Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХОМ: Тэрбумын орон сууц, 100 саяын хадгаламжтай газрын дарга нар

2019-4-21
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн баасан гарагт яам, агентлагуудын албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг задарсан. Тэгвэл яамдын газрын дарга нар 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ юу гэж мэдүүлснийг 24tsag.mn онцлон хүргэж байна.


 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн Газрын дарга М.Баяраа өөрийн орлогоо 40.271.000 гэж мэдүүлжээ. 698 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууц, хоёр авто зогсоол, үйлдвэрлэлийн зориулалттай нэг байгууламжтай юм байна. 104 сая төгрөгийн мал аж ахуйтай бөгөөд 41 сая төгрөгийн эзэмших-450м2-1, өмчлөх-641 м2-1, эзэмших-650 м2-1, эзэмших-700 м2-1 газартай. 125 сая төгрөгийн үнэт эдлэл, 86 сая төгрөгийн хадгаламжтай байна.


 

Эрүүл мэндийн яамны газрын дарга Р.Оюунханд нь 332 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн орон сууцтай. Мөн 12 сая төгрөгийн үнэт эдлэл, 21 сая төгрөгийн хадгаламжтай юм байна. Тэрбээр “Хавцлын зам” ХХК, “Эрдэнэс таван толгой” Бусад, “Эрдэнэс таван толгой” Бусад, “Эрдэнэс таван толгой” Бусад, “Эрдэнэс таван толгой” Бусад, “Говь” ХХК Бусад, “Зоос гоёл” Бусад, Автоимпекс” ХХК Бусад-д хувьцаа эзэмшдэг бөгөөд өөрийн орлого нь 63 сая төгрөг гэж мэдүүлжээ.


 

Засгийн газрын хэрэглэх эрхлэх газрын Газрын дарга П.Зоригтбаатар 105 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, Land Cruiser 200, Жийп болон туулах чадвар өндөр автомашинтай гэж мэдүүлсэн байна. Тэрбээр 276 сая төгрөгийн гурван орон сууц, 37 сая төгрөгийн мал аж ахуйтай аж. Түүний өөрийн орлого 29 сая төгрөг бөгөөд 55 сая төгрөгийн үнэт эдлэл, 26 сая төгрөгийн хадгаламжтай юм байна. Мөн “Эрдэнэс таван толгой” ХХК, “Рашаант хайрхан” ХХК-д тус тус хувьцаа эзэмшдэг.


 

Зам тээврийн хөгжлийн яамны Газрын дарга А.Батболд 147 сая төгрөгийн хадгаламжтай. 228 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, авто гражтай. Түүний өөрийн орлого 96 сая төгрөг бөгөөд 118 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ. Мөн 30 сая төгрөгийн үнэт эдлэлтэй аж.


 

Зам тээврийн хөгжлийн яамны Газрын дарга М.Энхболд нь 140 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууцтай. Тэрбээр өөрийн орлогоо 15 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. 15 сая төгрөгийн Toyota, Alfhard автомашинтай бөгөөд гурван сая төгрөгийн үнэт эдлэлтэй бөгөөд 32 сая төгрөгийн зээлтэй юм байна.


 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газрын дарга Э.Сансарбаяр нь 196 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, авто гражтай. Түүний орлого 15 сая төгрөг бөгөөд 40 сая төгрөгийн мал аж ахуйтай юм байна. 38 сая төгрөгийн Toyota, Prius, Toyota, Vanguard зэрэг автомашинтай аж. Мөн 51  сая төгрөгийн хадгаламж, зургаан сая төгрөгийн үнэт эдлэлтэй.


 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газрын дарга Д.Батсүрэнгийн өөрийн орлого 8.5 сая төгрөг. 101 сая төгрөгийн орон сууц, хашаа байшинтай бөгөөд таван сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.


 

Сангийн яамны Газрын дарга П.Дорждагва 363 сая төгрөгийн үнэ бүхий авто зогсоол, граж, орон сууцтай. Түүний орлого 20 сая төгрөг бөгөөд 17 сая төгрөгийн Nissan, Diesel маркийн автомашинтай аж. Мөн “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрдэнэс таван толгой” ХК-д хувьцаа эзэмшдэг. 17 сая төгрөгийн хадгаламж, долоон сая төгрөгийн газар эзэмшдэг.


 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Газрын дарга Ц.Нямсүрэн өөрийн орлогоо 10  сая төгрөг гэж мэдүүлсэн байна. Тэрбээр 100 сая төгрөгийн орон сууц, 18 сая төгрөгийн Toyota, SAI автомашинтай. Мөн 2.5 сая төгрөгийн үнэт эдлэл, 11 сая төгрөгийн хадгаламжтай юм байна. “Таван толгой” ХК-д хувьцаа эзэмшдэг.


 

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны Газрын дарга Т.Ням-Очир 45 сая төгрөгийн үнэ бүхий Lexus, 470 автомашинтай. Тэрбээр 216 сая төгрөгийн авто зогсоол, хоёр орон сууц, зуслангийн байшинтай. Өөрийн орлогоо 15 сая төгрөг хэмээн мэдүүлсэн бөгөөд 1.2 сая төгрөгийн мал аж ахуйтай аж. Мөн дотоодын банкинд 83 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд “Эрдэнэс тавантолгой” ХК-д  544 ш хувьцаа эзэмшдэг юм байна.


 

Барилга, хот байгуулалтын яамны Газрын дарга Н.Нарантуяа 1.085.500.000 төгрөгийн үнэ бүхий оффис, хоёр зуслангийн байшин, авто граж, авто зогсоол, өвөлжөө, хаваржаатай. “Эрдэнэс таван толгой” ХК-д 7504 ш хувьцаа эзэмшдэг бөгөөд 33 сая төгрөгийн хадгаламж, 20 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Мөн 12 сая төгрөгийн мал аж ахуйтай бөгөөд өөрийн орлогоо 17 сая төгрөг гэж мэдүүлжээ.


 

Хууль зүй, дотоод хэргийн яамны Газрын дарга Ц.Жавхлантөгс нь 60 сая төгрөгийн үнэт эдлэл, 75 сая төгрөгийн авлагатай. Тэрбээр өөрийн орлогоо 17 сая төгрөг гэж мэдүүлсэн бөгөөд  243 сая төгрөгийн орон сууц, авто гражтай юм байна. Мөн 16.5 сая төгрөгийн хурдан удмын гурав, бусад нийт 18 адуутай юм байна.


 

Эрчим хүчний яамны Газрын дарга Б.Сандуйжав 339 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд 98 сая төгрөгийн авлагатай юм байна. Тэрбээр өөрийн орлогоо 55 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. 298 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, нэг авто зогсоолтой. 47 сая төгрөгийн  Toyota, Land Cruiser 100 автомашин, 27.9 сая төгрөгийн мал аж ахуйтай юм байна. Түүнчлэн 27.5 сая төгрөгийн үнэт эдлэл, 24 сая төгрөгийн үнэ бүхий газартай аж. “Гэр бүл” ХК-д 5897 ш хувьцаа эзэмшдэг байна.

 

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Зочин (66.181.161.76)
    Тэрбумтан л юм бол төрд орж яадаг байна аа цаана нь орлогогүй мэргэжилтэй боловсортой мэдлэгтэй зөндөө л сайхан залуучууд ажилгүй байна ш дээ энэ олон тэрбумтангууд зайгаа тавьж өгвөл таарна өлбөрч үхвэл гэж
    2019 оны 04 сарын 28 | Хариулах
  • АТГазар- т (202.55.188.46)
    Эрүүл мэндийн яам газрын дарга мэргэжилэнгүүд гэж ажлаа хийдэггүй хүнд сурталтай Эмнэлэгийн захиралууд бүгд авлигачид болсон Гэмтлийн эмнэлэгийн авлигаар захирал болсон ТМөнхсайхан энэ эмнэлэгийн захиргааны албан тушаалтангуудийг өөрийн танил тал найз нөхөд хүмүүсийг авсан, тендерээс жилд 2,5-3 тэрбум ашиг олдог гэнэ дээ МАНам сайд бүгдийг атгасан гэж томорч эмч ажиллагсдаа хов жив мөнгөөр аргацаадаг гэнэ лээ Хувийн ашиг сонирхол ихтэй биеэ тоосон харааж загнасан эмчэнцэр байдаг
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • э (202.179.31.40)
    ээлжилж дарга хийдэг систeмд шилжмээр юм.Тэгвэл Монголд ядуурал арилна.Нэг нь дарга болоод ах дүү нар нь ч илүү амьдарна.
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (139.5.218.218)
    Энэ балайр Сандуйжав гэж нөхөр одоо болтол эхяаманд ажилласаар уу? Жинхэнэ авлигачин даа
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • Huts (150.129.141.142)
    Sanduijav tun evgui nohor Ereliin Erdenebatyn tsunh barigch bgaad yamand Olson mataach hulgaich
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • zochin (64.119.21.250)
    энэ хүмүүс нь гол тѳлѳв яам тамгын газрын дарга нар байнаа. эд гол тѳлѳв урд зүгийн хѳрѳнгѳ оруулагч нарт зуувчилж олсон мѳнгѳ юмаа.одоо ѳѳрсдийн авдаг цалинг 20 жилд үржүүлсэнч одоо байгаа хѳрѳнгѳд нь хүрэхгүй шүү дээ.н
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (95.223.231.162)
    энэ бузрууд дандаа хулгай хийсэн хүмүүс байн шүү дээ
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • Улс төрийн хөрөнгөтөн (202.9.45.250)
    Энэ одоо нөгөө ардчилалын үнэт зүйл гэдэг нь үү? Арай л шударга бус санагдах юм.
    2019 оны 04 сарын 21 | Хариулах
  • Д Сарангэрал сайд ажлаа сайн хийгээрэй (202.55.188.34)
    ЭМЯ газар хэлтсийн дарга нар гэж ажлаа мэдэхгүй авлигачид шүү Эмнэлэгийн дарга тендерчид шүү
    2019 оны 04 сарын 21 | Хариулах
  • Эрсдэлтэй ЯАМ (202.55.188.34)
    Эрүүл мэндийн яамны газар хэлтсийн дарга, харьяа эмнэлэгийн захирал олонхи нь намын захиалга авлига хахуулиар томилгодсон, Төрийн албаны хууль огт хэрэгжээгүй Эмнэлэгийн захиралууд нь тендер төсөвийн мөнгийг дураараа захиран зарцуулдаг шүү Эмч сувилагч хүмүүс цалингаас цалингийн хооронд өр зээл тавьж, иргэдийн гар цайлгасан харамж дор ажиллаж байна Сайд дарга нар нь малийгаад,сувилагч асрагч нар нь гуриатаад явах уу
    2019 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.189.79)
    Turd ajildggui hvmvvs hamaa hichneen ch tugrug ed hurungutei bj blon harin turd ajildg hvmvvs sonin sanagdaad bhiin
    2019 оны 04 сарын 21 | Хариулах
  • irgen (188.155.76.116)
    erdoo l hulgaich nar, mongoliin ard tymen amdrah argagui baihad toriinhon heden zuun saytai, ted zalingaar bayjihgui ni medeej, mongol uls udahgui sonoh shatandaa l yavj bna, irged amdralgui baihad uls yaj baih um boldoo…….
    2019 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (59.153.85.116)
    За би нэгэн сайн эр болж өөрийнхөө хөрөнгө орлогыг мэдүүлье. Өөрийн орлого 740 мянга, гэр бүлийн орлого байхгүй. Үл хөдлөх байхгүй, үнэт эдлэл байхгүй, хадгаламж байхгүй, мал газар байхгүй, унаа Приус 20, хувьцаа Эрдэнэс Таван Толгой 1072 байхаа хэхэ мартчихаж. За тэгээд цалингаа байрны түрээсэнд өгөөд дуусчихдаг. Ажлын бус цагаараа муу халтуурчнаар цоллуулан байж халтуур хийж олсон төгрөгөөрөө ам бүл 3 хүн хоосон хонохгүй амьдарч байна даа
    2019 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Эд нар яах гэж төрд ажилладаг бол
    2019 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    эдгээр тэрбумтангууд ер нь төрд байх хэрэг байна уу
    2019 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУД. ТҮҮНЭЭС ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН Ц ЦАЛИН ГЭЖ ЯМАР ЮМ БАЙХАВ ДЭЭ. ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН АСУУДЛЫГ ШАЛГАХ
    2019 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    төрөөс төрсөн тэрбумтангууд .Үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг шалгах хэрэгтэй
    2019 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.187.37)
    Хууль бусыг нь ХУРААХ !! \ улсын орлого болгох \ , хууль ёсныхыг нь баталгаажуулж өгөх !! Үүнийг МАН л хийж чадна , ТУРШЛАГА ч бий ... !!!
    2019 оны 04 сарын 21 | Хариулах
  • лхам........... (139.5.219.239)
    баталгаажуулаад,батлагдаагүй хэсгийг нь хураан авч нэг мөр цэгцлэвэл ямар вэ?ингэхгүй бол төрийн албан хаагчдын нэр хүнд доройтсоор......
    2019 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.201.22.71)
    АЛБАН ТУШААЛ ӨНДӨР БХ ТУТАМ ХӨРӨНГӨ НЬ ИХ БХ ЮМ . ТӨРИЙН ӨНДӨРЛӨГ 3- , УИХ ГИШҮҮД НЬ БҮҮР ИХ ХБРӨНГӨТЭЙ. ШШНЭЭС ҮҮДЭЭД АЛБАН ТУШААЛ ДЭЭШЛЭХ ТУТАМ ХӨРӨНГӨ ИХ БГАА НЬ МАНАЙД АЛБАН ТУШААЛЫН МАФИ, ИХ , АОБАН ТУШААЛАА ХӨРӨНГӨЖИХӨД АШИГЛАДАГ ШУДАРГА БУС ГЭЖ ДҮГНЭЖ БОЛОХООР . ШУДАРГА ЁСЫГ ДЭЭДЭЛЖ СОНГУУЛЬД ОРОЛЦЪЁ!!!!!!!! ОЛНЫ ТАНИЛ БИШ ШУДАРГА , БОЛОВСРОЛТОЙ НАМ ДАГАЖ ДАЛДГАНАХГҮЙ ЗАОУУС ЗӨНДӨӨ БГАА!!!!!
    2019 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.201.31.23)
    Даварчихсан хөрөнгөтнүүд монголд бий болжээ. Өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр олсон бол яамай даа. Харин....
    2019 оны 04 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    6 цаг 3 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    6 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    6 цаг 30 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    7 цаг 33 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    8 цаг 11 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    8 цаг 28 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    8 цаг 48 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    8 цаг 51 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    9 цаг 52 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    10 цаг 3 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    10 цаг 56 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    10 цаг 59 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    11 цаг 16 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    12 цаг 0 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    12 цаг 47 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    13 цаг 2 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    13 цаг 43 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    14 цаг 7 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    14 цаг 11 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    14 цаг 16 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК