Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг гэж хэн бэ?

2019-2-26
0
ЖИРГЭХ

Баримт 1.

Өдгөө 46 нас зооглож буй Ч.Ганхуягийн хүүхэд нас Микрт өнгөрчээ. Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуульд суралцаж байхдаа орос багш нарт загнуулж, хааяа нэг муу дүн авчихдаг байсан тэрбээр тун удалгүй Унгарт суралцахаар мордсон юм. Долдугаар ангид орох жилээ Монголдоо эргэж ирснээр хуучин ангидаа орж, аравдугаар ангиа 1991 онд төгсчээ.

Баримт 2.

Арван жилийн сургуулиа төгсөнгүүтээ их сургуулийг биш харин дөнгөж байгуулагдаад байсан Хөрөнгийн биржийн дэргэдэх брокерийн курст гурван сар суралцаж төгссөнөөр хамгийн залуу ажилтан нь болов. Тухайн үед Монголын Хөрөнгийн Биржийн хаалгаар чамин шар цүнх барьж, “инспектор” хэмээх гоёмсог гутал өшиглөж, цагаан цув намируулсан залууг орж ирэхэд тухайн үед хэний ч толгойд 17 настай хүүхэд гэж төсөөлөгдөөгүй гэдэг. Брокер, үнэт цаасны талаар ярьж, англи хэлтэй энэ хүүгийн үнэн дүр зураг амьдрал дээр шал өөр байжээ. Гоёмсог цүнх нь уранхай байсныг оёж, 10-р ангиа төгсөөд “Сургуульд суралцахгүй, ажиллана” хэмээн том толгой гаргаж, “Унгарт бага сага англи хэл үзэж байснаа мэддэг” гэж залсан гээд тэр хүүгийн дотор хоёр туйл тэрсэлдэж байжээ.

Баримт 3.

Англи хэл мэддэг гээд хэлчихсэндээ бантаж, өдөрт 20-30 үг цээжилсээр англи хэлийг дорхноо сурч цөөхөн орчуулагчдын нэг болж дөнгөсөн талаар Монголын авьяаслаг бизнесменүүд” номонд онцлон дурдсан байдаг. Гэхдээ удалгүй Хөрөнгийн биржээс гарсан юм. 

Баримт 4.

Хөрөнгийн биржээс гарч нэг хэсэг улс хооронд ганзагын наймаа хийсэн тэрбээр Будапешт хотын Карл Марксын нэрэмжит их сургуульд шалгалт өгч тэнцэн банкны чиглэлээр суралцаж, төгсөв. Хичээлийнхээ цаг заваар туслах тогооч, мах шарагчаар ажилладаг байжээ.

Баримт 5.

1997 онд сургуулиа бакалаврын зэрэгтэйгээр төгссөний дараахан 1980-аад оны эхээр дээрх сургуулийг төгссөн тухайн үед Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан М.Болд дуудаж уулзан “Ойрын хэдэн жилд манай сургуулийг Монгол хүн төгсөөгүй. Би сургуульдаа бас чамд итгэж байна” гэснээр Монголбанкны Хяналт шалгалтын хэлтэст ажилд авчээ.

Баримт 6.

“Сэргээн босголт”, “ХОТШ” банкууд дампуурах үеэр хянан шалгагчаар ажиллажээ. “Сэргээн босголт” банкыг “Голомт” банктай нэгтгэх асуудал дээр удирдлагуудтай санал зөрөлдсөн учраас ажлаасаа гарах шийдвэрийг гаргасан гэдэг. Ажлаас гарах өргөдлөө бичихээр зэхэх тэр үедээ “Микростарт” хэмээх жижиг зээлийн төслийн удирдагч шалгаруулж авах сонгон шалгаруулалтад тэнцсэн байна. Улмаар уг төслийг Роберт Кейтерийн хамтаар хэрэгжүүлэх болсноор Ч.Ганхуяг уг төсөлдөө “Хөгжлийн Алтан Сан” нэр өгч, үйл ажиллагааг нь хариуцах болсон юм.

Баримт 7.

Ингээд банк байгуулахаар удаан хугацаанд бодож, судалсны эцэст 1997 онд найзуудтайгаа нийлж “Нэтмон” нэртэй банк бус санхүүгийн байгууллагыг байгуулжээ. 2000 онд “Хөгжлийн Алтан Сан”, “Говийн эхлэл” ББСБ, “Нэтмон” зэрэг байгууллагууд хэлэлцээр хийж “Хас банк”-ийг байгуулахаар тохиролцсоноор 2001 оны арванхоёрдугаар сарын 27-нд гурван тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар банк байгуулах лицензээ авсан байна. Тэрбээр тус банканд 2009 он хүртэл захирлаар нь ажиллаж байгаад “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ийг удирдах болсон юм.

Баримт 8.

Энэ үеэс л тэрбээр улс төрд хөл тавих болж, олны анхааралд өртөх нь олширсон. 2010 онд МАХН-д элссэн тухайгаа “Хэн нэгнийг унах гэж байхад нь эсвэл унах гэж байгаа бизнесээ аврах гэж би намд элсээгүй. Би 1997 оноос намтай ойр харилцаатай байсан. Банкаа удирдахаа больсны дараа намд элссэн” гэж ярьжээ.

Баримт 9.

Улс төрд хөл тавих болсноор хамгийн идэвхтэй бас хэлэх гэснээ хэлчихдэг зоримог нэгнээр тодорч, улмаар Сангийн дэд сайдаар ажилласан юм. Энэ үедээ нэгэн ярилцлагын үеэр талхны үнэ асуусан асуултад бүдэрч “Талх” хочийг авч байв.

Баримт 10.

Талхны үнэ мэддэггүй нь илчлэгдэх үед түүнийг бараг л газар доогуур ортол нь доромжилсон. Энэ тухайгаа тэрбээр “Би байнга дэлгүүр орж, талх тариа зөөдөггүй. Энэ нь миний алдаа байлаа” гэж хээвнэг хариулсан байдаг.

Баримт 11.

2012 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэр дэвшив. Сонгуулийн сурталчилгаандаа маш энгийн арга хэрэглэж байлаа. Автобусанд сууна, гудамжаар гүйнэ, энгийн хувцас өмсөнө. Автобусанд суунгуутаа “Би энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж байгаа Чулууны Ганхуяг байна. Та бүхэн намайг дэмжээрэй” гэж хэлээд автобусаар хэсэг явж байгаад буужээ. Гэтэл Ч.Ганхуягийг орж ирснээс нь хойш ажиглаж суусан хоёр залуу хоорондоо “Энэ одоо талх, тасалбарын үнэ хоёрыг судлаж яваа юм байх даа” хэмээн ярьж байсан тухай нэгэн хэвлэл дээр бичжээ. Гэсэн ч тэрбээр сонгуульд ялалт байгуулж чадаагүй юм. 

Баримт 12.

Талхны үнэ мэддэггүй гэж элдвээр шүүмжлүүлсэн тэрээр Төрийн ордон руу салаавч гаргаж дахиад л дуулиан тарьсан. Засгийн газрын алдаатай бодлогоос болж, эдийн засаг хямарч, улс орны нөхцөл байдал хүндэрсэн гэж үзэж буй тэрбээр хэсэг нөхдийн хамтаар ингэж дэггүйтсэнийхээ төлөө цагдаад дуудагдсан юм. 

Баримт 13.

Сангийн сайд асан Ч.Ганхуяг, эмч Б.Болдсайхан нарын хамт төрийн ордон руу салаавч гаргасан эл үйлдэлдээ “Тухайн үед ганц би гэлтгүй олон бизнес эрхлэгчид алдагдал хүлээсэн. Энэ тухайн үед төрийн эрх барьж байсан хүмүүсийн бодлогогүйгээс болсон. Тиймээс л цонхных нь дор очоод салаавч гаргасан. Түүнээс биш Монголын ард түмэн тэр дундаа Монгол төрийн өөдөөс салаавч гаргаагүй” гэж учирласан удаатай.

Баримт 14.

Тэрээр өнгөрсөн 20 жилийн хугацаанд “Хас банк”, “Тэнгэр” санхүүгийн нэгдэл, “Ард” санхүүгийн нэгдэл зэрэг банк санхүүгийн томоохон байгууллагуудаас гадна Монголын эдийн засгийн форум, “CEO” клуб, “Дуулиан 2020” ТББ, Дэлхийн эдийн засгийн форумын дэргэдэх “Улаанбаатар Глобал Шейперс Нийгэмлэг” зэрэг олон арван байгууллагыг санаачилж, анхдагч нь болжээ.

Баримт 15.

Түүнийг бизнесийн талбарт амжилт олдог нууц нь цаг барих, толгойд төрсөн шинэ санаа, санаачилга бүрээ хаа ч явсан тэмдэглэдэг зантай холбоотой гэдэг. Тэрбээр гар утсаа хаана ч явсан бүрэн ашиглахыг эрмэлздэг. Ноорог цаас, энгэрийн дэвтэр, тэмдэглэлийн дэвтэр гээд 2-3 дэвтэр бол байнга авч явдаг гэнэ лээ.

Баримт 16.

Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулиар тэрбээр ялагдсан нам дотооддоо хариуцлага тооцох тухай хатуухан дуугарсан юм. Энэ талаараа “Сонгуулийн үеэр олон түмний чихийг дэлдийлгэж, амыг ангайлгасан олон зүйл боллоо. Үүнийг хар сонгууль боллоо гэж яриад байгаа юм. Сонгуульд өнөөдөр яагаад ялагдав, хаана хэн алдав гэдгийг улс төрийн соёлоор авч үзвэл хаана ч ярих ёстой асуудал. Манай намын тухайд тэр чигээрээ хөдлөөд ч сонгуульд ялагдлаа. Нам болон нэр дэвшигч дүнгээ тавиуллаа. Өмнөх туршлагаар сонгуульд ялагдсан бол нам дотроо хариуцлага тооцож ирсэн түүхтэй” хэмээсэн юм.

Баримт 17.

Түүний ээлжит дуулиан Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбогддог. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулгын Монголын баялаг, уул уурхайн лицензийг оффшор компаниар дамжуулан худалдсан мэдээллийг олон нийтэд дэлгэсэн юм. Харин уг мэдээллийг эдийн засагч Х.Батсуурь үгүйсгэсэн учир Ч.Ганхуяг, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр нар мэдээлэл хийх үеэрээ “Эдийн засагч Х.Батсуурь 1.1 тэрбум доллар буюу 2.5 их наяд төгрөгийг Х.Баттулга хуримтлуулсан болохыг хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл энэ баялгийг хуримтлуулахдаа хэчнээн хэмжээний татварыг улсдаа төлсөн бэ. 2.5 их наяд гэхээр дор хаяж нэг их наяд төгрөгийг улсдаа төлсөн байх учиртай. Тэр нь хаана байна вэ. Х.Баттулга Зам тээврийн хөгжлийн сайд байхдаа БНСУ-ын компанитай төмөр замын гэрээг хийсэн. Энэ компанийн захирал нь Вэн Лян Ван гэх хятад нэртэй хүн байсан. Дээрх гэрээг хийснээс хэдхэн хоногийн дараа данс руу нь хоёр сая ам.доллар шилжиж орсон бөгөөд энэ мөнгийг иргэн Батсүх рүү “Либертэй паспорт” компаниас “Их майдар” ХХК, “Түмэн хишигтэн” ХХК руу шилжүүлсэн байна. Энэ зүгээр нэг банкны гүйлгээ биш, гэрээнд гарын үсэг зурсны дараа дансанд нь орж, цаашлаад Х.Баттулгатай холбоотой хүн бүрийн компани данс руу дамжсан. Үүнд Х.Баттулга олон аргаар няцаалт хийж байгаа ч миний дэлгэсэн мэдээлэл баримттай гэдгийг онцолмоор байна” гэсэн юм.

Баримт 18.

Түүнийг аливаа шинэчлэлийг манлайлагч гэж бизнесийн талбарынхан нэрийддэг нь оргүй үг биш ээ. Дэлхий нийтээр хошууран шуурч буй криптовалютад хөрөнгө оруулж, багагүй ашиг олоод буй.

Баримт 19.

Дэлхийн улс орнууд криптовалютад тавих цензурыг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан зохицуулалт хийж буй. Хэдийгээр манай улсад энэ төрлийн төлбөрийн хэрэгслийг хуулиар бүрэн хүлээн зөвшөөрөөгүй ч, олборлолт хийхийг мөн л хориглоогүй. Тиймдээ ч олон мянган залуус криптовалют олборлохоор шамдаж буй. Харин энэ талаар Ч.Ганхуяг “Бид дэлхийн чиг хандлагаас хоцрох ёсгүй. Бид хар ажил хийлгүйгээр улс орноо хөгжүүлэх боломж бий. Үүний нэг нь криптовалют байхыг үгүйсгэхгүй” гэсэн юм.

Баримт 20. 

Мөн криптовалют бол дэлхийд тэргүүлэгч төлбөрийн хэрэгсэлд тооцогдох болсон. Гэхдээ ашиг олохоос илүүтэй блокчэйн технологийг Монголын хөрсөнд суулгавал бүх салбар тэрдундаа банк санхүүгийн салбарт шинэчлэл болно гэж тэрбээр үздэг. Энэ нь ч үнэн гэдгийг дэлхийн санхүүгийн боло бусад зах зээлд өрнөж буй үйл явдлууд бэлэхнээ гэрчлэх болсон.

Баримт 21.

Хөрөнгө оруулагчдад хандахдаа “Криптовалют буюу биткойн олборлох, худалдаж авахад бүх хөрөнгөө зарцуулах хэрэггүй. Харин өөрийн алдах хэмжээнд буюу орлогынхоо тодорхой хэсгийг зарцуулахад л болно” гэсэн юм. Гэхдээ олон залуус түүний үгийг дагаж, криптовалютад хөрөнгө оруулаад алдагдал хүлээлээ гэж халагладаг.

Баримт 22.

Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хаалттай хурлаар Ч.Ганхуяг “Дэгийнхээ дагуу асуулт тавья” гэж санал болгоход ТУЗ-ийн гишүүд нь “Дэгээ барь. Хурал битгий үймүүлээд бай” гэснээр багагүй маргаан үүссэн юм. Улмаар үйлдвэрлэл эрхэлсэн Б.Ганхуяг “Чи битгий шаагаад бай. Та нар амжихгүй шүү” гэж хэлсэн бичлэг задарч мөн л дуулиан тарьсан юм. 

Баримт 23.

Дээр хэлсэнчлэн улстөрчдөд хатуухан сануулга өгдөг тэрбээр МҮХАҮТ-ын үйл ажиллагаанд ч сэтгэл дундуур байгаагаа мөн өмнө албан ёсоор илэрхийлсэн. Учир нь МҮХАҮТ нь бизнес эрхлэгчдийг холбох гүүр болж, тэдний үйл ажиллагааг дэмжих ёстой. Гэтэл цөөн хэдхэн хүний амь зогоох хэрэгсэл болоод зогсохгүй, жилийн санхүүгийн тайлангаа одоог хүртэл ил болгохгүй байгаа нь бизнесийн нээлттэй, ил тод байдлыг зарчмыг зөрчиж байна хэмээсэн нь туйлын үнэн юм.

Баримт 24.

Танхимын даргын суудлын төлөө тэрбээр өрсөлдөхийн тулд намаасаа гарахаа мэдэгдсэн. Энэ талаараа бизнесийн талбар намын үйл ажиллагаанаас тусгаар байх ёстой. ЖДҮ-ийн хэрэг гэхэд улстөрчид мэдээлэлд илүү ойр байгаагаа далимдуулах замаар албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан. Ийм зүйл дахин давтагдах ёсгүй хэмээсэн.

image

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй эрхмүүдийн талаарх баримтыг цувралаар хүргэж байгаа билээ. Ингээд “Ард”-ын Ч.Ганхуягийн талаарх 24 баримтыг хүргэе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (202.179.26.215)
    талхны үнэ мэдэхгүй төрийн ордон луу салаавч гаргаад,хас нэртэй банкаар ард түмнийг шулаад одоо дийлдэхээ байтлаа баяжчихсан нэгэн
    2019 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.8.243)
    Арай дөнгүүр нь санагдлаа ямар ч гэсэн бусдаас арай өөр зүйл ярьж хэлж бүтээх гэж гүйх байхаа
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • salaaaaabch (66.181.186.110)
    Salaavch nuhur
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.106.108)
    Сэргээн босголтын банк тухайн үедээ их л том банк бсан. Яагаад дампуурсан юм бүү мэд. Элбэгдоржийн л үе юм шиг санагдаад бна. Ер нь АН гараад ирэхээр л нэг банк идээд байх шиг. Зоос банк хаа бна . Бас л байхгүй
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Zochin (139.5.216.243)
    Ontsgui zaluu
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Zochin (66.181.179.74)
    Ganhuygiig demjij bna amjilt
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (64.119.19.49)
    Германы ч билүү хаанахых ч билээ, санхүүжилттэй “Хөгжлийн Алтан Сан”-г 1990-ээд оны сүүлээр удирдаж байгаад хувийнхаа "Хас банк" болгочихсон гэж хүмүүс ярьдаг байсан нь оргүй биш л юм байна л даа!!???
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.195.217)
    Лхагважав гэгч албан тушаал, алт мөнгөний төлөө нам хооронд “биеэ үнэлж явдаг” хогийн шар шувууг зайлуулах цаг болсон шүү. МХАҮТ-ын 50 сая төгрөгийг дээрэмдэж 2 өрөө байр өөртөө завшсан хулгайч зайлаа.
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
    5 цаг 33 мин
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
    5 цаг 41 мин
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
    5 цаг 46 мин
  • Пари Сен-Жермен болон Барселона клубүүдийн олон улсын хамтын ажиллагаа
    6 цаг 30 мин
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
    8 цаг 59 мин
  • Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
    9 цаг 14 мин
  • 100 болон түүнээс дээш настан Японд 100 мянга, харин Монголд 166 байдаг
    10 цаг 27 мин
  • Кристиано Роналду дасгалжуулагчдаа гомдсон уу?
    10 цаг 37 мин
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
    10 цаг 42 мин
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
    11 цаг 16 мин
  • АПУ OKTOBERFEST 2026: ШИНЭХЭН ШАР АЙРАГ, АМТАТ ХООЛ, АМЬД ХӨГЖИМ
    Өчигдөр 17 цаг 00 мин
  • МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл өглөө
    Өчигдөр 16 цаг 50 мин
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 16 цаг 40 мин
  • “TG stadium cup” хөлбөмбөгийн тэмцээнийг төв цэнгэлдэх хүрээлэнд жил бүр зохион байгуулна
    Өчигдөр 16 цаг 23 мин
  • 14 сургуульд хүүхдийн шүдний үзлэг зохион байгуулжээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Их Британийн шоронгуудын ачаалал нэмэгдэж, шинэ хоригдол нэмэх зайгүй болжээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино Оскарын урьдчилсан шалгаруулалтад оролцоно
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Манчестер Сити клуб санхүүгийн дүрэм зөрчсөн бүх хэрэгт буруутай гэж тогтоогджээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК