Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оффшор бүсийн мөнгө хайчсан бэ, Ерөнхийлөгч өө

2019-5-10
0
ЖИРГЭХ

2017 оны долдугаар сарын 8-ны өдөр. Энэ өдөр Х.Баттулга ялалт байгуулсан буюу нэг үгээр хэлбэл “Монгол ялсан” өдөр юм.

Үүнээс хойш Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны хагас нь өнгөрчээ.  Энэ хугацаанд Монгол ялсан уу, эсвэл гэдгийг энгийн жишээнээс харъя.

Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа буюу долдугаар сарын 24-ний өдөр улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар уриалга гаргасан байдаг.

Ингэхдээ 49 хоногийн хугацаа өгч оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банканд оруулж ирэхийг үүрэгдсэн юм. Олон улсын валютын сан болон Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас дэлхийн нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн. Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай талаар Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум мэдээллэсэн.   

Ерөнхийлөгч Х.Баттулгын хугацаа зааж, оффшор дансаа Монголд оруулж ирэх үүрэг өгснөөс хойш төрийн өндөр албан тушаалтнуудаас УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хөрөнгөө оруулж иржээ. Тэрбээр “Би 24 жил бизнес хийхдээ эх орондоо 700 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Бизнес эрхлэхэд гаднаас хөрөнгө оруулалт татах зайлшгүй шаардлага гардаг. Үүний тулд оффшор бүсэд данс нээж, компани байгуулдаг олон улсын жишиг бий. Энэ жишгийн дагуу 2007 онд оффшор бүсэд мөнгө босгож, уг мөнгийг оруулж ирсэн. Энэ хөрөнгө оруулалтаар 115 км дэлгэмэл урттай төмөр зам, 100 гаруй км өндөр хүчдэлийн цахилгааны шугам, 3000 вагон, 12 зүтгүүр худалдан авч, уурхайн тосгон босгосон, орон нутагтаа бүтээн байгуулалтын ажил хийсэн” гэж тайлбарласан байдаг. Мөн АТГ-аас Мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд нийтэд зарласан оффшор бүсээс “Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан, түүний охин компани “НИК” ХХК-ийн ерөнхий захирал асан, “Петровис” группийн хувьцаа эзэмшигч Ч.Давааням оффшор бүсэд байршуулсан 4.3 сая ам.доллараа Монголд оруулж ирсэн юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, бизнесмэн Ч.Давааням нараас бусад нь ил болон далд хэлбэрээр хөрөнгөжсөн мөнгөө хэзээ оффшор бүсээс оруулж ирэх вэ.

Хэрэв зээ, улс төрийн болоод улстөрчдийн бохир тоглоомноос болж өнөөх алдарт оффшор бүс ийнхүү мартагдаж буй бол Ерөнхийлөгч Х.Баттулгын сүржин уриатай даржин тэмцэл ийнхүү өндөрлөлөө гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу.

Эргэн сануулахад оффшор бүсэд данстай хүмүүсийг “Загалмайлсан эцэг” гэгдэх Ерөнхий сайд асан С.Баяраас эхлээд Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн авга ах Ч.Батзориг, “Голден Уеллен Инк” компанийн захирал Б.Бадамханд, Ерөнхий сайд асан С.Баярын том охин Б.Нандин, бага охин Б.Хонгор, НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн төрсөн дүү Ц.Сэргэлэн гэх мэтчилэн ураг садны төрлүүдээр үргэлжилдэг. Мөн Сангийн сайд асан Я.Очирсүх, “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэл, “Тэнгри Холдинг”-ийн захирал Х.Анхбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Х.Бум-Эрдэнэ, Засаг дарга асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай оффшор бүсэд данстай болох нь нийтэд ил болсон зүйл.

Тэгвэл дэлхийн зарим улс орнууд төрийн өндөр албан тушаалтнуудын нууц хөрөнгөө зувчуулдаг байдлыг таслан зогсоож, илчлэхээр хатуу тэмцэж байна.

Тухайлбал, энэ оны гуравдугаар сарын байдлаар Панамын баримт бичгүүдтэй 16 улс санхүүгийн системээ шинэчилсэн байна.

Тэгвэл манай улс хууль санаачлах, батлах төдийхнөөр эл хэргийг олны анхаарлаас холдуулчихна гэж тооцоолсон бол санасаны гарз гэдгийг энд хэлчихье. Учир нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгддөг хуулиудын олонх нь цаасан дээр хараар бичигдсэн баримт төдийнхөөр амьтай голтой мөрдөгддөгийг иргэд мэднэ. Тэр бүү хэл, төрийн эрх баригчид хуулийг хамгийн ихээр зөрчдөг болохыг тэд өөрсдөө ч, албаны хүмүүс ч хэлдэг. Тиймээс УИХ-ын гишүүдээс эхлээд Ерөнхий сайд, Сангийн сайд асангуудын хөрөнгө хаана байна вэ. Эндээс л Х.Баттулга Ерөнхийлөгч өө, үнэхээр Монгол ялж чадав уу. Оффшор бүсээс хэдэн төгрөг Монголд орж ирсэн бэ гэдгийг зарлах цаг болсон юм биш үү гэдгийг асууя.

Б.Лхам

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • zochin (66.181.177.217)
    Ofdhoriin mungu chini hen durtsi ni olood irdeg gej hen heleed bgaan.Delhiin niitiin asyydal bolood bhad bid erunhiilugchiusuu neheed bg teneg humuus
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.43.211)
    Сүржигнэхээ л больчихолдоо тэрүүн шиг худлаа юм алга даа
    2019 оны 05 сарын 11 | Хариулах
  • Содном (66.181.186.78)
    Ер нь бол томоохон бизнес эрхлэгчид, нэрт тамирчид,урлаг соёлын одууд хүссэн хүсээгүй оффшор бүсэд данстай болчихоод дэлхий нийтээрээ үүнтэй тэмцэх аргаа хайцгааж л байх шиг байна. Үүнийг далимдуулж манайд бие биенээ гутаах доромжилох ажиллагаа л их явагдаж байгаа юм уудаа. Яг үнэндээ бол хэн хаана хэдий хэрийн хөрөнгө хийснийг хэн ч мэдэхгүй биздээ? Бүгд зүгээр л санаанд орсон тоогоо хэлцгээж байгаа болохоос биш хэн гэдэг хүн хаанахын аль банкнаас хэний хадгаламжийн тоо хэмжээг авч чадаад байгаа юм? Хаанахын аль ч банканд хэн ч хөрөнгөө хадгалуулах нь хүний эрхийн асуудал болохоор ямар нэг хэрэгт холбогдоогүй л бол түүнийг авах боломж байдаггүй юм бишүү? Тийм болохоор хувь хүний эрх ашигт таалагдсан хууль дүрэм гаргаж байж хагас хугасыг нь ч болохноо оруулж ирэхийг бодох хэрэгтэй байх.
    2019 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.176.106)
    Оффшорын мөнгө оруулж ирэхгүй бол шууд огцорно гэсэн гэрээг Батчулуунтай зураад сууж байгаа зурагтай хуудас чинь бий шүү. Түүнийгээ хэрэгжүүлэхгүй бол огцорхоос өөр гарц алга даа ноён Ерөнхийлөгчөө
    2019 оны 05 сарын 10 | Хариулах
  • иргэн (202.21.124.134)
    сүржигнэхээ л больчих хэрэгтэй ш дээ. оффшор гээд л байсан хаана байна.
    2019 оны 05 сарын 10 | Хариулах
  • Сонор чих (202.9.44.217)
    Х.Баттулга Сингапурын оффшор бүсэд хэд хэдэн компанитай гэдэг нь нотлогдож байгаа ажээ. Тодруулбал, Сингапурын оффшор бүсэд Х.Баттулгын 1991 оны арваннэгдүгээр сард үүсгэн байгуулсан "Эм Си Би Холдингс Лиметит" ХХК, түүний охин Б.Намууны "Женко Холдингс Лиметит" ХХК-ийг 2000 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр байгуулахдаа 500 мянган сингапур долларын буюу 50 хувийн хөрөнгө оруулалт хийж, үлдсэн 50 хувийг Х.Баттулгын ойрын түнш нь хөрөнгө оруулалт хийсэн. Х.Баттулгын Намуун тухайн үед 12-13 настай байжээ. Дээрх дансны гэрийн хаягийг авч үзвэл саяхан нэр бүхий хүмүүсийн хүүхдүүд хар тамхи хэрэглэж байгаад нэг нь амь насаа алдсан байрны тоот байгаа гэсэн мэдээлэл байдаг, Зөвхөн нэг л баримт түүний гадаад дахь дансанд 1,1 тербум доллар байдаг гэж Ч Ганхуяг хэлсэн тэгэхээр ийм хүн тэмцэж "БАРАХУУ" ...
    2019 оны 05 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    16 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    36 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    39 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    1 цаг 40 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    1 цаг 51 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    2 цаг 44 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    2 цаг 47 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    3 цаг 4 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    3 цаг 48 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    4 цаг 35 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    4 цаг 50 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    5 цаг 31 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    5 цаг 55 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    5 цаг 59 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    6 цаг 4 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    6 цаг 12 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    6 цаг 22 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 32 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    6 цаг 34 мин
  • Трампын тусгай элч нар Путинтэй уулзсаныхаа дараа Ирланд руу шууд нисэж В.Зеленскийтэй уулзлаа
    6 цаг 41 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК