Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Ганжавхлангийн өгүүлсэн “Баяр болоод гуниг зэрэгцсэн” хар бараантай амьдрал

2018-12-21
0
ЖИРГЭХ

Ч.Ганжавхлангаар удирдуулсан “Лантуун дохио” ТББ нийгэмд хүүхдийн эрхийн асуудал,  хүчирхийллийн эсрэг хүчтэй дуу хоолой болж чаддаг. Тэд өнгөрсөн жил хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” жагсаалыг зохион байгуулж байлаа. Энэ ажилдаа олон мянган залуусыг нэгтгэж чадсан юм.  Мөн “Ид шидийн орон” гэх хүүхэд хамгааллын төвийг ч нээсэн. Хүмүүнлэгийн ажилд идэхвтэй оролцдог бүтээлч залуус бол “Лантуун дохио” ТББ-ынхан.

Шинэ жилийн баяр бол хүүхэд бүрийн дуртай баярын нэг байдаг. Өвлийн өвгөнөөс бэлэг авдаг болохоор тэр шүү дээ. Энэ удаад ч тэд хүүхдүүдийг баярлуулахаа мартсангүй. Өрхийн амьжиргаа доогуур амьдралтай 7000 орчим айлын хүүхдийг баярлуулжээ. Гэнэн томоогүй хүүхдүүд ч хөл хөөр болон тосон аваа биз ээ.

Энэ талаар “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Мөн энэ үеэр сэтгэл эмзэглүүлэм олон зүйл тэнд байсныг дурдсан байна.  Ингээд түүний бичсэн нийтлэлээс хүргэж байна.

Ч.Ганжавхлан:

“7000 орчим бэлэг тараав. 1500 гаруй айл өрхөөр орж дуу шүлэг болов. Баяр болоод гуниг зэрэгцэн, нүд хальтрам аймшигт төрхийн өөдөөс юу ч болоогүй мэт инээмсэглэн “Миний хүү мундаг хүн болоорой” гэж хэлэх бол өвлийн өвгөний хувьд хамгийн хэцүү хэсэг нь юм. Юунд найдаж, хэнд итгэж мундаг хүн болоорой гэж хэлж байгаа юм бол гэдгээ тэр өөрөө ч үл мэднэ.

Орой болоод өвлийн өвөө, цасан охидууд нэг дор цуглан элдвийг ярилцана. 2,3 жил дараалан явж байгаа өвөө нар амьдрал эрс дордсон байна гэдгийг бүгд хүлээн зөвшөөрнө. Овоо засраад, дэвжээд явж байсан айлын аав нь архинд орж хүйтэн, давчуу, айдастай болсон байгааг ярилцана. Миний хувьд ч ялгаагүй бүр ганц найдаж, итгэж тусалж явсан айл маань хүчирхийлэл, архины золиос болжээ. “Надад гар хүрэх нь ч одоо дүүрч хүүхдэд маань …” хэмээн хоолой нь зангирах дайчин бүсгүйн яриа. Ямар ч айхтар тэсвэртэй юм дээ. Явж явж үр хүүхдийнхээ л төлөө шүү дээ эмэгтэй хүний тэсвэр тэвчээр.

Зарим нэг бүр аймшигтай зүйлийг ярихаас ч айдас төрнө. Ярилаа гэж бодоход нийгэм түүнийг 7 биш ээ ядаж 10 хоног анхаарах болов уу … Үгүй ээ шинэ жилийн оргилуун дарсны чимээнд тэр нялх “Хашхираан” даанч жулдах байх. Ер нь бол маш олон хүчиндүүлж байсан хүүхдүүдтэй таарлаа. Би ихэнхдээ өвлийн өвгөн биш энгийн хувцастай явсан юм. Өвлийн өвөөг хараад баярлахгүй, юм юманд цочоод л дап дут хийн татаганах нь цаанаа л нэг сэжигтэй. Энэ их айдсын араас хүүхдийн нууж чадахгүй цагаахан баяр баясгалан мэдрэгдэнэ. Ижий, эмээтэй тусад нь уулзаад асуувал таамаг ихэнхдээ зөв байх. Хүчин их ойроос үйлдэгдэнэ. Хойд аав, түүнтэй архиддаг найзууд, нагац ах, заримдаа төрсөн эцэг нь … Олон хүүхэд идэх зүйлсийн цаасыг нь задлаж мэдэхгүй гаднаас нь хазлах бөгөөд хичнээн их өлссөн юм бол доо гэмээр ...

Харин зарим айлууд зүгээр л ямар ч итгэл найдваргүйгээр живж орхиж. Идэх хоол ч алга, түлэх нүүрс ч алга, итгэл найдвар ч алга. Эцсийн эцэст Монгол Улсын иргэн ийм хүн, хүүхдүүд энд амьдарч байна гэсэн бүртгэл ч алга. Сарын орлого 140.000 төгрөг 4 хүүхэдтэй. Орлогын гол эх үүсвэр хүүхдийн мөнгө. Гэтэл энэ гүн ядуурал, хар бараан, өлсгөлөн дунд хүүхэд хэзээ ч итгэл дүүрэн, харц ч золбоолог, баярлаж гүйлдэх нь дэндүү хайрлам бас өрөвдөлтэй. Энд утаанд хордож үхэх биш, утаа ч болтугай гаргаж чадах амьдралтай байж өвлийн хүйтнийг тэсэж гарахсан гэдэг тэмцэл өрнөх ажээ.

Надад нэг бодол төрж байлаа. Онцгой байдал зарлачихвал яадаг юм ! Гал усны аюул, зуд гамшгийн аюул харанга эцсийн эцэст хүний төлөө л байдаг бус уу ? Тэгвэл байгалийн хүчин зүйл бус хүн чинь өөрөө гамшиг болж эхэллээ. Үүнд нь хүүхэд хэдэн зуугаараа хэлмэгдэж явна. Ийм үед Монгол улсад хүүхдийн гамшиг, хүчирхийлэл нүүрлэсэн аймшигт явдал тохиолоо гээд дохио дуугаргаж болохгүй юу ? Утаанд хордож үхсэн хүүхэд хэдэн зуу, авто ослоор хорвоог орхисон хүүхэд хэдэн зуу, хүчиндүүлсэн охид хөвгүүд хэдэн зуу гээд төр засаг нь мэдээллээд байгаа мөртлөө шуурхай арга хэмжээ авахгүй байгаа учир нь юу вэ ? Хамаагүй бүх эцэг эхчүүд хүчирхийллийн эргүүл гэж тууз гарандаа зүүгээд ээлж ээлжээр гудам, орцонд манаж цагдацгаая ! Цагдаа нь хүрэлцэхгүй байгаа юм бол хүүхдийнхээ төлөө сайн дурын цагдаа, тэмцэгч, юу байдгийн хийцгээе хүмүүс ээ ! Бидний энэ их хийрхэл, улс төржилт, утга учиргүй новшын амьдрал дунд ямар ч гэм хийгээгүй хүүхдүүд, төрсөн нь золиос болж төрж ч амжихгүй хорвоог орхиж байна. Ийм үед бид Монгол гэж цээжээ дэлдээд, хорвоод хосгүй гэж хоолой мэдэж чарлаад яах юм бэ?”

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
Б.Найдалаа: Онцгой осол, аваар гарахгүй бол энэ өвөл цахилгаан хязгаарлахгүй, эсэн мэнд давна
Эвийг эрхэмлэж байгаа бол Ж.Энхбаярыг Б.Чойжилсүрэнгээр, Ц.Идэрбатыг М.Мандхайгаар сольж болохгүй!!!
Монголчуудын визгүй зорчиж болох улсууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    14 цаг 50 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    16 цаг 47 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    17 цаг 26 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    18 цаг 45 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    20 цаг 35 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК