Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хойд эх

2019-1-27
0
ЖИРГЭХ

Гэрэлмаа онгоцны цонхоор харлаа. Бараан хар үүлсийг зүсэн урагш тэмүүлэх онгоц бүүдгэр тэнгэрийн уудамд ганцаараа дүүлж байхыг тэр харав. Онгоц ялимгүй савлаж, доош дээш болох бүрийд түүний цээжинд нэг л том чулуу зүүлттэй байх шиг санагдана. Түүний амьдрал яг л энэ онгоц шиг нэг уруудаж, нэг өгсөж, нэг савлаж өнгөрч. Тэр тоолонд хөөрхий аав нь онгоцонд сууж байгаа зорчигч шиг нэг сандарч, нүдээ аниж, түүний төлөө шаналж, битүүхэндээ айж байсан даа гэж бодоод санаа алдав. Гэрэлмааг жаахан байхад ээж нь нас барж. Үнэндээ тэр ээжийгээ ямархуу хүн байсныг одоо ч сайн санадаггүй. Гэхдээ л ээжийгээ алдсан тэр хар өдрөөс хойш хөөрхий охин хэзээ ч эргэж ирэхгүй тэр нэгэн хүнийг санахын зовлонгоор бүхий л насаараа яллагдсан гэдгээ л мэдэж байлаа. Гэрэлмааг зургаан настай байхад аав нь хамт ажилладаг бүсгүйтэйгээ ханилж, Цээмаа хэмээх богинохон шар үстэй туранхай эмэгтэй гэрт нь ирж билээ.


Анх ирсэн өдрөө л аавыг нь харахаар инээмсэглэдэг хэрнээ Гэрэлмааг тааламжгүй нүдээр харж байгааг тэр зөнгөөрөө мэдэрч байлаа. Аав нь эзгүй үед Цээмаа ээж хачин муухай ааштай. “Хн. Эхийнхээ толгойг залгисан хүүхэд. Яахаараа ийм том болчихсон юм байж идэхээс өөрийг мэддэггүй юм” гэж байнга үглэнэ. Гэрэлмаагийн залхуу завааныг дуудаж хараана. Үнэхээр л хар дарсан зүүд шиг өдрүүд үргэлжилдэг байлаа. Харин аавыг нь байхад юу ч хэлэхгүй. Балчир охин олон хоногоор хөдөө яваад ирсэн аавыгаа бараадан хормойноос нь зүүгдэн, амьхандаа л нөмөр нөөлөг бараадана. Гэвч аав нь “Том болчихоод, байнга битгий зүүгдээд бай. Дураар нь байлгаад байх тусам охин хүүхэд даврах юм. Цаашаа бай” хэмээн хөөнө. Түүнийг эзгүйд ямар их санасныг, бас ямар их загнуулсныг, Цээмаа түүнийг ямар их гомдоосныг аав нь мэдэхгүй хэрнээ загнаж зандрахыг хараад Гэрэлмаа учиргүй гомдож уйлдаг байлаа.


Гэвч дахиад л загнуулна. “Уйлан дуугарсан муу ёрын хүүхэд. Эмэгтэй хүүхэд худлаа уйлахаар үйлс бүтдэггүй юм. Чи наадахаа цохиод аваач. Би л лав хүний хүүхэд зодож чадахгүй” хэмээн Цээмаа ээж үглэж, аав нь нэг бус удаа охиныг зодож билээ. Үнэндээ Гэрэлмаа “Аавыг байхгүй хойгуур чи намайг зодоо биз дээ” гэж хашгирмаар байсан ч чаддахгүй уйлаад л өнгөрнө. Түүнийг сургуульд орсны дараахан Цээмаа ээж амаржиж, Гэрэлмаа охин дүүтэй болсон. Шөнө дүүгээ уйлахад айлын том охин босох ёстой. Хоол ундаа айлын том нь хийх ёстой. Гэр орноо ч айлын том хүүхэд л цэвэрлэж, угааж арчих ёстой гэсэн хатуу шаардлага, байнга үглэж, янших хойд эхээсээ охин салахыг туйлын их хүсэж байв. Цээмаа ээж “Охин хүүхэд байж, их идэж болохгүй” гэж үглэнэ. Харин аав нь юу ч дуугарахгүй. Өлсөж, ядарсан охин бас хаяад явсан ээждээ, хайхарч хардаггүй аавдаа гомдон охин шөнө дэрээ нортол уйлдаг байлаа.


Наймдугаар ангид орсон тэр жил Гэрэлмаа гэрээсээ оргов. Үеийнхээ хэдэн хүүхдүүдтэй нийлж,өдөр шөнөгүй дэмий тэнэнэ. Боломжийн амьдралтай нэг хүүтэй үерхэж, үй зайгүй дотносож, гэртээ ч орохоо байв. Хичээл сургуулиа бүр хаясан байлаа. Нэг өдөр орцны үүдэнд хүүхдүүдтэй тамхи татаад зогсож байтал аав нь хаанаас юм гараад ирлээ. Эцгийн нүд уур хилэнгээр дүүрэн байгааг харсан охин айж байсан ч айгаагүй дүр үзүүлэн “Би гэртээ харихгүй. Танай авгайд чинь дахиад дээрэлхүүлж чадахгүй” хэмээн хашгирав. Аав нь юу ч дуугарсангүй. Түүнийг ганцхан угз татаад шууд л машинд суулгаж билээ. Чимээгүй давхисаар л … Зодож, загнана л биз. Ёстой тэр авгайгийнх нь үнэн дүр төрхийг илчлээд өгнө дөө гэж бодож байсан охин аавыгаа дуугаа хураан чимээгүй болох тусам айж сандарч байлаа.
Аав нь хар цагаан дуугүй давхисаар… Хотоос гарч оршуулгын газар руу дөхөж ирээд машинаа зогсоов. Гэрэлмаа учрыг нь ч олсонгүй. Аав руугаа зориг муутайхан харвал саяхан л уурлаж, дүнсийж байсан эцгийн царай ч, дуу ч зөөлөржээ.


-Миний охин буугаад ир гэх нь тэр. Гэрэлмаа ч аавыгаа үг дуугүй дагалаа. Тэд явсаар нэгэн оршуулгын дэргэд ирэв. Аав нь чимээгүйхэн өвдөглөж сууснаа, түүнийг ч бас суу хэмээн хуруугаараа зангав. Энэ ээжийн чинь газар. Ээж чинь чамайг төрүүлэх гэж аарцагны ясаа гэмтээсэн юм. Гурван жил хэвтэрт байж байгаад талийгаач болсон. Чиний төлөө биеэ эрэмдэг болгож, чиний төлөө шаналж, уйлсаар байгаад нас барсан юм шүү дээ. Чи ээждээ ямар том охин болсноо, бас санаа зовох хэрэггүй гэдгийг хэлж сэтгэлийг нь амраа гэснээ шуухитнан уйлж эхлэв. Үнэндээ Гэрэлмаад хэлэх үг олдсонгүй. Хий дэмий л “Ааваа, ээжээ” хэмээн уйлж байлаа. Аав нь уйлж, уйлж тайвширсан бололтой. “Чи минь охиноо хар даа. Хачин том болсон. Яг чамтай адилхан хөөрхөн охин болсон. Удахгүй сургуулиа төгсөнө. Онц сурч байгаа. Охин маань гадаадад сураад мундаг эмч болно” хэмээн үглэж эхлэхэд Гэрэлмаа бүр ч чангаар уйлав. Гэртээ бараг сар хариагүйгээ, бас хичээлдээ яваагүйгээ, гурван ч хичээл дээр муу гарсан, багш нь сургуулиас хөөнө” гэж загнаж байсныг санан санан уйлж байлаа.
Тэр өдрөөс хойш охин гэрээсээ гарсангүй. Хатуу муухай ааштай Цээмаагийн хий гэсэн бүхнийг хийж, өдөр шөнөгүй бөгтөлзөж, хоол унд муутай өлсөж цангаж байсан ч хичээлээ давтан үүр цайтал нойргүй хонодог байлаа. Гэрэлмаа “Заавал их сургуульд орно. Заавал эмч болно. Тэгээд энэ гэрээс аавыгаа аваад бүрмөсөн явна. Хэзээ ч энэ ааштай авгайн царайг дахиж харахгүй дээ” хэмээн шүд зуун боддог байлаа. Тэр үнэхээр санасандаа хүрч. Гадаадад сургууль төгсөж, цол авч, янз бүрийн шагнал урамшуулал ч их хүртсэн. Тэр гэрт дахиж очоогүй. Харин тэр аавыгаа л авч чадаагүй юм. Хөөрхий аавыгаа хажуудаа авах гэж олон удаа ятгасан ч ирсэнгүй. “Аав нь нас өндөр болсон хүн.Орон гэр, хань ижлээ байхад охиндоо дараа болоод яахав” хэмээн зөрүүдлээд өдий хүрсэн байлаа.


Онгоц газардах дөхөж байлаа. Тэр аавруугаа улам бүр яарч байв. Харин олон жил уулзаагүй Цээмаа авгайн царайг яаж харах вэ хэмээн баахан бодов. Өдөр шөнөгүй шал зүлгүүлдэг байсныг, бас хоолтой хоолгүй явдаг байснаа, тэр айлын бүхий л хар бор ажлыг ганцаараа нугалж, байнга загнуулж өссөнөө санах тусам түүнтэй уулзмааргүй санагддаг байлаа.


Мөрөнгийн жижигхэн нисэх онгоцны буудал… Ногоон дэвсэг, нарийхан цагаан зам яг л нүүрэн дээр нь тулаад ирэх шиг болоход тэр сая л онгоцны цонхноос харцаа салгав.
Аав нь охиноо ирсэнд догдолж байгаа нь илт. Гэрэлмааг тэвэрч үнсээд нүүрээ шударч, амьхандаа л нулимсаа нууж харагдав. Аавынхаа энгэрт зүүгдсэн бүсгүй ачаагаа авахаар эргэхдээ л Цээмааг ирснийг анзаарав. Дуу нь тас тас хийдэг өндөр туранхай шар бүсгүй хөгширч, нүүрэнд нь үрчлээ суун,
нуруу нь бөгтийснийг хараад гэнэтхэн Гэрэлмаа өрөвдөв. “Хүүе. Ээж ирсэн байсан юм уу?” хэмээн өөрийн мэдэлгүй уулга алдан Цээмааг тэвэрч авав. Бүсгүйн цээжинд хураад байсан гомдол цаг хугацааны эрхээр нимгэрч, сэмэрч элэгдэж байсныг тэр анзаараагүй явж.
Онгоцны буудлаас гэрлүүгээ хөдлөж байхдаа Гэрэлмаа “Хөөрхий дөө. Нээрээ Цээмаа ээжийг байгаагүй бол би ажил хийж сураагүй, өл дааж чадахгүй, хүнээс үг сонсож тэвчдэггүй арчаагүй амьтан л байх байсан даа” хэмээн бодож инээмсэглэлээ. Түүний цээжинд аавыгаа, ээжийгээ гэх хайр оргилон буцалж байгааг тэр сая л анзаарав.

 

“Утгын чимэг” 2018 наадмын гуравдугаар байрын шагналт зохиолч Б.Цоожчулуунцэцэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
Б.Найдалаа: Онцгой осол, аваар гарахгүй бол энэ өвөл цахилгаан хязгаарлахгүй, эсэн мэнд давна
Эвийг эрхэмлэж байгаа бол Ж.Энхбаярыг Б.Чойжилсүрэнгээр, Ц.Идэрбатыг М.Мандхайгаар сольж болохгүй!!!
Монголчуудын визгүй зорчиж болох улсууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.190.54)
    Ongots deeshleh tusam muu setgel ustdag
    2019 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (112.72.12.3)
    Сайхан бичжээ
    2019 оны 01 сарын 27 | Хариулах
  • zochin (202.179.25.154)
    zugeer umaa
    2019 оны 01 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    10 цаг 24 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    10 цаг 50 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    10 цаг 51 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    11 цаг 54 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    12 цаг 32 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    12 цаг 49 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    13 цаг 9 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    13 цаг 12 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    14 цаг 13 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    14 цаг 24 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    15 цаг 17 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    15 цаг 20 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    15 цаг 37 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    16 цаг 21 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    17 цаг 8 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    17 цаг 23 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    18 цаг 4 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    18 цаг 28 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    18 цаг 31 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    18 цаг 37 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК