Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нусан жур

2019-3-08
0
ЖИРГЭХ

Нар ороод ялаа шумуулын ид бужигнаантай зэрэгцэн ...үүнийг уя, тэрийг хөлсөл, чи хаачив, би яав гэх шуугиан дундуур ирэх портэр нэртэй намхан цагаан ачааны тэрэгний дэвшнээс хоёр жаахан хүүхэд бууж, манайхны хотонд бүл нэмэв. Манайхны хот гэдэг нь манлай уяач Охиндойн олон уяаны бүл. Ирсэн дороо л биеэр багавтар нь Охиндойн адайр хүрэний нуруунаа туслах уяач Номхоноор мордуулуулж харагдана.
Адайр хүрэн гэж унаач уяач яваачгүй нэрлэх эрлийздүү сэрвээ өндөр сайхан хүрэн морь. Сайхан нь ч сайхан л амьтан. Даанч ааш гэж адсага. Ойртсон хүн, малгүй халгамаар өнөө сэлэм гялс толгой бөндгөс гэгчээр хазаж, хайрах юу ч биш. З
өрж өшиглөнө, тангарна гэж жигтэйхэн. Яп тап л хийгээстэй. Харин мань манлай мориндоо хир халдаахгүй. Муу хэлэх байтугай муухай ч харахгүй. Аргагүй шүү дээ, жилдээ хэдийн зэрэг мотоцикл, машин хөлийн хурдаараа хураагаад аваад ирдэг хойно. Хүрэн морины байнд ирсэн бандгар хоёрын зэрэг жип манлайн хотын хаусны гражид байдаг гэнэ лээ.
Охиндой гуай мярааж буй муур шиг инээж байгаа эвшээж байгаа хоёр нь ялгарахгүй нэг муу хярлайхаас өөр нүүрний хувиралгүй. Их л үс ноос болсон хүн. Уяач хүн усанд ордоггүй гээд бүр хөл гарынхаа хумсаа ч авахгүй. Гэсэн хирнээ бор дарсыг лонх лонхоор нь тонилгож өгнө дөө.
Хотоос байсхийгээд эрхмүүд заларч ирээд бяцхан уулзалтууд болох. Заримдаа тэдэн дотор зурагтаар гардаг өнөө их хэл амны эзэд сайд, дарга нар байх.
Олон хэрэглээний яамны сайд гэх намхан цагаан залуу адайр хүрэний цулбуур дээрээс огцом шүүрснээс болж өнөөх нь дээрээс нь үмхээд авав.
Ээ элий халаг яанаа та минь ... сайдыг хазуулчихлаа ш дээ... тавьж үзээчээ гэсээр Охиндой гуай эгээтэй л хүрэн морио чихдсэнгүй. Хэсэг унаач багачууд гэнэхнээр инээлдэж зогсохыг уур омог нь бадарсан Охиндой гуай "Муусайн гуйрамчингууд үхснээ хараав, юундаа инээсийн бэ. Нусан жур чи тэр хүрэний цаад шанаанаас олигтойхон барьж байхгүй яасан юм. Хүн хазуулчихлаа хэмээн уурссаар нудрага хаялан явж одов. Нусан жур гэх арав орчим насны шавилхан жаахан хүү өнөө портер дээрээс буусан хоёрын бага нь.
Охиндой гуай Нусан журд уураа гаргаж оройн хоол өгсөнгүй. Хоол ч гэж дээ усанд чанасан цагаан будаа. Унаач хүүхдүүдийг жин нэмчихнэ гээд өглөөд гурван боорцог нэг, нэг аяга хар цай, өдөр хярамтай будаа, орой чанасан будаа.
Унаач багачуудад идээд суух зав ч хомс. 200,300-гаад морь уяад хөлс авч мордуулж, унуулсаар байтал багачуудыг зүдрээнэ. Морины хөлс авах гээд хажуудах биднийг ч ядраах энүүхэнд нүсэрдүү.
Унаад л давхиулаад л яв яв ороолго, уухайс явуулаачээ, морь явуулж чадахгүй заяагүй муу гуйрамчууд гээд дан цамцтай хүүхдүүдийг суран ташуураар хайр найргүй ороолгоно. Морь нь бүдрээд унасан ч тоохгүй.
Эрхэм манлайн согтуудаа согог суулгасан морьд бүдэрч хүүхдүүд унавал тэдний буруу болж хоолгүй хононо.
Нэг ёсондоо мань манлайн сайн дурын хөдөлмөрийн колони шиг санагдана.
Амьжиргаа нь ядмаг аав ээжүүд хэнд хүүхдээ өгч явуулсан, юу болоод байгааг ч мэдэх юм байхгүй. Манлайн өгсөн хэдэн төгрөгөөр бор ходоодоо л болгож байвал яс махны нь тасархай яаж шуу явааг мэдэх, бодох сөхөө ч байхгүй тэртээ уулнаас цааш газаргүй хэмээн сэтгэх орчин цагийн хан.
Наадам дөхөөд сунгаа ойртож морьд ч цөөрч морь унаач уяач яваачид хоорондоо арайчүү эвцээд уур унтуу хэрүүл хараал нь намжуу, мань манлайн шингэн зоог ч овоо татруудуу.
Сайхан тогтуун оройн манлай хуучин хөвөнтэй хүрэн дээл өмсчихсөн нудрага савчуулан уяан дээрээ ирсэнээ адайр хүрэнийхээ зөв талын хүзүүнд наалдаад л байх. Морьтойгоо ярьдаг өвгөн гэсэн шүү юм бодоод эргэтэл хүрэн морь огцом зуларч цовхчиж гарав. Угаас хүрэн адайр тул хаая хүүе гэсээр орхилоо.
Наадмын өглөө эртээ морь ачих том машин ирж шат буулган 20-иод морь ачихад тэвшний цээжинд хүрэн морийг ачив. Наадмын талбай өнгө алаглам. Наран тунгалаг ямар сайхан өглөө вэ дээ. Морьдоо буулгаж дуусахын багцаанд манлай хуучин цагийн хүрэн тэрмэн дээл дээр мөнгөн тоногтой бүс бүслэж, шовгор оройтой малгайныхаа олон одонт бүчээ намируулан намбалаг алхан ирж явааг харахад аргагүй л манлай даа.
Удалгүй их насны морь мордох болоход өнөө нусан жур алга болж хэрэг мандах нь тэр. Саяхан л энд байсан даа гэсээр туслах Номхон гүйж одов. Хамгийн баруун талын майханд Нусан жур "яваач" ах дээрээ очсоныг Номхон барьж ирлээ. Яваач нар гэж моринд хүнддэдсэн хүүхдүүд морины ажил хийх тэжээх хөлслөх гараанаас морь тавьж өгөх зэрэг ажил хийнэ. Бас болоогүй ээ, боссынхоо заавраар морь гараан дээр авч үлдэх хүүхдүүдийг үгэнд нь орохгүй бол гурамсан ташуураар ороолгож хашраана. Сургууль завсардсан голцуухан архаг хэдэн банди нар олны наадмыг будлиулахад бас ч үгүй гар оролцохоо ч ядахгүй. Мэдэх нь мэдэх ч яаж ч чадахгүй ийм дураараа хэсэг архаг гарууд байх. Адайр хүрэнээ унасан Нусан журыг манлайн боссуудын нэг Ланд-105-аар бариа тийш туугаад явахыг харсан миний өр өвдөв. Өрөвдөх нь хэдэн өдрийн өмнө өмднөөс үүдсэн яриа байв. Нусан журын өмсөж байсан хуучин жинсэн өмд морины хөлсөнд түлэгдээд өмөрч унаад өмдгүй болохыг харсан манлай нинжин сэтгэл ч гаргав уу нэр нүүрээ ч бодов уу. Даамал залуугаа дуудаад Маргааш хот орж Жижгээ, Нусан жур хоёрт өмд Хархорин зах дээрээс авч өгөхийг зарлиглалаа. Даамал залуу надтай хамт хот явахаар болж, Жижгээ Нусан жур хоёрыг төөлж хэмжээг нь авах болов. Гэтэл Нусан жур ахаа надад нимгэн даавуун өмд аваарай зузаан өмдний оёдол морины нуруу үрчихдэг юм гэж хээв нэг том хүн шиг өгүүлээд морины хөлсөнд түлэгдэж улайсан хонгоо урагдсан өмднийхээ салбарсан хэсгээр дарсаар цааш явж одлоо.
Гэнэхэн минь дээ нэг зуныг хамт үдсэн ч нэрийг нь ч мэдэхгүй дүүдийхэн минь ээ
Амьдралын хайргүйг мартаж
Адгуусыг хайрлах сэтгэлтэй үрхэн минь ээ
Түмний цэнгэлийн манлай баяр наадмаа гэж...

Зохиолч М.Цэемаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
“Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.160.106)
    Хайрлах гэдэг ойлголт устсан бололтой. Сэргээх л ёстой юмсан.Цэемаад баярлалаа.
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.160.106)
    Хайрлах гэдэг ойлголт устсан бололтой. Сэргээх л ёстой юмсан.Цэемаад баярлалаа.
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.57.94.108)
    Haliunaa
    2019 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.160.82)
    bas l aimaar bichij bn shuu
    2019 оны 03 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    7 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    14 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    25 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    46 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    50 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    51 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    56 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    1 цаг 1 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Уржигдар 10 цаг 30 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    Уржигдар 10 цаг 05 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
    Уржигдар 08 цаг 00 мин
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    2026-10-23
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    2026-10-23
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК