Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зэрэг нэмж байгаа Г.Занданшатар

2019-2-01
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Гомбожавын Занданшатар нь Баянхонгор аймгийн Баацагаан суманд 1970 оны  гуравдугаар сарын 8-нд мэндэлжээ. Түүнийг төрөх үед эцэг Д.Гомбожав нь тус сумын сум нэгдлийн даргаар томилогдон ажиллаж байсан гэдэг.

Баримт 2.

Түүний нэрийг эх барьж авсан эмч н.Ёндонцоо хайрлажээ.

Баримт 3.

Тэрбээр гурван настайдаа шатар тоглож сурсан гэдэг. Учир нь түүний аав шатарт их хорхойтой учраас  Намын дээд сургуульд хамт суралцдаг байсан оюутан найзууд болох сум, нэгдлийн дарга тэднийд ирж шатар тоглодог байжээ. Тиймээс Г.Занданшатар тэднийг харсаар гурван настайдаа шатар нүүж сурчээ.

Баримт 4.

Г.Занданшатарыг хоёр нас хүрэхэд аав Д.Гомбожав Намын дээд сургуульд суралцах болсон учраас гэр бүлээрээ нийслэлд нүүж иржээ. Харин түүнийг сургуульд орох үед нь Баянхонгор аймаг руу буцсан байна.

Баримт 5.

Тэрбээр Баянхонгор аймгийн Өлзийт сумын ерөнхий боловсролын сургуульд элсэн орсон бөгөөд сурлага сайтай, урлаг, спортод идэвхтэйгээс хүүхэд байсан гэнэ. Үүнээс гадна “Таван онцын эзэн” цол тэмдгийн болзлыг байнга биелүүлэхээс гадна урлагийн үзлэгт шүлэг уншиж, үндэсний бөхөөр барилддаг хүүхэд байсан аж.

Баримт 6.

Улмаар 1982 онд  нийслэлд шилжин ирж ерөнхий боловсролын 77 дугаар сургуулийг онц дүнтэй төгсжээ.

Баримт 7.

Тэрбээр  1987 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс Ардын Аж ахуйн дээд сургууль (одоогийн  Байгалийн Улсын Их сургууль)-д элсэн орж санхүү-зээлийн эдийн засагч мэргэжлээр суралцан төгссөн байна. Мөн 1992-1998 онд Швед, АНУ, Герман, Франц, Энэтхэг Улсад банк санхүү, бизнесийн удирдлагын дунд, урт хугацааны сургалтуудад суралцжээ.  2002-2004 онд Нидерландын Маастрихтын их сургууль, Монголын бизнес хөгжлийн агентлагийн хамтарсан магистрын хөтөлбөрт суралцаж тус тус амжилттай дүүргэсэн байна.

Баримт 8.

Түүний ажлын анхны гараа Зах зээлийн коллежи (одоо МУИС-ийн Бизнесийн сургууль)-д Багш-Эрдэм шинжилгээний ажилтнаар эхэлсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, Монголд валют, санхүү, банкны үйл ажиллагааны чиглэлээр хичээл заасан анхны багш нарын нэг юм. Тухайн үед одоогийн нэрт эдийн засагч Н.Дашзэвэг мөн тус сургуульд багшилж байжээ.

Баримт 9.

Зах зээлийн коллежид ажиллаж байхад нь  Монголын их, дээд сургуулийн нийт багш нараас англи хэлний шалгалт авч, хамгийн өндөр оноо авсан 12 хүнээс зургааг нь шалгаруулж Австрали Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах болжээ. Үүнд Г.Занданшатар багтсан боловч тодорхой шалтгааны улмаас явж чадаагүй юм. Тэрбээр 1996 он хүртэл тус коллежид ажиллахдаа оюутнуудад шинэ соргог мэдлэг олгоход идэвхийлэн ажиллаж, Чөлөөт сэтгэгчдийн клуб байгуулан АНУ-д суралцсан төгсөгчдийг урьж оюутнуудад лекц, сургалт зэрэг ажлыг тогтмол зохион байгуулж байжээ.

Баримт 10.

Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш, 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал, 1998-2000 онд “Монгол” банк сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд “Монгол” банкны бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагчийн багийн гишүүн, 2000-2003 онд “Хаан” банкны дэд захирал, 2003-2004 онд Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд, 2004-2008, 2008-2012 онуудад УИХ-ын гишүүн, 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал хуулийн засаглалын хүрээлэнд судлаач, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна.

Баримт 11.

1998 оныг хүртэл тэрбээр ямар нэгэн улс төрийн намын харъяалалгүй байсан бөгөөд Санжаасүрэнгийн Зоригийг бусдын гарт хэрцгийгээр амь үрэгдсэний маргааш буюу 1998 оны аравдугаар сарын 3-ны өдөр МАХН буюу одоогийн МАН-д элссэн гэдэг. Ингээд зургаан жилийн хугацаанд намын клуб, залуучуудын байгууллагад ажиллаж байгаад 2004 онд  УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгийн VII тойргоос нэр дэвшиж ялалт байгуулжээ.

Баримт 12.

Тэрбээр 2005-2010 онд МАСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч байсан бөгөөд 2010 онд тус холбоог өөрчлөн зохион байгуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлснээр “Нийгмийн Ардчилал-Монголын залуучуудын холбоо” болгон нэр,  логог өөрчилж, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлжээ.

Баримт 13.

2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүнээр ажиллав.

Баримт 14.

Г.Занданшатар 14 орчим жил төрд ажиллахдаа 20 шахам хуулийн төсөл санаачилжээ. Тодруулбал, Парламентын гишүүнээр сонгогдсон хоёр бүрэн эрхийн хугацаандаа Таварын  хууль, Бичил уурхайн тухай хууль, Авилгатай тэмцэх тухай хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг 20 шахам хуулийн төслийг санаачилсан бөгөөд УИХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд ахлагчаар томилогдон ажилласан байна. Мөн УИХ-ын 40 гаруй ажлын хэсгийн ахлагч болон гишүүнээр ажиллажээ.  2016 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймгийн VII тойрогт нэр дэвшиж ялалт байгуулан парламентын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогджээ.

Баримт 15.

Мөн Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийг шинэчилж, сахилга хариуцлага, ёс зүй алдсан дипломат ажилтныг ажлаас халах хүртэл арга хэмжээ авахаар шинэчлэн тусгасан байна. Үүрэгт хугацаандаа тэрбээр АНУ, Герман, Япон, БНСУ, Итали зэрэг 20 гаруй улсад албан айлчлал хийсэн нь Монгол Улсын гадаад харилцаанд ахиц дэвшил гарахад ихээхэн үр нөлөө үзүүлсэн юм. Тухайлбал,  Япон улстай 17 жил баримталсан иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон шат ахиулах зорилт дэвшүүлэн ажилласан нь таван жилийн дараа үр дүнгээ өгч, хоёр улс уг түншлэлийн гэрээг 2015 онд байгуулсан билээ.

Баримт 16.

Г.Занданшатар Стэнфордын их сургуулийн хүндэт доктор зэрэгтэй юм. Түүнчлэн 2013 оны арванхоёрдугаар сараас Г.Занданшатар нь АНУ-ын Стэнфордын их сургуулийн “Зөвлөлдөх ардчиллын хүрээлэн”-д судлаачаар ажиллаж,  Монгол зэрэг хөгжиж буй орнуудын ардчилсан хөгжлийн загварыг хөгжингүй орнуудын ардчилалтай харьцуулан судалжээ. Өнөөдөр тэрбээр Зөвлөлдөх ардчиллын онолыг Монголд нэвтрүүлэхээр ихээхэн хүчин чармайлт тавьж буй бөгөөд орчин цагийн ардчиллын судалгааны тэргүүлэх эрдэмтдийн нэг Ларри Даймонд, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал Жэймс Фишкин, тус сургуулийн профессор Карл Айкенбэри нарын дэлхийд нэр хүндтэй эрдэмтдийг Монголд урьж харилцан туршлага солилцохын сацуу ном бүтээлийг нь монгол хэлнээ орчуулан олны хүртээл болгосоор байна.

Баримт 17.

Г.Зандагшатар 2004 онд “Санхүү Банкны тэргүүний ажилтан”, 2006 онд “Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан”, 2009 онд “Алтангадас” одонгоор тус тус шагнуулж байжээ.

Баримт 18. 

Г.Занданшатар оюутан байхдаа Орос, Монгол, улмаар Украин, Польш хүртэл явж наймаа хийдэг байсан бөгөөд гуравдугаар дамжааны оюутан байхдаа нэлээд хэмжээний барааг Монгол руу нэвтрүүлэхийг оролдоод хил дээр саатуулагдан бараагаа хураалгажээ. Хил гаалийнхан энэ тухай сургууль руу нь мэдэгдэхэд, албан бичгийг хүлээж авсан багш А.Архипова нь сургуулийн удирдлагад мэдэгдэлгүйгээр Г.Занданшатарыг өөрийг нь дуудаж уулзаад, онц сурлагатай, үлгэр жишээ, ирээдүйтэй оюутан тул сургуулиас хөөлгөх бодолгүй байгаагаа хэлж, улмаар энэ хэргийг түүгээрээ хав дарж өнгөрөөсөн гэдэг. Наймаанаас болж сургуулиасаа хөөгдөх дээрээ тулж явсан монгол оюутан энэ явдлаас 15 жилийн дараа тус сургуулийн хүндэт профессор болжээ.

Баримт 19.

Түүнийг нэгдүгээр дамжаанд байхад орос хэлний хичээл дээр багш нь А.С.Пушкины шүлгийг уншиж өгөөд, долоо хоногийн дотор цээжлэх даалгавар өгөхөд тэрбээр тэр дор нь цээжилснээ хэлж, уншиж өгөөд ой сайтайгаараа гайхагдаж байсан гэдэг.

Баримт 20.

Украин Улсын төрийн дээд шагнал Цэцэн Ярославын одонг Монголоос хүртсэн хүн ердөө хоёр байдгийн нэг нь Г.Занданшатар, нөгөө нь ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж юм.

Баримт 21.

Долоогийн тоо түүний амьдралд тодорхой учир холбогдолтой юм шиг харагдах тохиолдол нэлээд бий. Тухайлбал, тэрээр 1970 онд төрсөн, 1977 онд долоон настайдаа сургуульд орсон, нийслэлд шилжиж ирэхдээ 77 дугаар сургуульд элссэн, мөн хожим энэ сургуулийг 1987 онд дүүргэсэн. УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгийн долдугаар тойргоос дэвшиж ялалт байгуулсан гэх зэрэг.

Баримт 22.

2004-2012 оны УИХ-ын гишүүд дотроо тэрбээр хамгийн сайн шатарчин нь байсан гэдэг. Түүний ээж О.Дашзэвэг хүүхдээ шатар тоглохыг тал бүрээр дэмждэг, “Шатар монгол хүний оюун ухааны тоглоом. Даалуу бол хятад худалдаачны тоглоом. Харин хөзөр нь орос ноёны тоглоом” гэдэг байжээ.

Баримт 23.

2004-2012 он хүртэл найман жил Хонгор нутгийн иргэдийг төлөөлөн УИХ-д суусан ч 2012 оны УИХ-ын сонгуульд АН-аас өрсөлдсөн Х.Баттулга, Д.Ганбат нарт өвдөг шороодсон юм. Тэр үед Баянхонгор зочид буудлын үүднээс Номгон хайрхан руу сүүний дээж өргөчихөөд нүдэндээ нулимстай хот руу явж байсан гэдэг. Орон даяар ялагдал хүлээсэн МАН ч удирдлагууддаа хариуцлага тооцож, М.Энхболдын оронд Ө.Энхтүвшинг даргаар томилж У.Хүрэлсүхийн оронд Г.Занданшатар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болов. Энэ албыг 2012-2013 оны хооронд хашиж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ аварга ялагдсан тул Г.Занданшатар ч бас генсекийн суудлаа Ж.Мөнхбатад шилжүүлж, АНУ-д сурахаар одсон юм. Угаас сонгуульд ялагдсан хүмүүс дараагийн цикл хүртэл өөрийгөө тордож, боловсролдоо анхаардаг. Г.Занданшатар ч бас энэ жишгээр АНУ-ийн Стенфордын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн юм.

Баримт 24.

Хүмүүс Г.Занданшатар “Улс төрд удаан зүтгэлээ. Улс орноо хөгжүүлэхийн төлөө чамгүй ажиллаа. Зарим үед түр зогсож өнгөрснөө дүгнэн, ирээдүйгээ төлөвлөх шаардлага зайлшгүй хэрэгтэй байдаг. Ардчилсан улсын хөгжлийн амин сүнс нь зөв ардчилал, уураг тархи нь ухаалаг төр, бие махбод нь ардын таван засаглал юм. Гэтэл бид гадагш өнгийж ард түмнээ харалгүйгээр дотроо дор бүрнээ шаагилдсаар өөрсдийн алдаа оноог дэнслэн харах чадваргүй болсон байна. Тиймээс би хэсэг хугацаанд Монголынхоо нийгэм, төр засгийн байдлыг хөндлөнгөөс ажиглаж, судалгаа хийгээд үзье гэж бодсон юм. Ер нь дэлхийн ардчилал хөгжсөн орнуудын туршлагаас харахад, улс төрд удаан хугацаанд ажилласан хүн тодорхой хугацааны дараа түр чөлөө авч олон улсын судалгааны төвүүдэд очиж ажилладаг байдал анзаарагддаг. Ингэснээр өөрийн улсын хийгээд бусад улсуудын улстөрийн үйл ажиллагааны давуу тал болон алдаа дутагдалыг тунгаан харж, илүү бодитоор дүгнэн цэгнэж, зөв гаргалгааг хайх боломжийг бий болгодог” хэмээн ярьсан удаатай.

image

УИХ-ын дараагийн даргад нэр тодорсон ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг энэ удаагийнхаа 24 баримт булангаараа онцолж байна. Ингээд түүний талаарх сонирхолтой 24 баримтыг толилуулъя.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
"Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • Зочин (150.129.143.244)
    Онугой хүн байж Автын осолд ороод одоо өөр болсон шүү?
    2022 оны 03 сарын 25 | Хариулах
  • Bobo (24.16.34.34)
    Lam oldohgui bol butsahdaa taniig zalna shuu.........
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Дэ.Гансүх. (64.119.16.182)
    Өөрийгөө сайн дайчилдаг, сурлага, хүмүүжил, мэдлэг, санаачлага сайтай хүн юм шиг байна. Өөрийн эрдэм чадвар тогтсон боломжийн боловсон хүчин бололтой. Нэгэн зүйлийг сануулахад: хүн хөдөөшөөд, бага зэрэг эрч хүч нь сулрах шинж бүрдээд, хар үгээр бол зэврэх тийшээ хандаад, эрч хүч нь буураад ирэхээр өөртөө тавих анхаарал, биеэ цэгцтэй, соёлтой байлгах чадвар аажмаар суларч, хээгүй байдал орон зайг эзэлж, олон түмэнд таашаагдах нь чимх чимхээр алга болж, өөрийгөө "би" гэж бодсоор нэг мэдэхэд нийгмээс хоцрогддог юм шүү. Яг ийм байдлууд хүрэх төлөв ажиглагдаж өөрт зохихгүй сахал тавьж инээдэмтэй харагдаж эхэлтэл бүдүүн дарга боллоо. Хүнийг албан тушаал давхар хүмүүжүүлж соёлжуулдаг учир айхтар зэврээгүй үед нь энэ хүнийг зөв байранд тавих шиг боллоо. Албан ажлаа 1-рт бодохын зэрэгцээ гадаад өнгө төрхөөрөө бусдыг татах, нөлөөлөх увьдас байдагыг санаж ажиллаарай. Амжилт хүсэе.
    2019 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.160.118)
    сайн л ажиллаж үзээрэй дээ. та нарын худлаа амлалтаас залхаж гуйцлээ. Өөрсдөө ажил хийхгүй хүнээр ажил хийлгэхгүй мөнхийн шалгалт. мөнгө нь багасаад эхлэхээр шалгалт эхлэнэ .Хахууль нэхэхгүй л дээ өгөхөөс өөраргагүй байдалд оруулна. Хууль тийм чи муу хэлээд үзээрэй,хамт унана шүү гэсэн . яаж амь зууна даа,заримдаа ч гутаралын туйлд хүрэх юм даа. Манийгаа өмгөөлж хамгаалах болтугай гэсэн горьдлого тээе дээ. тэгээд хамтын амжилт
    2019 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.160.118)
    сайн л ажиллаж үзээрэй дээ. та нарын худлаа амлалтаас залхаж гуйцлээ. Өөрсдөө ажил хийхгүй хүнээр ажил хийлгэхгүй мөнхийн шалгалт. мөнгө нь багасаад эхлэхээр шалгалт эхлэнэ .Хахууль нэхэхгүй л дээ өгөхөөс өөраргагүй байдалд оруулна. Хууль тийм чи муу хэлээд үзээрэй,хамт унана шүү гэсэн . яаж амь зууна даа,заримдаа ч гутаралын туйлд хүрэх юм даа. Манийгаа өмгөөлж хамгаалах болтугай гэсэн горьдлого тээе дээ. тэгээд хамтын амжилт
    2019 оны 02 сарын 15 | Хариулах
  • иргэн (202.21.106.136)
    Хадгаламж банкинд мөнгөө хадгалуулсан иргэдийн 14 тэрбум төгрөгийг Солонгост мөрийтэй тоглож, Чимидцэрэн, шүлэгч Ж. Мөнхбат, ес У.Хүрэлсүх нартай цуг асгаж цутгалцсан хүн ш дээ. Хамгийн хачин нь хэргээ ганц Чимидцэрэндээ үүрүүлчихээд өөрсдөө одоо бидний толгой дээр гараад суучих юм. Манай монголын хууль, шударга ёс гэж хаачив аа. Энэ но-г нь яагаад бичихгүй хаацайлаад байгаа юм?
    2019 оны 02 сарын 15 | Хариулах
  • эрэгтэй хүн сахал үсээ авахгүй, гахайн тоорой шиг онигор нүдээ гахйуулж явбал энэ сайт ингээд л зусардаад, магтаад бичээд байх юм байна л даа. Магтахын хажуугаар шүүмжлэл оруулж бичих ёстой ш дээ. Ганц л талаас нь магтаад байгаа нь хуурамч санагдлаа. (202.21.106.136)
    иргэн
    2019 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.195.207)
    Монгол ардын нэг зүйр үг байдагдаа МАХ ОЛДОХГҮЙ БОЛ БОГТОС ЧӨМӨГ АХЛАХ гэж яг энэ үг Занданшатарт зохино
    2019 оны 02 сарын 15 | Хариулах
  • Zailaa (156.56.145.166)
    Zereg nemeed taliij ugvuu huu ene dongio shalihgui gar shine MANAN eheljee
    2019 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (119.40.98.10)
    Сайхан хоншоортой хүн.
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (192.82.66.152)
    Ёстой олиггүй хүн 1-ээр нэмэгдлээ.Төрийн 3-үнэхээр удирдагч нар мөн үү бодох сэрэх цаг болжээ Монголчууддаа.Шударга ёс тогтох уу Монголчуудаа.3-лаа төрийн мөнгөөр тоглосон нөхдүүд.Гэтэл энэ үйлдлийг нь өөгшүүлж байгаа ард түмэнг гайхаж байна.Үнэн ялж худал хуурмагчууд удахгүй цэс нь гууль болох нь үнэн.
    2019 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (125.173.161.171)
    Хамгийн чухал фактыг орхиж. Стратегийн хөрөнгө оруулалтын тухай хууль гж Монголд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтыг царцаасан хуулийн гол автор. Үр дүнд нь 2012-2015 оны хооронд эдийн засаг элгээрээ мөлхөж АН-хан далимдуулж баахан зээл авч цусалсан да.
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • иргэн (202.179.26.210)
    Баянхонгорийнхон Баартай л гэж ярьдагсан яадгийн юм бол доо
    2019 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.44.87)
    xvn bvriig alban tushaal axinguut l baaxan barimtuud delgex yumaa xend xeregtei yum ajild ni amjiltt xvseed demjeed tawuul yaasiin be ene svvliin xeden said darga nart uram ugux xertegtei
    2019 оны 02 сарын 10 | Хариулах
  • zochin (49.97.102.49)
    ymar chijgiin tharai duutai guilagchin be... yadaj bhad daruuhan bval tna ymar ajil hj bgaa bilee tharai muutai deer bas sahal urguulchej ee gutamchig iim gahaitai ajil hh hund ajil bich sahal usendee bdag thag garhah hun bna neeh giiguulsen ajil hiihguil bolov do uh uh
    2019 оны 02 сарын 09 | Хариулах
    • Иргэн
      Ямар муухай юм бичнэ вэ. Гуйлгачин бэ ч гэх шиг. Чи аргагүй тархины тураалтай хүн юмаа. Ном сайн унш, ухамсартай бол.
      2019 оны 02 сарын 09
  • Зочин (202.21.109.141)
    Гоё иймэрхүү дүр төрх ирж байгаа жилд яг таарна.
    2019 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.142.169)
    Женко нутгийн бандийг гар дороо тавьж, дуулгавартай парламентын эзэн болжээ!!!
    2019 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (43.250.126.130)
    Магтах гэж ядаж ээ.
    2019 оны 02 сарын 03 | Хариулах
  • bodit vnen (185.39.141.19)
    chamaig hen amerikt 3 jil tarvalzuulj surguul bair hoolnii bvh mungiig chin daaj . ulsiin tusuvuus garguulan ger bvleer chin ayluullaa ???????? .badamjunai gedeg .hvnii neriig ugluu bvr sana !!!!!!!!!!
    2019 оны 02 сарын 02 | Хариулах
  • bodit vnen (185.39.141.19)
    chamaig hen amerikt 3 jil tarvalzuulj surguul bair hoolnii bvh mungiig chin daaj . ulsiin tusuvuus garguulan ger bvleer chin ayluullaa ???????? .badamjunai gedeg .hvnii neriig ugluu bvr sana !!!!!!!!!!
    2019 оны 02 сарын 02 | Хариулах
  • bodit vnen (185.39.141.19)
    chamaig hen amerikt 3 jil tarvalzuulj surguul bair hoolnii bvh mungiig chin daaj . ulsiin tusuvuus garguulan ger bvleer chin ayluullaa ???????? .badamjunai gedeg .hvnii neriig ugluu bvr sana !!!!!!!!!!
    2019 оны 02 сарын 02 | Хариулах
  • hahahaha (185.39.141.19)
    surgiuliinhaa hvndet doktor boljee . genee hahahaha . orost surguuli tugssun bvh oyutniig ... mungu tuluud huuchin injeneriin diplom bvgdiig ni baklavar .magister propessor . yu hvsseniig ni tushaasan monguur ni vnelen olgodog bolchihson shde ...mongoliin ih deed surguuliiin diplomoo hudalddag shig .. .. yduu ornuudiin deermee gej
    2019 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.212.119.204)
    hamgiin pop uls terch 100 sau dollaraas deesh herenge oruulbal 40 biluu heden hubi abna geed gadnii herenge oruulagch nariig heej baisan aldartai pop odoo ugo chabaas araas oroh bodit nehtsel burdlee
    2019 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (176.59.34.162)
    Элбэгдоржийг барьж эрдэнэтийн 49хувиа салгаж ав Баярцогт Баяр Сайханбалаг нарт хууль завших боломжийг хэн өгөөд байгааг зарла
    2019 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Занданшатар дарга аа. Салхитын ордыг төрийн мэдэлд авсан шиг стратегийн 49 ордыг төрийн мэдэлд авч иргэдэд хувьцаа хэлбэрээр эзмшүүлж ноогдол ашиг тараах ажлыг эхэлүүлж өгөөч. хамаг баялаг цөөн тооны луйварчин гэр бүлийн гарт хууль бусаар орчихсон. бүх лиценз зөвшөөрлийг цуцалж 3 сая ирнгэнд ашиг хувиарлаач. Эрдэнэс таван толгойн 1072 ш хувьцаа шиг бүх ордын хувьцааг иргэдэд эмэзшүүлээч
    2019 оны 02 сарын 01 | Хариулах
    • Энэ бол цэвэр популизм!!! Ард түмэнд хүртээнэ гэдэг бол улс төрийн заль мэх, хамгийн гэнэн харанхуй хүмүүс түүнд нь итгэж хууртаж байгаа юм! Ашигт малтмалын ордоос жирийн иргэд ашиг хүртэнэ гэдэг шиг худал юм байхгүй! Та нар харж л байгаарай!!! Мартав аа!!!
      2019 оны 02 сарын 01
  • Сүх (66.181.188.54)
    Дандаа магтсан худалдагдсан сэтгүүлч бичжээ. Нөгөө алдартай банкны мөнгөөр Хүрэлсүмтэй тоглосон биш бил үү
    2019 оны 02 сарын 01 | Хариулах
    • Зочин
      Юунд ингэжөүх юмыг хараар бодож байдаг юм бичсэн юм юун нь таалагдахгүй байгаа юм хүний амьдралын үнэнииг л бичсэн байна шдээ мундаг болвсролтой залуу байна амжилт хүсье бүх нийг харуулдаг хүмүүс өөрөө юу ч хийж чаддаггүй зөв ч бие засаж бие ээ зөв авч явж чаддаггүй мөн өөрөө толгой нь хоосон болохоор атаархахаас өөр юмгүй мулгуйнууд болимоор юм
      2019 оны 02 сарын 01
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цагаан сарын барилдаанд хоёр давсан бөхчүүдийн тоогоор Архангай аймаг тэргүүлж байна
    10 цаг 3 мин
  • “Төрийн банк” ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ
    12 цаг 56 мин
  • Мэдэгдэл
    15 цаг 9 мин
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
    18 цаг 37 мин
  • Урт цагааны зогсоол нээлттэй ажиллаж байна
    19 цаг 9 мин
  • Морин жилийн Сар шинийн барилдаанд аваргууд голдуу түрүүлж, аварга цолтон цөөнгүй төржээ
    21 цаг 15 мин
  • Улаанбаатарт -8 градус хүйтэн байна
    21 цаг 23 мин
  • Йоханнес Хөсфлот Клэбо Милано–Кортина 2026 өвлийн олимпын эрэгтэйчүүдийн 4×7.5 км буухиа уралдаанд түрүүлж, Олимпын ес дэх алтан медалиа хүртсэнээр түүхэн амжилт тогтоолоо
    Уржигдар 22 цаг 33 мин
  • "The MongolZ", "Team Vitality"-тай "PGL Cluj-Napoca 2026" тэмцээний Swiss шатны 2-р тойрогт (BO3) тоглоно
    Уржигдар 22 цаг 25 мин
  • МИЛАН-КОРТИНА 2026: Канадын кёрлингийн баг булхайцсан хэмээн буруутгагдлаа 
    Уржигдар 22 цаг 00 мин
  • NBA-ын шилдэг бөмбөг эзэмшигчид
    Уржигдар 21 цаг 58 мин
  • "INTRO 2023" фестиваль
    Уржигдар 21 цаг 52 мин
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
    Уржигдар 10 цаг 10 мин
  • “Алдарт эх“-ийн одон шинээр авах ээжүүдийн материалыг ирэх сарын 2-ныг хүртэл авна
    Уржигдар 10 цаг 05 мин
  • Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
    Уржигдар 10 цаг 01 мин
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
    2026-02-14
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Үүрийнтуяаг 99.78 хувийн саналаар сонгож баталлаа
    2026-02-14
  • Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа
    2026-02-14
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчид Д.Үүрийнтуяаг нэр дэвшүүллээ
    2026-02-14
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
    2026-02-14
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Валентины баярын тухай бидний мэдэхгүй БАРИМТУУД
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хайрын тухай 24 сайхан шүлэг
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • О.Дашбалбар агсны гэргий Н.Борхүүхэндээ зориулан бичсэн алдарт "Чамдаа" шүлэг дуу болон мэндэлжээ
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй гишүүд оролцов
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • 82 настай Д.Төмөр-Уяагийн дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ "Улсын аварга малчин" болж улсад нэрээ данслууллаа
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Үүрийнтуяа гэж хэн бэ?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • НИТХ-ын дарга А.Баярын "Хашаагаа нээе" санаачлагыг нийслэлийн 9 дүүрэг дэмжлээ
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна
24 баримт
  • ЮНЕСКО-ийн Биет бус соёлын өвд “Монгол лимбэний битүү амьсгаа”-г бүртгүүлэхэд оролцсон багийн гишүүн Г.Нямжанцаны тухай 24 баримт
  • Мөсөн талбайн "шинэ ханхүү" Казахстан хүн Михаил Шайдоровын тухай 15 баримт
  • Зэвтэй ус гарах шалтгаан бол барилгын компаниуд стандартын бус цайрчихсан ган яндангууд байршуулж байна
  • "Ардчиллын Гэрэгэ"-ний 12 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК