Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 24 баримт

2019-1-24
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол гарч аймгийн Хянан шалгах хороог байгуулан 1995 оны долдугаар сарын 7-ны өдрөөс үйл ажиллагаа эхлүүлсэн.

Баримт 2.

Төрийн аудитын тухай хууль 2003 онд батлагдсанаар Хянан шалгах хороо шинэ зохион байгуулалтад орж аймгийн Аудитын газар байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны дөвөрдүгээр сарын 7-ны өдрийн А/59 тоот тушаалаар Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар болон өөрчлөгдсөн.

Баримт 3.

Одоогийн байдлаар 17 орон тоотойгоор батлагдсан бөгөөд тэргүүлэх аудитор Х.Түвшинбаяр, аудитын менежер Д.Эрдэнэчимэг, ахлах аудитор Ж.Бүжинханд, Д.Цэрэнханд, Б.Цэцэгмаа, аудитор Э.Сүнжидмаа, Г.Цэцэгмаа, Х.Билэгбаяр, Г.Энхдэлгэр, М.Атарцэцэг, нийцлийн аудитор Ц.Сайханжаргал, жолооч Х.Цолмон, үйлчлэгч Д.Энх-Оюун, харуул Л.Сутай, Г.Бумцэнд, Б.Отгонжаргал, Ц.Золзаяабаатар нар ажиллаж байна. Нийт есөн аудиторуудыг ажлын туршлага, мэдлэг, ур чадвар, хувь хүний төлөвшил, хувийн зохион байгуулалтыг харгалзан санхүүгийн тайлангийн аудит, гүйцэтгэлийн аудит, нийцлийн аудит хариуцсан гурван багийн зохион байгуулалттайгаар ажиллаж байна.

Баримт 4.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 546,0 сая төгрөгийн өртөгтэй хоёр давхар 432м2 талбайтай 50 хүний сургалтын танхим, цайны газар, архивын өрөө, бялдаржуулах өрөө, зочид буудал бүхий албан конторын барилгыг 2013 онд ашиглалтанд оруулан ажиллах орчин бүрдсэн өөрийн байртай болсон.

Баримт 5.

Үндсэн ажилтнууд нь нягтлан бодогч, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд тэдний тав нь Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч юм. Магистр зэрэгтэй дөрөв, бакалавр зэрэгтэй долоон албан хаагч ажиллаж байна.

Баримт 6.

Системийн хэмжээнд 2008, 2009, 2010, 2011 онд үйл ажиллагааны үр дүнгээр “хангалттай” үнэлгээ авч “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнуулж байсан бөгөөд 2012 онд ажлаараа “Тэргүүлсэн хамт олон”-оор, 2013 онд ажлаараа системдээ “Гутгаар байр”-т шалгарч “Хүндэт өргөмжлөл”, 2014 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ “Дэд байр”, 2015 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ “Тусгай байр”, 2016 оны ажлаараа “дөрөвдүгээр байр”, 2018 оны ажлаараа “хоёрдугаар байр” эзлэн “Шилдэг хамт олон”-оор тус тус шалгарсан байна.

Баримт 7.

Аудиторууд аудит бүрийг архивын 1 нэгж болгон үдэж байгууллагын баримт бичиг нягтлан шалгах комисс шалгуулан жагсаалтаар архивт хүлээлгэн өгдөг. Үүний үр дүнд 2004, 2009, 2015 онуудад зохион байгуулагдсан Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, архив бичиг хэргийн хөтлөлтийн улсын үзлэгээр “А” үнэлгээтэй шалгуулсан.

Баримт 8.

Тус байгууллагын хамт олны дундаас ажил бүтээлээр шалгарч “Төрийн албаны тэргүүний ажилтан”-аар 1, ҮАГ-ын “Хүндэт Жуух бичиг”-ээр 7, “Төрийн хяналтын тэргүүний ажилтан” цол тэмдгээр 3, Сангийн яамны ”Эдийн засгийн тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр 3, Санхүү, банкны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр 6, “Жуух бичиг”-ээр 9, 100 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр 3, Нягтлан бодох бүртгэлийн “Тэргүүний ажилтан”-аар 1, Боловсролын яамны “Жуух бичиг”-ээр 1, 90 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр 1, Барилга, хот байгуулалтын яамны “Хүндэт жуух бичиг”-ээр 1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын “Тэргүүний ажилтан”-аар 1, аймгийн ИТХ-ын “Жуух бичиг”-ээр 4, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 8, аймгийн Хөдөлмөрийн аваргаар 1, Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Хүндэт тэмдэг”-ээр 2, “Хүндэт өргөмжлөл”-өр 1, аймгийн “Тэргүүний хянан шалгагч”-аар 1, “Монголын цахилгаан холбооны хүндэт үнэмлэх”-ээр 1, Алтай хотын “хүндэт иргэн”-ээр 1, Онц тээвэрчин-ээр 1, Автотээврийн 90 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр 1, Залуучуудын холбооны шагналаар 5 ажилтан тус тус шагнагдсан байна.

Баримт 9.

Ажилтан албан хаагчдын эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор “Алтайн хөгжил” төрийн бус байгууллагад хүсэлт тавьж, бялдаржуулах өрөөг тохижуулан ажиллуулж байна.

Баримт 10.

Аудитын байгууллага байгууллагдсан цагаасаа хойш /2003он/ санхүүгийн тайлангийн 2757, гүйцэтгэл, нийцлийн 398 нийт 2757 аудитыг хийж гүйцэтгэсэн байна.

Баримт 11.

Тус аудитуудаар 508.170.8 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлж аудитын явцад 57.584.1 сая төгрөгийн алдааг залруулж 2377 удаагийн зөвлөмжийг хүргүүлжээ.

Баримт 12.

Нийт 11,675.6 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож улс, орон нутгийн төсөвт 7,939.7 сая төгрөгийг төвлөрүүлсэн.

Баримт 13.

Мөн 3546 удаагийн 349,819.4 сая төгрөгийн зөрчилд зөрчил арилгах албан шаардлага, ажлын хариуцлага алдсан 864 албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг холбогдох албан тушаалтанд нь хүргүүлжээ.

Баримт 14.

Уг аудитуудаар 124,750.9 сая төгрөгийн санхүүгийн үр өгөөжийг бий болгосон байна.

Баримт 15.

Аймгийн ИТХ, Засаг даргад 7,182.7 сая төгрөгийн төсвийн орлого бүрдүүлэх 74 санал хүргүүлж зарлага бууруулж үр ашиг нэмэгдүүлэх 3,753.9 сая төгрөгийн 39 санал хүргүүлж ажилласан байна.

Баримт 16.

Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн анхааралд байгаа үнэн зөв хариу хүссэн аудитын сэдвийн талаар ард, иргэдийн саналыг авах, хэлэлцүүлэг зохион байгуулах, саналыг нэгтгэн дүн шинжилгээ хийх зорилготой “Аудитын иргэдийн бүлэг”-ийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд аймгийн төвийн 7, сумын 7 байгууллагын давхардсан тоогоор 300 гаруй иргэнд 2018 онд хийсэн санхүүгийн тайлангийн аудит, гүйцэтгэлийн 5, нийцлийн 3 аудитаар мэдээлэл хийжээ.

Баримт 17.

Албан хаагчдийн ажлын байрын эмх цэгц, хувийн зохион байгуулалтад дарга, тэргүүлэх аудиторын баталсан удирдамжийн дагуу улирал бүр тогтмол үзлэг хийн дүгнэлт хийн ажиллаж байна.

Баримт 18. 

Нийт ажилтнуудыг нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 2012-2018 онд нийт 104.6 сая төгрөгийн тэтгэмж, урамшуулал олгосон байна.

Баримт 19.

Хамтын сан болон шагнал урамшууллын эх үүсвэрээр ажилтнуудын алжаал тайлах, хамт олны эв нэгдлийг сайжруулах зорилгоор 2012 онд Хятад улсын Бээжин, Хөх хот, Утай Гүмбум, 2013 онд Хөвсгөл аймаг, 2015 онд Буриад улсын Улаан-Үүд хот, Байгаль нуур, 2016 онд Дорноговь аймгийн Хамрын хийдийн чиглэлд аялал зохион байгуулж байсан.

Баримт 20.

Аймаг, орон нутгийн хэмжээнд хэрэгжих боломжтой асуудлыг хөндөж тавьсны үр дүнд Төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээний төсөвт байгууллагуудад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг аймгийн ЗДТГ-аас боловсруулан шинээр батлан гаргажээ.

Баримт 21.

Аудитын дүгнэлтэд үндэслэн өгсөн зөвлөмжийн дагуу аймгийн ИТХ, Засаг дарга нь аймгийн хэмжээнд нийтээр дагаж мөрдөх ”Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг олж авах, бүртгэх, шилжүүлэх, худалдах данснаас хасах, тайлагнах журамд өөрчлөлт оруулан “Түгээмэл тархацтай ашигт малтмалын борлуулалтын үнэлгээг тооцох журам”, “Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулах дүгнэх журам”, “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгийг худалдах, дуудлагын худалдааг зохион байгуулах журам”, “Өмч хамгаалах байнгын зөвлөлийн ажиллах журам”-ыг шинэчлэн баталсан.

Баримт 22.

Санхүүгийн тайлангийн аудитын төлөвлөлтийн өмнөх үе шатанд орон нутагт эрсдэлтэй анхаарал татсан асуудлуудыг хэлэлцүүлэн хэрэгжүүлэх горим сорил, хүрэх үр дүнг тодорхойлж ажилладаг.

Баримт 23.

Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар нь 2018 оныг "Аудитын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах жил" болгон зарлаж, төлөвлөсөн 5 бүлэг 36 асуудлаа бүрэн хэрэгжүүлж МУЕА-ын өгсөн үүрэг даалгаварын хүрээнд 2 аудитыг хийж төлөвлөгөөний биелэлт 105.5 хувиар биелжээ. Аудитаар 112,475.9 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлж аудитын явцад 4,997.0 сая төгрөгийг залруулж, 65,963.7 сая төгрөгийн зөрчилд 286 албан тушаалтанд албан шаардлага, 38,512.1 сая төгрөгийн зөрчилд 85 заалт бүхий зөвлөмж өгч, 3,003.1 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоон ажлын хариуцлага алдсан 184 ажилтанд хариуцлага тооцох саналыг томилдог албан тушаалтанд хүргүүлсэн.

Баримт 24.

Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сангийн судалгааг сум, иргэн бүрээр гарган хяналт тавьж ажилладаг байна.

image

Үндэсний аудитын газар нь төрийн эрх барих дээд байгууллага үүргээ хэрэгжүүлэхэд нь УИХ-д дэмжлэг үзүүлж, эх орон, ард түмний эрх ашгийн төлөө Засгийн газрын хүлээх хариуцлага, үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд туслах эрхэм зорилготой билээ. Тэгвэл энэ эрхэм зорилго хангагдаж ажиллахад тухайн аймаг дахь Төрийн аудитын газрын үүрэг оролцоо нэн чухал юм. Тиймээс энэ удаагийнхаа 24 баримт булангаараа Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрыг онцолж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Этгээд хоригтой 24 улс
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.9.44.87)
    utgagvi emegneltei gazar
    2019 оны 02 сарын 12 | Хариулах
  • Хурц (66.181.160.126)
    Улс төрчдийн захиалгаар ажилладаг хогийн хөгийн удирдлагатай газар шүү дээ...
    2019 оны 01 сарын 25 | Хариулах
  • Сосор Сарантуяа (202.126.89.241)
    Та бүхэндээ ажлын амжилт хүсье.
    2019 оны 01 сарын 25 | Хариулах
  • Сосор Сарантуяа (202.126.89.241)
    Эмх цэгцтэй сайхан баримт байна. Та бүхэндээ ажлын амжилт хүсье. Аудит бол аливаа алдаа эрсдлээс урьдчилан сэргийлэх маш чухал ажил. Тиймээс та бүхний үйлс ариун юм.
    2019 оны 01 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    3 цаг 44 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    3 цаг 53 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    4 цаг 2 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    4 цаг 50 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    4 цаг 55 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    5 цаг 6 мин
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    5 цаг 58 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    6 цаг 21 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    6 цаг 24 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    6 цаг 38 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    6 цаг 48 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    6 цаг 50 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    6 цаг 55 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    7 цаг 7 мин
  • Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
    7 цаг 8 мин
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
    7 цаг 23 мин
  • Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийг яс шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
    7 цаг 27 мин
  • Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
    7 цаг 27 мин
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    7 цаг 40 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    7 цаг 44 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК