Үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг чирж, амь насыг нь хохироосон Б.Энхбаяр, Т.Лундаа нарт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-ны өдөр буюу ирэх пүрэв гарагт товлогдлоо.
Шүүх хурал Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх танхимд 10.00 цагаас эхлэх юм.
Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сарын 15-ны өдөр дээрх этгээдүүдэд чирэгдсэн алба хаагч тархины хүнд гэмтэл, суурь ясны бэртлийн улмаас амь насаа алдсан юм.
Б.Лхам