Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэдэсний халдварт өвчний тархалт нэмэгдэх эрсдэлтэй байна

2019-5-10
0
ЖИРГЭХ

Хаврын тэнгэр хартай бас хахир гэх нь бий. Урин дулааны цаг хаяанд ирэхтэй зэрэгцэн хүн ам олноор суурьшсан газруудад халдварт өвчин ихээр гарах нь түгээмэл аж. Тодруулбал, жилийн өдийд салхин цэцэг, улаан бурхан өвчин тархах цикл үе тохиодог бол үүнээс илүүтэй гэдэсний халдварт өвчний эрсдэл хамгийн их аюул дагуулдаг байна. Учир нь нийслэл Улаанбаатар хотын дийлэнх нь гэр хороолол. Үүнийг дагаад боловсон бие засах газрын хүрэлцэн хангалттай бус нь нууц биш.

ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр хоолны хордлого авсан байх гэсэн өгүүлэмжтэй ирсэн иргэдийн олонх нь гэдэсний халдварт өвчин буюу бохир орчин, бохир агаар дуслын замаар халдварладаг нянгаар өвчилсөн болох нь тогтоогддог байна. 

Энэ сарын 9-ний байдлаар дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн олонх нь хөнгөн зэргийн ханиад хүрснээ тоогоогүй, эс бөгөөс гэдэс өвдөж, бөөлжиж, гүйлгэсэн шинж тэмдгийг хоолны хордлого гэж андуурснаас болж буруу эмчилгээ хийж, хүндрүүлсэн байв. 

Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас тодруулахад “Орчны бохирдлоос болж гэдэсний халдварт өвчин үүсгэгч нянгаар халдварлах тохиолдол ихсэх хандлагатай байна. Нөгөөтэйгүүр, томуугаар өвчилсөн үедээ гэдэсний халдвар давхар авснаас болж цусан суулгаар өвчлөх нь олширч байна. Үүнийгээ хоолны хордлого гэж андуурч буруу эмчлэх тохиолдол их байгаа учир эхлээд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хэрэгтэй. Түүнчлэн ариун цэврийн шаардлага хангаагүй цайны газраар аль болох үйлчлүүлэхгүй байх, ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх хэрэгтэй" гэсэн юм.  

Гэдэсний халдварт өвчин ханиадтай хавсарсан тархалт их болжээ

Гэдэсний халдварт өвчнөөр ханиад болон бусад өвчинтэй, эсвэл дархлаа сул иргэд өртөмтгий байдаг юм байна.

Жишээлбэл, томуугийн халдвар, гэдэсний халдвартай өвчтэй хүмүүсийг тухайн дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тусад нь тусгаарлаж, эмчилдэг байна. Учир нь дээрх өвчин нь ахуйн болон амьсгалын замаар халддаг. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдээ сайн харж хандаагүйн улмаас ханиад, гэдэсний халдвартай хүүхдүүд өөр хоорондоо өвчнөө “солилцдог” аж. Дээр нь сахиурууд тамхи татах, дэлгүүр, аптек орохдоо эмнэлэгт өмсөж байсан углааштай гардаг байна. Ингэснээр орчны бохирдлыг эмнэлэгт авчирснаас болж гэдэсний халдвар тархах, дагаад гэр бүлийнхэндээ  халдвар халдаах эрсдэл нүүрлэх болжээ.

Түүнчлэн энэ төрлийн өвчний шинж тэмдэг дөнгөж дарагдсан даруйд томчууд ажилдаа явж, хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явдаг. Гэтэл яг энэ үедээ тухайн өвчин бусдад халдварлах эрсдэлтэй хэвээр байдаг бөгөөд жаахан л даарах, ядарсан үед дахин сэдэрч, халдвар тараадаг аж. Яг ийм жишгээр өнөөдрийн нийгэмд гэдэсний халдварт өвчин бидний дунд тархаж байна. Хамгийн гол нь шинж тэмдэг тэр даруйдаа илэрдэггүй бөгөөд ханиад хүрэх, дархлаа сулрах төдийд гэдэс өвдөх, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрдэг гэдгийг мэргэжлийн эмч нар онцолж буй. Тиймээс илэрсэн шинж тэмдгийг бүрэн тодорхойлох, эс бөгөөс яаралтай эмнэлгийн тусламж авахгүй бол хордлого авчихаж гээд гэдэсний эм уугаад нэмэр болохгүйг энд дурдах нь зүйтэй биз ээ.

Гэр хороололд гэдэсний халдварт өвчин их байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллэснээр гэр хороололд амьдардаг иргэд тэр дундаа бага насны хүүхдүүд гэдэсний халдварт өвчин, цусан суулгаар өвчлөх нь нэмэгдсэн гэлээ. Шалтгаан нь мөн л гэртээ гуталтайгаа явах, гарын ариун цэвэр сахихгүй байх, гэртээ өмсдөг углааштайгаа хашаандаа явснаас болдог гэдгийг онцолж байна. Тэр бүү хэл, нэг айлын гурван хүүхэд цусан суулга өвчнөөр өвчилсөн тохиолдол хүртэл гарчээ. Бага насны хүүхдийн бие организм насанд хүрсэн хүнийг бодвол илүү мэдрэг байдаг учир ханиад хүрэх, гэдэсний халдварт өвчин авсан нь тэр даруй илэрдэг аж. Харин насанд хүрсэн хүний бие организм “муу бүхэнтэй” тэмцсээр байгаад дасан зохицох чадвар нь илүү сайжирсан байдаг гэнэ. Тиймдээ ч бага насны хүүхэд ханиад, гэдэсний халдварт өвчин тусвал тэр даруйдаа илэрдэг бол насанд хүрсэн хүнд арай илүү урт хугацаа зарцуулдаг байна.

Тиймдээ ч нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас эрүүл мэнддээ анхааръя уриатай аяныг эхлүүлээд байна. Учир нь “Иргэдийн дунд эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаагаас болж ямар өвчин ямар замаар халдварладагийг мэдэхгүй иргэн олон байна. Гэр хорооллын айл өрхийн 99 хувь нь ил жорлон ашигладаг. Гэтэл эндээс гэдэсний халдварт өвчин тархах эрсдэл нэмэгддэг. Энэ бол бүх нийтийн асуудал. Тиймээс иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үүднээс энэ аяныг зохион байгуулж байна” гэдгийг тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ж.Болортуяа хэлсэн юм.

Энэ мэтчилэн орчны бохирдол нэмэгдсэн дагаад хаврын улирал болж иргэдийн дархлаа суларсан өнөө цагт гараа тогтмол угааж, ахуйн ариун цэврийг сайтар сахихгүй бол гэдэсний халдварт өвчнөөр халдварлах эрсдэл ойрхон гэдгийг иргэдэд анхааруулъя.

Дүүргийн Нэгдсэн эмнэлэг болоод нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж буйгаар энэ төрлийн өвчин нь ханиадтай хавсарснаар цусан суулгаар өвчлүүлэх нь олширчээ.

Тиймээс хаврын улиралд дархлаагаа дэмжиж, амин дэм хэрэглэх, дулаан хувцаслах. Хамгийн гол нь хувийн ариун цэвэр сахих хэрэгтэйг анхаарууллаа.

Г.Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • иргэн (202.21.124.134)
    шижгийн юм аа. хүмүүстэй гар барихгүй байвал таарна
    2019 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.168.3.208)
    Модон жорлонгоосоо салаагүй цагт яаж гэдэсний халдварт өвчнөөс салах вэ дээ.
    2019 оны 05 сарын 10 | Хариулах
  • иргэн (202.126.89.64)
    юун гар угаах. гэр хорооллынхон бол яг ш дээ л гэнэ ш дээ. Ер нь нойл ороод угаадаг хүн байна уу. бараг байхгүй байх.
    2019 оны 05 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    13 цаг 19 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    15 цаг 17 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    15 цаг 56 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    17 цаг 15 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    19 цаг 4 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК