Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ПРОТОКОЛ: Ц.Цолмонг УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаас чөлөөлж, Л.Өлзийсайханыг томиллоо

2019-5-09
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг чөлөөлж, түүний оронд Л.Өлзийсайханг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар санал хураалт явуулахад Ц.Цолмонг 80.4 хувиар чөлөөлж, Л.Өлзийсайханыг 88.2 хувиар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо. Энэ үеэр гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэж байна.


Related image
М.Энхболд 

Ц.Цолмон өргөдлөө өгч оронд нь Л.Өлзийсайхан дарга нэр дэвшиж байгаа юм байна. Дэмжиж байна. Сайн ажиллаарай. Өнөөдрийг хүртэл УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан Ц.Цолмон даргын талаар хэдэн юм хэлэх хэрэгтэй байх. Энэ залуу бол төрийн захиргааны хууль эрх зүй хариуцсан газарт доороос дээш хүртэл есөн жил ажилласан. Хууль зүйн салбартаа тодорхой төвшний хүн. Монголын төрд шат дарааллан бэлтгэгдсэн хүн. Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга болсноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд энэ залуугийн хийсэн ажлыг дурдах нь зөв байх аа. Хэн нэгнийг гаргаж ажиллуулсан, тэгснээ хараар буддаг байдал энэ залуу дээр байж болохгүй гэдэг үүднээс байр сууриа илэрхийлж байгаа юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар таны санаачлан боловсруулж, батлуулсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг бодит байдлаар хэрэгжүүлж ажилласан хүн нь Ц.Цолмон. Улс орны хэмжээнд зохион байгуулсан. Маш олон мэдээлэл, саналыг цуглуулсан. С.Бямбацогт нарын гишүүдийн санаачилсан Дэгийн хуульд орсон өөрчлөлтийн дагуу, бидний биеийн давхцалгүйгээр санал өгөх ажлыг голчлон зохион байгуулсан хүн нь Ц.Цолмон. А, Б заал гэлтгүй УИХ-ын чуулганы харьяа танхимуудад ямар ч асуудалгүйгээр 15 орны хэлээр уулзалт зохион байгуулах техникийн нөхцөл бололцоог бүрдүүлсэн.

Өнгөрсөн онд Ази Номхон далайн бүсийн уулзалтыг Монголд зохион байгуулахад чухал үүрэгтэй оролцсон хүн шүү. Энэ талаасаа УИХ-ын үйл ажиллагаа, түүнийг явуулах нөхцөл бололцоог нь бүрдүүлсэн. Улс орны хэмжээнд буюу 2016 онд хэмнэлтийн тухай шийдвэр гаргахад энэ хүн ганцаараа хэрэгжүүлсэн шүү. Тамгын газрынхаа боломж бололцоо, санхүүгийн чадамж бололцоонд нь тохируулж 10 хувийн хэмнэлт хийсэн. Удирдаж ажилласан хамт олныхоо төвшинд нийгмийн үйл ажиллагаанд нь шийдвэр гаргасан юм билээ. Үүнийг нь Тамгын газрынхан одоо хэлдэг.


Related image
Г.Тэмүүлэн

Ц.Цолмон дарга өөрийн хүсэлтээр өргөдлөө өгчээ. Миний хувьд төрийн алба мэргэшсэн хүн байх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байдаг хүн. Сүүлийн 10, 20 гаруй жилийн хугацаанд Ардын нам гэлтгүй, Ардчилсан нам Монгол төрийг хүчгүйдүүлэх юм хийж ирсэн байна. Үүнд цэг тавих ёстой. Томилгоо нь нүдээ олсон байгаасай. Монгол төр ой санамж, хар хайрцагны бодлого гэж байх хэрэгтэй. Ц.Цолмон дарга бол 2000 оноос хойш хууль зүйн салбарт ажилласан, туршлагатай хүн. Хэд хэдэн хуулийн төсөл дээр хамтран ажиллаж байсан. Цаашдаа өөрийн мэргэшсэн боловсон хүчнээ ашиглаж, залгамж чанараа хадгалах хэрэгтэй байх. Том бодлогоороо авч хэлэхэд Монгол төрийн бодлого залгамж халаа гэж байх ёстой шүү. 200 гаруй бодлого гаргасан байна лээ. Үр дүн нь хомс. Тиймээс энэ асуудлаар идэвхтэй ажиллах хэрэгтэй байна.


С.Бямбацогт

Г.Тэмүүлэн гишүүний хэлж байгаатай санал нэг байна. Ц.Цолмон дарга Монголын төр, хууль тогтоох, хэрэгжүүлэх, санаачлах асуудлаар олон жил тогтвортой, туршлагатай ажилласан хүн. Сүүлийн гурав гаруй жилийн хугацаанд Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашсан. Цаашид ийм чадварлаг боловсон хүчиндээ төр анхаарах ёстой.

Ер нь үе үеийн парламент өөр өөрийн гэсэн онцлогтой. 2012-2016 оны парламентыг одоогийнхтой харьцуулахад гишүүдийн хариуцлага дээшилсэн. Үндсэндээ өмнөх УИХ-ын үед хурал таслах, ирц бүрдэхгүй байх асуудал жишиг тогтоочихсон байсан. Энэ удаагийн УИХ хамаагүй дээшилсэн. Энэ ажлыг зохион байгуулах талаар Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сайн ажилласан. Цаашид энэ ажлыг нь үргэлжүүлж ажиллаарай.

Хууль тогтоох төрийн эрх байгууллага нь УИХ. Гишүүд хууль санаачлах асуудалд харьцангуй гайгүй ажиллаж байгаа. Хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих, сурталчлах асуудалд анхаараарай. Төрийн эрх барих дээд байгууллагын хувьд тухайн газрын өөр хоорондын үл ойлголцол, хийдэл гардгийг анхаарах цаг болсон. Урт хугацааны хөгжлийн баримтыг баталсан. Тодорхой хугацаанд хэрэгжиж байна. 2015 онд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Энэ нь амьдралд нийцэж байна уу. Нийцэхгүй байна уу. Энэ талаар УИХ-аас Засгийн газарт үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор уялдаа холбоог хангах тал дээр туслалцаа үзүүлж, тогтвортой байдлыг анхаарах цаг болсон. Зөвлөхөөс эхлээд олон жил ажиллаж байгаа хүний хувьд энэ асуудалд анхаарлаа хандуулаарай. Танд амжилт хүсье.


Ш.Раднаасэд

Ц.Цолмон дарга бол төрд бэлтгэгдсэн хүн. Есөн жил хууль боловсруулах асуудалд голчлон оролцсон хүн. Дахиж ийм боловсон хүчин Монголын төрд төрөх нь ховор шүү. А-гаас Я хүртэл үргэлжилсэн хуулийн төслийн алдааг засдаг, гол зарчмыг нь авч явах хүн хараахан гарахгүй. Есөн жил Ц.Нямдорж сайдын хажууд ажилласан хүн. Энэ хүнийг төр орхиж болохгүй. УИХ-ын болон гишүүдийн хариуцлага, гишүүдийг “хүмүүжүүлсэн” хүн нь Ц.Цолмон шүү. Л.Өлзийсайханд амжилт хүсье. 76 хүний үг үсгээр ажиллана гэдэг хэцүү шүү. Тэрэн дунд байр сууриа авч явахгүй бол Тамгын газар гэдэг парламентын “гал тогоо”-г авч яваа мэт боловч олон асуудал явна. Ард нь үлдэж байгаа хүмүүсийг битгий солиорой. Төрийн албаны зарчим нь энэ шүү. Хэвээр нь хадгалаарай. Төрийн албаны зарчим энэ.


Ц.Нямдорж

Л.Өлзийсайхан даргад амжилт хүсч байна. 76 гишүүний арга эвийг олох хэцүү дээ. Анх удаа Тамгын газрын даргаар эмэгтэй хүн томилогдож байна. Гишүүд гэхээсээ хэтэрхий дураараа аашилж байгаа байдлыг цаашид халаарай.

Ц.Цолмонгийн тухайд хэлье. 1998, 1999 оны үед Улсын шалгалт авах комиссын бүрэлдэхүүнд би орсон юм. Тэгэхэд шалгалт өгсөн оюутнууд дундаас ганц хуруунд үлдэх нь Ц.Цолмон байсан. Сүүлд 2000 онд сайд болчихоод хайж, сурагласаар хажуудаа авч, бэлтгэсэн хүн. Дундуур нь мастер хамгаалж, хэлний болон тухайн улсын хуулийг судалсан хүн. Ийм боловсон хүчнийг Монголын төр ашиглах ёстой. Хувийн ашиг сонирхолд автдаггүй хүн. Норвегийн парламентийн ерөнхий нарийн бичгийн даргатай уулзаж л байлаа.

30 жил тухайн ажлаа хийсэн. Парламентынхаа “гал тогоо”-г ингэж авч явдаг юм байна. Эцэст нь хэлэхэд өөр албан тушаалд томилно гэж амласан юм байгаа биз. Тэрийгээ хурдан хийж өгөөрэй. Яалт ч үгүй Монголын төрд бэлтгэгдсэн цөөхөн хүний нэг Ц.Цолмон мөн шүү. Миний хажууд 30 шахам жил ажиллахдаа ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаагүй юм шүү. Залуу хүмүүс ямар нэгэн асуудалд орооцолдчих гээд байдаг. Ц.Цолмонд тийм юм байхгүй. Ийм боловсон хүчнээ дэмжих ёстой шүү.  

 

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Д. Баяраа (66.181.188.249)
    Эрдэм боловсролтой чадалтай залуучуудаа ажилаас нь халдаг буруу. Нэр цэвэр хүний нэгдээ.
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Д. Баярмаа (66.181.188.249)
    Сайд огцрох хэрэгтэй
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Irgen (202.9.43.82)
    Yagaad iim sain mundag zaluuchuudaa soliod bgan be. Ene ih hural uls turd chin jinken uls turiin bolovsroltoi humuus heregtei bna shudee. Ene ih hurliiv harahaar taraamaar bnaa. Javhlan oyunchimeg A.sukhbat eruul mendiin said Sarangerel biluu ed nar end neeree unen hereggui suudalnii bogloosnuud bnaa. Yaanaa neeree 20ond yaj ch bsan songodguim shu
    2019 оны 05 сарын 10 | Хариулах
  • иргэн (66.181.161.107)
    хэрэгтэй хүмүүсээ халж хэнэггүй хийгээд хэнээрхэлтэй хүмүүсээр цус сэлбээд энэ төр засагийн ажил ч нэг л бишээ тулгаа хүү нэг хонгилор хуу юм л хийж бгд нөгөө хонгил руу нисэх ни дээ хахаха
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • иргэн (192.82.66.152)
    Хүрэлсүх Баттулга Занданшатар төрийн жинхэнэ мэргэшсэн чадвартай хүмүүсэд харшилтай нөхдүүд гарч ирээд л байнга л халаа сэлгээ хийгээд өөрсөд шигээ хүмүүсээр төрийн албыг дүүргэлээ.Өөрсдөөс нь энэ солиод байгаа хууль хяналтыхан төрийн албан хаагч нар хамаагүй илүү болоод сольж халж байгаа.Энэ томилогдоод байгаа нөхдүүд яг шударга ажиллаачээ.энэ нь шиг худлаа зүйл байхгүй.Одоо энэ хүүхэн ажлаа авлаа хүмүүсээ солино.Яагаад гэвэл өөрийн хүслээ биелүүлэх хүнээ л тавина.Цолмон даргын удирдлагад ажиллаж байсан хүмүүс бүгд энэ хүн шиг л цэгцтэй чамбай л байгаа энэ үйлдэл нь шинэ даргад нийцэхгүй нь ойлгомжтой.Өөрөөс хамаагүй ажилчид илүү бол дарга нар халдаг сольдог нь хууль болсон.
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • xn (202.126.89.194)
    Uursduu huulia zurchdug yum bna. Nuguu turiin alba togtvortoi ntr geed bsan nohoin baas yumdaa!!
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • Говь-алтай (202.126.88.53)
    Уих-ын гишүүн асан цэдэвийн дашдоржийн дүү,
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.75)
    Мэдлэг чадвартай ажлын дадал туршлагатай нь хийх ажил олдохгүй болсон доо одоо гадаадад гараад олон улсын байгуулагад шалгараад явчихна биз.Солих гэж л сольж байгаа юм байна л даа тэгэхээс монгол төрд УИХ д хэрэгтэй л боловсон хүчин байна ш дээ
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • Баатар (202.126.89.242)
    Энэ Нямдорж гэдэг өвгөн бүхнийг мэддэг бүхнийг шийддэг болчихсан юмуу
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.176.106)
    Энэ зарим шар хаданд байх ёстой хүмүүс энд юугаан донгосоод суунав
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
    • novsh
      chi shar hadnaasaa hezee garch ircheed dongosood baigaa yum
      2019 оны 05 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    8 цаг 31 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    10 цаг 29 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    11 цаг 7 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    12 цаг 26 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    14 цаг 16 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК