөөрөлгүйгээр дахин байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэж байна
    1 цаг 58 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах нь өвчлөл хүндрэхээс сэргийлнэ
    2 цаг 56 мин
  • Найман настай охиныг хутгалж хөнөөсөн багшид бүх насаар нь хорих ял оноожээ
    3 цаг 4 мин
  • Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    3 цаг 33 мин
  • Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын далан, ус зайлуулах шугам сүлжээ зэрэг 20 төсөл 85 хувьтай хэрэгжиж байна
    3 цаг 34 мин
  • Ц.Даваасүрэн: Ерөнхий сайдыг огцруулах асуудал хуулийн дагуу явагдсан
    3 цаг 42 мин
  • Ж.Батжаргал: Парламентын засаглалтай улс хууль дээдлэх зарчмаар ажиллах ёстой
    3 цаг 46 мин
  • Зам засвартай холбоотойгоор нийтийн тээврийн 13 чиглэлт өөрчлөлт орно
    4 цаг 8 мин
  • Монгол Улсын хилээр эхний 9 сард 6 сая гаруй зорчигч нэвтэрчээ
    5 цаг 5 мин
  • “Tech Week 2025” болон “ICT Forum 2025” дижитал шилжилтийн шинэ үеийг нээлээ
    5 цаг 26 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалтад 10,11,12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжгүй
    5 цаг 58 мин
  • С.Зулпхар: Үндсэн хууль зөрчсөн нь тодорхой бол хоригийг хүлээж авахаас өөр аргагүй
    6 цаг 42 мин
  • “Алтан цом”-ын барилдааны сугалаанд оролцох боломжтой бөхчүүд
    6 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчиийн УИХ-ын тогтоолд тавьсан хориг бүрэн эхээрээ
    7 цаг 27 мин
  • Нийслэлд гал түймрийн 47 дуудлага бүртгэгджээ
    7 цаг 38 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тавьсан ХОРИГУУД
    8 цаг 24 мин
  • Дубайгаас хөөрсөн ачаа тээврийн онгоц Хонкогт осолдож, хоёр хүн амиа алджээ
    8 цаг 29 мин
  • Энэ долоо хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    8 цаг 45 мин
  • А.Бямбажаргал: Ерөнхийлөгчийн хориг бол улс төрийн биш, Үндсэн хуулийн эрхийн дагуух асуудал
    8 цаг 53 мин
  • Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина
    9 цаг 3 мин
  • Д.Амарбаясгалан: Цаашид ч би Монголын төр, ард түмнийхээ төлөө хийж бүтээх их үйл хэрэгт сэтгэл, хүчээ зориулсаар байх болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Энэтхэг Улсын Ерөнхий сайд нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Г.Занданшатар: Эдийн засгийн сэргэлт, нүүрсний хулгайтай хийх тэмцэл бол нэг зоосны хоёр тал юм
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Энэтхэг Улсын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Монголд тохиож байсан түүхэн зудууд
  • ТӨРИЙН ДЭЭГҮҮР ГҮЙСЭН “ХАР МУУР”
  • С.Нарангэрэл: УИХ-ын нэгдсэн чуулганаар “Ерөнхий сайдыг огцруулна гэсэн” гишүүдийн саналыг л хэлэлцэн шийдвэрлэж санал хураах шинэ Үндсэн хуулийн орчин үйлчилж байгаа
  • Ж.Бат-Эрдэнэ: Хоёр тал зөвшилцөөд бичгээ татах юм бол зөвхөн төсвөө хэлэлцэнэ
  • Б.Жавхлан: Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх 830 тэрбум төгрөгийг төсөвт багтаана
  • МАН-ын бүлгийн даргаар сонгогдсон Ж.Батжаргал гэж хэн бэ?
  • Т.Аубакир: Цалин, тэтгэврийг нэмэхийн тулд салбар яамдын зардлыг 10 хувиар танах шаардлагатай
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 322 тэрбум төгрөгийн тендер буюу Гомбожавын Занданшатарын ШАХАА
  • 2024 оны II ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдсан цэргүүд халагдлаа
  • И-баримт сугалааны супер азтан тодорлоо
  • Ц.Элбэгдоржийн фракцынхан Г.Занданшатарт үйлчилж байна
  • Халагдах цэргийн тухай ДУУНУУД
  • Б.Баярбаатар: Өчигдөр болсон МАН-ын бүлгийн хурал хууль бус
  • Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • ТӨРИЙН ДЭЭГҮҮР ГҮЙСЭН “ХАР МУУР”
  • Д.Амарбаясгалан: Цаашид ч би Монголын төр, ард түмнийхээ төлөө хийж бүтээх их үйл хэрэгт сэтгэл, хүчээ зориулсаар байх болно
  • Ж.Бат-Эрдэнэ: Хоёр тал зөвшилцөөд бичгээ татах юм бол зөвхөн төсвөө хэлэлцэнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Энэтхэг Улсын тухай 24 баримт
  • 2024 оны II ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдсан цэргүүд халагдлаа
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Энэтхэг Улсын Ерөнхий сайд нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Б.Жавхлан: Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх 830 тэрбум төгрөгийг төсөвт багтаана
  • Т.Аубакир: Цалин, тэтгэврийг нэмэхийн тулд салбар яамдын зардлыг 10 хувиар танах шаардлагатай
  • Ц.Элбэгдоржийн фракцынхан Г.Занданшатарт үйлчилж байна
  • ФОТО: УИХ өнөөдрийн 13.30 цагаас Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг эцэслэн шийдэх Үндсэн хуульд заасан хугацаа дуусна
  • 322 тэрбум төгрөгийн тендер буюу Гомбожавын Занданшатарын ШАХАА
  • С.Нарангэрэл: УИХ-ын нэгдсэн чуулганаар “Ерөнхий сайдыг огцруулна гэсэн” гишүүдийн саналыг л хэлэлцэн шийдвэрлэж санал хураах шинэ Үндсэн хуулийн орчин үйлчилж байгаа
  • Халагдах цэргийн тухай ДУУНУУД
  • МАН-ын бүлгийн даргаар сонгогдсон Ж.Батжаргал гэж хэн бэ?
  • Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
  • Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
  • 24 БАРИМТ: Монголд тохиож байсан түүхэн зудууд
  • Г.Занданшатар: Эдийн засгийн сэргэлт, нүүрсний хулгайтай хийх тэмцэл бол нэг зоосны хоёр тал юм
  • Б.Баярбаатар: Өчигдөр болсон МАН-ын бүлгийн хурал хууль бус
24 баримт
  • Аймаг, цэрэгт ХААН, улсад ЗААН эрэмбэтэй бөх
  • Д.Амарбаясгалан: Цаашид ч би Монголын төр, ард түмнийхээ төлөө хийж бүтээх их үйл хэрэгт сэтгэл, хүчээ зориулсаар байх болно
  • Г.Занданшатар: Эдийн засгийн сэргэлт, нүүрсний хулгайтай хийх тэмцэл бол нэг зоосны хоёр тал юм
  • 24 БАРИМТ: Монголд тохиож байсан түүхэн зудууд
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Энэтхэг Улсын Ерөнхий сайд нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК