Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ жилээр хийвэл зохистой 24 үйл

2018-12-25
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Өрөө өгөх. Та хэн нэгэнд өртэй бол шинэ он гарахаас өмнө өрөө төлөөрэй. Бүгдийг нь төлж барахгүй бол ядаж талыг нь төлбөл авлагатай хүний сэтгэл сэргэх ч юм билүү, хэн мэдлээ.

Баримт 2.

Бэлэг худалдаж авах. Дотно, нандин хүмүүстээ өгөх бэлгээ эртнээс бэлдэхэд гэмгүй. Монголчууд аливаа зүйлийн цагийг тулгаж хийгээд л алддаг шүү дээ. Цаг нь тулчихвал сэтгэлдээ нийцсэн бэлэг олж авна гэдэгт найдах хэрэггүй байх. Тиймээс хэн нэгнийгээ баярлуулъя гэвэд эртнээс бэлдээрэй. Тэр бэлэг тань таны нандин бас эрхэм хүнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Баримт 3.

Гомдлоо тайлах. Уучлал гэдэг энэ хорвоогийн хамгийн сайхан бэлэг. Ирж буй шинэ онд хэн нэгэнд гомдсон сэтгэлтэйгээр угтаж болохгүй шүү. Таныг гомдоосон хүмүүсийг уучилж, сэтгэлээ нимгэлээрэй. Мөн хэн нэгнийг гомдоосон бол заавал уучлал гуйхыг хичээгээрэй. Зоригтой хүн уучлал гуйдаг юм шүү.

Баримт 4.

Шинэ жилийн амралтаа төлөвлө. Шинэ оны анхны амралтаа цэвэр агаарт өнгөрөөгөөрэй. Жишээ нь та гэр бүлийнхэнтэйгээ цан чаргаар гулгаж болно шүү дээ. Амралтын газар нэг ч өдөр болов хөл жийж хэвтэхийг хүсэхгүй хүн хаа байхав.

Баримт 5.

Эрүүл мэнддээ анхаарал хандуулах. Хүнсний аюулгүй байдал хөндөгдөж буй энэ цаг үед эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийх замаар эрүүл мэндээ хамгаалах нэн чухал юм. Тиймээс аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, шинжилгээ өгөх шаардлагатай гэвэл цаг алдалгүй эмчилгээ заавал хийлгээрэй. Хамгийн наандаж ханиад, томуунаас сэргийлж халуун  чацаргана уух, шүдээ эмчлүүлэх, цусны шинжилгээ өгөх, витамин ууж, цэвэр агаарт салхилах хэрэгтэй шүү.

Баримт 6.

Хуучин эд зүйлдээ баяртай гэж хэлэх. Өөрийн тань шүүгээнд хэзээ ч өмсч байгаагүй ч бараг шинээрээ шахуу хувцас байгаа бол гэр оронгүй хүмүүст туслах байгууллагад хандивлаарай. Хэрвээ цоорч, элгэдээд хуучирсан, эсвэл 5-10 жил өмссөн хувцас байгаа бол зоригтойгоор хогийн сав руу хий. Шатаах ч таатай. Та ингэснээр хувцаслалтдаа хувьсал хийх болно.

Баримт 7.

Сайн үйл бүтээх. Та зул сарыг үзэн ядагч “Гринч”-ийг эрх биш мэдэх биз ээ. Тэрбээр ганцаардаж, ганхирсан нэгэн агаад аливаа баяр ёслолд дургүй. Гэхдээ л тэрбээр эцэстээ өөрчлөгдөж, хайр бол хамгийн эрхэм дээд зүйл юм гэдгийг ойлгодог. Тэгвэл танд ч гэсэн тийм боломж бий. Найз нөхдөөрөө цугларч тусламж хэрэгтэй хүүхдүүдэд тусламжийн гараа сунгаж, хүндээр өвдсөн хүмүүст бага гэлтгүй хандив өгөөрэй. Үгүй бол хажуу айлын настанд сүү дөхүүлж яагаад болохгүй гэж. Эс бөгөөс өвлийн өвөөгийн хувцас өмсч, хөршүүддээ гэнэтийн бэлэг барьж болох л юм.

Баримт 8.

Өөр өөртөө талархлын жагсаалт бичих. Энэ жил ямар ажил төлөвлөж, хийж бүтээсэн эсэх. Мөн хийж бүтээсэн ямар ажлаараа бахархаж байгаагаа бич. Даруухан царайлах хэрэггүй шүү. Өөрөө өөртөө сэтгэл хангалуун байж, өөрийгөө урамшуулаарай. Тэгээд дараа жил түүнээсээ ахих төлөвлөгөө гаргаарай. Жилийн дараах өөртөө захиа бич.

Баримт 9.

Гэр бүлдээ анхаарал тавих. Ажил, ажил гээд бид хүмүүстээ анхаарал тавих нь багассан байдаг шүү дээ. Гэр бүлдээ цаг зав зарцуулах нь амжилтын эхлэл болдог юм шүү.

Баримт 10.

Шинэ жилтэй холбоотой кино үзэх. Төрсөн эсвэл хамаатныхаа дүү нарыг дагуулаад кино театрт кино үзээрэй. Гэхдээ шинэ жилийн тухай кино шүү. Хэрвээ кино театр явах боломжгүй бол гэртээ цөмөөрөө цугларч суугаад үзэх бас л жаргал шүү дээ. 

Баримт 11.

Буга, цасан ширхэгтэй цамц авах. Шинэ жилийн билгэ тэмдэг бол яах аргагүй цаанын дүрстэй хувцас юм. Хувцас бол сэтгэл сэргээгч эд. Ядаж л таны дотор “шинэ жил”-ийн хонх жингэнэж яваг л дээ.

Баримт 12.

Баяраа хаана тэмдэглэхээ тодорхойлох. Шинэ оноо гайхалтай газар угтмаар л байгаа биз дээ. Тэгвэл эртнээс төлөвлө. Гэр бүл, найз нөхөд чинь санаа нийлэх ч юм билүү.

Баримт 13.

Гэрээ чимэглэх. Ганцаараа амьдардаг ч байсан хамаагүй гэрээ чимэглээрэй. Дуртай дуугаа сонсож байгаад найзууд, гэр бүлийнхэнтэйгээ чимэглэх ч сонирхолтой. Гацуур, өнгөт гэрлэн чимэглэл, шинэ жилийн дуунууд сэтгэлийг тань сэргээх нь гарцаагүй.

Баримт 14.

Шинэ жилийн жигнэмэг хийх. Өмнө нь та оролдож ч үзээгүй бол сурахад илүүдэхгүй болов уу. Youtube-ээс хайлт хийхэд л танд заагаад өгнө. Тэгээд өөрийн гараар хийсэн амтат жигнэмэгээрээ найзууд, гэр бүлээ дайлаарай.

Баримт 15.

Сэтгэлийн үгээ хэлэх. Ялихгүй зүйлээс болж сайн найзаа гомдоосон бол өөрийгөө ойлгуулж, аминчхан яриа өрнүүлээрэй. Эсвэл хэн нэгэнд хэлээгүй чухал зүйлсээ он гарахаас өмнө хэлж амжуулахад гэмгүй. Хайртай хүндээ хайраа илчил. Зориг чинь хүрэхгүй бол захиа бич. Амьдрал энгийн сайхан зүйлээс эхлэлтэй.

Баримт 16.

Бүх ажлаа амжуулах. Ирэх шинэ жилдээ чимх ч бай ажил битгий үлдээ. Амжихгүй байгаа ажлаа энэ ондоо бүгдийг нь амжуулаарай.

Баримт 17.

Найзуудтайгаа уулзах. Халуун шоколад хамтдаа уунгаа ирэх жилийн тухай ярилц. Мөн хамтдаа өнгөрүүлсэн мөчүүдээ дурсаж сэтгэлийн үгээ хэлээрэй. Яахав, шар айраг ууцгаасан ч болно шүү дээ. 

Баримт 18. 

Амлалтаа биелүүл. Хэн нэгэнд амлалт өгсөн л бол амлалтдаа хүрээрэй. Амлалтдаа хүрч чадахгүй бол учраа хэлж ойлгуулаарай. Хэн хэнийх нь сэтгэл амарна шүү дээ.

Баримт 19.

Өөрийн гараар ямар нэгэн зүйл хийх. Та өөрийн гараар юм хийж, туршаарай. Хамгийн гол нь сэтгэлээ гаргаж хий. Түүнийгээ хайртай хүндээ бэлэглээрэй.

Баримт 20.

Баярлалаа гэж хэлэх. Ойр дотныхоо хүмүүст баярлалаа гэж хэлээрэй. Тэд магадгүй “яагаад” гэж асуух байх. Бүх зүйлд гэж хэлээрэй. Энэ үг ид шидтэй шүү.

Баримт 21.

Цаснаар алхах: Цас бударсан өвлийн үдэш ганцаараа, эсвэл дотны хэн нэгэнтэйгээ алхах нь өөрийн эрхгүй эерэг энерги, сайхан дурсамжийг авчирна. Цас ороогүй байсан ч та яагаад дотроо төсөөлж болохгүй гэж. Магадгүй улам романтик болгох ч юм билүү.

Баримт 22.

Мэндчилгээ илгээх. Одоо үед захиа, зурвас, ил захидал зэрэг хэрэглээнээс нэгэнт гарчээ. Утсаар ярьж, дүрс дүрсээ харахын оронд гадаадад байгаа болон өөрөөс тань хол байгаа найздаа, ах эгчдээ ил захидал илгээж, сайхан дурсамжийг хамтдаа бүтээгээрэй.

Баримт 23.

Ууланд гарах. Байгаль хүний аюун санааг цэгцэлж, бие организмыг зөв энергээр дүүргэдэг шидтэй. Та ч гэсэн өөрийгөө цэнэглэхийг хүсвэл яагаад ууланд гарч болохгүй гэж.

Баримт 24.

Таримал цэцгээ чимэх. Цэцгийн саваа улаан юм уу, эсвэл тод өнгөтэй даавуун уутаар бүрэхэд л гэр тань тэр чигтээ өнгө ороод л явчихна.

image

Бид хэдхэн хоногийн дараа хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж авах гэж байна. Улиран өнгөрсөн бүхэн түүх болж үлдэх энэ цаг мөчид магадгүй та хэн нэгнийг гомдоосон атлаа уучлал гуйж чадахгүй яваа байж мэднэ. Эсвэл гэр бүл, найз нөхөд бүр өөрөө өөртөө цаг гаргаж чадахгүй явсаар өнөөдрийг угтсан ч байж мэднэ. Тэгвэл улиран өнгөрч буй 2018 оноо уур бухимдал, гомдол харуусалгүй зөвхөн эерэг хандлагаар үдэцгээе уншигчид аа. Бид та бүхэндээ дараах зөвлөгөөг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Buddari (66.181.188.124)
    Mash goy medeeleliig hurgedegt bayrlalaa
    2025 оны 12 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    6 цаг 50 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    8 цаг 48 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    9 цаг 27 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    10 цаг 46 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    12 цаг 35 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Өчигдөр 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Өчигдөр 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК