Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цасангаа

2019-3-08
0
ЖИРГЭХ

Орж ирсэн хүүхдүүдийн гар дээр хэдэн чихэр тавьж байтал тэдний дунд ер бусын хүн зогсож байна.Хав хар царайтай үс нь ширэлдээд дашны эсгий шиг болчихсон, шагайг нь хүрсэн өргөн өмд нь урагдаад, шилбэ нь цухуйчихсан, хөл нь гэж хумстай илүүр л гэсэн үг. Хир даг болчихсон ямбуу цамцны цаанаас үл мэдэгхэн хоёр хөх томбойх нь эмэгтэй хүн болохыг илтгэх мэт.
Тоссон алган дээр нь хэдэн чихэр тавьтал ухаангүй баярлан , инээмэр аядахад нь зөрж ургасан хэдэн шар шүд нь ярзайж харагдлаа. Түүнийг гарахад хүүхдүүд дундаа хийн, бужигналдан одов. Ах маань над руу инээмсэглэн харж:
-Цасангаа гэдэг юм. Манай нутгийн ганц мэдрэл муутай хүүхэн дээ гэж танилцуулсан юм. Ингээд би Цасангаа гэдэг шинэ танилтай боллоо. Тэр маань амьтан хүнд хор хүргэнэ ээ гэж үгүй , хаа хамаагүй л хүүхдүүд дагуулчихсан гүйж явдаг юм. Цасангаагийх сумын баруун захад нилээн зайдуу хэсэгхээн унь шовойлгоод эсгийн навтсаар хуччихсан нь эгээтэй л хомоон туйлсан тэмээ гэлтэй. Дотор нь орвол битүү юм дэвсэж хэсэгхээн газрыг хонхойлгоод ор болгочихсон , гурван чулуу тавьж дээр нь хөө тортог болсон хар хувин тавиастай. Түүнийгээ нэрж усыг нь ууж, тосыг нь долоож амьдардаг юм. Гэхдээ хүмүүс Цасангааг гартаа нөлөөтэй гэж ярьдаг. Унасан туссан хүүхдийн толгойг хэд илээд л зүгээр болгочихно. Өвдсөн, зовсон, бэртсэн, гэмтсэн үедээ л хүмүүс Цасангаа гэж буянтан бий дээ гэж санана. Баярласан хүмүүс аягахан хоол хэдхэн чихэр өгөөд л гаргахад Цасангаа баярлаад л гүйж одно доо.
Ингээд нэг удаа голын цаад захад орших Ойлон Зундуй гуайн охин амаржих гэж олон шөнө дуншиж өвдөөд хоёр яс салж чаддаггүй. Охиныг амь тавьдагийн даваан дээр Зундуй гуай хөтөлгөө морьтой давхиж ирээд Цасангааг авч явсан юм. Цасангаа дөнгөж очуут, хөөрхий охины хэвлий дээгүүр наймын тоо хэлбэртэй зурах шиг болоход л хүүхдийн дуу час хийн дугарч хорвоод шинэ хүн мэндэлснийг зарлажээ. Буянтай амьтан гэж Зундуй гуай магнайныхаа хөлсийг арчин, баярлахдаа Зундуй гуайн эхнэр хэлэх үг нь ч олдохгүй нулимс дуслуулан суусан юм. Ингээд аягахаан хоол цай идүүлээд , Цасангааг үдэх болоход, Зундуй гуайн хүүхдүүд морьдынхоо эмээлийг аваад аль хэдийн тавьчихсан байлаа. Зундуй гуай:
-Үгүй ээ хө эхнээр, энэ Цасангааг яалтай билээ? Унтаад яв гэдэг юм билүү? Үгүй ядахдаа энэ тэнгэр муухайрч, цасан шуурга тавих нь гэвэл, Зундуй гуайн эхнэр:
-Хнн, яршиг л байна шт, Наадах чинь хоносон айлдаа нойтогночихдог юм гэнэ лээ хөөе гэж ирээд тун их дургүйцсэн юм. Ингээд эхнэр, нөхөр хоёр удаан ярилцсаны эцэст , голын цаана бүдэгхэн ёлтойж байгаа гэрлээр баримжаа болгоод Цасангааг үдэх боллоо. Цасангаа навтас шиг болсон муу малгайгаа бүчилж:
-Жундуй гуай, Мэндээ гуай хоёр минь баярлалаа гэж дультраатуулан хэлээд гараа гозгонуулан гүйж оджээ. Шөнөжин цасан шуурга балбаж, дээлтэй хүн тэсэхийн аргагүй хүйтэрч байхад, эхнэр нөхөр хоёр эзэнгүй орчлонгийн буурал мандалд торойх , хөөрхий тэр нэгэн эмэгтэйг санахын ч аргагүй нойрсож хоносон биз. Хэд хоног өнгөрч хүүхдүүд Цасангаагийн бяцхаан муу урц овоохойг зөнч болжмор шиг тойрсоор л...
Гэлээ ч хөөрхий муу Цасангаа эргэж хэзээ ч ирээгүй юм. Хэн ч түүнийг дурсаагүй .
Харин уулан дотор улилддаг байсан чонын дуу нэг хэсэгтээ л намдсан юм гэнэ лээ...

Зохиолч Г.Жамъян

0
ЖИРГЭХ
Санал болгох
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    43 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    1 цаг 22 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    2 цаг 41 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    4 цаг 30 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    16 цаг 11 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    16 цаг 17 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК