Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ард түмний “Арслан” инээдэг П.Сүхбатаа эргэн дурсахуй

2019-7-10
0
ЖИРГЭХ

Баримт 1.

1964 оны наймдугаар сарын 27-ны өдөр. Налайх дүүрэг. Энэ өдөр Монгол Улсын гарьд, ард түмний хайртай хүү П.Сүхбат нь 14 дүгээр баазад жолоочоор ажилладаг Пунцаг болон Цэргийн үйлдвэрийн оёдолчин Дашмаа нарын дөрөв дэх хүүхэд болон мэндэлжээ.  Гурван ах, дөрвөн дүүтэй тэрбээр бага байхын л хөдөлгөөнтэй, сахилгагүй нэгэн байсан гэх. Тиймдээ ч аав нь “Миний хүү том болоод бөх болно” хэмээн билэгшээдэг байсан нь хожмоо биелэлээ олж, улсын гарьд цолыг тэргүүнээ залж, дэлхийн аваргын хүрэл медалийг эх орондоо авчирсан юм.

Баримт 2.

Хэдийгээр тэрбээр Налайх дүүрэгт төрсөн ч гэлээ түүний уугуул нутаг нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сум юм. Тиймдээ ч бөхийн дэвжээнээ энэ л нутгаараа цоллуулж ирсэн билээ.

Баримт 3.

“Том” хэмээх П.Сүхбат гарьд нь чөлөөт бөхөөр дэлхийд данстай нэгэн. Тэрээр тив, дэлхий, олон улсын тэмцээнүүдээс алт мөнгө, хүрэл медалийг хамсан гэхэд хилсдэхгүй. Энэ ч утгаараа дэлхийд данстай, улсын цолтон цөөн хэдхэн бөхийн нэг билээ. 

Баримт 4.

Түүний бөхийн түүхэнд гаргасан амжилтыг тоочоод барамгүй. 1988 онд улсад зургаа давж улсын начин цол, 1990 онд долоо давж улсын заан цол, 1991 онд найм даван үзүүрлэж улсын гарьд цолны болзол хангажээ. Хожим улсын гарьд цол нь 2003 онд бий болсон бөгөөд энэ үед түүнд нөхөн олгосон байдаг. Тэрбээр улсын баяр наадамд нийт есөн удаа шөвгөрсөн юм.

Баримт 5.

Тэрбээр үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхөөр томоохон амжилт гаргасан бөгөөд 1990 оны Токиогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль,  1992 оны Барселона, 1988  оны Сөүлийн Зуны олимпын наадмын IV, V байр, 1990 оны Бээжингийн Азийн наадмын аваргын алтан медалийг тус тус хүртсэн юм.

Баримт 6.

1982 оны Улсын аварга шалгаруулах идэрчүүдийн барилдаанд анх түрүүлж, алтан медалиар анх энгэрээ мялаах үедээ тэрбээр МУИС-ийн оюутан байжээ. Мөн тэр жилээ Дорноговь аймгийн наадамд торойтол түрүүлж аймгийн арслан цол хүртсэн юм. Энэ үеэс л монгол бөхийн түүхэнд том Сүхбат хэмээгдэж, бөхийн хорхойтнуудын анхаарлыг татсан хийморьлог бөхийн нэгэн болсон билээ.

Баримт 7.

Түүнтэй нас чацуу луу жилтнүүдээс дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын харцага М.Дармаабазар, улсын заан Ц.Баярсайхан, улсын начин Х.Амараа , Ло.Эрхбаяр, Ло.Энхбаяр зэрэг улсын цолтон 19 бөх төрөн гарсан нь Монгол бөхийн түүхийн бас нэгэн гайхамшиг билээ.

Баримт 8.

Бөхийн дэвжээнээ зодоглох болсон тэр үеэс өрсөлдөгчийнхөө баруун хөлийг барьцтай, барьцгүй авах, нэг бол тохой сөхөж хөлд орох, зүүн сугадаж мушгиж тонгорох мэхээрээ улсын наадмын дэвжээ, нэрэмжит барилдаануудад учраа бөхөө олон ч удаа өвдөг шоройдуулсан юм.

Баримт 9.

Тэрбээр “Унагалаа гээд сагсайдаггүй, уналаа гээд гутардаггүй” жинхэнэ Монгол бөхийн жудаг ханхлуулсан сайхан хүн хэмээн үе үеийн тэргүүн бөхчүүд ам нэгтэй хэлдэг байв. П.Сүхбатын хөл авч, авсан хойноо олон хувилбараар өрсөлдөгчөө өвдөглүүлдэг нь чөлөөт бөхөөр хичээллэсний үр дүн юм.

Баримт 10.

Улсын арслан М.Мөнгөн түүний тухай “Улсын начин цолтой байхад нь 1988 онд “Xоршоолол”' нийгэмлэгийн зааланд миний баруун хөлийг авахлаар нь хэд тийчлээд орхитол намайг даалгүй нэг унасан юм. Түүнээс хойш түүнийг огт дийлээгүй юм даг” дурсан ярьсан байдаг. Спортын төв ордонд болсон нэгэн барилдаан дээр М.Мөнгөн арслангийн хөлийг П.Сүхбат гарьд авах гэж сандаргаж. М.Мөнгөн арслан хоёр гараа савчаад хамгаалж байхад нь гарьд нэг ухасхийгээд хөл авах гэснээ буцаад арагшаа ухрахад нь М.Мөнгөн арслан өвдөглөчихөж. Үүнийг харсан үзэгчид инээлдэж, “Арслан арай нүдээ аньсан байгаагүй байхдаа” хэмээн шоолж байсан гэдэг.

Баримт 11.

Тэрбээр манай улсын шилдэг дасгалжуулагчдын нэг гавьяат дасгалжуулагч, улсын начин Д.Адьяатөмөр агсны “торгон” шавь нарын нэг. П.Сүхбат гарьд хөл авах дархан мэхэндээ өөрөө унасан түүхийг уншигч та санаж буй байх. 1994 оны улсын наадмын долоогийн даваанд Б.Гантогтохтой учраа таарсан тэрбээр баруун хөлийг нь баттай авсан ч дутуу цацаад дөрвөн хөллөхөөр нь унаж байна гэж хөөрч, дараад гүйцээх гэтэл өрсөлдөгчийнхөө хөрвөөлтөд тэсэлгүй дор нь орчихож билээ. Тус барилдаан шилдэг барилдаануудын сорд тооцогддог.

Баримт 12.

Тэрбээр дэвжээнээ гарахдаа нүүрээ нэг шувтраад л давшиж, баруун, зүүн хөлд нь дохиж эхэлсэн бол заавал унагаж байж л салдаг бөх байв. Ардын хувьсгалын 70 жилийн түүхт ойгоор тэр үедээ босоо байсан аварга Б.Бат-Эрдэнэ аваргыг өчүүхэн төдий гишгэдэл алдахад нь цөмөрсөн хөлийг нь этэж өвдөглүүлээд том шуугиан тарьж байлаа. Б.Бат-Эрдэнэ аваргыг унагаж ирчихээд сэтгэлийнхээ хөөрлийг дарж амжилгүй эхнэрийнхээ аягалсан халуун цайг хүйтэн цай шиг залгилсан гэдэг. Ингэж л дархан аварга Б.Бат-Эрдэнийн завсаргүй олон түрүүлсэн амжилтыг эвдсэн юм.

Баримт 13.

Пунцагийн Сүхбатын хүндэлж явдаг бөх нь дархан аварга Х.Баянмөнх. Бага залуудаа түүн шиг бөх болох юмсан гэж мөрөөдөж явсан гэдэг. Сүүлд чөлөөт бөхийн шигшээ багт хамтдаа зүтгэж, багш, шавийн барилдлага тогтоож, бүр түүний “алтан шавь”-иар нэрлэгдэх болсон юм. Мөн З.Дүвчин, Д.Баяраа, С.Сүхбаатар заануудтай нэгэн үе барилдаж, биенийгээ хурцалж, өрсөлдөж явсан бөхчүүдээрээ бахархаж явсан нэгэн.

Баримт 14.

Тэрбээр чөлөөт бөхийн дэлхийн алдарт бөхчүүд болох ах, дүү Сергей Антоний Белеглазов нарын сайн найз байлаа.

Баримт 15.

П.Сүхбат гэр бүлийн хамт таван жил АНУ-д амьдарсан юм. Энэ тухайгаа “АНУ-д очоод их зүйлийг хийсэн. Үр хүүхдүүддээ оюуны хөрөнгө оруулалт хийж, боловсролд нь анхаарсан. Угаасаа бидний үе харьсан учир АНУ явсандаа харамсдаггүй” гэжээ.

Баримт 16.

Түүнийг сагсан бөмбөгт шаггүй сайн байсныг олон хүн мэдэх биз ээ. АНУ-д болсон нэгэн тэмцээнд “Арслан” нэртэй баг байгуулж хүрэл медаль хүртсэн удаатай. Түүний дэмждэг сагсан бөмбөгч нь “Л.А.Лейкэрс” багийн домогт тоглогч Коби Брайнт.

Баримт 17.

Унасан ч давсан ч инээдэг, гүндүүгүй, элдэв маяггүй занд нь монголчууд их дуртай. Үүнээс нь болж түүнийг “инээдэг Сүхбат” ч гэж нэрлэсэн нь бий. Тэрээр өөрийг нь хайрлаж, хүндэлж явдаг хамгийн олон дэмжигчтэй бөхчүүдийн нэг. Түүнийг Монголын ард түмэн өнөө ч дурсч явдаг нь чухам үнэн билээ.

Баримт 18. 

Тэрбээр гарьд цолоо “шөнийн цол” гэдэг байжээ. Энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ Яахав дээ, барилдаан болоод олон жил өнгөрсөн. Хүний нутагт байхад нь өгсөн. Энэ утгаараа эмоци дарагдсан байсан гэх үү. Тэгээд л ингэж нэрлэсэн юм. Яг үнэндээ гомддог юм. Миний ид үед өгсөн бол би энэ цолыг хэд батлах ч байсан юм  билээ. Илүү ахиулах урам болох байсан ч юм билүү.

Баримт 19.

Арслан цол хүртээгүй ч “гарьд” цолыг олгосон нь түүнд хангалттай байгаагүйг монголчууд мэднэ. Тиймдээ ч арслангийн дайтай гарьд шүү хэмээн урам өгдөг байв. Тиймдээ тэр үү, “том” цээжин дээрээ томоос том арслан шивүүлсэн юм. Тэрбээр “Авч чадаагүй арслангаа цээжиндээ дээрээ шивүүллээ” гэжээ. Гэхдээ л тэрбээр заан цолондоо дэндүү хайртай нэгэн байсан даа.

Баримт 20.

Тэрбээр улсын арслан цолны төлөө бараг арван жил “дайтсан”-ыг нь уншигчид мэдэх байх. Энэ асуудал дээр олон удаа “жижиг” болж, бүр сүүлдээ  нулимсаа ч хайрлаагүй нэгэн. Нэгэн наадмаар үе тэнгийн луу жилтэн улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ түүнийг тавын даваанд амласан юм. Дэвжээн дээр нэг гарсан бол айна гэж байх биш. Арслан Д.Мөнх-Эрдэнэг элдэж хөөсөөр нэгэн засуулын хөлд тээглүүлэн давсан юм. Гэтэл “дэгээ тавьсан” засуул зөвдөж, давсан П.Сүхбат буруутаж таарав. Д.Мөнх-Эрдэнэ арслан хөлд тээглэсэн гэж, харин “Том” П.Сүхбат давсан гэж барилдалгүй хэсэг дургүйцсэнийхээ эцэст дэвжээг орхисон юм.

Баримт 21.

Тэрбээр Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор наймын даваанд дархан аварга Б.Бат-Эрдэнийг этэж давсныхаа дараа О.Балжинням заантай үзүүр түрүүнд үлдсэн юм. Барилдааны ид үеэр зааны баруун хавираанд явчих нь тэр. Тэгж унасандаа харуусал тээн “Нэгэнт түрүүлж чадаагүйгээс хойш Б.Бат-Эрдэнэ аваргынхаа завсаргүй 12 түрүүлэх амжилтад яах гэж тээр болж унагав даа их харамссан” хэмээн уулга алдсан байдаг.

Баримт 22.

Тэрбээр “Хүний хөл харахаар л инээд хүрээд байдаг” хэмээн нэгэн цагт ярьж байжээ.

Баримт 23.

2015 оны гуравдугаар сард “инээдэг” хэмээн алдаршсан улсын гарьд “том” П.Сүхбат бөхөд хайртай Монгол түмнийхээ сэтгэлийг эмтлэн байж бурхны оронд заларсан юм. Унасан, давсан ч инээж л байдаг гүндүүгүй зан нь өнөөг хүртэл Монгол бөхийн ёс жудаг, хийморь лундааг илтгэж буй.

Баримт 24.

Түүний инээмсэглэсэн төрх, ааг бярыг нь зөөллөсөн эгэл зангийнх нь цаана арслангийн энд багтам хүч баяр, хурд авхаалж байлаа. Тэр зүлэг ногоон дэвжээнээ хуйрнан шуугигч хүчит гарьд, хүч тэнхээ нь багтаж ядсан арслан явжээ.

image

Монгол бөхийн түүхэнд луутнууд хэмээн нэгэн үедээ нэрлэгдсэн хүчитнүүдийн нэг нь Монгол Улсын гавьяат тамирчин, улсын гарьд “Том” хэмээх П.Сүхбат билээ. Түүний уран хурц, түргэн шаламгай барилдаанууд бөхийн хорхойтнуудыг олон жил суудалд нь тухтай суулгаж байсан удаагүй гэхэд болно. Түүний унасан ч, давсан ч инээж л байдаг гүндүүгүй, хэнэггүй занд нь монголчууд хайртай билээ. Тиймдээ ч жил бүрийн Улсын наадмаар "инээдтэй" П.Сүхбатаа эргэн дурсаж, шүүрс алддаг нууц биш ээ. Ингээд түүний тухай 24 баримтыг онцолж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (36)

  • бат (202.179.31.242)
    1987 онд бүдүүн Баянжаргал арслангаар арслан болсон доо
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
  • бат (202.179.31.242)
    Дорноговьд 1982 онд 1987 онд түрүүлж аймгийн арслан болсон шүү
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
  • DR. PRADHAN (105.112.50.137)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
    • John
      Guts
      2019 оны 07 сарын 26
  • DR. PRADHAN.LT.COL (105.112.50.137)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    MANAI UDIRDAGCH BUH HUN YM CHINI OILGOOD UGCHIH BAIH OOOOOO
    2019 оны 07 сарын 25 | Хариулах
  • HMM (182.160.33.78)
    BALJINNYAMD AVARGA UGCHUUD, SUHBATAD UGUUGUI, MASH MUUHAI, UGUHGUI BOL BALJAA -D CH UGUHGUIGEER ARSALAM BALJAA L BH BAILA, MONGOLCHUUDIIN MUUHAI ATAARHAL ENE HUNIIG GOMDOOSON SHUU
    2019 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.31.30)
    Том Сүхээд арслан цолыг өгчихөж яагаад болохгүй гэж АХ жилүүдэд шөвгийн 4 үлдэж арслан байх мөн үзүүрлэсэн арслангууд байна.Тэгш ойн жилд үзүүрлэсэн бөх бүр цол нэмсэн байх юм.6 давсан бөх бүр заан болжээ.
    2019 оны 07 сарын 16 | Хариулах
  • Иргэн (66.181.161.70)
    Энэ сайхан бөх ямар шалтгаанаар бурхан болсон талаар үнэн зөв мэдээлэл өгөөч ээ гадуур элдвээр цуураад л байх юм
    2019 оны 07 сарын 15 | Хариулах
  • DR. PRADHAN (105.112.56.126)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2019 оны 07 сарын 13 | Хариулах
  • DR. PRADHAN (105.112.56.126)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2019 оны 07 сарын 13 | Хариулах
    • zorigoo
      bn shvv
      2019 оны 07 сарын 13
    • Бөөр минь баяртай. Монголд амьдрал хэцүү хэзээ авах уу?
      2019 оны 07 сарын 13
  • үзэгч (103.212.116.97)
    ид барилдаж аархаж байх нь сайхан байсан гэр бүл үр хүүхэд нь сайн сайхныг хүсье
    2019 оны 07 сарын 11 | Хариулах
  • Монгол (66.181.181.83)
    САЙХАН МОНГОЛ ЭР ХҮН БАЙСАН ЮМ ДАА
    2019 оны 07 сарын 11 | Хариулах
  • zochin (103.229.123.224)
    ene buhiin ariun shudraga yavdalaar buhiin shudraga eson tugssun. odoonii shunahai hovdog eree tseergui hudal huurmag dur turh gargasan hogiin buh uzhee baisan.
    2019 оны 07 сарын 10 | Хариулах
  • irgen (31.165.225.30)
    dendyy zaluu tengert halij dee, eh orondoo baisan bol ondor naslah baisan daa,,,ter hool und muutai buruu hoolloltiin olgii nutagch dee
    2019 оны 07 сарын 10 | Хариулах
  • Ahmad irgen (112.72.11.67)
    Ergen dursahui.Minii eej 1926 ond torj.2014 ond 88 burhan bolson.Eej maani 1944 ond 18 nastai baihdaa omniin tsenher gowios 600 agt morid-g frontod hurgeltsej yawsan daichin emegtei.Tereer nasan etses boltloo mash uhaalag baisan.Eej maani amid seruun baihdaa Minii hairtai boh P.Suhbat.Minii hairtai duuchin Nasantogtoh.hemeen yarih durtai baisniig dawhar dawhar ergen dursaj baigaadaa setgel hangaluun bna.Ingeed eejiinhee baharhal bolson bohchin.duuchin 2-nhoo torol torogsod.ur sadanguudad ni eruul enh.hamgiin sain saihnig husie.
    2019 оны 01 сарын 27 | Хариулах
  • guest (73.86.188.121)
    RIP, naadamchin olnoo uran barildaanaar bayasgadag hiimoritoi saihan boh baij bilee, um saikhan amagalan boltugai
    2019 оны 01 сарын 24 | Хариулах
  • huh mongol (66.181.160.82)
    saihan buh gvndvvgvi er hvn b.san arslan tsolig ni olgono gedegt itgej baigaa
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.179.78)
    Сайхан монгол эр сайн бөхийн удам үр хүүхдэд нь зээ хүүд нь аз жаргал сайхан бүхн йг ерөөе
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • Тэр үеийн бөхчүүд сайхан санаатай хүч үзэн барилдаад зөв хандлагатай байж дээ. Унасан ч инээгээд л байж байж. Эхийг чинь алах гээд байгаа хүнтэй алалцаж байна гэж бодож барилддаг гэхээр айдас төрдөг болж дээ одоо (103.10.21.39)
    бөх сонирхогч
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • шүтэн бишрэгч (66.181.181.65)
    одоо цагт аргагүй үгүйлэгдэж байгаа жудаг юм даа сайхан эр хүн байсандаа
    2019 оны 01 сарын 19 | Хариулах
  • Багш (103.26.195.84)
    Өнөө цагийн бөх-чүүд бичлэгээс нь л суралцах хэрэгтэй. Ёстой л эрийн хугархай байсан даа
    2019 оны 01 сарын 19 | Хариулах
  • ХҮРЭЛЭЭ (150.129.141.216)
    САЙХАН ЭР ХҮН БАЙЛАА...
    2019 оны 01 сарын 18 | Хариулах
  • Сүрэн (202.55.191.194)
    Ер нь ухаан гаргаж бүтээл хийдэг хүнийг бурхан ухаантай гэж хэлсэн нь үнэнд ойрхон л үг дээ
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • Сүрэн (202.55.191.194)
    Дархан хүн бурхан ухаантай гэдэг дээ Тэгвэл Зураач хүн ч гэсэн бурхан ухаантай даа таньд амжилт хүсье
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.55.191.194)
    Арслан цолыг өгвөл монголын ард түмэн ерөнхийлөгч таньд баярландаа юманд уль сууртай ухаантай хандагд чин ь баярладаг шүү
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.55.191.194)
    ЭНэ хүний арслан цолыг өгчихөө ч ерөнхийлөгч Х.Баттулгаа. сүнс нь ч гэсэн баярлах байхдаа Ум манибаднихан
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • зочин (192.82.64.25)
    чөлөөт бөхийн Ази тивийн амжилтыг дутуу оруулсан байх шиг ээ
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • Gaaya bay kasama (112.72.11.112)
    П Сүхбат яах аргагүй сайхан бөхдөө.
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.181.59)
    Сайхан бох байсан шуу... Ер нь тэр уеиийн бохчууд ЖИНХЭНЭ САЙХАН МОНГОЛ ХУЧТЭНУУД байж дээ. Одооны бохчуудийг харахаар цаанаасаа нуур минь "ярвайлт огч" дургуйцэж, бухимддаг болсон байна лээ. Эд ИЙМ Л 'хундлэл' уусгэж байна даа. Харамсалтай.
    2019 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.186.129)
    Яагаад МҮБХ заанд маань тэгш ойн баяраар үзүүрлэсэн бөхөд арслан цолыг нь өгөөгүй юм бол доо.Одоо болон урьд үед олон бөхөд арслан цол өгсөн байдаг.Одоо П.Сүхбат Б.Гантогтох нарт арслан цолыг нь өгөх бусуу.Азжаргал Пүрэвдавга нарын доор наад томчуул чинь эрэмбэлэгдэж байна гэдэг чинь шударга бус уу!
    2019 оны 01 сарын 15 | Хариулах
  • g zolboo (202.126.89.157)
    shan boh bsandaa arslan tsoliig ni nohon olgoh heregtei ydaj vr hvvhedd ni dursgaltai
    2019 оны 01 сарын 15 | Хариулах
  • neeree l saihan hun bj bilee. (202.21.124.129)
    saihan medee bn
    2019 оны 01 сарын 14 | Хариулах
    • Жинхэнэ монгол ухаантай бөх юмдаа
      2019 оны 01 сарын 14
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    8 цаг 3 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    11 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    11 цаг 33 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    11 цаг 49 мин
  • ТАНИЛЦ: Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АРВАН барилдаан
    12 цаг 44 мин
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
    12 цаг 56 мин
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
    13 цаг 2 мин
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    14 цаг 34 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    14 цаг 36 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    15 цаг 7 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    15 цаг 21 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    15 цаг 43 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    15 цаг 46 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    16 цаг 6 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    16 цаг 18 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    16 цаг 27 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    16 цаг 32 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    16 цаг 44 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    16 цаг 50 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    Уржигдар 20 цаг 22 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК